Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин В Комплекс-Нахиа
Худалдааны нэр
Англи
Тиамин+Пиридоксин+Никотинамид+Рибофлавин
Үйлдвэрлэгч
Нахиа эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
2мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ВИТАМИН В КОМПЛЕКС

 VITAMIN B COMPLEX

Худалдааны нэр:

Витамин В комплекс-Нахиа

Эмийн олон улсын нэр:

Тиамины гидрохлорид (Thiamine hydrochloride)

Рибофлавины фосфат натри (Riboflavin Sodium Phosphate)

Пиридоксины гидрохлорид (Pyridoxine hydrochloride)

Никотинамид (Nicotinamide)

 

Эмийн хэлбэр:

Тун шилтэй тарилгын уусмал

Эмийн найрлага, тун хэмжээ:

Тиамины гидрохлорид  10 мг

2мг рибофлавинтай шүтэлцэх хэмжээний рибофлавины фосфат натри  

Пиридоксины гидрохлорид 10 мг

Никотинамид 100 мг

Тарилгад зориулсан ус 2 мл хүртэл

Гадаад байдал:

Ногоон флюоресценци бүхий тунгалаг шар уусмал.

Эмийн эмчилгээний бүлэг:

Мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах бэлдмэл.

Эм судлалын үйлдэл:

Тиамин

  • Нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент бөгөөд мэдрэлийн систем, ходоод гэдэсний зам, зүрх, дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.
  • Вегетатив мэдрэлийн зангилаанд хориг үүсгэх ба араг ясны булчинг сулруулах (кураретөст) үйлдэл үзүүлнэ.
  • Мэдрэлийн синапсаар сэрэл дамжих процесст оролцдог.

Пиридоксин  

  • Витамин В6 бие махбодод орсны дараа фосфоржиж пиридоксаль-5-фосфат болон хувирах бөгөөд энэ нь амин хүчлүүдийн (трифтофан, метионин, цистеин, глютамины болон бусад) карбоксил бүлгээ алдах, хэт аминжих процесст оролцдог ферментүүдийн найрлаганд орно.
  • Пиридоксин өөхний солилцоонд оролцох бөгөөд судас хатуурлын үед липидийн солилцоог нэмэгдүүлэхээс гадна шээсний ялгаралтыг ихэсгэх үйлдэл үзүүлнэ.
  • Төв ба захын мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Никотинамид

Никотины хүчилтэй адил үйлчилгээтэй боловч  судас өргөсгөх, хэсгийг цочроох үйлдэл үзүүлдэггүйгээрээ никотины хүчлээс ялгаатай.

Никотины хүчил нь кодегидраз ферментийг бүрдүүлдэг тул исэлдэн ангижрах процесст оролцож өөх төст бодисуудын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх ба атеросклероз өвчтэй хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлдэл үзүүлнэ.

Хордлогыг багасгах шинж чанартай, мөн нүүрс усны солилцоог сайжруулна.  

Хэрэглэх заалт:

  • Витамин В1, В2 , В6, никотинамидын дутагдал
  • Неврит, полиневрит (архины, хордлогын, халдварын дараах)
  • Диабетийн полиневропати
  • Невралги, ишиас
  • Төвийн гаралтай агчил
  • Булчингийн өвдөлт
  • Энцефалопати Вернике
  • Невроз
  • Астени
  • Дерматит
  • Нейродермит
  • Шүүдэст диатез
  • Псориаз
  • Эритематозын чонон хөрвөс
  • Хатиг
  • Буйл, хоолойны үрэвсэл
  • Колит

Хавсарсан эмчилгээнд:

  • Атеросклероз
  • Архаг архидалт
  • Элэгний үрэвсэл
  • Анеми
  • Хордлогын хам шинжид тус тус хэрэглэнэ.

Хориглох заалт:

  • Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
  • Артерийн даралт ихсэх өвчин 2, 3-р зэрэг, хянагддаггүй даралт ихсэх өвчин, зүрхний бах
  • Нүдний даралт ихсэх өвчин
  • Цирроз
  • Атеросклероз
  • Подагра
  • Цусанд шээсний хүчил ихсэх
  • Хорт хавдартай өвчтөн
  • Жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.

Онцгой анхааруулга:

Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, ходоодны үрэвсэл, элэг, бөөрний өвчний үед болгоомжтой, эмчийн хяналтын дор хэрэглэнэ. 

Хүүхдийн практикт хэрэглэсэн мэдээлэл байхгүй.

Жирэмсэн хүнд хэрэглэхгүй, Витамин В 6 хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл үед хэрэглэхгүй.

Автомашин жолоодох чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Автомашин жолоодох чадварт бэлдмэл нөлөө үзүүлэхгүй.  

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Цочромтгой болох, айдас хүрэх, нойргүйдэх, толгой өвдөх, таталт, захын невропати

Гаж нөлөө:

Ховор тохиолдолд чонон хөрвөс, загатнаа, Квинкийн хаван, контактын дерматит

Гуурсан хоолойн агчил

Шээс улбар шар өнгөтэй болох

Бөөрний үйл ажиллагаа хямрах

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

Физик-химийн үл нийцэл:

Бензилпенициллин, оксациллинтай үл нийцнэ. Антибиотикийн идэвхийг бууруулна.

Макролидуудтай үл уусах тунадас үүсгэнэ.

Хлорамфениколтой үл нийцнэ.

Витамин В12 тай үл нийцнэ. Кобальтын ион нь витамин В2–г задралд оруулна.

Витамин С нь витамин В6 ийн идэвхийг бууруулна.

Фармакодинамикийн үл нийцэл:

Адренолитик, симпатолитикуудын даралт бууруулах үйлдлийг багасгана.

Витамина В1 нь барбитуратын нойрсуулах үйлдлийг дарангуйлна.

Витамин В6 нь леводопын паркинсонийн эсрэг үйлдлийг бууруулна.

Хлорпромазин нь витамин В2-ийн шээсээр ялгарах процессийг ихэсгэнэ.

Пробенецид витамин В2-ийн эргэн шимэгдэлтийг дарангуйлна.

Хэрэглэх арга:

Бэлдмэлийг ихэвчлэн булчинд, ховор тохиолдолд судсанд 1-2 мл (1 ампул) -аар өдөрт 1 удаа эсвэл, өнжөөд 5-10 хоногийн турш тарьж хэрэглэнэ. Судсанд тарих үед бэлдмэлийг минутанд 0,04 мл-с ихгүй хурдттайгаар тарина.    

Эмчилгээний дээд тунг 4 мл буюу 2 ампулаас хэтрүүлж болохгүй.

Хүчинтэй хугацаа:

  • 2 жил
  • Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

  • 250C ихгүй хэмд, хуурай, гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгална.
  • Хөлдөөж үл болно.
  • Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Олгох нөхцөл:

  • Эмчийн жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр:

“НАХИА” Эмийн үйлдвэр                                   

Хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, 20090-р  байр

Утас: 70285510 E-mail: nakhia@live.com