Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Салицилтай тосон түрхэц
Худалдааны нэр
Англи
Салицилын хүчил
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
2%-20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

САЛИЦИЛТАЙ ТОСОН ТҮРХЭЦ 2% ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн худалдааны нэр: САЛИЦИЛЫН ХҮЧЛИЙН ТОСОН ТҮРХЭЦ 2% -20 г

 

Эмийн олон улсын нэршил: САЛИЦИЛЫН ХҮЧИЛ

 

Эмийн хэлбэр: Тосон түрхэц

 

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг тюбикт 0.4 г салицилын хүчил агуулагдана.

 

Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэх ба халдваргүйжүүлэх бэлдмэл.

 

Эм судлалын үйлдэл: Салицилийн хүчил нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба гадна эдийг гуужуулах, арьс зөөлрүүлэх, цочроох үйлдэл үзүүлнэ. Микробын эсрэг үйлдэлтэй мөн эдийг гуужуулж сарниулах, цочроох нөлөөтэй.

 

Хэрэглэх заалт: Хажирс, арьсны загатнаа, яршил, намарс, арьсны идээт үрэвсэл зэргийг эмчлэхээс гадна гар хөл дээр үүссэн эвэршлийг зөөлрүүлж, гуужуулахад хэрэглэнэ.

 

Хориглох заалт: Цочмог идээт үрэвслийн үед хэрэглэж болохгүй.

 

Гаж нөлөө: Эд, эсийг цочроох, харшлын урвал илрэх гаж нөлөө илэрч болзошгүй.

 

Хэрэглэх арга, тун: Арьсыг сайтар цэвэрлэсний дараа нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ.

Савлалт: Салицилын хүчлийн 2% тосон түрхэцийг 20-50г-аар зориулалтын хэвлэмэл хаяг бүхий тюбикинд савлаж, 50 тюбикээр уутанд савлана. 

Хадгалалт: Салицилын хүчлийн 2% тосон түрхэцийг 4-12С-ийн хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 

Хүчинтэй хугацаа: 2 жил

 

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,

20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс

Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883