Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин В6
Худалдааны нэр
Англи
Пиридоксин
Үйлдвэрлэгч
Цомбо фарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
5%-1мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Витамин (тариа)

(Pyridoxinium hydrochloridum)

Эмийн худалдааны болон олон улсын нэр: Пиридоксины гидрохлорид

Эмийн хэлбэр: Тун шилтэй тарилгын уусмал

Эмийн найрлага, тун хэмжээ:

  • Пиридоксины гидрохлорид                0,05 г
  • Тарилгын нэрмэл ус                            1 мл хүртэл

Үйлдэл:

       Витамин В6 нь: бие махбодид орсны дараа фосфоржих пиридоксаль -5-фосфат болон хувирах бөгөөд энэ нь амин хүчлүүдийн (триптофан, метионин, цистейн, глютамины болон бусад ) карбоксил ыүлгээ алдах, хэт аминжих процесст оролцдог ферментүүдийн найрлагад оролцон дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

  • Азотын солилцоонд оролцоно.
  • Гистамины солилцоонд оролцоно.
  • Өөх тосны солилцоог сайжруулна.
  • Мэдрэлийн эсийн үйл ажиллагааг дэмжих зэрэг үйлдлүүдтэй.


Хэрэглэх заалт:

        Витамин дутагдах, үргүйдэх, жирэмсний хордлого, энцефлатинын дараах паркинсоны өвчин, хореи, пеллагра, титэм судасны хатуурал цус багадах, леикофены ходоод 12-хуруу гэдэсний шархлаа, радикулит, мэдрүүлиг үрэвсэл, туяаны өвчин, элэгний архаг цочмог үрэвсэл хажирс, хажирсын бус арьсны үрэвслүүд могойн хөлт, хайрст үлд, изоникотины хүчлийн гразидын уламжлалын бэлдмэлүүдийн хордлого зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

  • Пиридоксиныг арьсан доор, булчин, судсанд тарина.
  • Витамин дутагдахаас сэргиилэх зорилгоор насанд хүрэгсдэд өдөрт 0,002-0,005г (2-5мг), хүүхдэд 0,002г (2мг)-аар тус тус хэрэглэх ба эмчилгээний зорилгоор 0,02-0,03г-аар өдөрт 1-2 удаа, хүүхдэд насыг нь харгалзан бага тунгаар хэрэглэнэ. Насанд хүрэгсдийн тарьж хэрэглэх хоногийн тун 0,05-0,1г, хүүхдийнх, 0,002г. Ээлж эмчилгээ насанд хүрэгсдийнх 1 сар, хүүхдийнх 2 долоо хоног байна.
  • Изоназид, фтивазид блон изоникотины хүчлийн уламжлалын бусад эмчилгээний явцад мэдрэлийн үрэвсэл үүсэх буюу хүндрэл гарахаас сэргиилж 0,005-0,01г (50-10мг) тунгаар хэрэглэнэ.
  • Паркинсоны хам шинжийн үед 5%-ийн уусмалыг 2мл-ээр булчинд тарина.

Гаж нөлөө:

Пиридоксины эмчилгээний үед хааяа зарим нэг тохиолдолд харшлын шинж илэрч болзошгүй  

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл:

  • Цианокобаламинтай нэг тариурт хольж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл: Эмийн жороор олгоно.

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгалж болно.
  • Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөцөл ба анхааруулга:

  • Нарны шууд тусгалаас хамгаалагдсан сэрүүн газарт хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Савлалт:

  • 5%-ийн 1,2 мл-ийн тун шил.
  • 1 х 10, 1х100 ширхэг бүхий картон хайрцагт савлана.