Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Рибоксин
Худалдааны нэр
Англи
Инозин
Үйлдвэрлэгч
Belmedpreparaty RUE
Гарал үүслийн улс
Беларусь
Тун хэмжээ
200мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

РИБОКСИН

Бүртгэлийн дугаар

Худалдааны нэршил:   Рибоксин

Патентын бус олон улсын нэршил:  Инозин

Эмийн хэлбэр:   хальсан бүрхүүлт шахмал

Ерөнхий шинж:  гүдгэр гадаргүутай, цайвар шаргалаас улбар шаргал сүүдэр бүхий өнгөтэй хальсан бүрхүүлт шахмал.

Найрлага: шахмал бүрд

Идэвхтэй бодис: рибоксин – 200 мг

Туслах бодис: метилцеллюлоз, кальцийн стеарат, сахар, цардуул  II шар (поливинилын спирт, титаны диоксид, тальк, полиэтиленгликол, төмрийн исэл, хинолины шар E104 болон хөнгөн цагаан дээр суурилсэн будагч бодис)

Эмийн эмчилгээний бүлэг: Бодисын солилцоонд нөлөөлөх бэлдмэл

АТС код: С01ЕВ

Эм судлалын үйлдэл: 

Бодисын солилцоог эрчимжүүлэх, хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, бодисын солилцооноос хамаарсан зүрхний хэм алдалтын эсрэг бэлдмэл юм. Зүрхний булчингийн энергийн түвшинг тогтворжуулж, зүрхний титэм судасны цусны эргэлтийг ихэсгэнэ.  Эсэд нэвтрэн энергийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн үйл ажиллагааны түвшинг ихэсгэн, зүрхний агшилтын хүчийг нэмэгдүүлснээр шахах цусны хэмжээ ихсэнэ. Тромбоцитын агрегацыг бууруулах, эдийн нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ.

Хэрэглэх заалт:  

Зарим эмгэгийн хавсарсан эмчилгээнд: зүрхний шигдээс (зүрхний булчингийн цус харвалт, титэм судасны дутагдал, зүрхний хэм алдалт): өөр өөр шалтгаант зүрхний тэжээлийн дутагдал, зүрхний төрөлхийн гэмтэл, хэрлэгийн зүрхний гэмтэл, титэм судасны атеросклероз, уушгин зүрх (зүрхний баруун талын томрол), бие махбодийн хүнд ачааллын дараах зүрхний тэжээлийн дутагдал ба халдварт өвчний дараа эсвэл дотоод шүүрлийн өөрчлөлтийн үед: элэгний хатуурал, хурц архаг элэгний үрэвсэл, эмийн болон архинаас шалтгаалсан элэгний эмгэг, элэг өөхлөх, ходоод, арван хоер хуруу гэдэсний шархлаа зэргийн үед хэрэглэнэ. Эмийн хордлого: бөөр тусгаарлах мэс заслын үед (эрхтэнд цусны урсгалыг түр зуур зогсоох). Туяа эмчилгээний үед цусны цагаан эсийн тоо цөөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга

Өдөрт 600-2400 мг тунгаар ууна. Эхний өдөрт 600-800 мг (200 мг-аар 3-4 удаа). Сайн үр дүн үзүүлтэл өдөрт 1200 мг тунгаар (2-3 өдөр) хэрэглэн цаашид 2400 мг/өдөрт болгон нэмэгдүүлнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа – 4 долоо хоногоос 1,5-3 сар хүртэл байж болно.

Гаж нөлөө:  

Гиперурикеми (цусанд шээсний хүчил ихсэх), тулай өвчин сэдрэх (их тунгаар удаан хугацаагаар хэрэглэснээр), харшлын урвал (чонон хөрвөс, арьс загатнах, арьс улайх) зэрэг шинжүүд илэрч болзошгүй.

Хориглох заалт:

Хэт мэдрэг, тулай өвчтэй, гиперурикемитэй өвчтөнд хэрэглэхгүй.

Болгоомжлол: бөөрний дутагдалтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: гаж нөлөө ихээр илрэх (чонон хөрвөс, арьс загатнах, цусанд шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчин сэдрэх)

Эмчилгээ: шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Өвөрмөц антидот байхгүй.

Хэрэглээнд анхаарах

Жирэмсэн, хөхүүл эхчүүд бэлдмэлийг хэрэглэх бол эмчийн хяналт дор хэрэглэх шаардлагатай.

Эмийн харилцан нөлөөлөл

Рибоксин нь хамт хэрэглэсэн бусал зүрх судасны эмгэгийн үед хэрэглэдэг эмүүдийн үйлдэлд сөрөг нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл байхгүй байна. Рибоксиныг зүрхний гликозидууд, хэм алдалтын эсрэг, зүрхний бахын эсрэг бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг нэмэгдүүлдэг. Гепарины үйлдлийг ихэсгэнэ.

Хадгалалт: 

Гэрлийн шууд тусгалгүй, 25°С хэмээс ихгүй нөхцөлд хадгална.

Хүүхдээс хол хадгална.

Хадгалах хугацаа:  

4 жил

Савлалт

10 ширхэг шахмалаар үүрэн багцад савласан. Хайрцагт 5 багцыг хэрэглэх зааврын хамт савлана.

Эмийн сангаас олгох нөхцөл:  

Жоргүй олгоно.