Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин В1
Худалдааны нэр
Англи
Тиамин
Үйлдвэрлэгч
Нахиа эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
5%-1мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Үйлдвэрлэгчийн нэр:Нахиа эмийн үйлдвэр

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, 20090 байр

Утас: 70285510

E-mail: nakhia@live.com 

ТИАМИНЫ ГИДРОХЛОРИД

THIAMINE HYDROCHLORIDE

Эмийн худалдааны нэр: Витамин В1Нахиа

Эмийн олон улсын нэр: Тиамины гидрохлорид /Thiamine hydrochloride/

Эмийн хэлбэр:

Тун шилтэй тарилгын уусмал

Эмийн найрлага, тун хэмжээ:

  • Тиамины гидрохлорид 50 мг
  • Унитиол 2 мг
  • Тарилгын  ус 1 мл хүртэл агуулагдана.

Гадаад байдал:

Өнгөгүй, тунгалаг шингэн

Эмийн эмчилгээний бүлэг:

Витамин

Эм судлалын үйлдэл:

  • Тиамин нь цусны үүсэлтийг дэмжихээс гадна цусны эргэлтийг сайжруулна.
  • Нүүрс усны солилцоог дэмжинэ.
  • Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөн сэтгэл уналын эсрэг үйчлэх ба ой тогтоолт ба сурах үйл ажиллагааг сайжруулна.
  • Ацетилхолин, гамма-амино тосны хүчил зэрэг медиаторуудын нийлэгжилтэнд оролцоно.

Хэрэглэх заалт:

  • Тэжээлгүйдлийн цус багадалт, В1 дутагдлын өвөрмөц хам шинж буюу Бери Бери өвчин
  • Хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдах хам шинж
  • Өндөр настанд
  • Амьтаны гаралтай хоол хүнс хязгаарлагдсан хоолны дэглэм бүхий өвчтөн
  • Архинû õîðäëîãûí ¿åä
  • Халдварт өвчин ба даавар орлуулах эмчилгээний үед тус тус õýðýãëýíý.

Хориглох заалт:

  • Тиаминд буюу түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн
  • Мэдрэлийн системийн мэдрэг чанар ихэссэн, дээд гэдэсний шархлаа өвчтэй хүмүүст хэрэглэхгүй.

Гаж нөлөө:

Витамин В1-ийг өндөр тунгаар булчин болон судсанд тарьж хэрэглэхэд анафилаксын урвал илэрч болзошгүй. Бэлдмэлийг их тунгаар хэрэглэхэд В комплексын бусад витамины метаболизм өөрчлөгдөнө.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

Пенициллин, стрептомицин, РР витаминтай сөрөг харилцан нөлөөлөлтэй.

Хэрэглэх арга:

  • Ихэвчлэн хоногт 50 мг тунгаар булчинд тарьж хэрэглэнэ.
  • Цочмог Бери-Бери өвчний эхний эмчилгээнээс бусад тохиолдолд тиаминыг 100 мг тунгаар тарьж хэрэглэнэ.

Хүчинтэй хугацаа:

  • 3 жил
  • Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

  • 150-25°С температурт нарны шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай сэрүүн газарт хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Олгох нөхцөл:

  • Жороор олгоно.