Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Олвита
Худалдааны нэр
Англи
Ретинол
Үйлдвэрлэгч
Yungjin pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
150мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

 

Хэрэглэгчдэд зориулсан эмийн хэрэглээний заавар

 

ОЛВИТА

Олон амин дэмийн найрлагатай сироп

 Найрлага:

11* төрлийн үндсэн амин дэмүүд, үүнээс тосонд уусдаг 3 төрлийн амин дэм -(A, D3, E); усанд уусдаг 8 төрлийн амин дэм (B1, B2, B5, B6, B12, PP, C, H) агуулагдана.

 * 100 мл ОЛВИТА сироп бүрт:

 А амин дэм (ретинолын пальмитат) ------------------------------------- ---- 50000 МЕ

D3 амин дэм (холекальциферол) ------------------------------------------------ 4000 МЕ

Е амин дэм (α-токоферолын ацетат) ------------------------------------ ------ 100 мг

С амин дэм (аскорбины хүчил) ------------------------------------- ------------- 750 мг

B1 амин дэм (тиамины гидрохлорид) ------------------------------------ ------- 50 мг

В2 амин дэм  (рибофлавин натрийн5'-фосфат) ------------------------------ 50 мг

В3 амин дэм ( Никотинамид) ------------------------------------------------------ 250 мг

В6 амин дэм (пиридоксины гидрохорид) --------------------------------------- 15 мг

В5 амин дэм (декспантенол) ) ---------------------------------------------------- -50 мг

Н амин дэм (биотин) ------------------------------------------ ---------------------- 0,5 мг

Сорбины хүчил ----------------------------- ----------------------------------------- 150 мг

 Харагдах байдал

Шар өнгөтэй, тунгалаг, өтгөн уусмал. Ямар нэгэн холимог, үнэргүй бөгөөд Мирабелийн чавгатай  адилхан өвөрмөц амттай.

Хэрэглэх заалт

Бие нь сульдаж доройтсон, хооллох дуршил нь муудсан,  хоол хүнсний хангамж муутай нөхцөлд,  тэнэгрэл үүсч байгаа, ядарч сульдсан, хүнд өвчнөөр өвдсөний дараа, жирэмсэн үед болон хөхүүл эх, хүүхэд, өндөр настан зэрэг хүмүүст амин дэмийн дутагдал болон өсөн нэмэгдсэн хэрэгцээг нөхөн хангах зорилгоор хэрэглэнэ.  

Хэрэглэх арга, тун

Тун

Насанд хүрэгчид болон 8-с дээш насны хүүхдэд: өдөрт нэг удаа 10 мл;

2 ~ 7 настай хүүхдэд: өдөрт 1 удаа 7 мл;

гурван сартайгаас ~ 1 нас хүртэл: өдөрт нэг удаа 5 мл ууж хэрэглэнэ.

Хэрэглэх тунг хэмжихэд зориулсан 5 мл хэмжээстэй, тагтай  жижиг “аяганцар” дагалдана.  Бэлдмэлийг өдөрт зөвхөн нэг удаа хэрэглэхийг анхаар.  

Хэрхэн  хэрэглэх вэ? 

1) Тунгалаг өнгөтэй жижиг тагийг авч тавина.

2) Цагаан өнгийн цоргыг саванд зөөлөн углана.

3) Савыг цэх байрлуулаад, жижиг гоожууртай тагийг цагаан цоргонд тааруулан углаж цоргыг аажуухан дарна. (Хэрэв саваа налуу барьж хэрэглэвэл саван дахь бэлдмэлийг дуустал нь гаргаж хэрэглэхэд бэрхшээлтэй байх болно.)

4) Хэрэглэсний дараа савны гадуур гоожсон сироп болон цагаан тагны цоргонд наалдсан сиропыг угааж цэвэрлэнэ. (Цэвэрлэхгүй орхивол цагаан тагны цорго бөглөрч болзошгүй.)  

5) хэрэглээд дууссаны дараа яг хадгалагдаж байсан байдлаар нь таглаад буцаан тавь.

Анхааруулга сэрэмжлүүлэг 

1. Сэрэмжлүүлэг

Хэрэв жирэмсэн эх А амин дэм(ретинол)-ийг 5000 МЕ-с дээш тунгаар хэрэглэж байгаа бол энэ бэлдмэлийн давхарлан уувал хүүхдийн гаж хөгжил үүсгэх эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс энэ бэлдмэлийг хэрэглэж байгаа жирэмсэн эх, хэдийгээр  А амин дэмийн дутагдалтай байсан ч  А амин дэмийг  5000 МЕ-с дээш тунгаар хэрэглэж болохгүй.

 2. Дараах бүлгийн хүмүүст энэ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө заавал эмчээс зөвлөлгөө авсан байх шаардлагатай. Үүнд: 1) нэг хүртэл насны нярай хүүхэд 2) өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчээсээ 3) жирэмсэн болон жирэмсэлсэн байж магадгүй байгаа эхчүүд

 3. Тунг хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарлаа хандуул. Үүнд: 1) бэлдмэлийн зааврын сайн баримтал 2) хүүхдэд хэрэглэж байгаа бол заавал асран хамгаалагчийн тусламжтайгаар бэлдмэлийг уулгаж бай. 3) хүн А амин дэмийг ердийн хоол хүнснээс хангалттай авдаг тул нэмэлтээр ууж хэрэглэхдээ өдөрт 8000 нэгжээс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

4. Бэлдмэлийг тунлахдаа анхааралтай хандана уу. 1) хэрэв дотор муухайрах, огих бөөлжих болон харшлын ямар нэгэн шинж ажиглагдвал хэрэглээг зогсоож эмч эсвэл эм зүйчид хандана уу 2) хэрэв уусны дараа аюулхай орчимд эвгүй оргих, гүйлгэх, өтгөн хатах, биеэр  битүү туурах, пароксизм (зүрхний хэм үе үе гэнэт түргэсэх) зэрэг таагүй шинжүүд илрээд байвал эмч эсвэл эм зүйчийн зөвлөлгөө авна уу 3) сарын тэмдгийн мөчлөг ойртож, гадагшлах цусны хэмжээ ихсэж болзошгүй. Хэрэв удаан хугацаагаар үргэлжлүүлэн цус алдвал хэрэглээг зогсоож эмч болон эм зүйчид хандах хэрэгтэй. 4) бэлдмэлийг 1 сар орчим хэрэглэсний дараа ч биеийн байдал сайжрахгүй бол эмчид энэ тухайгаа мэдээлж зөвлөлгөө авна уу.

 5. жирэмсэн эхийн хэрэглээ: Гадаад орнуудад  хийгдсэн  тархвар судлалын  судалгаагаар:  жирэмслэхээс өмнөх 3 сарын хугацаанд болон жирэмсний эхний 3 саруудад А амин дэмийг  өдөрт 10000 ОУН-с дээш тунгаар хэрэглэсэн эхээс төрсөн хүүхдэд нугасны мэдрэлийн гажиг үүсэх магадлал ихэсдэг гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Иймд А амин дэм дутагдах эмгэгтэй гэж оношлогдсон өвчтөнөөс бусад тохиолдолд жирэмсэн болохоор төлөвлөж буй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд уг бэлдмэлийг хэрэглэхгүй байх,  А амин дэмийг нөхөн хангах зорилгоор хэрэглэж буй тохиолдолд, хоолноос авч буй хэмжээг тооцоолж,  тунг 5000 ОУН хэмжээнээс доош байлгах хэрэгтэй.

6. Хадгалах болон хэрэглэхдээ анхаарах зүйлс: 1) Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал. 2) нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж, хуурай, сэрүүн орчинд хадгал. 3) бэлдмэлийн чанарыг алдагдуулах ба андуураад буруу тунгаар уучихаас сэргийлж өөр саванд юүлж хийхгүй байх хэрэгтэй.

Хадгалах нөхцөл

Өөрийн нь саванд сайн таглаад, сэрүүн (15 хэмээс бага) орчинд хадгал

Хадгалах хугацаа

Үйлдвэрлэгдэн гарснаас хойш 36 сарын хугацаанд хадгална

Савлалт

150мл-ийн савлагаатай

Саванд өндөр даралттай азотын хийг шахсан байгаа тул сүүдэр газар байлга, 50 хэмээс дээш өндөр хэмд байлгаж болохгүй.

Эмч болон эм зүйчийн заавраар хэрэглэнэ үү.  

  Худалдан авах үед бэлдмэлийн хадгалалтын хугацаа нь дууссан, муудсан, бохирдсон байвал худалдаж авсан эмийн сан, эмнэлэг, клиник төв болон бөөний төвөөр дамжуулан сольж авч болно.

Олвита сироп нь анхилуун амтлаг үнэртэй учир хорхой шавьж үүрлэхээс болгоомжилно уу.

 

  Эмийн зааврын зураг нь дараагийн хуудсан дээр:

Үйлдвэрлэгч : БНСУ  Ёнжин Фарм ХХК  

 Импортлогч/Дистрибьютер: Монгол улс   МЭИК ХХК