
Хэрэглэх заавар
САЛИЦИЛТАЙ ТОСОН ТҮРХЭЦ 2% ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: САЛИЦИЛЫН ХҮЧЛИЙН ТОСОН ТҮРХЭЦ 2% -20 г
Эмийн олон улсын нэршил: САЛИЦИЛЫН ХҮЧИЛ
Эмийн хэлбэр: Тосон түрхэц
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг тюбикт 0.4 г салицилын хүчил агуулагдана.
Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл.
Эм судлалын үйлдэл: Салицилийн хүчил нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба гадна эдийг гуужуулах, арьс зөөлрүүлэх, цочроох үйлдэл үзүүлнэ. Микробын эсрэг үйлдэлтэй мөн эдийг гуужуулж сарниулах, цочроох нөлөөтэй.
Хэрэглэх заалт: Хажирс, арьсны загатнаа, яршил, намарс, арьсны идээт үрэвсэл зэргийг эмчлэхээс гадна гар хөл дээр үүссэн эвэршлийг зөөлрүүлж, гуужуулахад хэрэглэнэ.
Хориглох заалт: Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө: Эд, эсийг цочроох, харшлын урвал илрэх гаж нөлөө илэрч болзошгүй.
Хэрэглэх арга, тун: Арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ.
Савлалт: Салицилын хүчлийн 2%-н тосон түрхэцийг 20-50г-аар зориулалтын хэвлэмэл хаяг бүхий тюбикинд савлаж, 50 тюбикээр уутанд савлана.
Хадгалалт: Салицилын хүчлийн 2% тосон түрхэцийг 4-12○С-ийн хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883







































































