Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Нейрорубин
Худалдааны нэр
Англи
Тиамин + Пиридоксины гидрохлорид+ Цианокобаламин
Үйлдвэрлэгч
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
80мг+80мг+0.94мг-2мл
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн заавар

Нейрорубин 2 мл

Эмийн худалдааны нэр: Нейрорубин

Олон улсын (патентийн бус) нэр: Тиамины гидрохлорид+пиридоксины гидрохлорид+цианокобаламин

Эмийн найрлага:

Үндсэн үйлчлэгч бодис:

Тиамины гидрохлорид

80 мг

Пиридоксины гидрохлорид

80 мг

Цианокобаламин

0.94 мг

Туслах бодис:

Бензилийн спирт

0.02 мл

Тарилгын нэрмэл ус

2.0 мл

Эмийн хэлбэр: Тарилгын уусмал

Эмийн эмчилгээний бүлэг: Мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах бэлдмэл

ATC code: C03CA01

Харагдах байдал: Улаан ягаан өнгийн тунгалаг уусмал

Эмчилгээний заалт:

Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, хавирга хоорондын мэдрэлийн эмгэг, чихрийн шижингийн олон мэдрэлийн эмгэгийн үед хэрэглэнэ. Мөн цочмог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, нүүрний мэдрэлийн эмгэг, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.  

Хэрэглэх арга:

Гарын дээд булчинд тарьж хэрэглэнэ.

Тунгийн дэглэм (зохицуулалт):  

Насанд хүрсэн хүнд өдөрт 1 ампулыг тарьж хэрэглэнэ. Өвдөх мэдрэмж багассан тохиолдолд долоо хоногт 1 эсвэл 2 ампулыг тарьж хэрэглэнэ. Эмчийн заавраар өвчтөний биеийн байдлыг үнэлсний дүнд хэрэглэх тунг тогтооно.

Хориглох заалт:

Идэвхтэй бодис болон туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй. Харшлын урвалууд, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, эритреми, эритроцитоз, тромбоэмболизм, хайрст үлд өвчний үед болон хүүхдэд тус тус хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:

Нейрорубин тарилгын уусмалыг судсаар тарьж хэрэглэж болохгүй. Пиридоксин нь батга, арьсны тууралтыг өдөөж, эсвэл одоо байгаа илрэлийг эрчимжүүлдэг.

Тусгай бүлэг хүмүүс:

Пиридоксин агуулдаг тул ходоод, бөөр, элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд эмийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Бусад эм, эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:

Пиридоксины антагонистууд болох изониазид /INH/, циклосерин, пенициламин, гидралазин зэргийг хэрэглэх үед витамин В6-ийн нөлөө буурна. Мөн изониазидын хоруу чанарыг нэмэгдүүлнэ. Шээс хөөх эмүүдийг удаан хэрэглэснээр цусан дах тиамины агууламж буурдаг. Антацидууд нь витамин В1-ийн шимэгдэлтийг бууруулна.

Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглээ:

Жирэмсний категор: C

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхгүй.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллахад үзүүлэх нөлөө:

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй.

Гаж нөлөө:

Харшлын урвалууд, анафилаксын шок, хөлрөх, тахикарди, загатнах, чонон хөрвөс, батгаших, дотор муухайрах, бөөлжих, суулгах, толгой эргэх, хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Тун хэтрүүлэлт:

2 сараас дээш хугацаагаар, өндөр тунгаар хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мэдрэл хордуулах нөлөө үзүүлнэ. Мэдрэлийн импульс дамжилтыг дарангуйлна. Харшлын урвал, зүрхээр өвдөх, гиперкоагуляци, элэгний ферментүүдийн үйл ажиллагаа дарангуйлагдах зэрэг шинжүүд илэрнэ.

Фармакодинамикийн онцлог:

В-ийн бүлгийн витаминууд бодисын солилцооны үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал шаардлагатай 3 үндсэн витаминыг (В1, В6, В12) өндөр тунгаар агуулдаг. Эдгээр витаминыг мэдрэлийн эсийн нөхөн сэргээх судалгаанд янз бүрээр хэрэглэж байна.

Фармакокинетикийн онцлог:

Витамин В12 цусны b-транскобаламин болон α-1 глобулинтай холбогддог. Витамин В12 ихэвчлэн элгэнд нөөцлөгддөг ба хагас задралын хугацаа нь 5 хүртэлх хоног үргэлжилнэ. Витамин В1-ийн метаболит нь тиамин карбоксилийн хүчил, пирамин юм. Витамин В6 нь ихэвчлэн булчинд пиридоксал-5-фосфат (PALF) нөөцлөгддөг. Гол метаболит болох пиридоксийн хүчил хэлбэрээр ялгарна.

Эмийн нийцэл, үл нийцэл: Нейрорубиныг бусад төрлийн эмийн бэлдмэлтэй хамт нэг тариурт соруулж хийвэл фармакологийн үл нийцэл үүснэ.

Хадгалах нөхцөл:

2-80С-ийн температурт, хөргөгчинд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж, халааж болохгүй!

Савлалт:

Нейрорубин тарилгын уусмалыг 2 мл-ээр полипропилен ампулд савлах ба ампулыг гэрлийн шууд тусгалаас хамгаалж гадна талаар нь бор өнгийн фольганд битүүмжлэн, 50 ширхэгээр полиэтилен уутанд савлан, хэрэглэх зааврын хамт гаргана.

Хэрэглэх болон хаяж устгахад онцгой анхаарах зүйлс:

Хэрэглэхээс өмнө уусмалын бүрэн бүтэн байдал, хүчинтэй хугацаа, өнгийг заавал шалгана. Эмийн бэлдмэлийг холбогдох хууль, дүрэм журмын дагуу устгана.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.

Хадгалах хугацаа: 1 жил

Үйлдвэрлэгч:  

АЙВИКО Тарилгын эмийн үйлдвэр

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Эв нэгдлийн гудамж

Улаанбаатар хот, 17061, Монгол улс

Утас: +976-77115735, + 976-77115730

Факс: +976-11-345734­

Вэб: www.ivco.mn

Цахим шуудан: www.info@ivco.mn

Эмчлүүлэгчдэд зориулсан эмийн хэрэглээний заавар

НЕЙРОРУБИН 2 МЛ

Энэхүү заавар нь танд хэрэгтэй чухал мэдээллийг агуулж байгаа учраас эмийн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг анхааралтай уншина уу.

Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэн хэрэглэх заалт эсвэл эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны зааврыг ягштал баримтлан хэрэглэх хэрэгтэй.

Энэхүү зааврыг хадгалаарай. Дахин унших шаардлага гарч магадгүй.

Хэрэв танд ямар нэг асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв танд ямар нэг гаж нөлөөний урвал илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү. Үүнд энэхүү зааварт дурдагдаагүй бусад гаж нөлөөний урвалууд багтана. 3.d-р хэсгийг үзнэ үү.

Хэрэв биеийн байдал сайжрахгүй, өвчний шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандана уу.

Эмийн зааврын агуулга:

  1. Нейрорубин тарилгын уусмал гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?
  2. Нейрорубин тарилгын уусмалыг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?
  3. Нейрорубин тарилгын уусмалыг хэрхэн хэрэглэх вэ?
  4. Нейрорубин тарилгын уусмалыг хэрхэн хадгалах вэ?
  5. Савлагааны агуулагдахуун ба нэмэлт мэдээлэл
  1. Нейрорубин тарилгын уусмал гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?

Нейрорубин тарилгын уусмал нь мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах бэлдмэл юм. Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, хавирга хоорондын мэдрэлийн эмгэг, чихрийн шижингийн олон мэдрэлийн эмгэгийн үед хэрэглэнэ. Мөн цочмог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, нүүрний мэдрэлийн эмгэг, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

2. Нейрорубин тарилгын уусмалыг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?

Дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:

Идэвхтэй бодис болон туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй. Харшлын урвалууд, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, эритреми, эритроцитоз, тромбоэмболизм, хайрст үлд өвчний үед болон хүүхдэд тус тус хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга ба авах арга хэмжээ:

Нейрорубин тарилгын уусмалыг судсаар тарьж хэрэглэж болохгүй. Пиридоксин нь батга, арьсны тууралтыг өдөөж, эсвэл одоо байгаа илрэлийг эрчимжүүлдэг.

Пиридоксин агуулдаг тул ходоод, бөөр, элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд эмийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ:

Жирэмсний категор: C

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхгүй.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллахад үзүүлэх нөлөө:

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй.

  1. Нейрорубин тарилгын уусмалыг хэрхэн хэрэглэх вэ?
  1. Хэрэглэх арга, хугацаа

Гарын дээд булчинд тарьж хэрэглэнэ.

  1. Зөвлөж буй тун

Насанд хүрсэн хүнд өдөрт 1 ампулыг тарьж хэрэглэнэ. Өвдөх мэдрэмж багассан тохиолдолд долоо хоногт 1 эсвэл 2 ампулыг тарьж хэрэглэнэ. Эмчийн заавраар өвчтөний биеийн байдлыг үнэлсний дүнд хэрэглэх тунг тогтооно.

  1. Хүүхдэд

Хүүхдэд хэрэглэхгүй.

  1. Илэрч болзошгүй гаж нөлөө

Харшлын урвалууд, анафилаксын шок, хөлрөх, тахикарди, загатнах, чонон хөрвөс, батгаших, дотор муухайрах, бөөлжих, суулгах, толгой эргэх, хэвлийгээр өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Энэ эмийн зааварт бичигдсэн удирдамжийг мөрдсөнөөр гаж нөлөөний илрэлийн эрсдэлийг бууруулна.

Илэрч болох гаж нөлөөний талаар мэдээлэх нь:

Ямар нэг төрлийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд энэ талаар эмч болон эмийн сангийн ажилтанд хандана уу. Бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэ зааварт бичигдээгүй гаж нөлөөнд хамаатай.

Гаж нөлөөний талаар мэдээлснээр энэ эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.

  1. Нейрорубин тарилгын уусмалыг хэрхэн хадгалах вэ?

2-80С-ийн температурт, хөргөгчинд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж, халааж болохгүй!

Хадгалах хугацаа: 1 жил

Эмийн бэлдмэлийн савлагаан дээрх “хүчинтэй хугацаа” гэсэн бичиглэлийн ард бичигдсэн огноо хэтэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацааны огноо нь тухайн заасан сарын сүүлийн өдрийг заана.

Эмийн бэлдмэлийг төвийн шугам болон ахуйн хогтой хаяж болохгүй. Эмийн сангийн ажилтнаас энэ эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар зааварчилгаа аваарай. Энэ нь таныг хүрээлэн буй орчноо хамгаалахад тус болно.

  1. Савлалт ба нэмэлт мэдээлэл

Нейрорубин тарилгын уусмалд юу агуулагдах вэ?

Үндсэн үйлчлэгч бодис:

Тиамины гидрохлорид

80 мг

Пиридоксины гидрохлорид

80 мг

Цианокобаламин

0.94 мг

Туслах бодис:

Бензилийн спирт

0.02 мл

Тарилгын нэрмэл ус

2.0 мл

Харагдах байдал ба савлалт:

Нейрорубин тарилгын уусмал нь  улаан ягаан өнгийн тунгалаг уусмал харагдана.

Нейрорубин тарилгын уусмалыг 2 мл-ээр полипропилен ампулд савлах ба ампулыг гэрлийн шууд тусгалаас хамгаалж гадна талаар нь бор өнгийн фольганд битүүмжлэн, 50 ширхэгээр полиэтилен уутанд савлан, хэрэглэх зааврын хамт гаргана.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч: