
Хэрэглэх заавар
КОМБИДЕРМ
COMBIDERM
Найрлага:
Бетаметазон дипропионат.................0.05%
Гентамицин сульфат ........................0.1%
Клотримазол ....................................1%
Тосон түрхлэгийн суурь хүрэлцэхүйц хэмжээгээр агуулдаг.
Эм судлалын үйлдэл:
Комбидерм нь арьсны өвчин судлалын орчин үеийн өргөн хүрээний, эмчилгээний өндөр идэвхтэй бэлдмэл юм. Бетаметазон дипропионат нь фтор агуулсан нийлэг кортикостероид бөгөөд үрэвслийн эсрэг үйлдлийг үзүүлдэг. Гентамицины сульфат нь өргөн хүрээний грам эерэг, грам сөрөг бактерийг үхүүлэх үйлдэлтэй антибиотик юм. Клотримазол нь мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Мөн Trichomonas, Staphyllococci, Streptococci, Bacteroides зэргийн эсрэг идэвхтэй нөлөө үзүүлдэг.
Дээрх 3 бодисын нийлмэл найрлагатай бэлдмэл нь өөр өөрийн гэсэн эм судлалын үйлдэлүүдийг үзүүлдэг. Комбидерм нь бактерийн гаралтай хүнд хэлбэрийн халдвар/эсвэл түгэмээл тохиолдог мөөгөнцөрийн халдвар эсвэл үрэвслийн ба харшлын гаралтай арьсны эмгэгийн урьд өмнө эмчлсэн үед үрэвслийн эсрэг, тууралтыг багасган арилгах, бактерийн ба мөгөөнцөрийн эсрэг үйлдлүүдийг үзүүлнэ.
Хэрэглэх заалт:
Комбидермийг янз бүрийн экзем ба бусад харшил ба бактерийн хоёрдогч халдвар/эсвэл мөгөөнцөрийн гаралтай үрэвслийн дерматоз буюу архаг дерматит, экземийн гаралтай дерматит, хавьтлын дерматит, бактерийн дерматит, фолликуляр дерматит, себорей экзем, арьс гуужих,себорей дерматит, идээлсэн батга, цавь хэсгийн дерматофитозос ба эрвэйхий халдвар зэрэг эмгэгүүдийн үед сүүлийн үед өргөн хэрэглэж байна.
Хориглох заалт:
- Уг бэлдмэлийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүст
- Сүрьеэ ба арьсны маш том вирусын гэмтэл ялангуяа хомхой,боом, салхин цэцэгт хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга ба болгоожлол:
- Комбидерм нь удаан хугацаагаар хэрэглэхгүй. /10 хоног ба түүнээс дээш хугацаагаар/
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд комбидермийг их хэмжээгээр эсвэл удаан хугацаагаар хэрэглэхгүй.
- Комбидермийг ороох боох материалын доор хэрэглэхгүй.
- Нүдний ойр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Эмийн харилцан үйлчлэл:
Мэдээлэлгүй.
Үл нийцэл:
Мэдээлэлгүй.
Гаж нөлөө:
- Үрэгжлүүлэн хэрэглэхэд арьсанд хэсэг газрын тэжээлийн дутагдал, язрал, гадаргуугийн судас өргөсөнө.
- Ховор өвчтөнүүдэд хэсэг газрын хөнгөн зэргийн улайлт эсвэл цочроол зэрэг илэрч болзошгүй.
- Комбидермийг удаан хугацаагаар хэрэглэх эсвэл их талбайтай газар улайх үед түрхэхэд чухал найрлага болох гентамицин нь сонсгол ба бөөрийг хордуулах нөлөө үзүүлж болно. /Ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд эсвэл бусад эмүүдтэй нэгэн зэрэг хэрэглэх үед/
Хэрэглэх арга, тун:
Комбидермийн тосыг өөрчлөлттэй хэсэгт хүрэлцэхүйц хэмжээгээр хоногт 2-3 удаа түрхэх эсвэл эмчийн жоронд заагдсаны дагуу хэрэглэнэ.
Эмийн савлалт:
5гр, 15гр-аар тюбинд болон 450гр-ийн шилэн саванд савлалттай байна.
KALBE FARMA-INDONESIA







































































