
Хэрэглэх заавар
ВИТАГРИПП АНЬСТАЙ МӨХЛӨГ 20.0г
ЭМИЙН ХУДАЛДААНЫ НЭРШИЛ:
АНЬСТАЙ ВИТАГРИПП 20.0 г мөхлөг эм
ЭМИЙН ОЛОН УЛСЫН НЭРШИЛ:
АНЬСТАЙ Витагрипп 20.0 г мөхлөг эм
Эмийн хэлбэр: Мөхлөг
Эмийн найрлага, тун хэмжээ: 1 уутанд Аскорбины хүчил 1000 мг агуулагдана. Туслах бодис: Аньс жимсний шүүс, глюкоз, элсэн чихэр тус тус агуулагдана.
Эм судлалын үйлдэл: Аскорбины хүчил нь бие мах бодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт , эд эсийн төлжилтийн процессын тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын дархлааг тэтгэдэг.
Аньсны жимсэнд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чихний хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, идеинхлорид, зеаксатин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 амин дэмүүд, арбутин идээлэг бодис, сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг. Aрбутины глюкозид хүчиллэг орчинд гидролизод орж сахарын хэсэг, гидрохинон үүсгэн задардаг. Үүссэн гидрохинон амьсгал, шээсний замд антисептик үйлдэл үзүүлж байгааг фармакологийн судалгаагаар тогтоогдсон.
Хэрэглэх заалт: АНЬСТАЙ Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие мах бодыг тамиржуулах хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хэрэглэнэ.
Хориглох заалт: Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Аньсны жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө: ТМС-ийн талаас толгой эргэх, ядрах, өндөр тунгаар удаан хэрэглэснээс ТМС-ийн сэрэмтгий чанар ихсэх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочирох, дотор муухайрах, бөөлжих, суулгах,ходоод агчих, нойр булчирхайн инсулин ялгаруулагч эсийг гэмтээх, глюкозури үүсэх, арьсанд харшлын тууралт гарах зэрэг гаж нөлөө гарч болзошгүй. Өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөрний түүдгэнцэр гэмтэх, ховор тохиолдолд анафилаксын шок үүснэ.
Хэрэглэх арга тун: Насанд хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ. Хүүхдэд (6-12) 10 г буюу хагас уут бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж өдөрт 1 удаа уулгаж хэрэглэнэ.
Эмийн харилцан нөлөөлөл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин ба тетрациклины концентрацийг ихэсгэнэ. Гурван валенттай төмрийг 2 валенттай болгож түүний шимэгдэлтийг сайжруулна. Гепарин ба шууд бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикинй үйлдлийг сулруулна. Барбитуратууд ба примидон нь бөөрөөр ялгарах аскорбины хүчлийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ.
Анхааруулга: Аскорбины хүчил нь кортикостеройд дааврын нийлэгжилтийг идэвхжүүлдэг учир эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.
Савлалт: Аньстай Витагрипп мөхлөг эмийг тус бүр 20 г -аар блистрт савлаж, 10 ширхэгийг зориулалтын цаасан хайрцаганд хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: 25°С-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 1.5 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
o Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр
o Утас: 77173117, 77173127, 1800-1883
o E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn


















































































