Хэрэглэх заавар
МАКСАВИТ ФОРТЕ
ОЛОН ТӨРЛИЙН АМИН ДЭМ, ЭРДСИЙН СИРОП
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийн худалдааны нэршил:
Максавит Форте
Эмийн хэлбэр:
Сироп
Дүрслэл
Ароматжуулсан, шар өнгийн сироп
Код АТХ-А11АА03
Найрлага:
15мл бүрт дараах агууламжтай:
Витамин А-ийн концентрат (пальмитат хэлбэрээр) ИФ.........................2500 ОУН
Витамин D3 ИФ.........................................................................................200 ОУН
Витамин Е ацетат ИФ ...............................................................................10 ОУН
Тиамин гидрохлорид ИФ............................................................................1,5мг
Рибофлавин натрийн фосфат ИФ, Рибофлавинтай дүйцнэ...................1,7мг
Пиридоксин гидрохлорид ИФ ....................................................................1,5мг
Фолийн хүчил ИФ........................................................................................100мкг
Ниацинамид ИФ..........................................................................................15мг
D пантенол ИФ...........................................................................................5мг
Витамин В12 ИФ..........................................................................................2,5мкг
Биотин Ф АНУ..............................................................................................30 мкг
Витамин С ИФ.............................................................................................50мг
Йод (калийн йодид хэлбэрээр ИФ)...............................................................150мкг
Цайр (цайрын глюконат хэлбэрээр Ф.АНУ)......................................................3мг
Марганц (марганцын хлорид хэлбэрээр Ф.АНУ)..............................................2,5мг
Хром (хромын хлорид Ф.АНУ)...........................................................................25мкг
Молибден (молибдент натри хэлбэрээр)..........................................................25мкг
Карамель (амт оруулагч сироп)..........................................................................q.s.
Хэрэглэх заалт:
Максавит Форте нь найрлагандаа олон найрлагат витамин болон эрдэс агуулсан бэлдмэл бөгөөд поливитамины дутал, цус багадалтын үед, мөн витамин дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэж болно.
Мэс ажилбарын дараа, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно.
Антибиотик эмчилгээний үед эмийн үйлчлэлийг дэмжих эмийн бэлдмэл байдлаар, зүрхний дутагдал, чихрийн шижин өвчтэй хүмүүст элэгний өвчний үед үндсэн эмчилгээг дэмжих эмчилгээ хэлбэрээр энэхүү бэлдмэлийг хэрэглэж болно.
60-аас дээш насны бараг бүх хүн шаардлагатай хүнсний шимт бодисоо авч чаддаггүй. Энэ нь олон төрлийн шалтгаантай байж болно, жишээ нь: насжилтын үед яваандаа зарим тодорхой хүнсний шимт бодисуудыг шимэгдүүлэх чадвар буурдаг. Ахимаг насны хүмүүс витамин С, D, В6, В12, фолийн хүчил зэрэг амин дэмүүдийг, мөн ялангуяа цайр зэрэг зарим эрдсүүдийн шимэгдэлт буурсан байдаг.
Цагаан хоолтонгууд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй учраас витамин В12, цайр, кальци зэргийг хангалттай авч чаддаггүй.
Бага илчлэгтэй хоол хэрэглэдэг хүмүүс, архи хэтрүүлэн хэрэглэгчид нэмэлтээр витамин болон эрдэс хэрэглэх зайлгшгүй шаардлагатай байдаг.
Хэрэглэх арга ба тун:
Насанд хүрэгсэд: 10мл өдөрт 2 удаа
Хүүхэд: (6-12 нас) 5мл өдөрт 2 удаа
Хүүхэд (1-6 нас) 5мл өдөрт 1удаа
Эсрэг заалт:
Гипервитаминоз Д буюу Д витамины илүүдэлтэй, бөөрний үйл ажиллагааны, дотоод шүүрлийн булчирхайн алдагдалтай, цусны кальци буурч, шээсээр кальци ялгаралт ихэссэн хүмүүст энэ бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Мөн тухайн бэлдмэлд харшилтай, хэт мэдрэгшилтэй хүмүүст хориглоно.
Илэрч болох гаж нөлөө ба авах арга хэмжээ:
Максавит Форте сиропд агуулагдах витамин болон макроэлементүүдийг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд ямар нэг гаж нөлөө илрэхгүй. Гэхдээ зарим витамин, эрдсийг их тунгаар хэрэглэхэд хортой нөлөө үзүүлдэг (тун хэтрүүлсэн үед илрэх шинж тэмдэг ба түүний эмчилгээний онцлог хэсгийг харна уу).
Витамин А:
Гипервитаминоз гэдэг нь витаминыг удаан хугацаагаар ихээр хэрэглэснээс үүсэх эмгэг бөгөөд дараах шинжээр илэрнэ: ядрах, цочромтгой болох, хоолонд дургүйцэх, турах, бөөлжих, огих, хоол боловсруулах замын бусад алдагдал, бага зэрэг халуурах, их шээх, элэг дэлүү томрох, үс унах, уруул хагарах, цус шүүрэх, омголтох, арьс хуурайших, гиперкератоз (арьс хөрзийх), арьсны шар нөсөөжилт үүсэх. Мөн цус багадалт, толгой өвдөх, цусанд кальцийн хэмжээ ихсэх, нүдний хараа муудах шинжүүд илэрч болно. Эдгээр шинжүүд нь А витаминыг хэрэглэхээ болиход ихэвчлэн түргэн арилдаг. Хүүхдэд урт ясны эпифиз цагаасаа эрт хаагдаснаас болж ясны ургалт удааширч болно. Хүүхдэд витамины архаг хордлогын үед гавлын дотоод даралт ихсэх, тархи хавагнах, чих шуугих, хараа муудах зэрэг урт ясны хавдрын шинж байж болзошгүй шинж тэмдгүүд илэрдэг.
Витамин Д:
Д витамины илүүдэл буюу гипервитаминоз нь түүнийг удаан хугацаанд ихээр хэрэглэснээс үүсч болно. Ихээр хэрэглэхэд гиперкальциеми үүснэ. Гиперкальциемитай өвчтөнд витамин Д-г уухыг зөвлөж болохгүй. Хүүхдэд маш болгоомжтой хэрэглэнэ, учир нь хүүхэд Д витамины үйлчлэлд илүү мэдрэг байдаг.
Витамин Д хэрэглэж буй эмэгтэйчүүд тэр үедээ хүүхдээ хөхөөрөө хооллохоос татгалзах нь зүйтэй, учир нь хүүхдэд гиперкальциеми үүсгэж болно.
Никотинамид:
Толгой эргэх, чих шуугих, чонон хөрвөс, хатигшилт болон арьсны бусад гэмтэл, гэдсээр өвдөх, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, дотор эвгүйцэх, хоолны дуршил алдагдах, шархлаа сэдрэх, амблиопи, шарлалт, элэгний үйл ажиллагааны алдагдал, шээсний хүчил цусанд ихсэх (гиперурикеми). Эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь никотинамидыг эмчилгээнээс хасахад арилдаг.
Шархлаа өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Витамин С:
Их тунгаар хэрэглэхэд суулгалт үүсгэж, бөөрөнд оксалатын давс хуримтлагдаж болзошгүй. Өдөр тутмын тун нь 600мг ба түүнээс дээш тунгаар шээс хөөх үйлдэлтэй. Шээсээр оксалат алддаг хүмүүст (гипероксалури) С витаминыг болгоомжтой хэрэглэнэ.
Витамин В6:
Пиридоксиныг удаан хугацаагаар их тунгаар хэрэглэхэд хүнд хэлбэрийн захын мэдрэлийн үрэвсэл, невропати үүсч болно.
Витамин В12:
Нурууны нугасны дунд зэргийн цочмог явцтай дегенерацийн шинж тэмдгүүдээр халхлагдан илэрч болно. В12, цианокобаламин, гидрокобалбамин зэрэг уг витамины уламжлалуудыг тарьсны дараа харшил өгч байсан нь бүртгэгдсэн байна.
Цианокобаламин, гидрокобаламиныг жирэмсэн эмэгтэйчүүдэд мегалобласт хэлбэрийн цус багадалтыг эмчлэхэд хэрэглэж болохгүй. 10г-аас дээш тунгаар өвчтөнд хэрэглэхэд фолийн хүчлийн дутагдалтай өвчтөнд гематологийн эффект үзүүлэх ба буруу хэрэглэснээс өвчний шинж тэмдэг бүдгэрэх, халхлагдах, тодорхой онош тавихад хүндрэлтэй болдог.
Кальций:
Кальцийн бэлдмэлийг уухад ходоод гэдэс цочирч, өтгөн хаталт илэрч болно. Их тунгаар хэрэглэхэд гиперкальциеми үүсч болно. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, зүрхний дутагдал, саркоидозтай өвчтөнд кальцийн давсуудыг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Төмөр:
Хоол боловсруулах замын хямрал, гүйлгэлт, суулгалт, өтгөн хаталт. Бэлдмэлийг хоол идэж байхдаа, эсвэл хоолны дараа шууд хэрэглэхэд эдгээр гаж нөлөө нь арилна. Энэ үед өтгөн бараан, хар өнгөтэй болж болно. Төмрийн бэлдмэлийг цус давтан юүлүүлсэн, эсвэл төмрийн дуталтай холбоогүй бусад төрлийн цус багадалттай хүмүүст төмрийн давсуудыг хэрэглэх хэрэггүй. Төмрийн бэлдмэлийг уухаар болон тарилгаар зэрэг хавсарч хэрэглэх шаардлагагүй. Хоол боловсруулах замын эмгэгтэй өвчтөнд энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Магни:
Бөөрний дутагдлын үед магнийг ихээр хэрэглэхэд гипермагнеземи үүснэ.
Кали:
Дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс агчих, базлах.
Цайр:
Тетрациклинтай хелат комплекс. Пенициллин хавсарч хэрэглэхэд бэлдмэлийн үр нөлөөг бууруулж болно.
Тун хэтрүүлэх ба үүсч болох өвчин эмгэг:
Витамин А:
Цочмог хордлогын үед нойрсуулах үйлдэлтэй, толгой эргэнэ, дотор муухайрч бөөлжих, толгой өвдөх, цочромтгой болох, хавагнах, эритема, арьс нилэнхүйдээ улайх.
Витамин Д:
Тун хэтрүүлсэн шинж тэмдэг: хоолонд дургүй болох, сульдах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, турах, шээс их ялгарах, хөлрөх, толгой өвдөх, ам цангах, толгой эргэх. Цусны ийлдэс болон шээсэнд кальци, фосфорын хэмжээ ихсэх, дараа нь даралт ихсэх, бөөрний дутагдал илэрнэ. Энэ тохиолдолд Д витамины эмчилгээг яаралтай зогсоожих хэмжээний шингэн уулгана. Фурасемидыг хавсарч хэрэглэх нь шээсээр кальци ялгаралтыг нэмэгдүүлнэ. Кали багатай хүнсээс аль болох татгалзах.
Кальци:
Ихээр хэрэглэсэн тохиолдолд гиперкальциемид хүргэнэ. Дараах шинж тэмдгүүд илэрч болно: бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, булчин сулрах, ам цангах, их шээх, нойрмоглох, ухаан балартах, ясаар өвдөх, хүнд хэлбэрийн үед бөөрний чулуу үүсэх, зүрхний хэм алдагдах, ком, зүрх зогсох. Кальцийг яаралтай биеэс гадагшлуулах хэрэгтэй, цусны сийвэнгийн электролитын хэмжээг тодорхойлуулж, бөөрний үйл ажиллагааг хянан эсийн гаднах шингэний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд судсаар натрийн хлорид хийх хэрэгтэй.
Төмөр:
Тун хэтрүүлсний шинж тэмдгүүд нь: аюулхайд өвдөх, суулгалт, бөөлжих, цусаар бөөлжих (haematemesis). Зүрхний дутагдал үүсч болзошгүй. Бодисын солилцооны гаралтай хүчилшил, таталт, комын унтаа байдал, элэгний ком, улмаар үхэлд хүргэх аюултай. Элэгний цочмог үхжилд хүргэх аюултай. Хоол боловсруулах замын салст бүрхүүлийн зүгээс коррози байдлаар идэж үхжиж, цоорч магадгүй. Цочмог хордлогын үед десфериоксамин гэдэг хелат комплекс үүсгэгч бэлдмэлийг хэрэглэнэ. Хэрэв боломжгүй бол ходоодыг 1-5%-ийн гидрокарбонат натрийн 300мл уусмал уулгаж бөөлжүүлэх замаар ходоодыг угаана. Түүнээс гадна алдсан шингэнийг нөхөх эмчилгээ хийнэ.
Магни:
Ам цангах, судас өргөссөнөөс болж даралт унах, нойрмоглох, мэдрэл булчингийн алдагдалаас болж шөрмөсний рефлексууд сулрах, бие сулрах, амьсгал дарангуйлагдах, зүрхний хэм алдагдах, ком, зүрх зогсох зэрэг шинжүүд илэрч болно. Шингэний болон элэктролитын дутагдлыг нөхөн сэлбэх хэрэгтэй.
Калий:
Ихээр хэрэглэхэд гиперкалиеми болж дараах шинжүүд илэрнэ: мөчдийн мэдрэхүй алдагдах, булчингийн сулрал, саажилт, даралт багасах, зүрхний хэм алдагдах, зүрхний бах, гэнэт хүчтэй өвдөх.
Цайр:
Цайрыг ихээр хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих шинж илэрнэ. Коррози байдлаар үйлчилснээс болж цайр улаан хоолой, ходоодонд хорсох шинж өгдөг. Гэдсээр хатгуулж цустай суулгах, таталт, даралт багасах, ком, цуушлаад үхлийн аюултай. Ходоод суллан, зөөлрүүлэгч хүчин зүйл болох сүү, өндөгний уургаар угаана. Натри болон кальцийн ацетат ашиглаж болно.
Хадгалах нөхцөл:
Бэлдмэлийг хуурай, хүүхдийн гар хүрэхээргүй газар, 25°С-ээс ихгүй температурт хадгална.
Баглаа боодол:
Хэрэглэх заавар бүхий хайрцагт, 150мл-ийн флаконд бэлдмэл агуулагдана.
Хадгалах хугацаа:
24 сар
Үйлдвэрлэгч
Оксфорд лабораториз Пвт.Лтд., Мумбай, Энэтхэг
Б306, Кристалл Плаза, Нью Линк Роуд, Андхери (В), Мумбай 400053, Энэтхэг
Албан ёсны дистрибьютер:
“Бэриш фарм” ХХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Бакула Ренбүчийн гудамж, Алтжин Бөмбөгөрийн зүүн талд “Бэриш центр” өөрийн байранд
Утас: +976 1131-4132, +976 9405-2552, +976 9477-9367, +976 9405-2553,
И-мэйл: berishpharma@gmail.com



















































































