Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин Д3 Хеверт
Худалдааны нэр
Англи
Холекальциферол
Үйлдвэрлэгч
Hevert-Arzneimittel GmbH & Co.KG
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
1000ОУН
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

 

Эм хэрэглэх заавар

Эмхэрэглэхийн өмнө сайтар танилцана уу.

 

Vitamin D3 Hevert® 1000 IU

Шахмал

Үйлчлэгч бодис: Холекальциферол 25 микрограмм

Хэрэглэх заалт

  • Витамин Д-ийн дутагдалын шинж илэрч буйг анзаарч урьдчилан сэргийлэх зорилготой шимэгдэлтийн алдагдалтай (витамин Д-ийн нарийн гэдэсний шимэгдэлт алдагдсан)
  • Яс сийрэгжилтийн эмчилгээг дэмжих
  • Сульдаагаас урьдчилан сэргийлэх
  • Дутуу төрсөн нярайд сульдаа үүсэхээс урьдчилан сэргийлэх

Хориглох заалт

Дараах тохиодолд Vitamin D3 Hevert 1000 ОУН бэлдмэлийг хэрэглэхгүй:

Холекальциферол(Вит Д3), буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг байх.

Цусан дахь кальцийн хэмжээ их байх эсвэл шээсэн дэх кальцийн хэмжээ их байх.

Псевдогипопаратироидизмын үед витамин Д3-ийг хэрэглэхгүй учир нь витамин Д3-т хэт мэдрэг чанар нь нэмэгддэг. Энэ үед амархан шимэгдэх витамин Д бүхий бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

Хэрэглэхийн өмнөх анхааруулга

Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг зөвхөн шаардлагатай тохиолдолд зааврын дагуу хэрэглэнэ. Нэмэлт мэдээллийг эмчээс авна уу. Дараах тохиолдолууд таньд илэрч байсан, байгаа бол болгоомжтой хэрэглэнэ үү.

Кальци агуулсан бөөрний чулуу үүсэх хандлагтай тохиолдолд витамин Д-г хэрэглэхгүй.

Витамин Д3-ийг кальци болон фосфатын бөөрөөр ялгаралт алдагдсан өвчтөнд маш болгоомжтой хэрэлэнэ. Хэрэв  бензотиадиазины бүлгийн эмүүдийг (шээсний гарцыг нэмэгдүүлдэг) хэрэглэж байгаа мөн өвчтөн гиперкальциеми (цусан дахь кальцийн түвшин нэмэгдэх) ба гиперкальциурийн (шээсэн дахь кальцийн түвшин нэмэгдэх) эрсдлээс үүдэлтэй хөдөлгөөн хязгаарлагдсан тохиолдолд хэрэглэнэ.Цус ба шээсэн дахь кальцийн түвшинг эдгээр өвчтөнд тогтмол хянах шаардлагатай.

Витамин Д3-ийн удаан хугацааны эмчилгээнд цус ба шээсэн дахь кальцийн түвшинг хянах ба сийвэнгийн креатининыг хэмжин бөөрний үйл ажиллагааг хянана. Эдгээр шинжилгээг зүрхний гликозид (зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжих эм) болон шээс хөөх эмтэй  хавсран хэрэглэхтохиолдолд өндөр настай өвчтөнийг илүүтэй хянах шаардлагатай.

Гиперкальциеми эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдлын шинж илэрсэн тохиолдолд эмчилгээний тунг багасгах хэрэгтэй. Өвчтөний шээсээр 7.5ммоль/24 цагт (300мг/24 цагт) кальци ялгарч байгаа тохиолдолд тунг хэтэрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэнэ.

Хэрэв Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг бусад витамин Д агуулсан бусад бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэхэд витамин Д-ийн тунг тохируулна. Витамин Д ба кальцийн нэмэлт тунг мэргэжлийн эмч тогтоох бөгөөд хэрэглэх үед цус ба шээсэн дэх кальцийн түвшинг заавал хянана.

Саркоидозтой өвчтөнд, витамин Д3-ийг хэрэглэхдээ түүний идэвхитэй хэлбэрт шилждэгийг тооцоолж болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр өвчтөнд цус ба шээсэн дэх кальцийн хэмжээг хянах шаардлагатай.

Бөөрний үйл ажиллагаа нь буурсан өвчтөнд, витамин Д3-ийн үр дүнг кальци ба фосфатын тэнцвэрийг тохируулан хянана.

Энэхүү бүтээгдэхүүн нь сахароз агуулсан тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхийг өмнө эмчтэйзөвлөх шаардлагатай.

Нярай болон бага насны хүүхэд

Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг нярай болон бага насны хүүхдэд онцгой болгоомжтой хэрэглэнэ. Учир нь бага насны хүүхэд залгиж чадахгүй амьсгал боогдох эрсдэлтэй. Иймээс шахмалыг зааврын дагуу уусгаж хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үед

Жирэмсэн үедВитамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг маш нарийн хяналтанддутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Жирэмсэн эмэгтэйд витамин Д3-ийн тун  хэтрэх, удаан хугацаанд хэрэглэснээр гиперкальциеми үүсч биеийн болон оюуны чадвар сулрах,  төрөлхийн зүрхний ба нүдний эмгэгтэй  хүүхэд төрөхөөс сэргийлэх шаардлагатай.

Витамин Д ба үүний бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд нь хөхний сүүгээр ялгардаг. Хөхүүл эхчүүд бэлдмэд хэрэглээд нярай хүүхдэд тун хэтэрсэн талаарх мэдээлэл байхгүй байна.

Жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх

Бэлдмэл хэрэглэхэд жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

 

Бусад эмтэй  харилцан үйлчлэл

Фенинтоин ба барбитуратууд витамин Д-ийн үйлдлийг бууруулж болзошгүй.

Тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд нь бөөрөөр ялгарах кальцийн хэмжээг бууруулдаг тул цусан кальцийн түвшин нэмэгдэж болно. Удаан хугацааны эмчилгээний үед цус ба шээсэн дахь кальцийн түвшинг нарийн хянах шаардлагатай.

Глюкокортикоидтой хавсарч хэрэглэхэд витамин Д-ийн үр дүн буурах хандлагатай байдаг.

Витамин Д-ийн эмчилгээний явцад зүрхний үйл ажиллагааг дэмжих гликозидтой хавсран хэрэглэхэд цусан дахь кальцийн түвшин нэмэгдэж зүрхний хэм алдагдах гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.Иймд өвчтөнд ЭКГ ба цус, шээсэн дэх кальцийн түвшинг хянах шаардлагатай.

Дээрх нь сүүлийн үеийн эмийн бэлдмэлд хамааралтай болохыг анхаарна уу.

Хэрэглэх тун, арга, эмчилгээ үргэлжлэх хугацаа

Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг өөрөөр зөвлөөгүй бол дараах зааврын дагуу хэрэглэнэ үү. Зааврын дагуу хэрэглээгүй тохиолдолд Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийн үр дүн илрэхгүй байж болно.

Өвчтөнд  витамин Д-ийн дутагдлын мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрсэн, тухайн өвчтөн хоол боловсруулах замын шимэгдэлтийн өөрчлөлтгүй тохиолдолд Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийгхоногт хоногт тал шахмалаар хэрэглэнэ (Витамин Д 500ОУН =0.0125мгдүйцнэ).

Яс сийрэгжилтийн эмчилгээг дэмжих зорилгоор Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг хоногт нэг шахмалыг хэрэглэнэ. (Витамин Д 1000ОУН =0.025мг дүйцнэ).

Сульдаагаас урьдчилан сэргийлэх зорилгоор Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг өдөрт тал шахмалаар хэрэглэнэ.

Бэлдмэлийн тунг эмчилгээ хийж буй эмч тохируулах бөгөөд нярайд сульдаагаас урьдчилан сэргийлэхзорилгоор хоногт нэг шахмалыг хэрэглэхийг зөвлөж байна.

Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийнудаан хугацааны эмчилгээний үед цус ба шээсний кальцийн түвшинг хянах ба бөөрний үйл ажиллагааг сийвэнгийн креатининаар хянана. Тун тохирсон тохиолдолд цусан дахь кальцийн түвшин хэвийн хэмжээнд байдаг.

Хэрэглэх арга

Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр  даруулж ууна.

Нярай болоод бага насны хүүхдэд шахмалыг цайны халбатай усанд уусгаж агшаасан будааны хэмжээтэй болгоод хооллох үед уулгана. Савлагааны бүтэн байдал алдагдсан тохиолдолд нярайд хэрэглэхгүй. Хэрэв шахмалыг хооллох үед хэрэглэх бол зөвхөн халуун хоолны дараагаар л хэрэглэнэ. Витаминаар баяжуулсан хоол хэрэглэхэд агуулагдах витамин Д-ийн тун хангалттай байх шаардлагатай.

Эмчилгээ үргэлжлэх хугацаа

Эмчилгээг үргэлжлэх хугацааг эмч шийдвэрлэнэ. Хэрэв таньд нэмэлт ямар нэгэн асуулт байвал эмч, эм зүйчид хандана уу.

Тун хэтрэх ба хэрэглээнээс шалтгаалсан бусад алдаа

Тунг хэтрүүлэх үед

Тун хэтрэхэд илрэх шинж тэмдэг

Эргокальциферол(витамин Д2) ба холекальциферол(витамин Д3) нь эмчилгээний харьцангуй хязгаарлагдмал хүрээтэй. Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагаа хэвийн насанд хүрэгчдэд витамин Д-ийн хордлого хоногт 40000-100000 ОУН тунгаар 1-2 сарын турш хэрэглэхэд үүсдэг бол нярай болон бага насны хүүхэд илүү бага тунд мэдрэг байдаг. Иймд витамин Д-г эмчийн хяналтанд хэрэглэх нь зүйтэй.

Тун хэтэрсэн тохиолдолд цус ба шээсэнд фосфорын түвшин нэмэгдэх гиперкальциеми хам шинж, эдэд ялангуяа бөөр ба цусны судсанд кальцийн хуримтлал үүснэ.

Тун хэтрэлтээс үүдэлтэй шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжихөөс илүү эхэн үед суулгах, сүүлдээ өтгөн хатах, хоолны дуршил буурах, сульдах, толгой өвдөх, булчин ба үеэр өвдөх, булчин сульдах ба тогтвортой зүйрмэглэх, азотеми (цусанд нитритын түвшин нэмэгдэх), ам цангах нь ихсэх ба шээсний ялгаралт нэмэгдэх, дегидратацид орох зэрэг болно. Лабораторын шинжилгээнд: цусан дахь кальцийн түвшин нэмэгдэх, шээсэн дэх кальцийн түвшин нэмэгдэх ба сийвэнд 25-гидроксикальциферолын хэмжээ нэмэгдэх зэрэг шинж илэрнэ.

Тун хэтэрсэн тохиолдолд авах арга хэмжээ

Тун хэтэрсэн тохиолдолд, удаан үргэлжилсэн, шаардлагатай эмчилгээнээс үүдэлтэй гиперкальциеми үүсэн бол түүнийг заавал эмчилнэ.

Эхний алхам нь витамин Д-ийн хэрэглээг зогсоох бөгөөд гиперкальциемийн байдал хэвийн түвшиндээ хүртэл хэдэн долоо хоногийн туршид витамин Д-ийн хордлого үргэлжилнэ.

Гиперкальциемийн түвшингээс хамаарч кальцийн агууламж багатай эсвэл кальци агуулаагүй хүнс хэрэглэх,  шингэн ихээр уух, шээсний гарцыг нээгдүүлэх зорилгоор фуросемид ба глюкокортикоид болон кальцитонин (цусны кальцийн түвшинг тохируулах даавар) хэрэглэнэ.

Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед натрийн изотоник  уусмал дээр (24 цагт 3-6л) фуросемидыг болон натрийн эдетатыг 15мг/кг/цаг тунгаар нэмж судсаар хэрэглэх үедЭКГ болон кальцийн түвшинг тогтмол хяналттайкальци хэмжээнайдвартай бууруулна. Шээсний ялгарал багассан тохиолдолд  кальцигүй диализаттай гемодиализын эмчилгээ хийнэ.

Энэхүү бэлдмэлд  өвөрмөц антидот үгүй.

Хэрэв тань витамин Д-ийн тун хэтрэлтийн шинж илэрсэн тохиолдолд эмчид хандана уу.

Хэтэрхий бага тунгаар эсвэл тунг хэрэглэхээ мартсан тохиолдолд

Хэрэв та тухайн өдрийн тунг мартсан тохиолдолд дараагийн өдрийн тунг давхарлан хэрэглэхгүй, эмчилгээг үргэлжлүүлнэ.

Эмчилгээг дуусгавар болгох ба түр зогсоох

Хэрэв эмчилгээг түр зогсоох эсвэл эрт дуусгавар болгохол танд илрэх шинж тэмдэг хүндрэх эсвэл дахин илэрч болох талтай. Энэ тохиолдолд өөрийн эмчлэгч эмчид хандана уу.

Гаж нөлөө

Тун хэтэрсэн тохиолдолд цусан дахь кальцийн түвшин нэмэгдсэнээс үүдэлтэй витамин Д-ийн гаж нөлөө илэрдэг. Тун ба эмчилгээний хугацаа, хүндрэл ба удаан хугацааны хэрэглээнээс үүдэлтэй цочмог (зүрхний хэм алдагдах, дотор муухайрах, бөөлжих, сэтгэцийн шинж тэмдэг, анхаарал төвлөрөлт буурах) ба архаг (шээс ялгаралт нэмэгдэх, ам цангах, хоолны дуршил буурах, жин буурах, бөөрөнд чулуу үүсэх, бөөр шохойжих, эд ба яс шохойжих) гиперкальциеми үүсдэг. Хувь хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байсан.(Тун хэтрэх ба хэрэглээнийс шалтгаалсан бусад алдаа хэсгийг үзнэ үү)

Бэлдмэлийг буурцагны тосноос гаргаж авсан бөгөөд маш ховор тохиолдолд харшил үүсгэх магадлалтай.

Гаж нөлөөний мэдээлэл

Хэрэв танд гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид хадана уу. Энэ зааварт  тусгагдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч эсвэл эм зүйчид хандана уу.

Хадгалалт ба хүчинтэй хугацаа

Савлагаан дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

250С-ээс ихгүй хэмд хадгална.

Нарны гэрэл болон чийгнээс хамгаална уу

Хүүхэд  хүрэхээргүй газарт хадгална уу.

Найрлага

1шахмалд:
Үйлчлэгч бодис:
Холекальциферол хуурай концентраци 10мг

0.025мг холекальциферолтой дүйцнэ

(= 1000 ОУН. Витамин D3)

Туслах бодис: Натрийн цардуул глюклат А бүлэг, ДЛ-альфа-токоферол, ангидроз коллоид цахиур, гидроген шар буурцагны шош (Ph.Eur), эрдэнэшиш, бичил талстат целлюлоз, натрийн цэвэр фумарат, хивэг желатин, сахароз

 

Эмийн хэлбэр ба савлалт

Ууж хэрэглэх 50 ширхэг шахмал.

 

Маркетингийн Итгэмжлэгдсэн Тусгай зөвшөөрөл эзэмшигч:

Hevert-Arzneimittel GmbH & Co. KG

In der Weiherwiese 1

55569 Nussbaum

Germany

www.hevert.com

 

Герман улсад үйлдвэрлэв:

Hevert-Arzneimittel GmbH & Co. KG

 

Заавар шинэчилсэн огноо

2016 оны 4 сар

 

Reg.-N°.: xxxx