
Хэрэглэх заавар
Аскорбины хүчил (тариа),
Acidum Ascorbinicum
Эмийн худалдааны болон олон улсын нэр: Аскорбины хүчил
Эмийн хэлбэр: Тун шилтэй тарилгын уусмал
Эмийн найрлага, тун хэмжээ:
- Аскорбины хүчил 0,1г
- Натрийн гидрокарбонат 0,5г
- Натрийн метабисульфит 0,002 г
- Тарилгын нэрмэл ус 2 мл
Хоногийн хэмжээ:
- Хүний биед С витамин үл нийлэгжих тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангана.
- Насанд хүрэгчид ба 15-аас дээш настай хүүхдэд 60мг,
- Жирэмсэн эхэд 70 мг,
- Хөхүүл эхэд/эхний 6 сард/ 90мг,
- 11-14 настай хүүхдэд 50мг,
- 4-10 настай хүүхдэд 45мг,
- 1-3 настайд 40 мг,
- 6 сараас 1 настайд 35 мг,
- 6сар хүртэл 30мг тус тус байна.
Үйлдэл:
- Исэлдэн ангижрах процесс, түүний дотор нүүрсусны солилцоог зохицуулна, дутагдвал чийг бан өвчин үүсдэг.
- Холбох эдийн коллаген ширхэгийн синтез ба стеройд гормоны үүсэлтйг дэмжинэ.
- Судасны ханын нэвчимтгий чанарыг багасгана.
- Антиоксидант нөлөөтэй.
- Бие мах бодыг гадны халдварт тэсвэртэй болгоно.
Фармакокинтек:
- Тарихад биед сайтар тархаж элэг, лейкоцит, тромбоцит, булчирхайлаг эд, нүпний болорт илүү хуримлагддаг, элгэнд хувирна, шээсээр ялгарна.
Хэрэглэх заалт:
С витамины дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. С витаминыг оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд мөн хэрэглэнэ.
- Чийг бамын үед:
- насанд хүрэгчдэд: өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: хоногт 300мг-1 гр- ыг уух, булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэж эхлээд дараа нь хоногт 30 мг-ын барих тунд шилжүүлнэ.
- Хүүхдэд: өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: хоногт 100-300 мг-ыг уух, ыулчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэж эхлээд дараа нь хоногт 30 мг-ын барих тунд шилжүүлнэ.
- Том хэмжээний шархлаа:
- Насанд хүрэгчдэд: хоногт 300-500мг-ыг булчинд ба венийн судсаар тарих аргаар 7-10 хоног хэрэглэнэ. Ихээхэн хэмжээний түлэгдэлтийн үед хоногийн тунг 1-2 гр-д хүргэж болно.
- Хүүхдэд: хоногт 100-200 мг-аар булчинд ба венийн судсаар тарьж хэрэглэнэ.
- Хайрцагт заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэдийг хэрэглэж болохгүй.
Хоол тэжээлийн дутагдлын улмаас витамин С дутагдаж болзошгүй үед ба түүний хэрэгцээ ихэссэн үед:
- Насанд хүрэгчдэд: Хоногт 70-150 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ.
- Жирэмсэн ба хөхүүл үед: хоногт 70-150 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ.
- Хүүхдэд: хоногт 40 мг-аар булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Уг эмэнд харшилтай өвчтөн болон тромбоз ба тромбофлебитийн үед хэрэглэхгүй.
- Тэрчлэн бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино.
Гаж нөлөө:
С витаминыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл нойр булчирхайн Лангергансын аралын инсулин ялгаруулагч эсийг гэмтээх, глюкозури үүсгэх, чихрийн шижин үүсэх ба бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
- Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд витамин С-ийн шимэгдэлт багасна.
- Пенициллин, төмрийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн шимэгдэлт сайжрана.
- Гепарин ба шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмүүдийн үйлдлийг бууруулдаг.
- Кальцийн хлорид, хинолины уламжлалын бэлдмэлүүд, салицилатууд, кортикостройдуудыг удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодид витамин С ийн нөөц буурна.
Хадгалах нөцөл:
- Харанхуй сэрүүн газарт гэрлээс хамгаалж хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Эмийн жороор олгоно.
Савлалт:
- 5%-ийн 2 мл-ийн тун шил.
- 1 х 10, 1х100 ширхэг бүхий картон хайрцагт савлана.
Хүчинтэй хугацаа:
1 жил хадгална.


















































































