Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Комплигам В
Худалдааны нэр
Англи
Пиридоксины гидрохлорид + Цианокобаламин+ Тиамины гидрохлорид+ Лидокаиныгидрохлорид
Үйлдвэрлэгч
CJSC «Sotex «PharmFirm»
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
50мг/мл+50мг/мл+0.5мг/мл+10мг/мл-2мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

Комплигам В

Худалдааны нэршил: Комплигам В

Олон улсын нэршил эсвэл бүлгийн нэршил: поливитамин (тарьж хэрэглэх)

Эмийн хэлбэр: Булчинд тарьж хэрэглэх уусмал.

Найрлага: 2 мл-ийн 1 туншилд орсон идэвхитэй бодис нь : тиамин гидрохлорид-100 мг, пиридоксин гидрохлорид-100 мг, цианокобаламин-1 мг, лидокаин гидрохлорид-20мг.

Туслах бодис: бензилийн спирт, полифосфат натри, триполифосфат натри, гексацианоферрат кали, натрийн гидроксидийн уусмал 1 моль, тарианы ус.

Харагдах байдал: Өвөрмөц үнэртэй, улаан ягаан өнгийн тунгалаг шингэн.

Эмийн эмчилгээний бүлэг: Олон найрлагатай витаминий бодис болон бусад бэлдмэлүүд.

АТС код: А11ЕХ

Эм судлалын үйлдэл

Витамин В-ийн бүлгийн нейротроп витаминууд нь мэдрэл болон хөдөлгөөний эрхтэн системийн үрэвсэлт болон дегенератив өвчнүүдийн эдгэрэлд эерэг нөлөө үзүүлнэ. Эдгээр витаминуудыг биемахбодын витаминий хэрэгцээг нөхөх зорилгоор бус өндөр тунгаар тарьж хэрэглэхэд өвдөлт намдаах, цусан хангамжийг сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгох зорилгоор хэрэглэх бөгөөд Витамин В12 нь цус төлжүүлэх үүрэгтэй.

Тиамин буюу В1 нь мэдрэлийн эдийн бодисийн солилцоонд чухал үүрэгтэй нүүрс-усны солилцоонд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд Кребсийн циклд оролцон Тиамин пирофосфат, аденозин трифосфатийг үүсгэх процесст оролцоно. Пиридоксин нь (B6) уургийн солилцоонд оролцох бөгөөд нүүрс-ус болон өөх-тосны солилцоонд хэсэгчлэн оролцоно. В1 болон В6 витаминий физиологийн үйл ажиллагаа нь нэг нэгнийхээ үйлдлийг дэмжих замаар мэдрэл, мэдрэл-булчин, зүрх-судасны системд эерэг нөлөө үзүүлдэгт оршино. Цианокобаламин (B12) нь мэдрэлийн миелэн бүрхүүлийн нийлэгжилтэнд оролцох, цус төлжилтийг эрчимжүүлэх, захын мэдрэлийн системийн гэмтлийн улмаас үүсэх өвдөлтийг багасгах, фолийн хүчлийг идэвхижүүлэх замаар нуклейний хүчлийн солилцоог эрчимжүүүлнэ. Лидокайн нь хэсгийн мэдээ алдуулах үйлдэлтэй бэлдмэл ба бүх төрлийн хэсгийн мэдээ алдуулалтанд хэрэглэнэ.

Фармакокинетик

Булчинд тарьсны дараа Тиамин нь тарьсан газар хурдан шимэгдэж, цусанд нэвтэрч (эхний өдөр 50мг тунгаар тарихад 15 минутанд 484мг/мл) биед жигд бус тархан лейкоцитад 15%, эритроцитад 75%, сийвэнд 10% агуулагдана. Хүний биед витамин хангалттай хэмжээгээр нөөцлөгддөггүйтэй холбоотой өдөр бүр гаднаас авч байх шаардлагатай. Тиамин нь цус-тархиний хориг болон ихсийн хориг нэвтрэх  бөгөөд эхийн сүүтэй ялгарна. Тиамин нь 0,15 цагийн дараа шээсний альфа фаз, 1 цагийн дараа бета фаз, 2 хоногийн дараа төгсгөлийн шатанд шээстэй ялгарна. Үндсэн метаболитууд нь тиамин карбоны хүчил, пирамин болон бусад тодорхой бус метаболит байдаг. Тиамин нь бусад витаминуудыг бодвол биед хамгийн бага хэмжээтэй хадгалагддаг. Насанд хүрэгсдийн биемахбодод 30мг тиамин хэлбэрээр 80% нь Тиамин пирофосфат, 10% нь тиамин трифосфат, үлдсэн хувь нь тиамин монофосфат хэлбэрээр хадгалагдана. Булчинд тарьсны дараа Пиридоксин нь цусанд хурдан шимэгдэж биед тархах бөгөөд  CH2OH –ийн 5-р байрлал дээр фосфоржиж, коэнзимийн үүрэг гүйцэтгэнэ. Витаминий 80% нь сийвэнгийн уурагтай холбогдоно, пиридоксин нь бүх биеэр тархана, ихсийг нэвтэрнэ, эхийн сүүтэй ялгарна. Цусанд шимэгдсэнээс хойш 2-5 цагийн дараа элгэнд хуримтлагдан, 4-пиридоксиний хүчил болтлоо исэлдэн шээсээр гадагшилна. Хүний биемахбодод 40-150 мг В6 агуулагдана, дүүргэлтийн хурд 2,2-2,4% байхад өдрийн элиминацийн хурд нь 1,7-3,6 мг байдаг.

Хэрэглэх заалт:

Төрөл бүрийн шалтгаантай мэдрэлийн системийн хам шинж болон мэдрэлийн системийн өвчнүүдийн үед шинж тэмдгийн болон эмгэг жамын эмчилгээ хийх зорилгоор хэрэглэнэ:

  1. Захын мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн үрэвсэл (чихрийн шижин, архиний болон бусад)
  2. Неврит, полиневрит, ретробульбар неврит
  3. Захын саажил, ялангуяа нүүрний мэдрэл
  4. Мэдрэлийн өвдөлт, гурвалсан мэдрэл болон хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт
  5. Өвдөлтийн хамшинж (ёзоорын болон булчингийн өвдөлт)
  6. Булчингийн шөнийн татвалзал, ялангуяа өндөр настай хүмүүст
  7. Мөрний мэдрэлийн үрэвсэл-плексопати, мэдрэлийн зангилааны үрэвсэл-ганглионит (бүслүүр үлд)
  8. Нурууны остеохондрозийн мэдрэлийн зовиур шаналгаа (радикулопати, суудлын мэдрэлийн өвдөлт, булчин татвалзах хамшинж)

Хориглох заалт

  1. Бэлдмэлийн аль нэг найрлагад мэдрэг байх
  2. Зүрхний архаг дутагдлын ээнэгшил алдагдлын хүнд болон хурц үе
  3. Хүүхдэд хэрэглэхгүй (судалгаа байхгүй тул).

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн эх болон хөхүүл эхэд хэрэглэхгүй.

Тун, хэрэглэх арга

Өвдөлтийн хам шинж илэрхий үед өдөрт 2 мл-ээр булчинд (гүн) 5-10 хоног тарьж эмчилгээг цаашид дотуур уух, цөөн тоогоор тарих (7 хоногт 2-3 удаа, 2-3 долоо хоног) хэрэглэнэ.

Гаж нөлөө

Харшлын урвал. Зарим тохиолдолд хэт хөлрөх, зүрх дэлсэх, тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болно. Загатнах, чонон хөрвөс зэрэг арьсны урвал үүсч болно. Ховор тохиолдолд эмэнд хэт мэдрэг урвал үзүүлэх бөгөөд тууралт, амьсгалахад хүндрэлтэй болох, судас-мэдрэлийн хаван, анафилаксийн шок үүсч болно.

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: Хэт хурдан тарих үед системийн урвал (толгой эргэх, хэм алдах, татах) илэрч болно, тун хэтэрсний улмаас эдгээр шинж тэмдэг илрэх магадлалтай. Эмчилгээ: Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Эмийн харилцан үйлчлэл:  Тиамин нь сульфит агуулсан уусмалд бүрэн задарна. Тиамин нь шүлтлэг болон саармаг уусмалд тогтворгүй, карбонат, цитрат, барбитурат, зэс агуулсан бэлдмэлтэй хавсарч хэрэглэхгүй.

Пиридоксинийг Леводопатай хавсарч хэрэглэх үед Леводопа-ийн үйлдэл суларна.

Эмийн найрлагад лидокайн агуулагддаг тул Норадреналин эсвэл адреналин хамт хэрэглэхэд зүрхэнд үзүүлэх гаж нөлөө нэмэгдэх магадлалтай.

Витамин В12-г аскорбиний хүчил,  хүнд металлын давснуудтай хамт хэрэглэхгүй.

Савлалт

Булчинд тарьж хэрэглэх зорилгоор уусмал хэлбэрээр үйлдвэрлэгдсэн.

2 мл хэмжээгээр гэрлээс хамгаалсан шилэн туншилд савлагдсан.  Поливинилхлоридийн ба хөнгөнцагаан фольги, фольгигүй савлагаанд 5 туншилаар савлагдсан байна. 1 эсвэл 2 савлагааг зааврын хамт картон хайрцагт савлагдана.

Хадгалах хугацаа

3 жил. Хадгалах хугацаа дууссан үед хэрэглэхгүй.

Хадгалах нөхцөл

Гэрлийн тусгалаас хамгаалж 2 ͦ-8 ͦС хэмд хадгална. 2 ͦС-ээс доош хэмд хадгалах болон тээвэрлэх хориотой. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Эмийн сангийн олгох нөхцөл

Жороор олгоно.

Үйлдвэрлэгч:

ЗАО «ФармФирма «Сотекс» эмийн үйлдвэрт үйлдвэрлэв.

141345,Москвагийн тойрог, Сергиев-Посадский дүүрэг, Березняковийн суурин, Беликово, Байшин-10, 11, 12.  ОХУ.

Утас: (495) 956-29-30