Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ретинол
Худалдааны нэр
Англи
Ретинол
Үйлдвэрлэгч
Altaivitamini JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
100000 ОУН
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
 

Ретинол

Бүртгэл дугаар:F060515AN01415

Худалдааны нэр:Ретинол

Олон улсын нэр:Ретинол

Эмийн хэлбэр:Зөөлөн бүрээс

Найрлага:/1 бүрээс дэхь агууламж/

Ретинол пальмитатын 55%ынтосон уусмалд /А-амин дэм / -0,1мл

Эрдэнэ шишийн тос-0,2 хүртэл

Бүрээсэнд:царцмаг-0,02230г

Глицрин-0,00720г

Нипагина-0,00001г

Ус-0,00049г

Гадна байдал:Бөөрөнхий хэлбэртэй ,зөөлөн бүрээсд цайвар шараас гүн шаргал өнгөтэй тослог шингэн агуулагдана.

Эм зүйн бүлэг:Амин дэм

Фармакологийн үйлдэл:А-амин дэм бие махбодын өсөлт хөгжилтийг идэвжүүлэх,биеийн эсэргүүцлийг сайжруулж,бодисын солилцоог хэвийн болгоно.Ихээхэн хэмжээний ханаагүй холбоо агуулсан тул,уураг, липид,мукополисахаридын  менералын солилцооны исэлдэн сэргэх урвалд оролцон холестрин үүсэх процессд үйлчилнэ..Липаз болон трипсины боловсруулалтыг хурдасгаж эсийн хуваагдах процесс,миелопоэзийг өндөрсгөнө.Өөх тос,хөлс,нулимсны булчирхай,харааны эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж,ходоод гэдэс, амсгалын зам,салстын өвчиний эсрэг бие организмыг халдвараас хамгаалах процессийг сайжруулан,тогтворжуулана.

Арьсны хучуур эдийн хуваагдлыг түргэсгэн, эсийн үржилтийг залуужуулж, хорогдох процессийг зогсоон глюкозамины урвалыг хурдасгана.Мөн дархлааны эс хооронд болон эпидермисийн эсийн харилцан үйлчилгээг идэвхжүүлэнэ.

Хэрэглэх заалт:Амин дэмийн дутагдал,А-витамины дутагдал,дотрын өвчин,халдварт өвчнүүд/улаан бурхан,цусан суулга,цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл,гуурсан хоолойн үрэвсэл,уушигны хатгалгаа гэх мэт/арьсны өвчнүүд/түлэгдэлт,шарх,шархлаа,хөлдөлт,эвэршил,батга,үлд,арьс хайрстах,намарс,нейродерматит,зарим хэлбэрийн экзем,арьсны сүреэ гэх мэт.

Нүдний өвчнүүд:гэрэлд дасах чадвар алдагдах,эвэрлэгийн хуурайшил,эвэрлэг болон салт бүрхүүлийн үрэвсэл,харааны мэдэрлийн хатинхайрал,зовхины экзем төст эмгэгшил.

Гэдэс ходоодны өвчнүүд:/ходоод,улаан хоолой,12 хуруу гэдэсний шарх,ба үрэвсэл,/Элэгний хатуурал зэрэг өвчнүүдийн үед хэрэглэнэ.Мөн цөс,шээсний замын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг санал болгож байгаа.

Цээрлэл:А-амин дэмийн илүүдэл,уг эмэнд  хэт мэдрэг хүмүүс,жирэмсний эхний саруудад,цөсний чулуу,архаг нойр булчирхайн үрэвсэл,арьсны хурц хэлбэрийн үрэвсэлийн  үед хэрэглэхгүй.Бөөрний үрэвсэлийн үед,зүрхний үйл ажиллагааны алдагдалын 2,3-р үеүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэх арга тун:Эмчилгээг үр дүнтэй болгохын тулд бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.Өглөө эрт эсвэл орой хоол идэсний дараа ууж хэрэглэнэ.Хөнгөн ба дунд хэлбэрийн А-аминдэмийн дутагдалын үед эмчилгээний тун:насанд хүрэгсдэд хоногт-33000МЕ хүртэл,Нүдний өвчний үед насанд хүрэгсдэд  хоногт 50000-100000 МЕ ийг 0,02г рибофлавинтай хамт хэрэглэнэ.Арьсны өвчний үед насанд хүрэгсдэд хоногийн тунг 50000-100000МЕ-ээр эхэлнэ.Насанд хүрэгсдэд хоногийн тунг 100000МЕ –ээс хэтрүүлж  хэрэггүй.

Гаж нөлөө:Тогтоосон тунгаас хэтэрүүлж хэрэглэвэл А-аминдэмийн илүүдэл болж дараахь  шинж тэмдэгүүд илэрнэ.Үүнд:Толгой өвдөх,нүүр улайх, дотор муухайрах,бөөлжих,үс унах,нойргүйдэх,ясны кальц багасч үе мөч өвдөх, арьс хуурайших зэрэг хямрал гарч болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэх нь:Тетрациклинтай удаан хугацаанд хамт хэрэглэхийг зөвлөж хэрэггүй учир нь тархины дотоод даралтыг ихэсгэх хандлагатай.Салицилат,глюкокортикостеройдууд нь А-амин дэмийн үйлчилгээг сулруулах эрсдэлтэй.

Ерөнхий заалт:Хурц болон архаг явцтай бөөрний үрэвсэл,зүрхний үйл ажиллагааны ээнэгшилийн үед анхааралтай хэрэглэ.Витамины тунг хэтрүүлэхээр бусад нийлмэл амин дэмүүдтэй хамт хэрэглэж болохгүй.

Савалгаа:Зөөлөн бүрээс.25 ширхэгээр хуванцар саванд ,10ширхэгээр хөнгөн цагаан хавтгайд хадаастайгаар үйлдвэрлэж,хэрэглэх зааврын хамт олноор нь цаасан хайрцагт савлана.

Хадгалах хугацаа:2жил.Савалгаан дээрх хүчинтэй хугацаа дуусснаас хойш хэрэглэхгүй.

Хадгалах нөхцөл:Б-дансанд бүртгэнэ.18-20 С хэмийн, хуурай нөхцөлд,хүүхэд хүрэхээргүй газар,гэрлээс хамгаалж хадгал.

Эмийн сангаас олгох журам:Эмчийн жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч: Алтайвитамины