
Хэрэглэх заавар
ДОЛООГОНЫ ХАНД 20 мл
Энэхүү заавар нь танд хэрэгтэй чухал мэдээллийг агуулж байгаа учраас эмийн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг анхааралтай уншина уу. Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэн хэрэглэх заалт эсвэл эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны зааврыг ягштал баримтлан хэрэглэх хэрэгтэй. Энэхүү зааврыг хадгалаарай. Дахин унших шаардлага гарч магадгүй. Хэрэв танд ямар нэг асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү. Хэрэв танд ямар нэг гаж нөлөөний урвал илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү. Үүнд энэхүү зааварт дурдагдаагүй бусад гаж нөлөөний урвалууд багтана. 3-р хэсгийг үзнэ үү. Хэрэв биеийн байдал сайжрахгүй, өвчний шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандана уу. |
Эмийн зааврын агуулга:
1. Долоогоны ханд 20 мл гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?
2. Долоогоны ханд 20 мл хандмалыг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?
3. Долоогоны ханд 20 мл хандмалыг хэрхэн хэрэглэх вэ?
4. Долоогоны ханд 20 мл хандмалыг хэрхэн хадгалах вэ?
5. Савлагааны агуулагдахуун ба нэмэлт мэдээлэл
1. Долоогоны ханд 20 мл гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?
Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих ургамлын гаралтай бэлдмэл юм.
Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, сэтгэл түгшилтэй холбоотой зүрх дэлсэх үед
Артерийн даралт бууруулах эмчилгээнд бусад эмүүдтэй хослуулан хэрэглэнэ.
Судасны хана хатуурах өвчний үед бусад эмүүдтэй хамт хэрэглэнэ.
2. Долоогоны ханд 20 мл хандмалыг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?
Хэрэглэхийн өмнө эмийн хэрэглээний талаарх мэдээллийг агуулсан хэрэглэх зааврыг уншиж танилцана уу.
Аливаа эм, эмийн бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээр таны амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг тооцоолон эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Хүүхэд: 18-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Жирэмсэн болон хөхүүл эх хэрэглэхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллахад үзүүлэх нөлөө:
Хандмалыг хэрэглэж байх үед тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллуулахгүй.
3. Долоогоны ханд 20 мл хандмалыг хэрхэн хэрэглэх вэ ?
а. Хэрэглэх арга: Дуслаар ууж хэрэглэнэ.
б. Зөвлөж буй тун: Өдөрт 20-30 дуслаар 3-4 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ. Хоногийн
дээд тун нь 20-30 дуслаар 4 тун байна.
с. Хүүхэд: 18-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
d. Илэрч болзошгүй гаж нөлөө: Одоогоор бүртгэгдсэн гаж нөлөөний мэдээлэл байхгүй.
Илэрч болох гаж нөлөөний талаар мэдээлэх:
Хэрэв ямар нэгэн гаж нөлөөний шинж тэмдэг илэрвэл www.mmra.gov.mn хаягаар мэдээлэл хүргүүлэхээс гадна энэ талаар эмч болон эмийн сангийн ажилтанд яаралтай хандана уу. Бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэ зааварт бичигдээгүй гаж нөлөөнд хамаатай. Гаж нөлөөний талаар мэдээлснээр энэ эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.
Мөн та илэрсэн гаж нөлөөний талаар “Нахиа” эмийн үйлдвэрийн 70285510 утас болон nakhia@live.com хаягаар мэдээлээрэй.
4. Долоогоны ханд 20 мл хандмалыг хэрхэн хадгалах вэ?
Сэрүүн нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хадгалах хугацаа 2 жил.
Ямар ч эмийн бэлдмэлийг төвийн шугам болон ахуйн хогтой хаяж болохгүй. Эмийн сангийн ажилтнаас эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар зааварчилгаа аваарай. Энэ нь таныг хүрээлэн буй орчноо хамгаалахад тус болно.
5. Савлагааны агуулагдахуун ба нэмэлт мэдээлэл
Долоогоны ханд 20 мл хандмалд юу агуулагдах вэ?
Нэг сав хандмалд час улаан долоогоно жимсний 1:10 харьцаатай 70 %-ийн спиртэн хандмал 20 мл агуулагдана.
Харагдах байдал, савлалт:
Долоогоны ханд 20 мл хандмал нь улаан шаргал өнгөтэй, өвөрмөц анхилуун үнэртэй шингэн.
Лацтай бөглөөтэй, цагаан өнгийн зориулалтын полиэтилен саванд долоогоны хандмалыг 20 мл-ээр савлаж, хэвлэмэл хаяг бүхий шошго нааж 75 ширхгээр картон хайрцагт өрж савлана.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч:
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч: “НАХИА ИМПЕКС” ХХК
Үйлдвэрлэгчийн нэр: “Нахиа” эмийн үйлдвэр
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа /17121/,
Нисэхийн гудамж 55/1.
Утас: 70285510
Вэб хуудас: www.nakhia.mn
Е-mail: nakhia@live.com


























