Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Синафлан
Худалдааны нэр
Англи
Флуоцинолоны ацетонид
Үйлдвэрлэгч
Altaivitamini JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
0.025%-10г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

 

                                    ОХУ-ын Эрүүл  Мэндийн Яам

                    Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

                                                 Синафлан

 

 

Бүртгэлийн дугаар :

Худалдааны нэр:Синафлан

Олон улсын нэршил:Флуоцинолона ацетонид

Эмийн хэлбэр:Гадуур хэрэглэх тосон түрхлэг.

Найрлага, 1г,тосон түрхлэгт :

Үйлчлэгч бодис:Флуоцинолона ацетонид-0,25мг

Туслах бодист: пропиленгликоль – 49,75 мг, вазелин-800,0мг  усгүй ланолин-50,0мг, церезин 100,0 мг.

Харагдах байдал:  Цайвар шаргалаас шар  өнгөтэй тосон түрхлэг.

Эмийн эмчилгээний бүлэг: Арьс судлалын эмчилгээнд хэрэглэдэг кортикостероидууд;  өндөр идэвхжилтэй кортикостероидууд (III бүлэг).

АТС код: D07AC04

Эм судлалын онцлог:

Үрэвслийн эсрэг,харшлын эсрэг,загатнаа намдаах үйлчилгээтэй. Үрэвслийн медиатор үүсэх, ялгарах, идэвхийг саатуулна. Нейтрофилийн бөөгнөрлийг багасгах замаар үрэвслийн шингэн,цитокины үйлдлийг бууруулж,залгиур эсийн нүүдлийг саатуулах, үрэвслийн нэвчдэсийг шимэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Фармакокинетик: Арьснаас шимэгдсэний дараа плазмын уурагтай нэгдэж элгэнд очиж задардаг . Бөөрөөр ялгардаг.

Хэрэглэх заалт: Нянгийн бус гаралтай хэт хуурайшилтаар илэрдэг хурц , архаг явцтай арьсны үрэвсэл ба харшлын өвчнүүд/ хажираст дерматит, нейродермит, арьсны загатнаа, экземийн төрөл бүрийн хэлбэрүүд, хайрст үлд, нарны түлэгдэл, шавьжинд хазуулах г.м/

Хориглох заалт: Флуоцинолон болон бэлдмэлийн  бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал, ягаан батга, батга, амны хөндийн үрэвсэл, бактер, вирус, мөөгөнцөрөөр үүсгэгдсэн арьсны халдварт өвчин, арьсны сүрьеэ, тэмбүү, вакцины дараах урвал, шилбэний тэжээл алдагдалтын шарх, анус, гадна бэлэг эрхтний загатнаа, арьсны хавдар, жирэмсэн ба хөхүүл үед,2-хүртэлх  насны хүүхэд  хэрэглэхгүй.

Анхааруулга, болгоомжлол: Бэлгийн бойжлын үеийн охидод бэлгийн замаар хэрэглэх үед ; 2-оос дээш насны хүүхдэд; арьсны атрофийн өөрчлөлттэй өвчтөнүүд, ялангуяа өндөр настанд : нүүрэнд түрхэх , атираа нугалаатай хэсэг, нимгэн арьстай хэсэгт хэрэглэхэд болгоомжил.

Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ:

Энэ бэлдмэл нь жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхэд эсрэг заалттай. Хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай бол эмчилгээний хугацаанд хөхөөр хооллохыг зогсоохыг зөвлөж байна, учир нь Флуоцинолон ацетонидыг гадуур  хэрэглэхэд хөхний сүүнд хэр зэрэг ордог нь тодорхойгүй.  Зөвхөн онцгой тохиолдолд эмчтэй зөвлөлдсөний дараа эмийг богино хугацаанд, арьсны хязгаарлагдмал хэсэгт хэрэглэж болно. Энэ бэлдмэлийг хөхний булчирхайн арьсанд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Хэрэглэх арга тун:Насанд хүрэгчид болон 2 наснаас дээш  хүүхдэд, гадуур хэрэглэнэ. Арьсны гэмтэлтэй хэсгийг үжил эсэргүүцэх уусмал шингээсэн самбайгаар цэвэрлэсний дараа ,(насанд хүрэгчид хоногт 2-4 удаа,2 наснаас дээш  хүүхдэд өдөрт 1 удаа ) бага хэмжээгээр нимгэн түрхэж өгнө. Хязгаарлагдмал гэмтлийн хувьд үр нөлөөг сайжруулахын тулд тосыг битүүмжилсэн боолт хэлбэрээр хэрэглэж болно .Боолтод өдөрт 2 г аас илүү тос хэрэглэхийг хориглоно. Энэ аргыг арьсны өвчний  хуурай хэлбэрт хэрэглэх нь илүү тохиромжтой . Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний байдлаас  хамаардаг бөгөөд ихэвчлэн 5-10 хоног,  урт явцтай бол 25 хоног хүртэл үргэлжлэн хэрэглэж болно. Хүүхдэд эмчилгээний курс 5 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Хэрэв эмчилгээ хийсний дараа сайжрахгүй эсвэл шинэ шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. Бэлдмэлийг зөвхөн хэрэглэх аргын дагуу, зааварт заасан тунгаар хэрэглэнэ. Шаардлагатай бол эмийг хэрэглэхээсээ  өмнө эмчид хандана уу.

Гаж нөлөө:

Хорсох,арьсны загатнаа,арьс хуурайших,дааврын батга, үсний хүүдийний үрэвсэл.Удаан хугацаагаар хэрэглэвэл дархлаа дутмагших,арьс хоёрдогч халдварт өртөх, түрхсэн газрын арьс хатангирших,үс ургах эсвэл үс халцрах,судас өргөсөх,нөсөөжисхийн толбо гарч болно.Их том талбайд хэрэглэсэн үед системийн гаж нөлөө гарч болно./ходоодны үрэвсэл, «стероид » гаралтай ходоодны шархлаа,бөөрний дээд булчирхайн дутмагшил,Иценко-Кушингийн хам шинж, «стероид»чихрийн шижин,язралт,нөхөн төлжилтийн үйл явц удаашрах/

Хэрэв зааварт заасан гаж нөлөөг улам хүндрүүлсэн эсвэл зааварт заагаагүй бусад гаж нөлөө илэрсэн бол та даруй эмчид мэдэгдэх хэрэгтэй.

Тун хэтрүүлэлт:

Цочмог хэтрүүлэн хэрэглэх нь магадлал бага боловч эмийг шингээх чадвар ихэссэн арьсны том хэсэгт удаан хугацаагаар хэрэглэх эсвэл битүүмжлэгдсэн боолт хэрэглэх үед архаг хэлбэрээр гиперкортицизмын шинж тэмдэг дагалдах боломжтой  : гипергликеми, гликозури, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах, Иценко-Кушингийн хам шинжийн илрэл.

Эмчилгээ : шинж тэмдгийн эмчилгээ,шаардлагатай бол ус ба электролитийн тэнцвэрийг засах ,бэлдмэлийг аажим багасгах замаар хасах .

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөх нь :

Нянгийн эсрэг эмтэй нийцдэг. Артерийн даралт буулгах, шээс хөөх эм, хэм алдагдлын эсрэг эм, калийн бэлдмэлийн үйлдлийг бууруулдаг. Шээс хөөх эм (кали агуулсан эмээс бусад) нь гипокалиеми үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Глюкокортикостероидын эмчилгээний үед бэлдмэл  нь дархлаа дарангуйлах нөлөөтэй тул вакцинжуулалт, дархлаажуулалтыг хийхгүй.

Тусгай заавар

Арьсны жижиг талбай дээр богино хугацаагаар түрхэж хэрэглэнэ.Нүд рүү оруулахаас зайлсхий. Эмчилгээ хийж байх хугацаанд сул хувцас өмсөх хэрэгтэй. Өвчтөнд түрхлэгийг хэрэглэж байх үед энгийн болон улаан батганы сэдрэл ажиглагдаж болно. Хэсэг газрын  халдвараас  сэргийлэх зорилгоор   нянгийн эсрэг бэлдмэлийг хавсран  хэрэглэж болно.Арьсны атрофийн өөрчлөлттэй хүмүүст, ялангуяа өндөр настай хүмүүст болгоомжтой хэрэглээрэй.Хэрэв эмийг хэрэглэхтэй холбоотой хэт мэдрэгшил, арьсны цочролын шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож, эмчид хандах хэрэгтэй. Удаан хугацаагаар их талбайд хэрэглэх, боолт маягаар хэрэглэх, хүүхдэд хэрэглэхэд глюкокортикойдын системийн шингээлт үүсэж , гипоталам-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдан,  гиперкортицизмын шинж тэмдэг илрэх магадлалтай.Удаан хугацаагаар глюкокортикостероидыг хэсэг газарт  түрхэж хэрэглэхэд бусад газар хэрэглэснээс илүүтэйгээр нүүрний арьсанд  атрофийн  өөрчлөлт гарах магадлал өндөр.  Энэ тохиолдолд эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 хоногоос илүүгүй байна. Нүүр болон нимгэн арьстай нугалаатай хэсэгт болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Салстад  түрхэхгүй. Глюкокортикостеройд нь арьсны зарим өвчний шинж тэмдгийг өөрчилж, оношлоход хүндрэл учруулж болох талтайг анхаарах шаардлагатай. Түүнчлэн глюкокортикостеройд нь шархны эдгэрэлт удаашрах шалтгаан болж болзошгүй. Глюкокортикостероидуудын  удаан хугацааны эмчилгээг гэнэт зогсоох нь арьсны хүчтэй улайлт, халуун оргих ,хорсох  мэдрэмж бүхий дерматит , «рикошета»,  синдром үүсэхэд хүргэж магад . Тиймээс удаан хугацааны эмчилгээ хийсний дараа бэлдмэлийг   аажим  багасгах   хэрэгтэй, жишээлбэл, бүрэн зогсоохоос өмнө завсарлагатай эмчилгээний горимд шилжих хэрэгтэй. Уг бүтээгдэхүүн нь пропилен гликол агуулсан тул арьсанд түрхэхэд арьсыг цочроож болно. Бүтээгдэхүүн нь ланолин агуулдаг учир хэсэг газарт  арьсны урвал (жишээ нь, контактны дерматит) үүсгэж болзошгүй .Ийм тохиолдолд  эмчилгээг зогсооно.

Хүүхдэд хэрэглэх: Бэлдмэлийг 2 наснаас дээш хүүхдэд хэрэглэж болно. Хүүхдийн арьсны нугалаа, өлгий, живх  нь  битүүмжилсэн боолттой төстэй нөлөө үзүүлж глюкокортикостеройдын системийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх талтайг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн арьсны бүтцийн онцлог, биеийн жин, арьсны гадаргуугийн харьцаа хамаарал ,арьсны бүтэц хангалтгүй эмзэг зэргээс шалтгаалж   системийн шимэгдэлт үүсэх  эрсдэлтэй .

Глюкокортикостеройдоор хүүхдийг удаан хугацаагаар эмчлэхэд хүүхдийн өсөлт, хөгжилд өөрчлөлт үзүүлэх магадлалтай. Иймээс хүүхдэд глюкокортикостеройдыг удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд  эмчийн хяналтын дор хэрэглэнэ. Хүүхдэд  эмчилгээний үр дүнд хүрэх хамгийн бага тунг авах ёстой. Хүүхдэд эмчилгээний курс 5 хоногоос хэтрэхгүй байх ёстой.

 Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:

 Судлагдаагүй.

Савлалт:  

 Гадуур  хэрэглэх тосон түрхлэг 0,025%

10 г –аар нам даралтын полиэтиленээр хийсэн мембран бүхий хөнгөн цагаан саванд үйлдвэрлэж, цаасан хайрцагт, хэрэглэх зааврын хамт савлана.

Хадгалах нөхцөл:

25 °С-ээс дээшгүй  хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална .

Хүчинтэй хугацаа:

 5 жил.Савалгаан дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл:

жоргүй олгоно.

Лиценз эзэмшигч ,Үйлдвэрлэгч,  :

Оросын холбооны улс «Алтайвитамины» ХК

 Хаяг :659325, ОХУ, Алтайн хязгаар,  Бийск хот, Заводын гудамж , 69.

Утас : (3854) 338-719; 326-948 

факс (3854) 326-943