
Хэрэглэх заавар
ОХУ-ын ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН
ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗААВАР
Аевит
Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу, учир нь энэ нь танд зориулсан чухал ач холбогдол бүхий мэдээллийг агуулж байдаг .
Танд дахин хэрэг болж магадгүй тул зааврыг хадгалаарай.
Хэрэв танд асуулт байвал эмчтэйгээ холбоо барина уу.
Таны ууж буй эм нь зөвхөн танд зориулагдсан бөгөөд тантай ижил шинж тэмдэгтэй байсан ч бусдад хор хөнөөл учруулж болзошгүй тул бусдад дамжуулж болохгүй.
РД:
Худалдааны нэр: Аевит
Бүлгийн нэр: Е аминдэм + ретинол
Эмийн хэлбэр: капсул
Нэг капсул дахь найрлага:
Үйлчлэгч бодис :
Ретинол пальмитат (А аминдэм ) 55 мг (100,000 ОУН )
Альфа токоферол ацетат (Е аминдэм) 100 мг
Туслах бодис:
Эрдэнэ шишийн тос - 45 мг
Капсулын агууламжийн масс - 200 мг
Капсулын бүрхүүл:
желатин - 26.83 мг Глицерол (глицерин) - 7.56 мг
Метил парагидроксибензоат (метилпарабен) - 0.01 мг
Сорбитол (сорбитол) - 4.94 мг,
Нэрмэл ус - 0.65 мг,
Хүрэн өнгийн будагч бодис NT (E 155) - 0.01 мг
Капсулын жин - 240 мг ,
Жич:
1 г ретинол пальмитат(А аминдэм ) бодис тутамд: (Швейцарь улсын Сиссельн үйлдвэрийн салбар ДСМ Нутришнл Продактс Лтд )
|
1 г ретинол пальмитат ( А аминдэм) бодис тутамд: (BASF SE, Герман): |
- ретинол пальмитат - 1.7 млн. ОУН; |
- ретинол пальмитат - 1.7 млн. ОУН; |
- бутилгидроксианизол - 9 мг; |
- бутилгидрокситолуол -17 мг. |
- бутилгидрокситолуол - 9 мг. |
|
Харагдах байдал :
Зөөлөн желатин капсул,бөөрөнхий хэлбэртэй, гүн шаргалаас цайвар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, гэмтэлгүй, харагдахуйц агаарын хольцгүй байна. Хурц үнэргүй цайвар шараас хүрэн шаргал тослог шингэнээр дүүрсэн.
ATX код: A11JA.
Эмийн эмчилгээний бүлэг Поливитамины бэлдмэл .
Эм судлалын онцлог :
Нийлмэл найрлагатай эмийн үйлдэл нь түүний найрлагад орсон А ба Е аминдэмийн үйлдэлээр тодорхойлогддог. Ретинол ( А аминдэм ) нь өнгө ялгах болон харааны хэвийн байдалд шаардлагатай харааны пигмент үүсэхэд оролцдог; хучуур эдийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ясны өсөлтийг зохицуулдаг. Токоферол (Е аминдэм ) нь антиоксидант шинж чанартай бөгөөд эс болон эсийн мембран дахь ханаагүй тосны хүчилүүдийг,липидийн хэт исэлдэхээс хамгаалана, эс хоорондын бодис, холбогч эдийн коллаген уян хатан утаслаг эд, судасны гөлгөр булчингууд, хоол боловсруулах эрхтэн үүсэхэд оролцдог. Aевит нь хялгасан судасны эмгэгийн эргэлтийг сэргээж, хялгасан судас болон эд эсийн нэвчилтийг хэвийн болгож, эдийн хүчилтөрөгчийн дутмагшилийг тэсвэрлэх чадварыг сайжруулана.
Хэрэглэх заалт:
А, Е аминдэмийн дутмагшил. Арьсны гэмтлийн цогц эмчилгээнд арьсны өвчин, болон эд эсийн тэжээлийн алдагдлаас үүдэлтэй арьсны дагалдах өвчин (псориаз, янз бүрийн хэлбэртэй экзэм,ихтоиз себорейный дерматит) зэрэгт хэрэглэнэ.
Хориглох заалт :
Эмийн бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг байдал, А болон Е аминдэмийн илүүдэл, 18-аас доош насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл үед хориглоно.
Анхааруулга ,болгоомжлол:
Бамбай булчирхайн хордлого, цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний архаг дутагдал; бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, элэгний хатуурал, вируст гепатит; бөөрний дутагдал, архичин, өндөр настан, гипопротромбинеми (аминдэм К-ийн дутагдлын үед Е аминдэмийг 400 ОУН-ээс дээш тунгаар хэрэглэхэд ).
Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ. Энэ эм нь жирэмсэн, хөхүүл үед хориглох заалттай .
Хэрэглэх арга, тун:
Зөвхөн эмчийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ. Дотуур: Өдөрт 1 капсулаар хоололт үл хамааран ууж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа: 20-40 хоног. Эмчийн зөвлөгөөний дараа эмчилгээг давтан хийх боломжтой.
Гаж нөлөө:
Гаж нөлөөний давтамжийн тоон шалгуур, гаж нөлөөний давтамжийн ангиллыг эрхтэн системийн ангилал болон тэдгээрт илрэх илрэлийн давтамжийн дагуу ангилдаг. (Гаж нөлөөний давтамжийг дараах шалгуурын дагуу тодорхойлно: маш түгээмэл (≥) 1/10), түгээмэл (≥ 1/100-аас < 1/10), цөөн (≥ 1/1000-аас < 1/100), ховор (≥ 1/10000-аас < 1/1000), маш ховор (< 1/) 10000), давтамж тодорхойгүй (боломжтой өгөгдөл дээр үндэслэн тооцоолсон учир тооцох боломжгүй).
Арьс,арьсан доорх эдийн эмгэг: давтамж тодорхойгүй - арьсны тууралт
Ходоод гэдэсний замын эмгэг: ховор тохиолддог - эпигастрийн бүсэд таагүй мэдрэмж, дотор муухайрах, суулгах.
Элэг цөсний замын эмгэг: давтамж тодорхойгүй - удаан хугацаагаар хэрэглэвэл цөсний чулуу, архаг нойр булчирхайн үрэвсэл сэдэрч магадгүй.
Тун хэтрүүлэлт:
Тун хэтрүүлэлтийн цочмог шинж тэмдэг: (хэрэглэснээс хойш 6 цагийн дараа үүсдэг). А аминдэмийн илүүдэл: насанд хүрэгсдэд - нойрмоглох, нүдний хараа өөрчлөгдөх, нүд бүрэлзэх, толгой эргэх, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, хяналтгүй бөөлжих, гүйлгэх, цочромтгой болох, буйлнаас цус алдах, амны хөндийн салст, уруул ам хуурайших, шархлах, арьс (ялангуяа гарын алга) хуурайшиж хуурах,ухаан самуурах гавал тархины дотоод даралт ихсэх (нярайд - гидроцефал, зулай хавагнах).
Архаг хордлогын шинж тэмдэг:
Хоолны дуршил буурах, ясны өвдөлт, арьс хагарч хуурайших, амны хөндийн салст, уруул хуурайших, ходоод өвдөх, бөөлжих, халууцах, орчиндоо идэвхгүй болох, хэт ядрах, толгой өвдөх, гэрэлд мэдрэмтгий байдал, шээс алдах шээс олширох, нойрмоглох, цочромтгой байдал, үс унах, хөлийн ул, хамар амны гурвалжин, гарын алга шарлах, элэгний хордлого, нүдний дотоод даралт ихсэх, олигоменорея, даралт ихсэх, цус задралын цус багадалт, рентген зурагт ясны бүтцийн өөрчлөлт гарах, таталт.
Эмчилгээ: эмийг хэрэглээг зогсоох; шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Е аминдэмийг хэтрүүлэн хэрэглэсний шинж тэмдэг: удаан хугацаагаар өдөрт 400-800 ОУН тунгаар хэрэглэхэд - хараа муудах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, суулгах, ходоод хямрах, орчиндоо идэвхгүй болох; удаан хугацаагаар өдөрт 800 ОУН-ээс дээш тунгаар хэрэглэхэд - К-амин дэмийн дутагдалтай өвчтөнд цус алдах эрсдэл нэмэгдэх, бамбай булчирхайн дааврын солилцоо алдагдах, бэлгийн үйл ажиллагааны эмгэгүүд, тромбофлебит, үхжилт колит, сепсис, гепатомегали, цусархаг цус харвалт, хэвлий устах.
Эмчилгээ: эмийг хэрэглэхийг зогсоох, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөх нь:
Е аминдэм нь глюкокортикостероидын эм, үрэвслийн эсрэг стероид бус эмийн үр нөлөөг сайжруулна. А, Д аминдэм, зүрхний гликозидын үр нөлөөг нэмэгдүүлж, хоруу чанарыг бууруулана. Эпилепситэй өвчтөнүүдэд (цусан дахь липидийн хэт исэлдлтийн бүтээгдэхүүний түвшин нэмэгдсэн) эпилепсийн эсрэг эмийн үр нөлөөг нэмэгдүүлнэ. Тетрациклины бүлгийн антибиотиктой үл нийцнэ. Салицилат ба глюкокортикостероидууд нь Aeвит эмийн гаж нөлөөний эрсдлийг бууруулдаг. Эрдэсийн тос, холестирамин агуулсан туулгах эм нь А, Е аминдэмийн шингээлтийг бууруулдаг. Ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд нь цусны сийвэн дэх А аминдэмийн концентрацийг нэмэгдүүлдэг. Е аминдэмийг өдөрт 400 ОУН-нэгжээс дээш тунгаар антикоагулянтуудтай (кумарин ба индандионы дериватив) нэгэн зэрэг хэрэглэх нь гипопротромбинеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Тусгай заавар:
А ба Е аминдэмийн илүүдэл үүсэхээс зайлсхийхийн тулд санал болгож буй тунг хэтрүүлж болохгүй. Бэлдмэлийг хэрэглэхдээ түүнд агуулагдах А амин дэмийн өндөр тунг (100,000 ОУН) анхаар, түүнчлэн энэ нь урьдчилан сэргийлэх эм биш харин эмчилгээний шинж чанартай гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Селен болон хүхэр агуулсан амин хүчлээр баялаг хоолны дэглэм нь Е аминдэмийн хэрэгцээг бууруулдаг.
Жолоо барих,механизтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:
Бэлдмэл нь тээврийн хэрэгсэл жолоодох, аюултай ажиллагаа шаардсан механикжсан хэрэгсэлтэй ажиллах жолоодох,чадварт нөлөөлөхгүй.
Савлалт:
Капсул.
Хөнгөн цагаан блистерт 10 капсулаар савлана. 1,2,3,4 ба 5 ширхэг хөнгөн цагаан хавтгайг, хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савлана.
Эмнэлгийн хэрэглээнд зориулж 50-150 ширхэг хөнгөн цагаан хавтгайг хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савлана.
Хадгалах нөхцөл: Гэрлээс хамгаалсан газарт 25 ° C-ээс доош хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална .
Хадгалах хугацаа :
2 жил. Хүчинтэй хугацаа дууссаны дараа хэрэглэхгүй .
Олгох нөхцөл :
Эмийн жоргүй олгоно.
Лиценз эзэмшигч ,Үйлдвэрлэгч, санал гомдол хүлээн авагч байгуулага :
«Алтайвитамины»ХК
Хаяг :659325, ОХУ, Алтайн хязгаар, Бийск хот, Заводын гудамж , 69.
Утас : (3854) 338-719;326-948
факс (3854) 326-943.


















































































