
Хэрэглэх заавар
“БЕТАСАЛ” тосон түрхлэг
Эмийн худалдааны нэр: БЕТАСАЛ
Эмийн хэлбэр: тосон түрхлэг
АТХ код: D07ХС01
Эмийн найрлага: 1г-д 0.5 мг бетаметазонтой тэнцэхүйц буюу 0.64 мг бетаметазоны дипропионат, 30мг салицилийн хүчил
Туслах бодис: шингэн парафин, вазелин
Эмийн эмчилгээний бүлэг: Глюкокортикостероид + кератолитик
Эм судлалын үйлдэл
“Бетасал” нь хэсэг газарт үрэвслийн шүүдэс багасгах, антисептик, үрэвслийн эсрэг, нөсөө, харшлын эсрэг үйлдэлтэй нийлмэл найрлагатай тосон түрхлэг.
Бетаметазон нь үрэвслийн голомтонд медиаторууд болон лизосомын ферментийг чөлөөлөх, лейкоцитийн хуримтлалыг зогсоох, фагацитозыг дарангуйлах, судасны ханын нэвчимхий чанарыг бууруулах замаар үрэвслийн эсрэг хаван бууруулах үйлдэл үзүүлнэ.
Салицилийн хүчил нь хүчтэй кератолитик болон микробийн эсрэг үйлдэлтэй бөгөөд арьсны гадна давхаргын эвэршсэн эдийг гуужуулж, бетаметазоны арьсны гүнрүү нэвтрэх боломжийг хангаж өгдөг.
Хэрэглэх заалт: “Бетасал” тосон түрхлэгийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Дерматит
- Экзем
- Харшлын гаралтай арьсны үрэвсэл, загатнаа
- Хайрст үлд
- Намарс
- Ихтиоз /Ichthyosis/
Тун, хэрэглэх арга
Арьсны гэмтэлтэй хэсэгт хоногт 2 удаа /өглөө, орой/ нимгэн түрхэнэ.
Тосон түрхлэгийг хүний биеийн арьсны нийт гадаргуугын талбайн 10%-с хэтрүүлж болохгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 долоо хоногоос илүүгүй байна.
Гаж нөлөө
Бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайх, загатнах, хорсох, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Хориглох заалт
Бетаметазон, салицилийн хүчилд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Салхин цэцэг, ил шарх, арьсны улайлт, батга, хөхүүл болон бага насны хүүхэд, нүд орчмын арьс салст, биеийн нимгэн арьстай хэсгүүдэд хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүд эмчийн хяналтын доор хэрэглэнэ.
Анхааруулга
Бөөрний эмгэгтэй хүмүүст эмчийн зааврын дагуу эмчилгээг хийнэ.
Эмийн харилцан нөлөө
Тосон түрхлэгийг гадуур хэрэглэхэд бусад эмтэй харилцан нөлөөлөл тогтоогдоогүй.
Хадгалах нөхцөл
“Бетасал” тосон түрхлэг эмийг хуурай, 250С-с ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Савлалт: “Бетасал” тосон түрхлэг эмийг 10г, 20г-аар гэрлээс хамгаалсан тубд савлан, зориулалтын цаасан хайрцагт хэрэглэх зааврын хамт савлан гаргана.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Эмийн сангаас олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч: Монос фарм ХХК
Үйлдвэрлэгчийн хаяг:
Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.
Утас: 1800-1883, 77173117
E-mail: pharma@monos.mn, web: www.monos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт хүлээн авах утас: 94041883







































































