Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Рибоксин
Худалдааны нэр
Англи
Инозин
Үйлдвэрлэгч
Borisovskiy zavod Medicinskikh preparatov
Гарал үүслийн улс
Беларусь
Тун хэмжээ
200мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

БЕЛАРУС УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

 

ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Рибоксин

 

Худалдааны нэршил: Рибоксин

Олон улсын нэршил: Инозин.

Тун хэмжээ: 200мг бүрхүүлтэй шахмал.

Ерөнхий шинж: 2 тал нь гүдгэр гадаргуутай шар өнгийн бүрхүүлтэй шахмал.

Найрлага: 1 шахмал бүрт:

Үйлчлэгч бодис: Инозин (Рибоксин) – 200мг;

Туслах бодис: Төмсний цардуул, повидон, сахарын нунтаг, стеарины хүчил, опадри II (поливинилийн спирт, заримдаг гидролизижсэн тальк, макрогол 3350, титаний диоксид Е171, төмрийн шар исэл Е172, хинолин шар Е104)

Эмийн эмчилгээний бүлэг: зүрхний эмгэгийн эмчилгээнд хэрэглэх бусад бэлдмэлүүд.

АТС код: C01EB.

Эм судлалын онцлог:

Фармакодинамик

Инозин нь бодисын солилцооны нийлэгжлийн бүтээгдэхүүнд хамаарагдах АТФ нийлэгжилтийн урьдал бодис, пурины уламжлалын нуклеозид юм. Гипоксийн эсрэг болон зүрхний хэм алдагдлын эсрэг үйлдэл үзүүлдэг анаболик үйлдэлтэй.

Инозин нь миокардын бодисын солилцоонд эерэгээр нөлөөлж эсүүдийн энергийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлж, нуклеотидын нийлэгжлийг хурдасгаж, Кребсийн циклийн зарим ферментийн идэвхийг нэмэгдүүлэх, трансмембраны кальцийн ионы тээвэрлэлтийг сэргээх замаар зүрхний агшилтын хүчийг ихэсгэснээр диастолын үед миокардыг бүрэн сулруулахад нэмэр болно. Үүний үр дүнд шахах цусны эзэлхүүнийг ихэсгэнэ.

Инозин нь оксигемоглобиноос хүчилтөрөгчийн диссоциацийг хурдасгадаг бөгөөд энэ нь эдийн капилляр хоорондын хүчилтөрөгчийн солилцоог сайжруулна. Энэхүү эмийн бэлдмэл нь элэгний эсийн энерги ашиглалтыг сайжруулах замаар элэгний үйл ажиллагааг хэвийн болгох, гипоксийн үед глюкозын бодисын солилцоог идэвхжүүлэх замаар глюкозын бодисын солилцоонд нөлөөлнө. Инозин нь пирувын хүчлийн бодисын солилцоог эрчимжүүлж ксантин дегидрогеназа ферментийн үйлдлийг ихэсгэнэ. Энэхүү эмийн бэлдмэл нь тромбоцитийн агрегацийг бууруулж эд эсийн нөхөн төлжилтийг идэвхижүүлнэ.

Фармакокинетик

Ходоод гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Элгэнд глюкуроны хүчил болон түүний нэмэлт исэлдэлтийн хувиралаар бодисын солилцоонд оролцоно. Бөөрөөр бага хэмжээгээр ялгарна.

Хэрэглэх заалт:

Зүрхний титэм судасны эмгэгшилийн хавсарсан эмчилгээ, миокардын шигдээсийн дараа, зүрхний гликозидын улмаас үүссэн зүрхний хэм алдагдал зэргийн үед хэрэглэнэ.

Элэгний үйл ажиллагааны эмгэгшилийн нийлмэл эмчилгээ (гепатит, цирроз, архи болон эмийн шалтгаант элэг өөхлөх өвчин) болон урокопропорфири зэргийн үед хэрэглэнэ.

 

Тун ба хэрэглэх арга:

Ууж хэрэглэх хоногийн тун 600-2400мг байна. Эмчилгээний эхний өдөр хоногийн тунг 600-800мг (хоногт 200мг-аар 3-4 удаа) байхаар тооцно. Эерэг тэвчилтэй үед хоногийн тунг (2-3хоногийн турш) 1200мг хүртэл, шаардлагатай бол 2400мг болгож ихэсгэж болно.

Ээлж эмчилгээний хугацаа нь 4 долоо хоногоос 1.5-3 сар байна.

Урокопропорфирийн үед хоногийн тун 800мг (1 шахмалаар өдөрт 4 удаа) байх ба эмчилгээний үргэлжлэх хугацаа 1-3 сар байна.

 

Хориглох заалт:

-        тулай;

-        бөөрний үйл ажиллагааны дутмагшил;

-        инозин болон бэлдмэлийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэшилт;

-        2 болон 3-р зэргийн брадиаритми;

-        SSS (Синусын зангилааны сулралын хам шинж);

-        Вольф-Паркинсон-Уайтын хам шинж (WPW-syndrome), Моргагни-Адамс-Стокс өвчний шинж тэмдэг (symptom of Morgagni-Adams-Stokes);

-        18 ба түүнээс доош насны хүүхдүүд.

 

Гаж нөлөө:

Дархлааны тогтолцоо, арьс ба арьсан доорх өөхөн эдийн эмгэгшилүүд: харшлын/анафилаксын урвалууд (загатнаа, арьсны улайлт, чонон хөрвөс, тууралт, анафилаксын шокыг оролцуулан).

Бодисын солилцооны эмгэгшилүүд: гиперурикеми, өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл тулай хүндэрч болзошгүй.

Зүрх судасны тогтолцооны эмгэгшилүүд: тахикарди, цусны даралт багасалт нь толгой өвдөх, амьсгал давчдах, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, хөлрөмтгий болох зэрэг шинжтэй хамт илэрч болно.

Бусад: цусан дах шээсний хүчлийн хэмжээ ихсэх, бие сулрах.

 

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл:

Стеройд болон стеройд бус анаболик бэлдмэлтэй хамт хэрэглэхэд эдгээрийн үр нөлөөг ихэсгэнэ.

Энэхүү бэлдмэл нь теофиллины гуурсан хоолой өргөсгөх болон каффейны сэтгэл сэргээх үйлдлийг сулруулна.

Алкалойдуудтай хамт хэрэглэх үед алкалойдын суурь халагдсанаар уусдаггүй нэгдэл үүсдэг учир үл нийцэлтэй байдаг.

Таннинтай хамт хэрэглэхэд тунадас үүснэ.

Хүчил ба спирт, хүнд металлын давсуудтай нийцэл муу. Витамин В6 (пиридоксины гидрохлорид)-тай хамт хэрэглэхэд үйлчлэгч бодисуудын үйлдлийг идэвхигүй болгодог.

Бета-блокатеруудтай хамт хэрэглэхэд Рибоксиний үйлдэлд нөлөөлөхгүй.

Эмийн бэлдмэлийг зүрхний гликозидтай хамт хэрэглэх үед аритми үүсэхээс сэргийлж инотроп нөлөөг хүчжүүлж болно.

Рибоксин нь гепарины үйлдлийг хүчжүүлсэнээр түүний үйлдлийн хугацааг уртасгана.

Цусан дах шээсний хүчлийн хэмжээг бууруулах бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үр нөлөөг багасгана.

Нитроглицерин, нифедипин, фуросемид, спринолактонтай хамт хэрэглэх боломжтой.

 

Болгоомжлол:

Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай үед эмчийн зааврын дагуу зөвхөн эмчилгээний үр нөлөө нь гарч болох эрсдэлээс илүү тохиолдолд эмийг хэрэглэнэ. 

Эмчилгээний явцад цусан дах шээсний хүчлийн хэмжээг тогтмол хянах шаадрлагатай.

Энэхүү эмийн бэлдмэл нь сахар агуулдаг учир чихрийн шижинтэй өвчтөнд анхаарал богоомжтой хэрэглэнэ.

Зүрхний эмгэгийн яаралтай эмчилгээнд Рибоксиныг хэрэглэхгүй.

Хэрэв арьсан дээр тууралт эсвэл улайлт үүсвэл эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай.

Ховор тохиолдох удамшлын гаралтай фруктозын үл тэвчил эсвэл глюкоз-галактозын шимэгдэлт дутагдалтай өвчтөнд эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Хүүхдэд хэрэглэх

Мэдээллийн хангалтгүй байдлаас үүдэн энэхүү эмийн бэлдмэлийг 18 ба түүнээс доош настай хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Жирэмсэн ба хөхүүл эх

Энэхүү эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх үеийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа тул Рибоксиныг үр нөлөө/эрсдлийн харьцааг харгалзан үзсэний үндсэнд хэрэглэнэ.

Жолоо барих, хүнд автомеханизмтай ажиллах үед үзүүлэх нөлөө

Энэхүү эмийн бэлдмэл нь автомашин жолоодох болон бусад хүнд авто механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

 

Тун хэтрэлт:

Хэт мэдрэгшил тохиолдсон үед эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож мэдрэггүйжүүлэх эмчилгээ хийнэ. Цусан дах шээсний хүчлийн хэмжээ ихэссэнээр тулайтай өвчтөнд хүндрэл үүсч эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлага гарч болзошгүй.

Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Тун хэтрэлтийн үед хэрэглэх өвөрмөц антидот байхгүй.

Савлалт:

1 блистрт 10 шахмал. 5 блистрээр эмийн хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлагдана (No.10x5).

 

Хадгалах нөхцөл:

Харанхуй болон хуурай нөхцөлд 25°C -ээс доош хэмд хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгална.

 

Хүчинтэй хугацаа:

3 жил. Эмийн бэлдмэлийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жороор олгоно.

 

Үйлдвэрлэгч:

Joint Stock Company “Borisovskiy zavod medicinskikh preparatov”,

64 Chapaeva str., Borisov, Minsk Region,

Republic of Belarus, tel: +375 (177) 735612.