
Хэрэглэх заавар
Жоргүй олгодог эм
Эрүүл өсөлтийг дэмжихэд зориулсан
Хүүхдийн олон төрлийн амин дэм, эрдэс бодис
Юкидс (Yukids)
Зажилдаг шахмал
Өсөлт ба хөгжил
Амин дэм
Эрдэс бодис
+ Кальци
АТХ код: А11А / Олон төрлийн амин дэм, нийлмэл бэлдмэл
[Найрлага] 1 шахмалд (930мг):
Идэвхтэй бодис
Эргокальциферолын мөхлөг - 0,118мг (100 ОУН эргокальциферол)
Тиамины нитрат - 1,0мг
Фолийн хүчил - 0,1мг
Рибофлавин - 1,0мг
Кальцийн Пантотенат - 3,0мг
Ретинол ацетатын мөхлөг - 2,0мг (1000 ОУН ретинолын ацетат)
Пиридоксины гидрохлорид 97% мөхлөг - (1мг пиридоксины гидрохлорид)
Магнийн исэл - 8,290 мг (5мг магни)
Никотинамид - 5,0мг
Токоферолын ацетат 50% - 10,0мг (5 ОУН токоферолын ацетат)
Аскорбины хүчил 97% - 51,5мг (50мг аскорбины хүчил)
Хоёр суурьт Кальцийн фосфат Гидрат – 323,0мг (75,23мг кальци, 75,48мг нийт кальци)
Туслах бодис:
Гүзээлзгэний амт: Сукралоз, Просолв, Ксилитол, D-маннитол, Гүзээлзгэний нунтаг (LFY-0976), Төмрийн Исэл, Магнийн Стеарат, Коллоид Кремнийн Хоёрч Исэл
Жүржийн амт: Сукралоз, Просолв, Ксилитол, Д-маннитол, Жүржийн микрон, Төмрийн исэл, Магнийн стеарат, Коллоид кремнийн хоёрч исэл.
Дүрслэл
Гүзээлзгэний амттай шахмал: Дугуй хэлбэртэй, цайвар улаан өнгөтэй, гүзээлзгэний амттай, зажилдаг шахмал.
Жүржийн амттай шахмал: Дугуй хэлбэртэй, цайвар улбар шар өнгөтэй, жүржийн амттай, зажилдаг шахмал.
Гүзээлзгэнэ |
Урд |
Хойд |
Жүрж |
Урд |
Хойд |
|
|
|
|
|
Хэрэглэх заалт
Дараах тохиолдолд A, D, E, B1, B2, B6, C амин дэмүүдийг нэмэлт болгон хэрэглэнэ: бие махбодын ядаргаа, жирэмсэн ба хөхүүл үе, өвчний үед эсвэл өвчний дараа биеийн эсэргүүцэл муудах, өсөлт хөгжлийн үе, өндөр настан.
Уг бэлдмэлд агуулагдах амин дэмийг хэрэглэх заалт: нүдний хуурайшилтыг багасгах, шөнийн харалган, яс ба шүдний дутуу хөгжил, сульдаанаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Кальцийн дутагдал ба бусад кальцийн нэмэлт.
Хэрэглэх арга, тун
3-12 насны хүүхэд: 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
12-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд: 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
v Шахмалыг зажлах ба эсвэл уустал нь амандаа үлдээнэ.
[Онцгой анхааруулга ба хэрэглэх үеийн болгоомжлол]
1. Анхааруулга
Жирэмсэн үедээ А амин дэмийг (Ретинол) хоногт 5000 ОУН-с илүү хэмжээгээр хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд төрөлхийн гажиг хөгжил үүсэж болно. Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдэд эсвэл жирэмсний эхний 3 сарын хугацаанд А амин дэмийн тунг хоногт 5000 ОУН-с хэтрүүлж болохгүй.
2. Уг бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэж болохгүй.
1) Цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн, саркодоизтой, бөөрний өвчтэй өвчтөн
2) Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах ямар нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс
3) 12 сар хүртлэх насны хүүхэд
4) Бөөрний чулуутай өвчтөн
5) Бөөрний өвчний ноцтой шинж тэмдэгтэй өвчтөн
3. Эмийн харилцан үйлчлэл ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
1) Фосфат, кальцийн давс, ууж хэрэглэдэг тетрациклины бэлдмэл, ходоодны хүчил саармагжуулагч эм
2) Леводопа
4. Дараах өвчтөн уг бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө эмч, шүдний эмч, эм зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
1) 12 сар хүртлэх насны хүүхэд
2) Эмчийн хяналтанд байдаг өвчтөн
3) Нарны гэрэл хангалттай авч байгаа болон ердийн хооллолттой хүүхэд
4) Гипероксалуритай өвчтөн
5) Жирэмсэн болон хөхүүл эсвэл хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд, дутуу төрсөн нярай эсвэл хүүхэд
· Жирэмсний эхний 3 сарын хугацаанд А амин дэмийг хоногт 10000 ОУН-с их хэмжээгээр хэрэглэсэн эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл ихэсдэг болох нь тогтоогдсон. Иймээс А амин дэмийн дутагдлаас бусад тохиолдолд жирэмсэн эсвэл төрөх насны эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ. Түүнчлэн хэн нэг нь А амин дэмийн дутагдалтай болсон бол хооллохдоо болон хоногт 5000 ОУН-с бага хэмжээний А амин дэм хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.
· Хөхний сүүгээр хэт их хэмжээний Д амин дэм дамжсаны улмаас нярай хүүхдийн цусан дахь кальцийн хэмжээ ихсэж болно.
6) Зүрх- цусны эргэлтийн системийн эмгэгтэй өвчтөн
7) Бөөрний эмгэгтэй өвчтөн
8) Цусан дахь уургийн хэмжээ бага өвчтөн
9) Зүрхний гликозид хэрэглэж байгаа өвчтөн
10) Бөөрний чулуутай эсвэл тулайтай өвчтөн
11) Бөөр чулуужих эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн
12) Жирэмсэн эмэгтэйчүүд
5. Гаж нөлөө
1) Дотор муухайрах, бөөлжих, загатнах, арьс хуурайших ба барзгар болох, үе хавагнаж эмзэг хөндүүр болох, суулгах, ходоодны зүгээс зовиур илрэх, өтгөн хатах, тууралт гарах, улайрал, суулгах, хоолонд дургүй болох, хэвлий цэрийх, цусны даралт багасах, халуун оргиж улайх, зүрхний цохилт жигд бус болох, арьсны тууралт, улаан толбо, асистоли, ТМС-ийн үйл ажиллагаа буурах.
2) Уг бэлдмэлийг хэрэглэснээр сарын тэмдгийн хугацаа төлөвлөснөөс богиносох, хэмжээ нь ихсэх, удаан хугацааны цус алдалт илрэх.
3) Эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэй эсвэл тромбозод өртөмтгий хүмүүс Е амин дэм хэрэглэвэл тромбозын эрсдэл нэмэгддэг.
4) Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл дасал үүснэ.
5) Пиридоксинийг хоногт 500мг-2г тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл мэдрэх мэдрэлийн эмгэг эсвэл мэдрэлийн эмгэг үүсэж болно.
6) Өндөр тунгаар хэрэглэснээр ходоодны идэгдмэл шархлааг сэдрээх ба глюкоз тэсвэрлэх чадварын эмгэг, гиперурикеми, элэгний гэмтэл зэрэг гаж нөлөөг үүсгэж болно.
7) Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх нь хаван, зүрхний зогсонгишилт дутагдал, цусан дахь натрийн хэмжээ ихсэх болон дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах замын эмгэг үүсгэж болно.
8) Удаан хугацаагаар хэрэглэснээр хорт хорт явцтай гиперкальцеми болон чулуу үүсэж болно.
9) А амин дэмийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсэх эрсдэл нэмэгддэг.
10) Альдостероны антагонист эсвэл триамтереныг (хамт хэрэглэх) хэрэглэх үед цусан дахь калийн хэмжээ ихсэх эрсдэл ихэсдэг.
11) Хэрэв та санамсаргүйгээр тунг хэтрүүлж хэрэглэвэл уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө.
12) Хэрэв ойролцоогоор 1 сарын дараа шинж тэмдэг нь сайжирч эхлэхгүй байвал уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө.
6. Ерөнхий болгоомжлол
1) Зөвлөж буй тун болон хэрэглэх зааврыг нарийн баримтална.
2) Уг бэлдмэлийг нярай хүүхэд эсвэл хүүхдэд хэрэглэж байгаа тохиолдолд насанд хүрэгсдийн хяналтан дор хэрэглэнэ.
3) А амин дэмийг ердийн үед хоол тэжээлээс авдаг тул хоногт 5000 ОУН-с их тунгаар хэрэглэж болохгүй.
4) Уг бэлдмэл нь шээсний шинжилгээний үр дүнг өөрчилж болно.
5) Уг бэлдмэл нь шээсний өнгийг шар болгож өөрчилдөг тул эмнэл зүйн шинжилгээний үр дүнд нөлөөлж болно.
6) Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эсвэл дараа ногоон ба хар цай зэрэг танин агуулсан цайг хэрэглэхээс зайлсхийнэ.
7. Нөхөн үржих чадвар, жирэмсэн ба хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө.
1) Жирэмсний эхний 3 сарын хугацаанд А амин дэмийг хоногт 10000 ОУН-с их хэмжээгээр хэрэглэсэн эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл ихэсдэг болох нь тогтоогдсон. Иймээс А амин дэмийн дутагдлаас бусад тохиолдолд жирэмсэн эсвэл төрөх насны эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ. Түүнчлэн хэн нэг нь А амин дэмийн дутагдалтай болсон бол хооллохдоо болон хоногт 5000 ОУН-с бага хэмжээний А амин дэм хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.
2) Хөхний сүүгээр хэт их хэмжээний Д амин дэм дамжсаны улмаас нярай хүүхдийн цусан дахь кальцийн хэмжээ ихсэж болно.
8. Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Тодорхойгүй.
9. Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
А, Е амин дэмийн тун хэтрэлт нь амь насанд аюултай эсвэл ноцтой гаж нөлөө үүсгэж болно.
Хэрэв та хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол зарим эрдэс бодисууд нь мөн тун хэтрэлтийн хүнд явцтай шинж тэмдгүүд үүсгэж болно. Тун хэтрэлтийн шинж тэмдэгт дотор муухайрах, ходоод өвдөх, бөөлжих, суулгах, өтгөн хатах, хоолны дуршилгүй болох, үс унах, арьс гуужих, хараа өөрчлөгдөх, амны орчим эсвэл тойронд хатгах эрвэгнэх мэдрэмж төрөх, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, биеийн жин багасах, толгой хүчтэй өвдөх, булчин ба үений өвдөлт, нуруу хүчтэй өвдөх, шээсэнд цус илрэх, арьс цонхийж цайх, амархан хөхрөх эсвэл цус алдах, амны эргэн тойрны арьс цуурах, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, толгой эргэх, нойрмоглох, ядрах, яс эсвэл үений өвдөлт, толгой хүчтэй өвдөх, нүдний ард өвдөх, ходоод хүчтэй өвдөх, шээс бараан гарах, шарлах (арьс ба нүд шарлах), ам цангах, ердийнхөөс их эсвэл бага хэмжээгээр шээх, бүх бие өвдөх, хөшинг болох, ухаан балартах, зүрхний цохилт жигд бус болох зэрэг шинж орно.
10. Хадгалахад зориулсан тусгай анхааруулга
1) Хүүхэд хүрэхээргүй газар хадална.
2) Гэрлээс хамгаалж хадгалах ба аль болох чийгнээс зайлсхийж сайн тагласан саванд сэрүүн газар хадгална.
3) Чанарыг хадгалах, санаандгүй буруу хэрэглэхээс сэргийлэхийн тулд үйлдвэрийн савлагаанд нь хадгална.
[Фармакологийн шинж]
1.Фармакодинамикын шинж
Д2 амин дэм нь метаболизмд орж идэвхтэй хэлбэр кальцитриол үүсгэх бөгөөд Д амин дэмийн бүх идэвх нь уг метаболитоор нөхцөлддөг. Эргокальциферолын анхдагч гидроксилжилт нь элгэнд, харин хоёрдогч нь бөөрөнд явагддаг.
Д амин дэмийн метаболит нь кальци ба фосфорын нарийн гэдэсний ханаар идэвхтэй шимэгдэхийг нөхцөлдүүлэх бөгөөд ингэснээр цусан дахь кальци ба фосфатын хэмжээ хангалттай ихсэж ясны эрдэсжилтийг хангадаг. Д амин дэмийн метаболит нь түүнчлэн яснаас кальци болон фосфатыг дайчлах бөгөөд бөөрний сувганцраар кальци болон фосфатын эргэн шимэгдэлтийг ихэсгэдэг байх магадлалтай.
В1 амин дэм нь аденозин трифосфаттай холбогдож нүүрс усны солилцоонд чухал үүрэгтэй коферментийн хэлбэр болох тиамин пирофосфатыг үүсгэдэг.
Фолийн хүчил нь хоол боловсруулах замаар шимэгддэг. Тэрээр сийвэнгийн уурагтай амархан нэгдэх ба үндсэндээ элгэнд метаболизмд орж хадгалагддаг. Мөн тархи нугасны шингэнд тархдаг. Фолийн хүчил элэг гэдэсний эргэлтэнд орох бөгөөд үндсэндээ бөөрөөр шээстэй ялгардаг. Үйлдэл эхлэх хугацаа 0,5-1 цаг. Tmax: 1 цаг.
В2 амин дэм нь бие махбод дахь исэлдэн ангижрах урвалд оролцдог кофермент үүсэхэд туслах бөгөөд эритроцитын бүрэн бүтэн байдлыг хадгалахад оролцдог.
В5 амин дэм нь А коферментийн урьдал бодис бөгөөд А кофермент нь ферментийн оролцоотой явагддаг янз бүрийн урвалын (ацетил бүлгийг шилжүүлэхийг оруулаад) кофактор болдог.
Пантотены хүчлийн үйл ажиллагаа нь нүүрс усны исэлдэлтийн солилцоо, глюконеогенез, тосны хүчлийн нийлэгжилт ба задрал, түүнчлэн стероид (холестерол), стероид даавар, сфингозин, цитрат, ацетоацетат, порфирины нийлэгжилт зэрэгт оролцоно.
А амин дэм нь А амин дэмийн дутагдлын эмчилгээнд үр дүнтэй. А амин дэм нь тосонд уусамтгай бодисын бүлэгт хамаарах бөгөөд бүх транс-ретинол эсвэл ретинол гэж нэрлэгддэг бүлгийн эх үүсвэр бодистой бүтцийн хувьд холбоотойгоос гадна тэдгээр бодистой адил биологийн идэвхтэй байдаг. А амин дэм нь нүдний хараа, хучуур эдийн ялгаран хөгжил, өсөлт, нөхөн үржихүй, үр хөврөлийн хөгжил, ясны хөгжил, цус төлжилт, тархины хөгжил зэрэгт оролцдог. Түүнчлэн дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй.
В6 амин дэм нь пиридоксалын урьдал бодис юм. Тэрээр нүүрс ус, уураг, өөх тосны солилцоонд оролцохын зэрэгцээ элэг болон булчинд хадгалагддаг гликогены ялгарахад тусалдаг. Түүнчлэн ТМС дэх ГАМК-ын нийлэгжилт болон гемийн нийлэгжилтэнд оролцдог.
Магни нь уургийн нийлэгжилт ба нүүрс усны солилцоо зэрэг бие маходод ферментийн оролцоотой явагддаг олон урвалын кофактортай адил чухал үүрэг гүйцэтгэдэг. Липопротеин липаза-д үзүүлэх нөлөө нь цусан дахь холестеролын түвшин буурахад чухал үүрэгтэй болох нь тогтоогдсон ба туйлшрал ихсэх үед натри ба кали АТФаза-д нөлөөлдөг байна
В3 амин дэм нь В бүлгийн амин дэмийн бүрдлийн усанд уусамтгай бүрэлдэхүүн юм.
In vivo нөхцөлд никотинамид нь никотинамидадениндинуклеотид ба никотинамидадениндинуклеотид фосфатын бүрэлдэхүүнд ордог. НАД ба НАДФ нь өөх тосны солилцоо, гликогенолиз, эдийн амьсгалд шаардлагатай ферментийн оролцоотой явагддаг исэлдэн ангижрах өргөн хүрээний урвалд коферменттэй адил үйлчилдэг.
Е амин дэм нь А ба С амин дэмийн исэлдэлтээс сэргийлнэ. Тэрээр эсийн мембран дахь чөлөөт радикалаас олон төрлийн ханаагүй өөхний хүчлийг хамгаалах ба цусны улаан эсийг задралаас мөн хамгаална.
С амин дэм нь усанд уусдаг чухал амин дэм юм. С амин дэм нь кофактор болон антиоксиданттай адил үйлчилдэг. Түүнийг коллагены гидроксилжилт, карнитины нийлэгжилт, даавар/амин хүчлийн нийлэгжилтэнд электроны донор болгон хэрэглэнэ. Тэрээр зөвхөн төмрийн шимэгдэх болон хадгалагдахад шаардлагатайгаас гадна холбогч эдийн нийлэгжилтэнд мөн шаардлагатай байдаг.
Кальци нь бие махбод ба эсийн физиологийн болон биохимийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр хоёрдагч дамжуулагчтай адил үйлчилж сэрэл дамжуулах замд, нейроноос ялгарах нейромедиаторт, булчингийн бүх хэлбэрийн эсийн агшилт, түүнчлэн үр тогтолт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон ферментүүд кальцийн ионыг кофактортой адилаар шаарддаг бөгөөд цусны бүлэгнэлтийн каскад механизм нь үүний жишээ юм. Эсийн гаднах кальци нь сэрэмтгий эсийн мембраны потенциалын ялгааг барихад чухал бөгөөд түүнчлэн яс зөв хэлбэржихэд оролцдог.
2. Фармакокинетикийн шинж
Д2 амин дэм: Хоол боловсруулах замаар (үндсэндээ нарийн гэдсэнд) хялбар шимэгдэх (80%) бөгөөд шимэгдэлтэнд нь цөс шаардагддаг. Тэрээр тунгалгийн хиломикроноор цусанд орох ба цаашдаа үндсэндээ өвөрмөц альфа-глобулинтой (Д амин дэм холбогч уураг) холбогддог. Их тунгаар хэрэглэсний дараа 25-Гидроксиэргокальциферол (метаболит) нь сүүнд нэвтэрч болно.
В1 амин дэм: хоол боловсруулах замаар шимэгдэн ихэнх эдэд тархах ба элгэнд метаболизмд орно. Тиамины илүүдэл хэсэг нь шээстэй гадагшилдаг.
Фолийн хүчил: олон төрлийн бодисын солилцоонд оролцдог олон тооны коферментийн нийлэгжилтэнд шаардагддаг. Энэ нь ялангуяа пурин ба пиримидиний нийлэгжилт, бөөмийн уургийн нийлэгжилт, цусны улаан эсийн үүсэлт зэрэгт шаардагддаг. Фолийн хүчил нь фолат дутагдлын цус багадалтын үед лейкоцит ба тромбоцитын үүсэлтийг идэвхжүүлдэг. Түүнчлэн хортой бодис ба метанолын хоргүй метаболит болон хувирах бодисын солилцоог идэвхжүүлдэг.
В2 амин дэм: хоол боловсруулах замаар (дээрх гэдсэнд) шимэгдэх бөгөөд үндсэндээ эд болон хөхний сүүнд тархдаг. Бага хэмжээний бодис элэг, дэлүү, бөөр, зүрхэнд хадгалагддаг. ФМН ба ФАН кофермент болж хувирна. ФМН ба ФАД-ын уурагтай холбогдох харьцаа ойролцоогоор 60% байна. Элгэнд химийн хувиралд орж үндсэндээ шээстэй ялгардаг.
В5 амин дэм: хоол боловсруулах замаар шимэгдэнэ. 2-45мкг/г концентрациар бүх эдэд тархана. Ойролцоогоор 70% нь шээстэй гадагшилдаг.
А амин дэм: хоол боловсруулах замаар амархан бөгөөд бүрэн шимэгддэг. Ретинолын устай холимог бэлдмэл эсвэл түүний эфир нь хоол боловсруулах замаар тосон уусмалаас илүү түргэн шимэгддэг байна. Ретинил пальмитит ба бага хэмжээний ретинол, ретинал хэлбэрээр үндсэндээ элгэнд хуримтлагдана. Түүнчлэн ретинил пальмитат хэлбэрээр бөөр, уушги, бөөрний дээд булчирхай, нүдний торлог, хэвлийн доторх өөх зэрэгт бага хэмжээгээр хадгалагддаг байна. Ретины хүчил (retinoic acid) нь цөстэй ялгарах замаар өтгөнтэй гадагшилдаг. Ретиналь, ретины хүчил (retinoic acid), усанд уусамтгай бусад метаболитууд нь шээс болон өтгөнтэй ялгардаг. Ерөнхийдөө ретинол нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй ялгардаггүй.
В6 амин дэм нь хоол боловсруулах замаар шимэгдэнэ. Элгэнд идэвхтэй хэлбэрт шилжиж хадгалагдахаас гадна мөн үйлчилдэг. Шээстэй ялгарах ба биологийн хагас ялгарлын хугацаа нь 15-20 хоног.
Магни: Ууж хэрэглэх үеийн шимэгдэлт: уусан хэмжээтэйгээ урвуу хамааралтай байна, хяналттай хоолны дэглэмийн үед 40-60%, өндөр тунгаар хэрэглэж байгаа үед 15-36% байна. Ясанд 50-60%, эсийн гаднах шингэнд 1-2% тархах ба шээс (магни хэлбэрээр) болон өтгөнтэй (шимэгдээгүй хэсэг нь) ялгарна. Уурагтай холбогдолт: альбуминтай 30% холбогдоно.
В3 амин дэм: хоол боловсруулах замаар түргэн бөгөөд идэвхтэй (тунгийн 60-76%) шимэгдэнэ. T max нь 30-60 мин, C max нь 15-30 мкг/мл. Ниацин нь элгийг анх дайрахдаа метаболизмд түргэн бөгөөд идэвхтэй ордог. Тэрээр шээстэй (өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр ойролцоогоор 60-88%) ялгарна. Сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь 20-45 мин.
Е амин дэмийн шимэгдэлт нь хоол боловсруулах замын цөс болон нойр булчирхайн үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгддөг. Шимэгдэлтийн хэмжээ нь ойролцоогоор 20-80%. Тэрээр сийвэнгийн бета-липопротеинтой холбогдох ба хүний эдэд өргөн хүрээгээр тархдаг. Ялангуяа өөхний эдэд хадгалагддаг. Үндсэндээ өтгөнтэй гадагшилна.
С амин дэм нь нарийн гэдэсний ханаар амархан шимэгдэнэ. Түүний зөөвөрлөлт нь идэвхтэй тээвэрлэлтийн замаар явагддаг бөгөөд энэ нь тунгаас хамаарах ба ханаж болох процесс юм. Тэрээр өнчин тархи, бөөрний дээд булчирхай, цусны цагаан эс, нүдний эд, тархинд тархдаг. Цусны сийвэн эсвэл шүлсэн дэх концентраци нь бага байдаг. С амин дэм нь өөрчдөгдөөгүй аскорбины хүчил хэлбэрээр шээстэй ялгардаг. Хагас ялгарлын хугацаа нь 10 цаг ба биологийн хагас ялгарлын хугацаа нь 8-40 өдөр. Уурагтай холбогдолт 25%.
Кальци нь үндсэндээ нарийн гэдэсний дээд хэсгээр уусамтгай ионжсон хэлбэрээр зөөгч хамааралт идэвхтэй тээвэрлэлтийн замаар Д амин дэмийн оролцоотой шимэгддэг. Ионжсон кальцийн ихэнх хэсэг нь бөөрний түүдгэнцрийг нэвчих ба сувганцраар эргэн шимэгддэг.
[Хүчинтэй хугацаа] 36 сар. Гаднах хайрцган дээр заасан “Хүчинтэй хугацаа”-г үз.
[Савлалтын нэгж] 120 шахмал (60 шахмал х 2)
[Хадгалалт] Тасалгааны хэмд (1-30ᵒС) битүүмжилсэн саванд хадгална.
v Хэрэглэсний дараа шууд флаконы тагийг сайтар таглана. (Уг бүтээгдэхүүнийг чийгтэй газар хадгалах үед чийгний улмаас өнгө нь өөрчлөгдөж болохыг анхаарах хэрэгтэй.)
[Үйлдвэрлэгч]
Yuhan Корпораци
Төв оффис: 74 Noryangjin-ro Dongjak-gu Seoul Republic of Korea
Үйлдвэр: 219 Yeongudanji-ro Ochang-eup Cheongwon-gu Cheongju-si Chungcheongbuk-do Republic of Korea