Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Магнимон В6
Худалдааны нэр
Англи
Пиридоксины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
470мг+5мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

МАГНИМОН В6 БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛ ЭМ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР
MAGNIMON B6

 

Эмийн худалдааны нэр: МАГНИМОН В6

Эмийн олон улсын нэршил: Магнийн лактат дигидрат+Пиридоксины гидрохлорид

Эмийн хэлбэр:  Бүрхүүлтэй шахмал

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг бүрхүүлтэй шахмал нь 470мг магнийн лактат дигидрат (Mg +2 – 48мг ), 5мг пиридоксины гидрохлорид агуулна.

Туслах бодисууд- Микрокристалцеллюлоз, поливинилпирролидон, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, тальк, титаны диоксид, натрийн карбоксиметил цардуул

Эмийн эмчилгээний бүлэг: Амин дэм

Эм судлалын үйлдэл:

  • Магни нь эсийн хэвийн үйл ажиллагаа, ихэнх бодисын солилцоонд оролцдог амьдралын чухал элемент юм. Мөн мэдрэлийн сэрэл дамжилт болон булчингийн агшилтын зохицуулганд оролцоно.
  • Пиридоксины гидрохлорид (витамин В6) нь бодисын солилцооны олон урвалын зэрэгцээ мэдрэлийн системийн бодисын солилцооны зохицуулганд оролцдог. Пиридоксины гидрохлорид нь ходоод гэдэсний замаас магнийн шимэгдэлтийг сайжруулж түүнийг эсэд нэвтрэхийг дэмждэг.

Цусанд магнийн хэмжээ: 12-17мг/л байвал магнийн бага зэргийн дутагдалтай, 12мг/л- ээс бага байвал магнийн хүнд дутагдалд орсон гэж үзнэ. Хэрэглэсэн тунгийн 50% нь ходоод гэдэсний замаас шимэгдэнэ. Биед байх магнийн 99% нь эс дотор байдаг. Эс доторхи магнийн 2/3 нь ясны эдэд, үлдсэн хэсэг нь гилгэр болон хөндлөн судалт булчингийн эдэд хуваарилагдана. Хэрэглэсэн тунгийн 1/3 нь бөөрөөр ялгарна.

Хэрэглэх заалт:

  • Магнийн дутагдлын үед (сэтгэл гутрал, цочромтгой болох, айдас түгшүүр илрэх, нойргүйдэх, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт муудах, ядрах, зүрх орчим өвдөх, артерийн даралт ихсэх, зүрхний хэм олшрох, зүрхний хэмнэл алдагдах, цус бүлэгнэлт ихсэх, судас агчих, юм залгихад төвөгтэй болох, гэдэс базалж өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах,бөөлжих, булчин татах, чангарал багасах, жирвэгнэх зэрэг) хэрэглэнэ.
  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Эмнэл зүйн судалгаагаар урагт ямар нэг сөрөг нөлөө тогтоогдоогүй. Бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Магни нь хөхний сүүгээр ялгардаг учраас хөхүүл үед эмийг хэрэглэхгүй байвал зохино.

Хэрэглэх арга, тун:

  • Эмийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд хоногт 6 хүртэл шахмалыг хэрэглэнэ (300мг). Хоногийн тунг 2-3 хувааж хооллох үедээ их хэмжээний шингэнээр даруулж ууна. Цусан дахь магнийн хэмжээ хэвийн  болсон үед эмчилгээг зогсооно.

Болгоомжлол:

  • Кальцийн дутагдал давхар явагдаж байвал эхлээд магнийг нөхөөд дараа нь кальцийг нөхнө. Туулгах бэлдмэл болон архи байнга уух, биеийн ба оюуны өндөр ачаалалтай үед магнийн хэрэгцээ ихэсдэг учир энэ үед магнийн дутагдалд орж болзошгүй.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

  • Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед магнийг ууж хэрэглэхэд үүсдэггүй. Бөөрний дутагдлын үед магнийн хордлого үүсэж болно.
  • Цусан дах магнийн хэмжээнээс хордлогын шинж хамаарах бөгөөд энэ үед артерийн даралт багасах, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл уналт ажиглагдах, рефлекс удаашрах, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ өөрчлөгдөх, амьсгал дарангуйдагдах, зүрх зогсох, шээс хаагдах зэрэг шинж ажиглагдана.

Гаж нөлөө: Ховор тохиолдолд эмийн найрлаган дахь бодисоос харших, ходоод гэдэсний замын хямрал (хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх) илэрч болно.

Хориглох заалт:

  • Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай бөөрний дутагдал (креатиний клиренс 30мл/мин-аас бага), фенилкетонури зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.
  • Бөөрний хөнгөн хэлбэрийн дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ.

Эмийн харилцан үйлчлэл:

  • Уг эмийг кальцийн давс, фосфат агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэвэл хоол боловсруулах замаар магнийн шимэгдэлт илэрхий багасна.
  • Магни нь тетрациклины шимэгдэлтийг бууруулдаг тул 3 цагийн зайтай хэрэглэвэл зохимжтой. Мөн ууж хэрэглэдэг цус шингэлэх эмүүдийн үйлдлийг сулруулна. Пиридоксины гидрохлорид нь леводопагийн идэвхийг дарангуйлна.

Хадгалах нөхцөл: 25С- ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хүчинтэй хугацаа: 2 жил

Савлалт: Магнимон В6 бүрхүүлтэй шахмал эмийг 10 шахмалаар PVC/PTP блистерт савлаж, 50-60 шахмал бүхий блистертэй эмийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг:

  • Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр
  • Утас: 77173117, 77173127, 1800-1883
  • E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn