
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эмийн хэрэглээний заавар
КОНТРАКТУБЕКС
Худалдааны нэр: Контрактубекс
Эмийн хэлбэр: гадуур хэрэглэхэд зориулан бэлтгэсэн гель
Харагдах байдал: цайвар шаргалаас бор шаргал хүртэл өнгөтэй байж болох, өвөрмөц үнэртэй гель
Найрлага: 100 г гельд
идэвхтэй үйлчлэгч бодис:
Сонгины булцууны шингэн ханд 10 г
Гепаринт натри 0,04 г (5000 ME)
Аллантоин 1 г
туслах бодис:
сорбины хүчил 0,1 г
метилпарагидроксибензоат 0,15 г
ксантаны камед (ксантурал 75) 2 г
макрогол 200 (полиэтиленгликоль 200) 25 г
амт үнэр оруулсан тос (аромат 231616) 0,3 г
цэвэршүүлсэн ус 61,41 г
Эмийн эмчилгээний бүлэг:
Сорив арилгах бодис
АТС код: D03AX.
Эмийн үйлдлийн шинж чанар
Фармакодинамик:
Найрлагад нь ордог бодисуудын нэгдэл болох энэ бэлдмэл нь фибрин задлах, үрэвслийн эсрэг (Серае ургамлын экстрат орсон тул), бүлэн арилгах (гепаринтай учраас) ба арьсны эвэрлэгийг зөөлрүүлэх (аллантоин орсон учраас) үйлдэл үзүүлдэг. Эсийн нөхөн төлжилтийг гиперплазигүйгээр (эсийн хэт их ургалтгүй) идэвхжүүлнэ. Келлоид фибробластуудын (соривжилт үүсгэдэг эс) үржил төлжилтийг дарангуйлдаг.
Фармакокинетик:
Хийгдсэн туршилтаас авч үзвэл гепарин 4 цагийн дотор арьсны холбогч эдийн гүнд, эмчилгээний үр нөлөө үзүүлэхүйц тунгаар нэвтрэн ордог. Бэлдмэлийг арьсан дор илүү гүн нэвтрэн ороход гепаринтай хамт сонгины булцуу ба аллантоин байгаа нь их нэмэр болдог.(эпидермисийг нэвтрэн орсон гепарин-жуулалт). Контрактубекс бэлдмэл хүний цусны эргэлтэд шимэгддэггүй.
Хэрэглэх заалт
Хагалгааны оёдлоос үүссэн, түлэгдэлт ба гэмтлийн дараах гипертрофик (овойж томорсон) ба хатуурч зурайсан ба барсгар соривыг арилгах зорилгоор хэрэглэнэ. Тодруулбал:
- Үений анкилоз (соривжсоны улмаас үений хөдөлгөөн хязгаарлагдсан үед)
- Дюпюитрены контрактур (үе мөчний хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан)
- Гэмтлийн дараах шөрмөсний контрактур (мөчний хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан)
- Жирэмсний үед үүссэн гялгар сорив
- Батга ба хатигны үлдэц болох хатингиршсан сорив
- Хагалгааны дараа үед оёдлын дагуу эмгэг соривжилт үүсэхээс сэргийлэх зорилгоор
- Золгүй тохиолдлын үед үүссэн шарх эдгэрсний дараа эмгэг соривжилт үүсэхээс сэргийлэх зорилгоор
- Бэлдмэлийг хүүхдэд дээрх зориулалтаар хэрэглэх боломжтой.
Хориглох заалт
Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг (харшилтай) бол
Жирэмсэн ба хөхүүл эхэд
Нэг хүртэл насны хүүхдэд тус тус хэрэглэхийг хориглоно
Хэрэглэх арга ба тун
Гадуур түрхэж хэрэглэнэ. .
Нэг удаад хэрэглэхдээ: арьсны 20-25 см² талбай бүхий сорив дээр дунджаар 0.5 см урттай гелийн бэлдмэлийг түрхэнэ. Насанд хүрэгчдэд дээрх аргаар өдөрт 2-3 удаа, 1-с дээш насны хүүхдэд бэлдмэлийг хоногт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. Гелийг соривжсон хэсэг дээр нимгэн түрхээд гараараа зөөлөн илж өгнө.
Шинэ соривыг (түүний дотор үе хөдөлгөөнгүй барьцалдсан сорив(контрактур), гэмтлийн дараах үений ба шөрмөсний контрактур, жирэмсэлсний дараах сорив) эмчлэх зорилгоор дунджаар 4 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Үүсээд удаж хатуурсан соривыг арилгахад (түүний дотор үений хөдөлгөөн хязгаарлагдсан (анкилоз), гэмтлийн дараах шөрмөсний соривжилт, жирэмсний дараах сорви) гелийг шөнийн цагаар сорив дээр түрхэж, боолт хийх аргаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээг дунджаар 3-6 сар үргэлжлүүлнэ. Дюпюитрены контрактурыг эмчлэх үед эмчилгээг дунджаар 12 сарын турш хийх хэрэгтэй.
Шархны эдгэрэлтийн үед үзэмжгүй сорив үүсэхээс сэргийлж арьсны өнгөн давхарга нөхөн төлжсөний дараахнаас эхлэн (дөнгөж грануляци үүсэж байхад хэрэглэхгүй) бэлдмэлийг хэрэглэнэ.
Гаж нөлөө
Контрактубекс ерөнхийдөө зохимж сайтай, тэр ч байтугай удаан хугацаагаар хэрэглэсэн ч гаж нөлөө бараг илрэхгүй. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр илэрч болзошгүй гол гаж нөлөө бол эм түрхсэн газарт үүсэх арьсны хариу урвал юм.
Илэрсэн гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилсан. Үүнд: маш элбэг (≥1/10), элбэг (≥1/100), хааяа (≥1/1000), ховор (≥1/10000)
Арьсан бүрхүүлд гарах гаж нөлөө: элбэг тохиолдох- арьс загатнах, улайх, арьсны өнгөц бичил судас өргөсөх, сорив хатингирших; хааяа тохиолдох - арьс хэт нөсөөжих, арьс хатингирших. Мөн ганц нэг удаагийн гаж нөлөөний тохиолдлуудыг дурьдвал:
Халдварт өртөх: давтамж тодорхойгүй - цэврүүт тууралт гарах.
Дархлааны эрхтэн тогтолцооны талаас: давтамж тодорхойгүй – хэт мэдрэгшлийн урвал (харшлын урвалууд).
Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас: давтамж тодорхойгүй – хөл гар ирвэгнэх,бадайрах.
Арьсан бүрхүүлийн талаас: давтамж тодорхойгүй – чонон хөрвөс, тууралт, загатнаа, улайлт, арьс цочрох, гөвдрүүтэх, хорсох, арьс татагдах мэдрэмж төрөх, контактан дерматит (эм хүрсэн хэсгийн арьс үрэвсэх).
Ерөнхий урвал ба түрхсэн хэсэгт үүсэх таагүй нөлөө: давтамж тодорхойгүй - хавдах,өвдөх ба түрхсэн хэсэгт арьс гуужих.
Ер нь загатнана гэдэг бол сорив үүсэх явцад илэрдэг жам ёсны үзэгдэл учраас загатнасны төлөө эмчилгээг зогсоох шаардлага байхгүй.
Хэрэв дээр бичигдсэн гаж нөлөөний аль нэг илэрч гүнзгийрэх хандлага ажиглагдвал эсвэл өөр ямар нэгэн гаж нөлөөний илрэл гарвал энэ тухай эмчлэгч эмчдээ нэн даруй мэдэгдэх хэрэгтэй.
Бусад эмийн бодисуудтай харилцан үйлчлэлцэх
энэ талаар тэмдэглэгдээгүй
Тун хэтрэлт
энэ талаар тэмдэглэгдээгүй
Онцгой анхааруулга
Эмчилгээний үр нөлөөг сайжруулахын тулд бэлдмэлийг түрхэхийн өмнө арьсыг халуун усанд сайтар дэвтээж зөөлрүүлсэн байх хэрэгтэй. Мөн энэ эмчилгээг физик эмчилгээтэй хослуулж болно. Шинэхэн сорвийг арилгахын тулд хэт ягаан туяагаар шарах, хүйтэн жин тавих ба хүчтэй үрж, илж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл хүүхэдтэй эх, нэгээс доош насны хүүхдэд энэ бэлдмэлийг хэрэглэхэд хэрхэн нөлөөлдгийг судлан тогтоогоогүй.
Жолоо барих зэрэг осолтой хөдөлмөр эрхлэхэд нөлөө үзүүлэх эсэх
Нөлөө үзүүлэхгүй.
Эмийн савлалт
Гадуур түрхэж хэрэглэхэд зориулсан гелийг 20 эсвэл 50 г-р тунлан хөнгөн цагаан зөөлөн бортгонд савласан. Нэг ширхэг зөөлөн бортгон савтай бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцагт хийж битүүмжлэн хаягласан.
Хадгалах нөхцөл
Тасалгааны 25°С –с ихгүй хэмтэй, чийг багатай орчинд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт тавь.
Хадгалах хугацаа
3 жил .
Бортгыг нээснээс хойш 6 сар хадгална. Хадгалах хугацаа нь дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч
Герман улс. Майне дахь Франкфурт хот «Мерц Фарма ГмбХ и Ко. КГаА» D-60318,







































































