Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Клобезол
Худалдааны нэр
Англи
Клобетазол
Үйлдвэрлэгч
Medica Korea Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
46.6мг/100мл-50мл
Эмийн хэлбэр
уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ЭМИЙН ЗААВАР
КЛОБЕЗОЛ Уусмал

[Найрлага] : 100мл-д агуулагдах
Идэвхитэй бодис : Клобетазол пропионат 46.6мг
Туслах бодис : Натрийн гидроксид, Этанол, Цэвэршүүлсэн ус, Карбомер 940, Л-Ментол

[Фармакологийн үйлдэл ба гол үйлчилгээ]
1. Клобезол уусмал нь үрэвслийн эсрэг болон судас агшаах үйлдэлтэй тул олон төрлийн арьсны эмгэг болон эмчилгээнд үр дүнгүй арьсны үрэвсэлт эмгэгүүдэд хэрэглэхэд богино хугацаанд эмчилгээний үйлдэл үзүүлдэг
2. Клобезол уусмал нь тунгалаг шингэн бөгөөд тосон түрхлэг болон крем түрхэхэд тохиромжгүй хэсэг болох дегенеративаар эпидермис нь гууждаг хуйханд хэрэглэхэд амар юм. Энэ нь үсийг гэмтээдэггүй, наалдамхай мэдрэмж төрүүлдэггүй ба арьс эсвэл хувцасыг бохирдуулдаггүй
3. Клобезол уусмалын үндсэн найрлага болох клобетазол пропионат нь үр дүн сайтай бусад эмүүдтэй харьцуулахад мөхлөгжилт хаван үүсэлт болон судас агшилтыг хүчтэй дарангуйлдаг үйлдэлтэй

[Ерөнхий шинж]
Нэгэн төрлийн өнгөгүй хэсэгт газарт хэрэглэдэг уусмал

[Хэрэглэх заалт]
Голдуу хуйхны эмгэгүүдэд хэрэглэнэ (Экзем, Дерматит, Хайрст Үлд)

[Тун ба Хэрэглэх арга]
Өдөрт 1-2 удаа  түрхэж хэрэглэх ба шинж тэмдгээс хамаарч тунг тохируулна. Хүчтэй кортикостеройд агуулдаг учраас 7 хоногт 50 мл-с их хэмжээгээр болон 2 долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй.

[Анхааруулга]
1. Хориглох заалт.
1) Бактер (сүрьеэ, тэмбүү гэх мэт), мөөгөнцөр (кандида, мөөг гэх мэт), вирус (хомхой, бүслүүр үлд, салхин цэцэг, цагаан цэцэг гэх мэт) зэрэг арьсны халдвартай өвчтөнд
2) Кортикостеройдод хэт мэдрэгшилтэй гэсэн өгүүлэмжтэй ба клобетазолд юмуу бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд
3) Хэнгэрэг цооролт бүхий гадна чихний экземт тууралттай өвчтөнд (Цооролтын эдгэрэл удааширч болох тул)
4) Шарх (Бехчетээс бусад), 2-р зэргээс дээш түлэгдэлт- хөлдөлттэй өвчтөнд
5) Хуйхны хэсэгт халдвартай, ам тойрсон дерматиттай, энгийн батгатай болон ягаан батгатай өвчтөнд
6) Хошного, бэлэг эрхтэн хэсгийн загатнаатай өвчтөнд
7) 1-с доош насны хүүхдүүдэд

2. Дараах өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
1) Жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд болон хөхүүл эмэгтэйчүүд 
2) Нярай хүүхдүүд • Хүүхдүүд
3) Өндөр настан
4) Элэгний үйл ажиллагааны алдагдалтай юмуу чихрийн шижинтэй хүмүүс

3. Гаж урвал
1) Арьс
① Халдварт өвчин: Бактер (түүхий, фолликулит), мөөгөнцөр (кандида, трихофитон) болон вирусын шалтгаант арьсны халдвар. (Энэ нь боолттой хэрэглэсэн тохиолдолд түгээмэл илэрдэг) Хэрэв дээрх шинж илэрвэл мөөгөнцөр болон бактерийн эсрэг тохирох эмийг хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ шинж тэмдэг түргэн хугацаанд сайжрахгүй бол эмчилгээг зогсоох хэрэгтэй. 
② Арьсанд илрэх ерөнхий шинжүүд: Фолликулит, Хатиг, Арьс цочирох, Чимчигнэх, Халуу дүүгэх мэдрэмж төрөх, Тархмал улайралт тууралт гарах, Ягаарах, Улайх, Загатнах, Арьс бэлцрүүтэх, Арьс хуурайших, Идээт цэврүүнцэрт арьсны үрэвсэл, Хавьтал харшлын дерматит, Миллариа, Шарх хүндрэх, Холголтын шарх, Идээт цэврүүнцэр зэрэг гарч болох ба эдгээр шинж тэмдэгүүд нь эмчилж буй хэсэг газрынхаа шинж тэмдэгтэй адил байж болно. Хэрэв хэт мэдрэгшилт тохиолдвол эмчилгээг зогсоох хэрэгтэй. 
③ Удаан хугацаанд хэрэглэхэд: Стеройдын батга, Стеройдын арьс (Арьс хатингарших, судас өргөсөх, цусархаг тууралт), Стеройдын шалтгаант ягаан батга, Стеройдын шалтгаант ам тойрсон дерматит (Нүүр бүхэлдээ болон ам тойроод улайлт, Гүвдрүү, Өнгөц судас өргөсөх, Тав, Хайрс), Ихтиоз төст дерматит, Хэт үсжилт, Нөсөөгүйжил, Язралт, Арьсны цэврүүт эмгэг, Атопийн дерматит, арьснаас цус гарах шинж илэрч болно. Хэрэв эдгээр шинжүүдийн аль нэг илэрвэл тунг аажим бууруулж цаашлаад кортикостеройд агуулаагүй эм хэрэглэнэ. Хүчтэй кортикостеройдыг удаан хугацаанд их хэмжээгээр ялангуяа боолт хийж болон давхарлаж түрхэж хэрэглэх үед хэсэг газарт (Эпидермисын капилляр нарийсах, арьс язралт эсвэл урт хэмжээний язралтууд үүсэх) арьс хатингарших өөрчлөлтөнд ордог. 
2) Дотоод шүүрлийн тогтолцоо: Их хэмжээгээр том талбайд хэрэглэх юмуу удаан хугацаагаар болон боолт хийж хэрэглэх үед өнчин тархи бөөрний дээд булчирхайн холтослогийн үйл ажиллагааг дарангуйлж цусанд кортизол ихсэх шинжүүд илэрдэг учраас богино хугацаанд хэрэглэхийг зөвлөдөг. Онцгой тохиолдлоос бусад үед удаан хугацаагаар хэрэглэх болон боолт хийхээс зайлсхийх хэрэгтэй. 
3) Нүд: Зовхины арьсанд түрхэж хэрэглэхэд нүдний арын дотоод даралт ихэсч субкапсулар катаракт болон глаукома илэрч болох тул анхааруулга өгөж хэвших хэрэгтэй. Том талбайд түрхэх болон удаан хугацаагаар болон боолттой хэрэглэх үед нүдний арын субкапсулар катаракт болон глаукома үүсэж болно.
4) Магадлалт шинж тэмдэгийн даамжрал илэрч болно.

4. Анхааруулга
1) Хэдийгээр арьсны халдвартай хавсарсан экзем болон дерматитын үед хэрэглэхгүй боловч эхлээд тохирсон бактерийн эсрэг (системийн эмчилгээ), мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэх юмуу эсвэл зайлшгүй тохиолдолд хавсруулан хэрэглэнэ. Халдвар тархвал хэсгийн эмчилгээг зогсоож системийн антибиотик эмчилгээг хийнэ.
2) Зарим өвчтөнд хэсэг газрын кортикостеройдыг хэрэглэхэд системээр шимэгдэж эргэх байдлаар гипоталамус-өнчин тархи- бөөрний дээд булчирхайн (HPA) эргэх холбоог дарангуйлж болох ба Кушинг хам шинж, цусанд сахар ихсэх, чихрийн шижин, яс сийрэгжих болон хавагналт зэрэг үүсэж болох тул кортикостеройдыг том талбайд юмуу боолттой хэрэглэж байгаа үед цус болон шээсэнд кортизолын концентрацыг үзэх эсвэл HPA эргэх холбоог дарангуйлагдсан эсэхийг АКТГ идэвхжүүлэх сорил хийж шалгах зэрэг тогтмол хяналтын дор хэрэглэж болно. 
3) Хэрвээ хэсгийн кортикостеройд системийн байдлаар шимэгдэж HPA эргэх холбоог дарангуйлсан тохиолдолд эмийг зогсоох, хэрэглэх давтамжийг багасгах, сул хүчтэй кортикостеройдтой тосоор солих зэрэг HPA эргэх холбоог сэргээх арга хэмжээ авна. Насанд хүрэгчдэд долоо хоногт 50 гр-с бага тунгаар хэрэглэхэд HPA эргэх холбоо дарангуйлагдах нь бага байдаг. 
4) Хэрвээ эмнэлзүйн шинж тэмдэг сайжрахгүй эсвэл хүндэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоох хэрэгтэй. 
5) Хэрвээ эмнэлзүйн шинж тэмдэг сайжирвал боломжтой үед эмчилгээг зогсоох хэрэгтэй. 
6) Хэсэг газарт арьс хатингарших, стеройдын шалтгаант тууралт гарах зэрэг гаж нөлөө элбэг тохиолддог учир нүүр, хүзүү, бэлэг эрхтэн, арьсанд кортикостеройдыг давхарлаж хэрэглэх үед хэрэглэх заалт болон эмнэлзүйн хүндийн зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Биеийн бусад хэсэгтэй харьцуулахад нүүрэнд хүчтэй үйлдэлтэй кортикостеройдыг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд илүүтэйгээр арьс хатингарших өөрчлөлт илэрдэг. Ялангуяа хайрст үлд, протоза лупус, хүнд хэлбэрийн экзема үед эдгээр эмийг хэрэглэхдээ онцгой анхаарах хэрэгтэй. 
7) Хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэх үед арьсны барьер алдагдалын эмгэг илэрч болох ба энэ нь өвчнийг сэдрэл намжилттайгаар архагших, эмчилгээнд тэсвэржилт, тархмал идээт цэврүүнцэрт хайрст үлд, болон хэсэг газрын болон системийн хордуулах нөлөөнд хүргэж болно. Хэрэв хайрст үлдийн эмчилгээнд энэ эмийг хэрэглэж байгаа бол өвчтөнөө болгоомжтой ажиглах хэрэгтэй. 

5. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэх
1) Лабораторийн амьтдад кортикостеройдыг бага тунгаар системээр хэрэглэхэд тератоген үйлдэл илэрч байсан. Зарим кортикостеройдуудийг лабораторийн амьтанд түрхэж хэрэглэхэд мөн тератоген үйлдэл илэрч байсан.
2) Клобетазол пропионатын жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тератоген үйлдэлийн магадлалыг судалсан сайн хяналттай, хангалттай судалгаа байхгүй. Клобетазол пропионатын уусмалыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэх бол зөвхөн урагт үзүүлж болох боломжит эрсдэлээс ашиг тустай тал нь илүү их байгаа үед үед л зөвлөнө.
3) Системийн байдлаар хэрэглэсэн кортикостеройдууд нь хөхний сүүнд илрэх бөгөөд өсөлтийг удаашруулж, дотоод кортикостеройдын үүсэлтийг саатуулах болон бусад таагүй үр дагаваруудыг үүсгэж болно. Кортикостеройдыг хэсэг газарт хэрэглэхэд хөхний сүүнд илрэх хүртэл хэмжээгээр системд шимэгдэх нь тодорхойгүй байна. Олон төрлийн эмүүд хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүл эмэгтэйчүүд клобетазол пропионатын уусмалыг хэрэглэхдээ анхааруулга өгөж хэвших хэрэгтэй. 

6. Хүүхдэд хэрэглэх
1) Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдийн арьсны гадаргуугийн талбайг биеийн жинд харьцуулсан харьцаа их учир  хүүхдэд кортикостеройд хамааралт HPA эргэх холбоо дарангуйлагдах болон Кушинг хам шинж үүсэх магадлал өндөр байдаг. Ялангуяа боолтгүйгээр хэрэглэж байгаа үед ч бөөрний дээд булчирхай дарангуйлагддаг тул аль болох удаан хугацаанд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхдэд хэрэглэхдээ долоо хоногийн турш хэрэглэж байгаа тунг үнэлэхийг зөвлөх хэрэгтэй. 
2) Живэх болон бусад зүйл нь боолт хийхтэй адил үйлдэл үзүүлж кортикостеройдын шимэгдэлтийг ихэсгэж болох тул анхааруулга өгөж хэвших хэрэгтэй.
3) Клобетазол пропионатын уусмалыг 12-с доош насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. 

7. Өндөр настанд хэрэглэх
      Өндөр настанд гаж нөлөө амархан илэрдэг учраас их тунгаар, удаан хугацаанд болон том талбайд (ялангуяа боолттой хэрэглэх аргаар) хэрэглэж байгаа бол ойр ойрхон хянаж болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

8. Тун хэтрэлтийн эмчилгээ
             Цочмог байдлаар тун хэтрэх нь ховор боловч архаг тун хэтрэлт болон буруу хэрэглэх нь гиперкортицизмийн шинжийг үүсгэдэг. Тухайн тохиолдолд бөөрний дээд булчирхайн дутагдлийг үүсгэх эрсдэлтэй тул эмчийн заавраар тунг аажим бууруулах эсвэл эмчилгээг зогсооно.

9. Хэрэглээн дэх анхааруулга
1) Нүдэнд хэрэглэхийг хориглоно. Глаукомын шалтгаан болж болох тул зовхины арьсанд түрхэхдээ нүдрүү орохоос болгоомжлох хэрэгтэй.
2) Гоо сайхны болон сахал хусах зэрэг өөр зорилгоор хэрэглэхийг хориглоно.
3) Эмчийн зааваргүйгээр боолт хийж хэрэглэж болохгүй. (Ялангуяа боолт хийж байгаа үед халуун чийглэг нөхцөл нь бактерийн халдвар үүсэхийг нэмэгдүүлдэг учир шинээр боолт хийхээсээ өмнө тухайн хэсгээ цэвэрлэх хэрэгтэй)
4) Эмчилгээний талбай биеийн гадаргуугийн 20%-аас хэтрэхгүй байх ёстой.
5) Гараараа котикостеройд түрхсэний дараагаар гараа угаах хэрэгтэй.


10. Хадгалалтын анхааруулга
1) Хүүхдээс хол хадгална.
2) Эмийг өөрийн зориулалтын саванд хадгалах хэрэгтэй. Өөр саванд хадгалах нь эмийг андуурч хэрэглэх, эмийн чанар алдагдах эрсдэлтэй тул өөрийнх нь саванд хадгална.

11. Бусад
Хайрст үлдтэй өвчтөнд эмчилгээ хийж байх үед болон удаан хугацаанд их тунгаар эмчилгээ хийж байгаад зогсоосны дараа хайрст үлдийн улайралт болон идээт цэврүүнцэрт хэлбэр гарч байсан тухай мэдээлэгдсэн.

[Савлалт] 50 мл/бортгонцор х 20/Хайрцаг

[Хадгалах нөхцөл] Тасалгааны хэмд (1~30°C) сайтар тагласан саванд хадгална. 

[Хүчинтэй хугацаа] Үйлдвэрлэгдсэнээс хойш 24 сарын хугацаанд хадгална.