Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Акридерм СК
Худалдааны нэр
Англи
Бетаметазоны дипропионат + Салицилын хүчил
Үйлдвэрлэгч
Akrikhin JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
0.64мг/г-30г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

Акридерм® СК

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэршил: Акридерм® СК

Эмийн хэлбэр: гадуур хэрэглэх зориулалттай тосон түрхлэг

 

Найрлага

100 г тосон түрхлэгд:

Идэвхтэй бодис: 100% бодисд бетаметазон дипропионат - 0,064г, салицилын хүчил 100% – 3 г;

Туслах бодис: шингэн парафин (вазелины тос) - 10 г, вазелин - 100 г хүртэл.

 

Дүрслэл

Цагаанаас цайвар шаргал өнгийн хагас тунгалаг тосон түрхлэг. Сулавтар өвөрмөц үнэртэй.

 

Эмэн эмчилгээний бүлэг: глюкокортикостероид +кератолитик бэлдмэл  

АТС код: [D07ХС01]

 

Эм судлалын шинж чанар

Үрэвслийн эсрэг, харшилын эсрэг, халдваргүйжүүлэх, кератолитик үйлдэлтэй гадуур хэрэглэх нийлмэл бэлдмэл. 

Бетаметазон дипропионат – глюкокортикостероид ба үрэвсэл, харшил, шүүдэсжилт, хаван болон загатнааны эсрэг нөлөө үзүүлнэ. Цагаан эсийн бөөгнөрөл, лизосомын ферментийн чөлөөлөгдөлтийг саатуулах, үрэвслийн голомт дах үрэвслийн медиаторын эсрэг,  фагоцитоз бууруулах, эдийн судасны нэвчимтгий чанарыг бууруулах, үрэвслийн хаван үүсэлтээс сэргийлнэ.

Салицилын хүчил нь кератолитик, микробын эсрэг үйлдэлтэй ба глюкокортикостероидыг илүү гүн нэвтрэлтийг дэмжих, эвэрлэгийг багасгах нөлөө үзүүлнэ. 

 

Хэрэглэх заалт

Гиперкератозын хамт дерматозын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ: хайрст үлд, хязгаарлагдмал болон тархмал нейродермит, улаан чонон яр, экзема, усгүйжсэн дерматит, арьс эвэрших, эвэршил төст өөрчлөлт зэрэгт хэрэглэнэ.

 

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг, арьсны сүрьеэ, ам орчмын дерматит, улаан батга (розацеа), венийн судасны архаг дутагдалаас шалтгаалсан тэжээл дутлын шархлаа, арьсны хавдар (арьсны хорт хавдар, невус, атером, эпителиом, меланом, гемангиом, ксантом, сарком); тэмбүүгийн арьсны илрэл, салхин цэцэг, энгийн херпес, вакцинжуулалтын дараах арьсны урвал, ил шарх, хөхүүл үе, 1 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг хориглоно.

 

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн эхэд хэсэг газарт глюкокотрикостероидын аюулгүй хэрэглээ судлагдаагүй; энэ бүлгийн эмийн бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн үр дүн эрсдлээс давсан тохиолдолд хэрэглэнэ. Жирэмсний хугацаанд эдгээр бэлдмэлийг бага тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.

Глюкокортикостероидыг хэсэг газарт хэрэглэхэд хөхний сүүгээр ялгардаг шалтгаан тодорхойгүй тул хөхөөр хоололтыг зогсоох шаардлагатай.

 

Тун, хэрэглэх арга

Гадуур хэрэглэнэ.

Акридерм® СК бэлдмэлийг өдөрт 2 удаа өглөө, орой өртсөн газарт нимгэн давхарга үүсгэн түрхэнэ.

Өвчний хүнд, хөнгөнөөс хамааран эмч хэрэглээний давтамжийг тохируулна. Хөнгөн тохиолдолд тосон түрхлэгийг өдөрт нэг удаа хэрэглэхэд хангалттай ба харин хүнд үед илүү олон удаа хэрэглэх шаардлага гарч болно.

 

Гаж нөлөө

Глюкокортикостероидын хэсэг газрын хэрэглээнд: халуун оргих, цочрох, арьс хуурайших,  фолликулит, гипертрихоз, батга төст тууралт, гипопигментаци, ам орчмын дерматит, харшлын хавьтлын дерматит. Удаан хугацааны хэрэглээнд, боолтонд ашиглахад арьс зулгарах, хоёрдогч халдвар, арьсны тэжээлгүйтэл, толбоших, пурпур үүсч болно. Биеийн гадаргууд өргөн хүрээгээр ялангуяа хүүхдэд хэрэглэхэд глюкокортикостероид, салицилатын системийн гаж нөлөө илэрнэ.

Зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал мэдээлнэ.

 

Тун хэтрэлт

Цочмог тун хэтрэлт харьцангуй бага хэдий ч өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр гиперкортицизм үүсч болно:  гипергликеми, глюкозури, бөөрний дээд булчирхайн холтослогийн үйл ажиллагаа эргэн дарангуйлагдах, Кушингын хам шинж илэрнэ.

Эмчилгээ. Шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Архаг хордлогын үед эмийн хэрэглээг зогсооно.

 

Эмийн харилцан нөлөө

Бусад эмийн харилцан нөлөө илрээгүй.

 

Ерөнхий сэрэмжлүүлэг

Хэрэв эмийн хэрэглээтэй холбоотой арьс үрэвсэх, хэт мэдрэгшлийн шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.

Удаан хугацаанд биеийн их хэмжээний гадаргууд эсвэл боолтонд хэрэглэх ялангуяа хүүхдэд  глюкокортикостероидын системийн шингээлт үүснэ.

Бетаметазонтой холбоотой системийн гаж нөлөө илэрч болох тул 1 настай хүүхдэд хатуу заалтанд, эмчийн шууд хяналтан дор хэрэглэнэ. Бэлдмэлийг их хэмжээний гадаргууд эсвэл боолтонд хэрэглэснээр гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн системийн үйл ажиллагаа дарангуйлагдан гиперкортицизмын шинж тэмдэг үүсэх, гавлын дотоод даралт нэмэгдэх, өсөлтийн дааврын ялгаралт буурах шинж үүсч болно.

Нүүрний арьс, биеийн бусад хэсэгт глюкокортикостероид удаан хугацааны эмчилгээний дараа тэжээлгүйдлийн өөрчлөлт үүснэ; иймд ээлж эмчилгээ 5 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Акридерм® СК тосон түрхлэгийг нүдэнд хэрэглэхгүй. Нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.

Урт хугацааны эмчилгээнд аажим бууруулж хэрэглэнэ.

 

Савлалт

Гадуур хэрэглэх тосон түрхлэг.

Хөнгөн цагаан тубд 15 эсвэл 30 г –р савлана. Туб бүрийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалах нөхцөл

15 - 25 °С хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа

3 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч /Хэрэглэгчийн санал хїсэлт хїлээж авах байгууллага/

Акционерное общество "Химико-фармацевтический комбинат "АКРИХИН",                 /АО “АКРИХИН”/, Россия

142450, Московская область, Ногинский район, г. Старая Купавна, ул. Кирова. 29.

Телефон, факс: +7 (495) 702-95-03