Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бениквит В
Худалдааны нэр
Англи
Тиамин + Рибофлавин + Пиридоксин + Цианокобаламин + Никотинамид + Пантенол
Үйлдвэрлэгч
Oxford Laboratories PVT. Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
3мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

БЕНИКВИТ В

В-ийн бүлгийн витамины комплекс

Тарилгын уусмал

Бэлдмэлийн худалдааны нэршил:

Бениквит В

Олон улсын патентлагдаагүй бюу бүлгийн нэршил:

В бүлгийн витамины комплекс

Эмийн хэлбэр:

Тарилгын уусмал

Найрлага:

3мл бүрт дараах агууламжтай:

Тиамин гидрохлорид (Вит В1) БФ..............................................................100мг

Рибофлавин натрийн фосфат(Вит В2) БФ................................................5мг

Пиридоксин гидрохлорид (Вит В6) БФ .......................................................100мг

Никотинамид БФ..........................................................................................100мг

Цианокобаламин (Вит В12) БФ..................................................................1000мкг

D-пантенол Ф.АНУ........................................................................................50мг

Бензилын спирт БФ .............................................................................1% (консервант)

Фармакологийн үйлдэл

Тосонд болон усанд уусдаг витаминуудын хавсарсан, дараах найрлага бүхий  бэлдмэл:

Витамин В1

Кофермент байдлаар нүүрсусны солилцоонд оролцох бөгөөд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг идэвхижүүлнэ (мэдрэлийн сэрэл дамжилтанд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл болно). Пентоз фосфат, гексозын солилцоонд кофермент хэлбэрээр оролцохоос гадна нуклеин хүчлийн урьдал нэгдэл болох нуклеотидуудын нийлэгжилтэнд оролцоно. Энэ витамины дутагдлын үед Бери-Бери өвчин үүснэ.

Витамин В2

Эсийн амьсгал болон харааны мэдрэхүйн үйл явцад хамгийн чухал катализатор байдлаар оролцдог. Организмд флавин агуулсан энзимын найрлаганд флавинмононуклеотид, флавинадениндинуклеотидыг үүсгэнэ. Эдгээр нь митохондрийн дотор эсийн амьсгалын гинжин урвалд электрон зөөвөрлөгч кофермент хэлбэрээр, мөн аминхүчил, нүүрсус, өөх тосны завсрын солилцооны маш олон тооны исэлдэн ангижрах урвалуудад оролцоно. Рибофлавины дутагдал нь никотины хүчлийн дутагдалтай хавсран арьс салстын гэмтэл (хелит, стоматит), харааны алдагдал (ирит, коньюктивит), заримдаа цусны эргэлтийн алдагдал (булчингийн агчил, мигрень) үүсгэнэ.

Витамин В5

Пиридоксаль-5фосфат гэдэг коферментийн хэлбэрээр эсэд олон төрлийн ферментэт урвалуудад, ялангуяа трансаминжих болон карбоксилгүйжих урвалуудад оролцоно. Уураг аминхүчлийн солилцоонд чухал үүрэгтэй ба нейромедиаторуудын нийлэгжилт, аксоны миелин бүрхүүл бүрэлдэхэд оролцоно. В6 витамины дутагдлын үед мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсч, эритрогенез удааширна.

Витамин В12

Өсөлт, хөгжил, улаан эсийн үүсэл, миелин бүрхүүл бүрэлдэхэд чухал үүрэгтэй. В12 витамины дутагдлын улмаас мегалобласт хэлбэрийн цус багадалт, миелингүйжих эмгэг, бусад мэдрэлийн тогтолцооны алдагдал үүснэ.

Никотинамид

Хэд хэдэн дегидрогеназа, оксидаза ферментийн электрон дамжуулалтанд оролцоно. Мөн эсийн амьсгал болон нүүрсус, өөх тосны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Дутагдлын үед пеллагра өвчин үүсч арьс, хоол боловсруулах зам, мэдрэл, сэтгэцийн үйл ажиллагааны алдагдал үүснэ.

D-пантенол

Нүүрсус, өөх тосны солилцоо, ацетилхолины нийлэгжилтэнд оролцож, ацетилжих, исэлдэх урвалуудад чухал үүрэг гүйцэтгэнэ. Үрэвслийн эсрэг үйлдэлтэй.

Фармакологийн бүлэг. Поливитаминууд

Хэрэглэх заалт:

Поливитаминоз, мэдрэл сульдал, янз бүрийн шалтгаант полиневрит, невралги, дерматит, олон шалтгаант дерматозоос урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэнэ.

Эсрэг заалт

Уг бэлдмэлийн найрлага дахь нэгдлүүдэд харшилтай, хэт мэдрэгшилтэй хүмүүст хориглоно.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд Бениквит В-ийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Гаж нөлөө

Хөлрөх, тахикарди, тууралт, бусад системийн гаралтай хариу урвал, харшлын урвал, арьсны тууралт, загатнаа, гуурсан хоолойн агчил, Квинкийн хаван, анафилаксийн шок.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл

Сульфит агуулсан нэгдлүүдээр Тиамин декомпенсацлагддаг. Бусад витаминууд нь В1 витамины задралын бүтээгдэхүүнүүд үүссэн үед идэвхигүйждэг. Левадопа В6 витамины эмчилгээний үйлдлийг арилгана.

Циклосерин, D-пеницилламин, адреналин, норадреналин, сульфаниламидуудтай харилцан үйлчлэлцэнэ.

Уг бэлдмэл нь исэлдэн ангижруулагч бэлдмэлүүд, фенобарбитал, рибофлавин, бензилпенициллин, глюкоз, метабисульфит болон хүнд металлын давсуудтай харилцан зохицохгүй. Зэс тиамины задралыг түргэсгэнэ, рН 3-аас дээш үед тиамин идэвхээ алдана.

Хэрэглэх арга ба тун:

Булчинд болон судсаар тарихад:

Өдөрт нэг удаа, эсвэл эмчийн зааврын дагуу

Нярай болон хөхүүл хүүхдэд хэрэглэхгүй

Хадгалах нөхцөл:

Бэлдмэлийг харанхуй, хүүхдийн гар хүрэхээргүй газар, 25°С-ээс ихгүй температурт хадгална.

Хөлдөөж болохгүй

Хадгалах хугацаа:

2 жил

Баглаа боодол:

3мл-ээр савлагдсан шилэн ампултай тарилгын уусмал. 5 ампулыг хуванцар тэвшинд, хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савласан байна.

Олгох нөхцөл

Жороор олгоно

Үйлдвэрлэгч

Оксфорд лабораториз Пвт.Лтд., Мумбай, Энэтхэг

Б306, Кристалл Плаза, Нью Линк Роуд, Андхери (В), Мумбай 400053, Энэтхэг

Албан ёсны дистрибьютер:

                     “Бэриш фарм” ХХК

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Бакула Ренбүчийн гудамж, Алтжин Бөмбөгөрийн зүүн талд “Бэриш центр” өөрийн байранд

Утас: +976 1131-4132, +976 9405-2552, +976 9477-9367, +976 9405-2553,

И-мэйл: berishpharma@gmail.com