Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Изосорбидын динитрат СР шахмал 20мг "ТОВА"
Худалдааны нэр
Англи
Изосорбидын динитрат
Үйлдвэрлэгч
Towa Pharmaceutical Co., Ltd.
Гарал үүслийн улс
Япон
Тун хэмжээ
20мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

TOWA PHARMACEUTICAL CO., LTD.

 

Дахин хянасан: 2017 оны 6  сар (14-р хувилбар, Худалдааны нэр солигдсон)

Дахин хянасан: 2014 оны 7 сар (13-р хувилбар)

 

Зүрхний ишемит эмгэгийн эмчилгээний бодис

Зөвхөн жороор олгоно*)

ИЗОСОРБИТ ДИНИТРАТ SR шахмал 20мг “ТОВА”

(Изосорбит Динитрат удаан чөлөөлөгддөг шахмал)

 

Хадгалах нөхцөл

Өрөөний хэмд хадгална. 

Хүчинтэй хугацаа                                       

Багц, шошгон дээр тэмдэглэсэн байна.

 

Японы барааны стандарт ангилал № 872171

Зөвшөөрлийн дугаар 

22900АМХ00100

Үндэсний Эрүүл мэндийн Даатгалын нөхөн төлөх жагсаалтанд орсон огноо

2017 оны 6 сар

Японд анх худалдаалж эхэлсэн огноо

1992 оны 7 сар

Үнэлгээ дахин хийлгэсэн огноо

1998 оны 3 сар

Үнэлгээ хийгдсэн огноо (чанарын)

2003 оны 9 сар

*) Болгоомжлол – Зөвхөн эмчийн жороор хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ (Изосорбит Динитрат SR шахмалыг дараах өвчтөнд хориглоно)

1)    Ноцтой гипотензи, зүрхний гаралтай шоктой өвчтөн (изосорбитын судас өргөсгөх үйлдлээс шалтгаалан цусны даралт буурахын зэрэгцээ шинж тэмдгүүд даамжирч болно)

2)    Хаалттай өнцөгт глаукомтой өвчтөн (нүдний дотоод даралт ихэснэ)

3)    Толгойн гэмтэл, тархинд цус харвалттай өвчтөн (тархины дотоод даралт ихэснэ)

4)    Хүнд хэлбэрийн цус багадалттай өвчтөн (цусны даралт бууралт ажиглагдан цус багадалтын шинж тэмдгүүд (толгой эргэх, босоход толгой эргэх) даамжирна)

5)    Азот азотын хүчлийн эфирт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөн

6)    Фосфодиэстераза 5 төрлийн саатуулагчид (силденафил цитрат, ваденафил гидрохлорид гидрат, тадалафил), уусамтгай гуанилат циклаза идэвхжүүлэгч (риоцигуат) хэрэглээт өвчтөн [ эдгээр эмүүдтэй хамт хэрэглэснээр эдгээр нь энэ эмийн даралт бууруулах нөлөөг ихэсгэснээр цусны даралт ихээр буурна (“Эмийн харилцан нөлөө” үзнэ үү)]

ЕРӨНХИЙ ШИНЖ

Шахмал дах идэвхтэй бодис

Изосорбит Динитрат (JP)...............20мг

Идэвхгүй туслах бодис

Лактоз гидрат, эрдэнэ шишийн цардуул, карнуаба вакс, гидрогенжсэн тос, этилийн целлюлоз, гидроксипропилцеллюлоз, бичил талст целлюлоз, тальк, магни стеарат, усгүй хөнгөн цахиурын хүчил

Харагдах байдал

Цайвар саарал, цайвар шаргал өнгөтэй, барзгар толбот, бүрхүүлгүй шахмал 

Бага зэрэг онцлог үнэртэй.

Тодорхойлох код

Шахмал

Tw D.L

Багц

Tw D.L

Гадаргуу

Дээд гадаргуу

Доод гадаргуу

Хажуу гадаргуу

Tw

D.L

 

 

 

Диаметр (мм)

8.0

Зузаан (мм)

3.5

Жин (мг)

190

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Зүрхний бах, зүрхний булчингийн шигдээс (цочмог үе), зүрхний бусад шигдээст эмгэгүүдэд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТАНД ТАВИГДАХ БОЛГООМЖЛОЛ

Энэ бүтээгдэхүүний азот азотын хүчлийн эфирийн түргэн үйлдлийг бахын хөдлөлийг намдаахад хэрэглэх боловч зүрхний бахын хөдлөлийг арилгахад хэрэглэдэггүй. 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Насанд хүрсэн хүнд 1 шахмалаар (изосорбит динитрат 20мг) өдөрт хоёр удаа ууна. Тунг өвчтөний нас, шинж тэмдгээс хамааран тохируулна. Шахмалыг зажлахгүй.

БОЛГООМЖЛОЛ

1.    Болгоомжтой хэрэглээ (Изоорбит Динитрат SR шахмалыг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ)

1)    Гипотензитэй өвчтөн [изосорбитын судас өргөсгөх үйлдлээс шалтгаалан цусны даралт буурна]

2)    Уушигны анхдагч гипертензитэй өвчтөн [зүрхний цус шахалт буурснаар шок үүснэ]

3)    Зүрхний булчингийн бөглөрөлтөд томролтой өвчтөн [ховдлын дотоод даралт ихэссэнээр шинж тэмдгүүд хүндэрнэ]

4)    Элэгний эмгэгтэй өвчтөнүүд [изосорбит динатрийн цусан дах концентраци ихсэх тул дангаар хэрэглэх үед тунгийн зохицуулалт шаардагдана (тунг бууруулах)]

5)    Өндөр настай өвчтөн [“Өндөр настны хэрэглээ” үзнэ үү]

2.    Сэрэмжлүүлэг

1)    Изосорбит нитратын эмчилгээний үед өвчтөний шинж тэмдэг, эмнэлзүйн явцыг сайтар хянаж байх хэрэгтэй. Хэрэв эмчилгээ үр дүн үзүүлэхгүй бол аажим зогсоож  (бахын хөдлөл нэмэгдэх) өөр эмчилгээг сонгоно.

2)    Өвчтөнд азот / азотын хүчил агууламжтай эфирийн эмчилгээ хийлгэж байгаад өвчтөнүүдэд хэрэглээг гэнэт зогсоосноор хүндрэл үүссэн шинж тэмдэг ажиглагдсан; Хэрэв эмчилгээг түдгэлзүүлэх шаардлагатай бол эмийг бусад эмүүдтэй хамт тунг бууруулах шаардлагатай. Түүнчлэн, өвчтөнд изосорбит нитратыг эмчийн зааврын дагуу зогсоох боломжгүй бол болгоомжтой байх хэрэгтэй.

3)    Хэрэв цусны даралт их хэмжээгээр буурсан бол энэ бүтээгдэхүүнийг зогсоож, хөл дээш нь сойх болон судас агшаах бэлдмэл оролцуулан зохих арга хэмжээг авна.

4)    Ортостатик гипотензи үүсэх тул анхааралтай хэрэглэнэ.

5)    Энэ бүтээгдэхүүнийг эмчилгээг эхлүүлэхэд толгойн өвдөх гэх мэт гаж нөлөө нь энэ бүтээгдэхүүн болон бусад азот / азотын хүчил агуулдаг эфирийн нөлөөгөөр үүсдэг. Ийм тохиолдолд изосорбит динитратын хэрэглээг зогсоох, тунг бууруулан өвдөлт намдаах эм хэрэглэнэ. Үүнээс гадна иймэрхүү гаж нөлөөнөөс болж анхаарал суларч, рефлекст хөдөлгөөн илэрч болох тул өвчтөнийг машин барих, механизмтай ажиллахад нөлөөлж болзошгүй эрсдэлийг тайлбарлан сэрэмжлүүлэх хэрэгтэй.

6)    Фосфодиэстераза 5 төрлийн саатуулагчид (силденафил цитрат, ваденафил гидрохлорид гидрат, тадалафил), уусамтгай гуанилат циклаза идэвхжүүлэгч (риоцигуат) хэрэглээт өвчтөн [эдгээр эмүүдтэй хамт хэрэглэснээр эдгээр нь энэ эмийн даралт бууруулах нөлөөг ихэсгэснээр цусны даралт ихээр буурах тул эмийг ууж  хэрэглэхгүй байх талаар нарийн шинжилсний дараа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.Изосорбит динитратын эмчилгээнд эсвэл дараа нь эдгээр эмийг ууж байгаа өвчтөнд үүсэх сөрөг нөлөөнөөс сэргийлэхийн тулд анхааралтай хандах хэрэгтэй.

3.    Эмийн харилцан нөлөө

1)    Хамт хэрэглэхийг хориглоно (Изосорбит Динитрат SR шахмалыг дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй)

 

Эмүүд

Шинж тэмдэг, эмчилгээ

Механизм, эрсдэлт хүчин зүйлс

Фосфодиэстераза 5 төрлийн саатуулагчид Силденафил цитрат

Виагра

Реватио

Варденафил

Гидрохлорид гидрат

Левитра

Тадалафил

Циалис

Адцирка

Залутка

Эдгээр эмүүдтэй хамт хэрэглэснээр эдгээр нь энэ эмийн даралт бууруулах нөлөөг ихэсгэснээр цусны даралт ихээр буурна

Эдгээр эмүүд нь цагирагт гуанозин монофосфат (cGMP) нийлэгжлийг дэмждэг бол Фосфодиэстераза 5 төрлийн саатуулагчид cGMP-ийн доройтлыг сааруулдаг. Иймд изосорбит динитрат нь cGMP дарангуйлалыг ихэсгэснээр эмийн даралт бууруулах нөлөөг нэмэгдүүлнэ.

Уусамтгай гуанилат циклаза идэвхжүүлэгчид

Риоцигуат

Адемпас

Эдгээр хоёр бүтээгдэхүүн, уусамтгай гуанилат циклаза өдөөгчид нь  (cGMP) нийлэгжлийг дэмждэг тул хамт хэрэглэснээр изосорбит динитрат нь cGMP дарангуйлалыг ихэсгэснээр эмийн даралт бууруулах нөлөөг нэмэгдүүлнэ.

 

2)    Хамт болгоомжтой хэрэглэнэ (Изосорбит Динитрат SR шахмалыг дараах эмүүдтэй хамт болоомжтой хэрэглэнэ)

Изосорбит динитраттай харилцан үйлчилсний дүнд цусны даралт ихээр бууруулж байвал зохих арга хэмжээг (тунг бууруулах, хэрэглээг зогсоох, судас агшаах эмүүд хэрэглэх) авна.

Эмүүд

Шинж тэмдэг, эмчилгээ

Механизм, эрсдэлт хүчин зүйлс

Согтууруулах ундааны хэрэглээ

Цусны даралт буурах шинж давтамжтай, ноцтой нэмэгдэнэ

Изосорбит динитратын судас өргөсгөх үйлдэл ихсэж болно

Шээс хөөх эмүүд

Цусны даралт буурах шинж давтамжтай, ноцтой нэмэгдэнэ

Изосорбит динитратын цусны даралт бууруулах нөлөө нэмэгдэнэ. 

Судас өргөсгөх азот азотын хүчлийн эфир

Гаж нөлөө ялангуяа толгой өвдөх, цусны даралт буурах шинж давтамжтай, ноцтой нэмэгдэнэ.

Изосорбитын судас өргөсгөх үйлдэл нэмэгдэнэ.

4.    Гаж нөлөө

Эм хэрэглээний үед үүсэх гаж нөлөөний талаарх тодорхой судалгаа хийгдээгүй

 

Тохиолдол тодорхойгүй

Зүрх судсанд 

Толгой эргэх дотор муухайрах, халуун оргих, мэнчийх, зүрх дэлсэх, цусны даралт буурах, хаван

Мэдрэл сэтгэцэд

Толгой өвдөх, шаналах, чих шуугих, ядрах, сул дорой, таагүй байдал үүсэх

Хэт мэдрэгшил2

Тууралт

Ходоод гэдсэнд

Дотор муухайрах огих, ходоод хямрах, хэвлийн дээд хэсгээр өвдөх, анорекси

Элгэнд

АсАТ, АлАТ ихсэх

*2 эм хэрэглээг зосгооно.

5.    Өндөр настаны хэрэглээ

Энэ бүтээгдэхүүн голдуу элгэнд хувиралд ордог. Өндөр настаны элэгний үйл ажиллагаа ерөнхийдөө буурсан байх тул изосорбит динитратын концентраци өндөр настанд ихэсдэг. Иймээс маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

6.    Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

1)    Энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн болон жирэмсэн байх магадлалтай эмэгтэйд зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмчилгээний үр нөлөө, эрсдлээс давсан тохиолдолд хэрэглэнэ. [Жирэмсэн эмэгтэйд энэ бүтээгдэхүүний аюулгүй хэрэглээ судлагдаагүй]

2)    Бүтээгдэхүүнийг хөхүүл эхэд хэрэглэхгүй. Хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хөхөөр хоололтыг зогсооно. [Туршилтын амьтанд  (харх) эм хөхний сүүнд ялгардаг нь ажиглагдсан]

 

7.    Хүүхдийн хэрэглээ

Энэ эмийн жин багатай төрсөн нярай, хөхүүл нярай, бага насны хүүхдэд аюулгүйн хэрэглээ судлагдаагүй.

 

8.    Хэрэглээнд тавигдах болгоомжлол

1)    Ууж хэрэглэхэд урьдчилан сэргийлэлт

Хэрэв энэ бүтээгдэхүүнийг аманд бутлан залгивал изосорбит динитратын цусан дах концентраци түр зуур огцом ихэссэнээр толгойн өвдөлтийг үүсгэдэг. Энэ бүтээгдэхүүнийг бутлахгүй залгих ёстой. 

2)    Олголттой холбоотой болгоомжлол

Хэвлэмэл (РТР) савлагаат эмийг хэрхэн хэрэглэх талаар эмчлүүлэгчидэд зааварчилгаа өгнө (хэрэв РТР-г залгисан бол хурц өнцөг нь улаан хоолойн салстыг гэмтээснээр цочрол, хүнд хэлбэрийн метиастенит үүссэн гэж мэдээлэгдсэн).

9.    Бусад сэрэмжлүүлэг

1)    Энэ бүтээгдэхүүний эмчилгээний явцад энэ бүтээгдэхүүн болон азот азотын хүчлийн эфирт тэсвэржилт үүссэнээр энэ эмийн үр нөлөө буурч болно. Япон улсаас гадна эмнэл зүйн хяналтад судалгаанд түүний аналогийг (нитроглицерин) арьсанд суулган угаах замаар тэсвэржилт үүсэхийг багасгаж байсан.

2)    Изосорбит динитратын хэрэглээнд метемоглобинеми үүсэлтийг мэдээлсэн.

ФАРМАКОКИНЕТИК

1.    Биотэнцэхүйн сорил

ИЗОСОРБИТ ДИНИТРАТ SR ШАХМАЛ 20мг “ТОВА”, хяналтын эм (изосорбит динитрат 20мг) тус бүр нэг шахмалыг эрүүл насанд хүрсэн эрэгтэйд  өлөн үед (n=16), хооллосон үед (n=16) уулган хөндлөнгийн судалгааны загвараар плазм дах эмийн хувираагүй бодисын хэмжээг шинжилсэн. Фармакокинетикийн үзүүлэлтүүдэд (AUC, Cmax) статистик үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээнд эдгээр эмүүд нь биотэнцэхүйц болохыг тогтоосон (PABPCD баримт №718, 1980 оны 5 сарын 30)1.

 

(1)  Өлөн үеийн хэрэглээнд

 

 

Тогтоогдсон үзүүлэлтүүд

Лавлагаа үзүүлэлтүүд

AUC32

(нг·цаг/мл)

Сmах

(нг/мл)

Тmах

(цаг)

Т½

(цаг)

ИЗОСОРБИТ ДИНИТРАТ SR ШАХМАЛ 20мг “ТОВА” (шахмал 20мг)

20.96±9.46

3.83±2.09

2.8±1.5

5.6±3.1

Хяналтын эм (шахмал 20мг)

21.44±8.55

3.92±2.29

2.9±1.7

4.4±1.5

(n=16, дундаж үзүүлэлт ±S.D.,)

 

Плазм дах концентраци, үзүүлэлтүүд AUC, Cmax бие махбодын шингэний дээжийн цуглуулга авах давтамж / хугацаанаас хамаарч өөр байж болно.

(2)  Хооллосон үеийн хэрэглээнд

 

 

Тогтоогдсон үзүүлэлтүүд

Лавлагаа үзүүлэлтүүд

AUC12

(нг·цаг/мл)

Сmах

(нг/мл)

Тmах

(цаг)

Т½

(цаг)

ИЗОСОРБИТ ДИНИТРАТ SR ШАХМАЛ 20мг “ТОВА” (шахмал 20мг)

28.32±5.00

8.34±2.54

2.06±0.44

2.36±0.66

Хяналтын эм (шахмал 20мг)

28.32±3.67

8.17±1.65

1.94±0.25

2.32±0.49

(n=16, дундаж үзүүлэлт ±S.D.,)

Плазм дах концентраци, үзүүлэлтүүд AUC, Cmax бие махбодын шингэний дээжийн цуглуулга авах давтамж / хугацаанаас хамаарч өөр байж болно.

2.    Уусах чанар

ИЗОСОРБИТ ДИНИТРАТ SR ШАХМАЛ 20мг  “ТОВА” уусалтын стандарт үзүүлэлтийг Японы эмийн кодексийн2) гурав дах хэсэгт тохирох уусалтын удаан чөлөөлөгддөг шахмалын стандартад нийцүүлэн баталгаажуулсан болно. 

ЭМ СУДЛАЛ

Нитроглицерин, изосорбит динитрат нь азотын исэл (NO), эсийн cGMP ихэсгэснээр гөлгөр булчинг сулруулна. Үүний улмаас зүрхний өмнөх болон дараах ачаалал буурч зүрхний дутагдлын гемодинамик сайжирна. Цусны урсгал ялангуяа титэм судас тэлэгдсэнээр титэм судасны цусны ургал нэмэгдэнэ. Изосорбит динитрат венийн судсыг сонгомолоор өргөсгөн цусны даралт бууруулна. Изосорбит динитратын үйлдлийн хугацаа нитроглицеринээс удаан, үр нөлөө нитроглицеринээс урт үргэлжилнэ3. 

ФИЗИК, ХИМИ

Бүтцийн томьёо

 

Худалдааны нэршил: Изосорбит Динитрат

Химийн нэршил: 1, 4:3, 6-Диангидро-D-глюконат динитрат

Молекул бүтэц: C6H8N2O8

Молекул жин: 236.14

Ерөнхий шинж:

Изосорбит Динитрат нь цагаан өнгөтэй, талст нунтаг. Энэ нь үнэргүй эсвэл азотын хүчил шиг сулавтар үнэртэй. Энэ нь N, N-диметилформамид, ацетонд маш сайн, хлорформ, толуэнд чөлөөтэй, метанол, этанол (95), диэтил эфирт уусах ба усанд муу уусдаг.

Энэ нь халсан эсвэл цохилтонд орвол тэсрэх аюултай.

ХАДГАЛАЛТЫН АНХААРУУЛГА

Тогтвортой байдлын сорил

Урт хугацаанд хадгалалтын судалгаанд Изосорбит Динитрат SR шахмалын эцсийн байдлаар савлагдсан бэлдмэл нь түргэвчилсэн сорилд (өрөөний хэмд 3 жил) хэвийн нөхцөлд 3 жил тогтвортой байна4.

САВЛАГАА

ИЗОСОРБИТ ДИНИТРАТ SR ШАХМАЛ 20мг “ТОВА”: хайрцагт 100 шахмал, 1000 шахмал (PTP).

Полиэтилен битүүмжлэлтэй саванд 1000 шахмалаар савласан.

ИШЛЭЛҮҮД

1)    Това Фармацевтикал Co., Ltd.:  Дотоод баримт

Биотэнцэхүйн сорил

2)    Това Фармацевтикал Co., Ltd.:  Дотоод баримт

Уусалтын сорил

3)    Япон фармакопей 16-р хувилбар, тайлбар С-2057, 2011

4)    Това Фармацевтикал Co., Ltd.:  Дотоод баримт

Тогтвортой байдлын сорил

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОН ШААРДЛАГАТАЙ ҮЕД ХОЛБОГДОХ ХАЯГ

Ишлэлд тусгасан үзүүлэлтийг авахыг хүсвэл

Эмийн мэдээллийн төв (24 цагийн утас)

Towa Pharmaceutical Co., Ltd.

2-11, Shinbashi-cho, Kadoma, Osaka 571-8580, Japan

TEL 06-6900-9108

FAX 06-6908-5797

http://www.towayakuhin.co.jp/forstaff

 

Үйлдвэрлэгч ба түгээгч

TOWA PHARMACEUTICAL CO.,LTD

2-11, Shinbashi-cho, Kadoma,Osaka 571-8580, Japan