
Хэрэглэх заавар
ВИТА С 500 мг, 1000 мг ШАХМАЛ
ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: ВИТА С 500 мг, 1000 мг шахмал
Олон улсын нэр: Аскорбины хүчил
Эмийн хэлбэр: Шахмал
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал нь 500 мг, 1000 мг аскорбины хүчил агуулна.
Туслах бодисууд: Лактоз, поливинилпирролидон к-30, коллидон СЛ, магнийн стеарат.
Эмийн эмчилгээний бүлэг: Аминдэм
АТС код: A11GA01
Эм судлалын үйлдэл:
Аскорбины хүчил нь антиоксидант шинж чанартай. Энэ нь олон биохимийн урвалд устөрөгчийн ионы (H+) тээвэрлэлтийг зохицуулж, 3 атомт
нүүрстөрөгчийн хүчлийн глюкозын хэрэглээг сайжруулж, тетрагидрофолийн хүчил үүсэх, эд эсийн нөхөн төлжилт, стероид гормон, коллаген, проколлаген, карнитин, серотонин гидроксилжих процесст оролцдог.
Эс хоорондын бодисын коллоид төлөв байдал, хялгасан судасны хэвийн нэвчилтийг дэмждэг (гиалуронидазыг дарангуйлдаг). Энэ нь протеолитик ферментийг идэвхжүүлж, үнэрт амин хүчил, пигмент, холестерины солилцоонд оролцдог бөгөөд элгэнд гликоген хуримтлагдахад хувь нэмэр оруулдаг.
Элэгний амьсгалын замын ферментийг идэвхжүүлснээр түүний хоргүйжүүлэх, уураг нийлэгжүүлэх үүргийг сайжруулж протромбины синтезийг нэмэгдүүлдэг. Цөсний шүүрлийг сайжруулж, нойр булчирхайн үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг.
Интерферон, комплементын C3 бүрэлдэхүүн хэсэг, эсрэг биеийн нийлэгжилтийг идэвхжүүлж дархлааны урвалыг зохицуулдаг, фагоцитозыг өдөөж, бие махбодын дархлааг нэмэгдүүлдэг.
Аскорбины хүчил нь үрэвслийн эсрэг болон харшлын эсрэг нөлөөтэй. Энэ нь гистамины задралыг хурдасгах ба ялгаралтыг удаашруулж, простогландин үүсэх, анафилакси болон бусад үрэвслийн медиаторуудыг дарангуйлдаг. B1, B2, A, E витамин, фолийн хүчил, пантотены хүчлийн хэрэгцээг бууруулдаг.
Фармакокинетик: Аскорбины хүчил нь нарийн гэдэсний дээд хэсэгт шимэгддэг. Аскорбины хүчлийн 24% нь сийвэнгийн уурагтай холбогдож бие махбодод хэсэгчлэн хувиралд орно. Их хэмжээгээр бие махбодод орвол хувиралгүйгээр шээс, өтгөнтэй хамт ялгарна. Тамхи татах, этилийн спиртийг хамт хэрэглэх нь аскорбины хүчлийн задрал (идэвхгүй метаболит болгон хувиргах)-ыг хурдасгаж, бие дэх нөөцийг эрс бууруулдаг.
Цусны сийвэнгээс цусны цагаан эс, ялтас, бараг бүх эд эсэд амархан нэвтрэн ордог.
Өөрчлөгдөөгүй аскорбат ба метаболит нь бөөр, гэдэс, мөн хөлсөөр ялгарч хөхний сүүнд ордог ба 1 г тунгаар ууснаас хойш биед 13 цаг орчим байна.
Хэрэглэх заалт: Аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- чийг бам өвчин
- гемофили
- цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт
- ханиад, халдварт өвчнүүд, хордлогын үед
- дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд;
- цус шингэлэх эм хэт ихээр ууснаас цусны судасны нэвчилт эмзэг байдал нэмэгдэх;
- элэгний өвчин (гепатит А, архаг гепатит, элэгний хатуурал);
- жирэмсэн эмэгтэйчүүдийн нефропати;
- удаан хугацаагаар эдгэрдэггүй шарх, ясны хугарал, дистрофи;
- нүүрс ус, өөх тосны солилцооны эмгэг, атеросклероз;
- дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, Аддисоны өвчин;
Хэрэглэх арга, тун:
Урьдчилан сэргийлэх зорилгоор:
500мг: 8-14 насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 1 удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 2 удаа хоолны дараа
1000мг: 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 1 удаа хоолны дараа
Эмчилгээний зорилгоор:
500мг: 8-14 насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 1-2 удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 2-4 удаа
1000мг: 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 1-2 удаа хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж ууж хэрэглэнэ.
Гаж нөлөө: Эмийг хэрэглэхэд дараах гаж нөлөө илэрнэ. Үүнд:
Хоол боловсруулах замын талаас: хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочроох, диспепси, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, суулгалт, ходоод агших;
Дархлаа тогтолцооны талаас: харшлын урвал, үүнд: тууралт, ховор тохиолдолд анафилаксийн шок;
Мэдрэлийн системийн талаас: толгой өвдөх, ядрах, нойргүйдэх, өндөр тунгаар хэрэглэснээс ТМС-ийн сэрэмтгий чанар ихсэх;
Шээс ялгаруулах системийн талаас: өндөр тунгаар хэрэглэх үед гипероксалури ба кальцийн оксалатын чулуу үүсэх, бөөрний түүдгэнцэрийн аппарат гэмтэх;
Арьс ба арьсан доорх эдэд: тууралт, загатнах;
Цусны систем талаас: тромбоцитоз, тромбоз, гемолитик цус багадалт, гиперпротромбинеми, эритроцитопени, нейтрофилийн лейкоцитоз; цусны эсийн глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай өвчтөнд эритроцитын гемолиз үүсэх; зэсийн дутагдлын улмаас гематологийн эмгэг, үүнд лейкопени (халуурах, жихүүдэс хүрэх, хоолой өвдөх), нейтропени (ам, хоолойны шарх), сидеробластик цус багадалт (ядаргаа, сул дорой байдал);
Дотоод шүүрлийн системийн талаас: нойр булчирхайн инсулины аппаратын гэмтэл ( цусан дахь сахар ихдэлт, шээсэнд сахар ялгарах) ба гликогены нийлэгжилтийн алдагдал нь чихрийн шижин өвчтэй болоход хүргэнэ.
Зүрх судасны системйн талаас: хялгасан судасны нэвчимтгий чанар багасах ба эдийн тэжээл муудах, тромбоз, өндөр тунгаар хэрэглэх үед артерийн даралт ихсэх, микроангиопати, зүрхний булчингийн дистрофи;
Бусад: Гипервитаминоз, бодисын солилцооны өөрчлөлт, халуун оргих, өндөр тунгаар удаан хэрэглэх үед биед натри ба шингэн хуримтлагдах, цайр ба зэсийн солилцоо өөрчлөгдөх;
Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно.
Анхаарах болгоомжлох зүйлс:
Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Аскорбины хүчлийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй холбоотойгоор өндөр тунгаар хэрэглэхэд кортикостероид дааврын нийлэгжилт идэвхждэг тул хэрэглэх явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.
Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Дараах төрлийн өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- глюкоз-6-фосфатын дегидрогеназын дутагдалтай (аскорбины хүчил өндөр тунгаар хэрэглэхэд гемолитик цус багадалтыг өдөөж болно);
- нефролитиазын түүхтэй (аскорбины хүчил их тунгаар уусны дараа шээсний замд оксалатууд тунадасжих, гипероксалурийн эрсдэл үүсэх);
Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Санал болгож буй тунгаас хэтрүүлж болохгүй.
Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг полицитемии, лейкемийн үед болгоомжтой хэрэглэнэ.
Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно.
Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэх нь лабораторийн шинжилгээний зарим үзүүлэлтийг (цусан дахь глюкоз, билирубин, трансаминаза, шээсний хүчил, креатинин, органик бус фосфат) өөрчлөхөд хүргэдэг гэдгийг анхааран үзэх хэрэгтэй. Өтгөнд орсон цусыг илрүүлэх шинжилгээний үр дүн сөрөг байж болно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үеийн судалгаа хийгдээгүй ба зөвхөн эмчийн заавраар эхэд үзүүлэх ашиг тус нь урагт нөлөөлөх болзошгүй эрсдэлээс их гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ.
Тун хэтрэлт: Аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөрний түүдгэнцэр гэмтэх, ховор тохиолдолд анафилаксын шок үүснэ.
Хөнгөн болон дунд зэргийн бөөрний дутагдалтай хүмүүс бага тунгаар ч аскорбины хүчлийн хортой нөлөөнд өртөмтгий байдаг тул эмийг хэрэглэхээс өмнө эмчид хандана уу.
Эмийн харилцан үйлчлэл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин ба тетрациклины концентрацыг ихэсгэнэ. Гурван валенттай төмрийг 2 валенттай болгож түүний шимэгдэлтийг сайжруулна. Гепарин ба шууд бус үйлдэлтэй антикоагулянт, болон антибиотикийн үйлдлийг сулруулна.
Аскорбины хүчлийн шингээлт нь жирэмслэхээс хамгаалах бэлдмэлийг нэгэн зэрэг хэрэглэх, жимс, хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаа уух үед буурдаг. Аскорбины хүчил, дефероксаминыг нэгэн зэрэг хэрэглэснээр төмрийн эд эсийн хоруу чанар, ялангуяа зүрхний булчинд ихэсдэг бөгөөд энэ нь цусны эргэлтийн тогтолцооны декомбенсацид хүргэдэг. Аскорбины хүчлийг дефероксамин тариулснаас хойш 2 цагийн дараа ууж болно. Аскорбины хүчил их тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь дисульфирам эмчилгээний үр нөлөөг бууруулдаг.
Бэлдмэлийн өндөр тун нь 3-цагирагт антидепрессантууд, нейролептикууд (фенотиазины уламжлал)-ын эмчилгээний үр нөлөөг бууруулж, мексилетины бөөрөөр ялгаралтыг алдагдуулдаг.
Аскорбины хүчил нь этилийн спиртийн клиренсийг нэмэгдүүлдэг. Хинолоны бүлэг, кальцийн хлорид, салицилат, тетрациклин, кортикостероидын бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх нь бие махбод дахь аскорбины хүчлийн нөөцийг бууруулдаг.
Өндөр тунгаар аскорбины хүчил нь В12 витамин эргэн шимэгдэлтэнд нөлөөлдөг.
Аскорбины хүчил нь шээсэнд оксалатын ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр шээсэнд оксалат чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Аскорбины хүчил нь салицилатын эмчилгээний үед талст ури үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Савлалт: Вита С 500 мг, 1000 мг шахмал эмийг 10-50 ширхгээр ПВС/ПТП блистерт савлаж эсвэл 30-1000 ширхэгээр зориулалтын хуванцар саванд савлаж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: 25ºC-аас дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа: 1.5 жил.
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.
Утас: 77173117, 1800-1883 E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883


















































































