
Худалдааны нэр
Монгол
Девит-3 300000 ОУН/мл Булчинд
Худалдааны нэр
Англи
Холекальциферол
Үйлдвэрлэгч
Deva Holding A.Ş
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
300000 IU/ml-1ml
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор
Хэрэглэх заавар
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА: Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
Девит 3 300.000 ОУН/мл туншилтай уусмал
Булчинд тарих зориулалттай
Идэвхт бодис: 1мл ампулд 7,5мг (300.000 ОУН) витамин Д3 агуулагдана.
(хонины ноосонд агуулагдах ланолиноос гарган авсан)
Туслах бодисууд: Бутилжсэн гидрокситолуол, наран цэцгийн үрийн тос
Танд зориулсан чухал мэдээлэлтэй учраас тус эмийг хэрэглэхээсээ өмнө ЭНЭ ЗААВРЫГ анхааралтай уншина уу.
- Тус зааврыг хадгалаарай. Танд дахин унших хэрэг гарна.
- Хэрэв танд асуух зүйл байвал эмч, эмзүйчээс асууна уу.
- Тус эмийг таны эмчилгээнд зориулж бичсэн. Бусдад дамжуулж болохгүй. .
- Тус эмийг хэрэглэж байхдаа эмнэлэгт хандвал эмчдээ энэ эмийг хэрэглэж байгаагаа хэлэх хэрэгтэй.
- Тус зааварт заасан зүйлийг ягштал баримтлах хэрэгтэй. Тунг нэмж, хасаж болохгүй.
Энэхүү мэдээллийн хуудсанд:
1. ДЕВИТ-3 эмийн тухай, хэрэглэх заалт
2. ДЕВИТ-3 – ыг хэрэглэхээсээ өмнө
3. ДЕВИТ-3-ыг хэрхэн хэрэглэх тухай
4. Гарч болзошгүй гаж нөлөө
5. ДЕВИТ-3-ыг хэрхэн хадгалах тухай
1. ДЕВИТ-3 ГЭЖ ЮУ БОЛОХ ЮУНД ХЭРЭГЛЭГДДЭГ ТАЛААР
• ДЕВИТ-3 нь цайвар шар өнгөтэй, өвөрмөц үнэртэй 1 мл туншилтай тосон уусмал юм. Хайрцаг бүрт 1мл-ийн хэмжээтэй 50 эсвэл 100 ширхэг туншил агуулагдана. Нэг мл туншил тус бүрт витамин Д3 идэвхт бодисыг агуулна. Уг Витамин Д-г хонины ноосонд агуулагдах ланолиноос гарган авсан.
• ДЕВИТ-3 бэлдмэлийг зөвхөн ходоод гэдэсний замын шимэгдэлт алдагдах эмгэгтэй витамин Д-н дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэнэ.
2. ДЕВИТ 3-ЫГ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ
Дараах үед ДЕВИТ-3-ыг ХЭРЭГЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙНЭ.
• Хэрэв та холекальцифиролд (витамин Д3) болон ДЕВИТ-3-ын найрлагад ордог бусад үйлчлэгч бодист харшилтай (хэт мэдрэг ) бол
• Хэрэв та цусны даралт өндөртэй байх (артерийн даралт ихсэх өвчин), хүнд зэргийн артерийн судасны хатууралтай (атеросклероз), идэвхитэй хэлбэрийн уушгины сүрьеэтэй бол уг бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхгүй байх.
• Д витамины илүүдэл (энэ эмгэг нь Д витаминыг хэтрүүлэн хэрэглэснээс эсвэл Д витамин хуримтлагдсанаас үүсдэг юм. Энэ үед хоолны дуршил буурах, өтгөн хатах, нүдний хараа муудах, булчин сулрах шинж тэмдэг илэрнэ)
• Кальци ихсэх (цусанд кальцийн агууламж өндөр байх) эсвэл шээсээр кальци ялгарах (Шээсэнд кальцийн агууламж их байх)
Дараах үед ДЕВИТ-3-ыг БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭНЭ.
• Хэрвээ та витамин Д-г удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай болбол бөөрний үйл ажиллагаагаа тогтмол хянах шаардлагатай.
• Хэрэв та витамин Д агуулсан өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол
• Жирэмсэн үед Д витамин хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд эмчийн хяналтад урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх бол дээд тунг 1000 ОУН/хоногоос хэтрүүлэхгүй байх.
Эрсдэлт бүлгийн хүмүүст эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн дээд тунг 4000 ОУН/хоног (100 мкг/хоног) –оор 11-с дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд өгч болно.
Хэрэв эдгээр сэрэмжлүүлэг танд тохирч байвал та хэрэглэхийг өмнө заавал эмчид хандан зөвлөгөө авна уу.
ДЕВИТ 3-ыг хоол хүнс, уух зүйлстэй хамт хэрэглэх нь
Одоогоор уг бэлдмэл нь хоол хүнс, уух зүйлстэй харилцан үйлчилдэг гэсэн холбоо хамаарал тогтоогдоогүй.
Жирэмсэн үеийн хэрэглээ
Уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө өөрийн эмч эсвэл эм зүйчдээ яаралтай хандан зөвлөгөө авна уу.
Шаардлагагүй бол уг бэлдмэлийг жирэмсний үед хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Эмчилгээний хугацаанд жирэмсэн болсон тохиолдолд өөрийн эмч эсвэл эм зүйчтэй яаралтай зөвлөлдөнө үү.
Хөхүүл үеийн хэрэглээ
Уг бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө өөрийн эмч болон эсвэл эм зүйчдээ яаралтай хандан зөвлөгөө авна уу.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах үед гарч болох нөлөө
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах үед уг эмийн бэлдмэл нөлөөлдөг гэсэн тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.
Девит 3-ийн туслах бодисын тухай чухал мэдээлэл
Девит 3 нь бутилилжсэн гидрокситолуол агуулдаг бөгөөд үүнээс шалтгаалсан ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна.
Бусад эмүүдтэй хавсарч хэрэглэхэд үзүүлэх харилцан нөлөөлөл
Таталтын эсрэг эмүүд , гидантоин, барбитуратууд, пиримидон (эпилепсийн үед хэрэглэдэг), рифампицин (сүрьеэгийн нянгийн эсрэг хэрэглэдэг антибиотик ), глюкокортикойд (гормон төст эмийн бэлдмэл ) зэрэг нь элэгний микросомын энзимийг өдөөснөөр Д витамины үйлчлэлийг сулруулах магадлалтай.
Гиперкальцемийн эмчилгээнд кальцитонин, этидронат, галлийн нитрат, памидронат эсвэл пликамицинтай Д витаминыг хамт хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Кальци агуулсан бэлдмэлийг өндөр тунгаар эсвэл шээс хөөх эм, тиазидтай хамт нэгэн зэрэг хэрэглэх нь гиперкальцеми үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхээр бол цусны сийвэн дэх кальцийн түвшинг хянах нь чухал.
Бэлдмэлийн хору чанар нэмэгддэг тул Д витаминыг бусад Д витамин болон түүний уламжлалыг агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэхийг зөвлөдөггүй.
Изониазид (сүрьеэгийн эсрэг бэлдмэл) нь Д витамины үр нөлөөг бууруулах магадлалтай.
Зүрхний гликозид хэрэглэж буй өвчтөнүүд кальцийн түвшин нэмэгдэхэд мэдрэг байх тул ЗЦБ болон цусны кальцийн түвшинг хянаж байх шаардлагатай.
Орлистат (таргалалтын эмчилгээнд хэрэглэдэг), холестирамин (холестерол бууруулах) зэрэг нь Д витамины шимэгдэлтийг бууруулах магадлалтай.
Зааварт ороогүй өөр төрлийн эмийн бэлдмэл (жоргүй олгосон) одоо хэрэглэж байгаа болон өмнө нь хэрэглэж байсан бол эмч эсвэл эм зүйчдээ заавал мэдэгдэнэ үү
3. ДЕВИТ 3-ЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Зохистой хэрэглээний заавар, тун, давтамж
ДЕВИТ 3-ыг зөвхөн эмчийн зөвлөсний дагуу хэрэглэх хэрэгтэй.
Насны ангилал Урьдчилан сэргийлэх болон
урт хугацааны эмчилгээнд хэрэглэхэд
зөвлөмж болгож буй тун Витамин Д дутагдлын үеийн эмчилгээний тун Эрсдэлт бүлгийн хүн амд удаан хугацаагаар хэрэглэх эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зөвшөөрөгдөх
дээд тун
Хоногийн эмчилгээний тун ** 7 хоногийн эмчилгээний тун
Шинэ төрсөн нярай 400 ОУН/хоног
(10 мкг/ хоног) 1000 ОУН/хоног
(25 мкг/ хоног) Үгүй 1000 ОУН/хоног
(25 мкг/ хоног)
1 сараас – 1настай 400 ОУН/хоног
(10 мкг/ хоног) 2000-3000ОУН/хоног
(50-75мкг/ хоног) Үгүй 1500 ОУН/хоног
(37,5 мкг/ хоног)
1-10 настай 400-800* ОУН/хоног
(10-20мкг/ хоног) 3000-5000 ОУН/хоног
(75-125 мкг/ хоног) Үгүй 2000 ОУН/хоног
(50мкг/ хоног)
11-18 настай 400-800* ОУН/хоног
(10-20мкг/ хоног) 3000-5000 ОУН/хоног
(75-125 мкг/ хоног) Үгүй 4000 ОУН/хоног
(100мкг/ хоног)
Насанд хүрэгчид 600-1500 ОУН/хоног
(15-37,5мкг/ хоног) 7000-10000 ОУН/хоног
(175-250мкг/ хоног) 50000*** ОУН/долоо хоног
(1250мкг/долоо хоног ) 4000 ОУН/хоног
(100мкг/ хоног)
*1000 ОУН хүртэл нэмж болно
**6-8 долоо хоног хүртэл хэрэглэж болно
***Хэрвээ долоо хоногт нэг удаа хэрэглэхээр бол 50000 ОУН тунг 6-8 долоо хоног хэрэглэх боломжтой
Жирэмсэн үед витамин Д агуулсан эмийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөггүй ба хэрэв, шаардлагатай бол эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Жирэмсэн үед витамин Д агуулсан эмийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх бол дээд тунг 1000 ОУН-ээс хэтрүүлэхгүй байх.
Хэрэглэх тун болон хугацааг эмч тухайн үйлчлүүлэгчид байгаа эмгэгт тохируулан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Девит 3-ийн хэрэглэх хугацааг эмч тогтоох бөгөөд эмчилгээний үр дүнгээс хамааран тунг ихэсгэх, багасгах эсэхийг эмч шийднэ.
Зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга:
Девит 3-ыг булчинд тарьж хэрэглэхийг зөвлөдөг хэдий ч кальци бага шимэгддэг булчинд тарьж хэрэглэх ёстой.
Насны ангиллаар
Хүүхдэд: “Зохих хэрэглээ ба тун, хэрэглэх давтамжийн заавар” хэсэгт заасны дагуу хэрэглэнэ.
Ахмад настанд: Тунгийн зохицуулалт шаардлагагүй.
Онцгой тохиолдолд
Элэг, бөөрний дутагдалтай үед
Тунгийн зохицуулалт шаардлагагүй. Бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай тохиолдолд бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана. Хүнд зэргийн бөөрний дутагдалтай үед кальцийн бэлдмэлтэй хавсран хэрэглэхгүй байх шаардлагатай.
Хэрэв танд ДЕВИТ-3-ын нөлөө хэт хүчтэй эсвэл сул байгаа гэсэн сэтгэгдэл төрж байвал та өөрийн эмч эсвэл эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.
Хэрэв ДЕВИТ-3-ын тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Хэрвээ танд зөвлөсөн тунг хэтрүүлсэн бол өөрийн эмч эсвэл эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.
Хэрэв ДЕВИТ 3-ыг уухаа мартсан бол
Хэрвээ та бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол санасан даруйдаа хэрэглэх бөгөөд дараагийн тунг дараагийн тун хэрэглэх эмчийн зөвлөсөн цагт хэрэглэнэ. Таны дараагийн тун хэрэглэх хугацаатай ойролцоо цагт та эмээ хэрэглэхээ санасан бол шууд дараагийн тунгийн бэлдмэлээ хэрэглэнэ үү.
Мартсан тунгаа нөхөн давхарлаж хэрэглэхийг хориглоно.
ДЕВИТ 3-ыг гэнэт зогсоосон тохиолдолд
Эмчилгээг зогсоосны дараа илрэх нөлөө үгүй. Эмч зөвлөөгүй тохиолдолд ДЕВИТ 3-ыг хэрэглэхээ зогсоож болохгүй
4. ИЛЭРЧ БОЛОХ ГАЖ НӨЛӨӨ
Бусад бүх эмийн адилаар хэрвээ ДЕВИТ 3-д агуулагдаж буй бодист хэт мэдрэг тохиолдолд гаж нөлөө гарч болно. Эмнэлзүйн томоохон туршилт хийгдээгүй тул гаж нөлөөний талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.
Илэрч болох үр нөлөөний давтамжийг дараах байдлаар жагсаав.
Маш элбэг:10 хүнд багадаа 1 тохиолдол
Элбэг: 100 хүнд 1-10 тохиолдол
Цөөн: 1000 хүнд 1-10 тохиолдол
Ховор: 10000 хүнд 1-10 тохиолдол
Маш ховор: 10000 хүнд 1 хүрэхгүй тохиолдол
Тодорхойгүй: Боломжит мэдээллээс тооцоолох боломжгүй
ДЕВИТ 3-ыг зааврын дагуу тохирох тун болон үргэлжлэх хугацаанд хэрэглэвэл гаж нөлөө харьцангуй бага. Өндөр тунгаар болон хяналтгүй удаан хугацаагаар хэрэглэвэл дараах гаж нөлөө илэрч болно (гаж нөлөөний давтамжийн талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна):
• Шээсэнд кальцийн агууламж ихсэх, цусанд кальцийн түвшин ихсэх (гиперкальцеми ): Эдгээрийг цус болон шээсний шинжилгээгээр тодорхойлдог.
• Сэтгэцийн өөрчлөлтүүд, ухаан балартах
• Зүрхний хэм алдагдах (аритми)
• Дотор муухайрах, хоолны дуршил буурах, жин багасах
• Хоногийн шээсний хэмжээ нэмэгдэх (полиури ), шээс гарахаа болих (анури ), ам их цангах (полидипсиа), бөөрөнд чулуу үүсэх , кальцийн түвшин өндөр байснаас бөөрөнд кальцижилт үүсэх (нефрокальциноз )
• Хэт мэдрэгшлийн урвалууд болох арьс загатнах , тууралт гарах , арьсан дээр цагаан улаан гүвдрүү гарах
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд дээр дурдагдсан гаж нөлөөнөөс өөр гаж нөлөө мэдрэгдвэл өөрийн эмч, эм зүйч эсвэл сувилагчид мэдэгдэнэ үү.
5. ДЕВИТ 3-ЫГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
ДЕВИТ-3-ыг хүүхэд хүрэхгүй газарт болон өөрийн савлагааны хайрцганд хадгална уу.
Тасалгааны 25°C-с доош хэмд сайтар таглан, гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгална.
Бэлдмэлийг зааварт заасан хугацаанд хэрэглэнэ.
ДЕВИТ-3-ыг Сав баглаа боодол / цаасан хайрцаг / лонхонд бичсэн хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй ба хугацаа дуусахаас өмнө хэрэглэнэ үү.
Хэрэв бүтээгдэхүүн болон/эсвэл сав баглаа боодол дээр өөрчлөлт үүссэн бол ДЕВИТ-3-ийг хэрэглэхгүй байна уу.
Бэлдмэлийг бохир ус, ахуйн хог хаягдалтай хамт хаяж болохгүй бөгөөд байгаль орчноо хамгаалахын тулд ашиглахаа больсон хог хаягдлыг хэрхэн хаях талаар эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч:
DEVA Holding A.Ş.
Halkalı Merkez Mah. Basın Ekspres Cad. No.: 1
34303 Küçükçekmece – Истанбул /Турк улс
Үйлдвэрлэлийн газар:
DEVA Holding A.Ş.
Çerkezköy Organize Sanayi Bölgesi Karaağaç Mah. Atatürk Cad., No: 32
Kapaklı - TEKIRDAG/TURKEY
Уг зөвлөгөө мэдээллийг 2019оны 10 сарын 23-нд шинэчлэн гаргасан.
ЭМИЙН
ҮЙЛДЭЛ

Нейрорубин
80мг+80мг+0.94мг-2мл
Тарилгын уусмал
Монгол |
Жороор

Неак
100мг+100мг+1500mcg+100мг+30мг+10мг
бүрхүүлтэй шахмал
Япон |
Жоргүй

Лецихол 300
300мг
капсул
Индонез |
Жороор

Кардиовит
10мг/50мг/0.5мг/20мг-2мл
тарилгын уусмал бэлтгэх лиофилжүүлсэн нунтаг + уусгагч
Гүрж |
Жороор

Альфакальцидол капсул 1мкг “Tова”
1мкг
капсул
Япон |
Жоргүй
Аскорбины хүчил
50мг
шахмал
Монгол |
Жоргүй

Витамин С тарилга "Фусо"
2000мг-10мл
тарилгын уусмал
Япон |
Жороор

Витагрипп
1000мг
мөхлөг
Монгол |
Жоргүй

Вита С/Аскорбины хүчил 2г
2г
нунтаг
Монгол |
Жоргүй

Вита С
500мг
шахмал
Монгол |
Жоргүй
Аскорбины хүчил
2%-200мл
уусмал
Монгол |
Жоргүй

Улвайс 1000
200мг/мл-5мл
тарилгын уусмал
Индонез |
Жороор

Витамин С
5%-2мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Жеил аскорбины хүчил 500мг
500мг-2мл
тарилгын уусмал
БНСУ |
Жороор

Витамин-С тарилга
10г-20мл
тарилгын уусмал
БНСУ |
Жороор

Аскорбины хүчил
50мг
шахмал
Монгол |
Жоргүй

Витамин-С тарилга
250мг/2мл
тарилгын уусмал
БНХАУ |
Жороор

Аскорбины хүчил
5%-2мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Аньстай витагрипп
20г
мөхлөг
Монгол |
Жоргүй

Мултивита тарилга
100.0 мг+3300 ОУН+200 ОУН+3.81 мг+3.60 мг+4.86 мг+40.0 мг+15.0 мг+10.0 мг+60 мкг+400 мкг+5 мкг
тарилгын уусмал бэлтгэх лиофилизат нунтаг
БНСУ |
Жороор

Витаплекс
1мг/мл+50мг/мл+1.25мг/мл+0.5мг/мл+0.05мг/мл+0.05мг/мл+0.25мг/мл-500мл
тарилгын шингэн
Тайвань |
Жороор

Ции ханборгоцой
500мг
зажилдаг шахмал
Австрали |
Жоргүй

Натурвит
1000мг+200мг+20мг+12мг-100мл
сироп
Монгол |
Жоргүй

Ревит
0.00183г + 0.001г + 0.001г + 0.00183г
үрэл
ОХУ |
Жоргүй

Аньсгриппин плюс-А
15гр
мөхлөг
Монгол |
Жоргүй

Витагрипп+Zn
20 г
мөхлөг
Монгол |
Жоргүй

Сакатоник АВС /усан үзэмний амттай/
1000ОУН+1.4мг+1.6мг+9мг+2мг+3мкг+60мг+100ОУН+5мг+5мг
зажилдаг шахмал
Индонез |
Жоргүй
Элевит Пронаталь
бүрхүүлтэй шахмал
ХБНГУ |
Жоргүй

Аевит
100000 ОУН+0.1г
капсул
ОХУ |
Жоргүй

Нат В
50мг+50 мг+50 мг+50 мкг+50 мг+50 мг+100мкг+50мг+50мг+50мг
зөөлөн капсул
Тайланд |
Жоргүй

ББ-C тарилга
5мг/мл-10мл
тарилгын уусмал
БНСУ |
Жороор

Витабелла тарилга
5мкг/мл-1мл
тарилгын уусмал + тариур
БНСУ |
Жороор

Витамин Д3 Хеверт
1000ОУН
шахмал
ХБНГУ |
Жоргүй

Аквадетрим витамин Д3
15000ед/мл-10мл
уусмал
Польш |
Жоргүй

Аквавит Д3
375мкг/мл-10мл
ууж хэрэглэх уусмал
Украйн |
Жороор

Д3 Маст 60к
60000 IU
зажилдаг шахмал
БНЭУ |
Жоргүй

Девит 2000 ОУН зөөлөн капсул
2000 ОУН
зөөлөн капсул
БНТУ |
Жороор

Девит-3 300000 ОУН/мл Булчинд
300000 IU/ml-1ml
тарилгын уусмал
БНТУ |
Жороор

Девит-3 ууж хэрэглэх дусал
50000 ОУН-15мл ууж хэрэглэх дусал
ууж хэрэглэх дусал
БНТУ |
Жороор

Хай - Боне
15мг+250мг+0.1мг+200ОУН
бүрхүүлтэй шахмал
Индонез |
Жоргүй

Ливолин форте
300мг+ 30мг+ 10мг+10мг+6мг+10мг+0.01мг
капсул
Тайланд |
Жороор

Витамин В комплекс
50 мг+4 мг+1мг+5мг
бүрхүүлтэй шахмал
Болгар |
Жоргүй

Витамин В6
5%-1мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Витамин В6
5%-1мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Вит-В-Денк
100мг+200мг
бүрхүүлтэй шахмал
ХБНГУ |
Жоргүй

Витамин В6
5%-1мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Комплигам В
50мг/мл+50мг/мл+0.5мг/мл+10мг/мл-2мл
тарилгын уусмал
ОХУ |
Жороор

Комплигам В
50мг/мл+50мг/мл+0.5мг/мл+10мг/мл-2мл
тарилгын уусмал
ОХУ |
Жороор

Пиковит форте
пастилл
Словени |
Жоргүй

Пиковит
150мл
сироп
Словени |
Жоргүй

Велглобин
200мл
сироп
БНЭУ |
Жороор

Виталипид Н адулт
10мл
тарилгын уусмал
БНХАУ |
Жороор

Хепахол
300 мг+6 мг+6 мг+6 мг+12 мкг+30 мг+10 мг+400 мкг+15 мкг+5 мг
капсул
Индонез |
Жоргүй

Хепахол
300 мг+6 мг+6 мг+6 мг+12 мкг+30 мг+10 мг+400 мкг+15 мкг+5 мг
капсул
Индонез |
Жоргүй

Дуовит
бүрхүүлтэй шахмал
Словени |
Жоргүй
Максавит форте
150мл
сироп
БНЭУ |
Жоргүй

Витагров
100мл
сироп
Бангладеш |
Жороор

Инсе Центриум
шахмал
Бангладеш |
Жороор

Виферрон
бүрхүүлтэй шахмал
Индонез |
Жоргүй

Плевита С тарилга "Фусо"
6.355мг+10мг+200мг-5мл
Тарилгын уусмал
Япон |
Жороор

Витамин В1
5%-1мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Витамин В1
5%-1мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Витамин В1
5%-1мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Витамин В комплекс
30мг+2мг+1мг+20мг-2мл
тарилгын уусмал
БНХАУ |
Жороор

Пентовит
10мг+5мг+20мг+0.4мг+0.05мг
бүрхүүлтэй шахмал
ОХУ |
Жоргүй

Витаксон
50мг/мл+50мг/мл+0.5мг/мл-2мл
тарилгын уусмал
Украйн |
Жороор

Бениквит В
3мл
тарилгын уусмал
БНЭУ |
Жороор

ВитВКейр
20мг+2мг+30мг+1мг+2мг-2мл
тарилгын уусмал
БНХАУ |
Жороор

Витамин В комплекс
20мг/мл+20мг/мл+20мг/мл-2мл
тарилгын уусмал
БНХАУ |
Жороор
Нейрорубин ТМ форте
200мг+1мг+50мг
бүрхүүлтэй шахмал
Швейцари |
Жоргүй

Витамин В Комплекс-Нахиа
2мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Нейрорубин-Нахиа
2мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Нейрорубин 2мл
2мл
тарилгын уусмал
Монгол |
Жороор

Биоген тарилга 50мг "Фусо"
50мг+4мг-20мл
тарилгын уусмал
Япон |
Жороор

Витамин Е 400мг
400мг
капсул
Беларусь |
Жоргүй

Витамин Е 400мг
400мг
капсул
Беларусь |
Жоргүй
Токоферолын ацетат шахмал 50мг "Това"
50мг
бүрхүүлтэй шахмал
Япон |
Жоргүй

Витамин Е
100мг
капсул
Польш |
Жоргүй

Кокарбоксилаза
50мг
тарилгын уусмал бэлтгэх лиофилизат нунтаг
ОХУ |
Жороор
Кокарбоксилаз-Ферейн
0.05г
тарилгын нунтаг+ уусгагч
ОХУ |
Жороор

Юкидс
0.118+1+0.1+1+3+2+1.030+8.290+5+10+51.5+323мг
зажилдаг шахмал
БНСУ |
Жоргүй

Олвита
150мл
сироп
БНСУ |
Жоргүй

Ретинол
100000 ОУН
капсул
ОХУ |
Жоргүй

Аевит
100000ед+100мг
капсул
Беларусь |
Жороор

Ундевит
0.001817г + 0.01г +0.002г+ 0.003г+ 2мкг+ 0.075г+ 0.02г+ 0.00007г+ 0.01г+0.003г
үрэл
ОХУ |
Жоргүй

Ундевит
Витамин А 1.135мг+Витамин Е E10мг+ Вит В1 2мг+2мг+3мг+0,002мг+75мг+20мг+0,07мг+20мг+0,07мг+10мг+3мг
үрэл
Украйн |
Жоргүй

Витамин А
12000 ед
капсул
Польш |
Жороор

Витамин А+Е
30000 ОУН+70мг
капсул
Польш |
Жороор

Биотин тарилга 1мг "Фусо"
1мг-2мл
Тарилгын уусмал
Япон |
Жороор

Магнимон В6
470мг+5мг
бүрхүүлтэй шахмал
Монгол |
Жоргүй