Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кальцемин адванс
Худалдааны нэр
Англи
Холекальциферол + Кальци + Цайр + Зэсийн сульфат + Манганы + Магни + Бор
Үйлдвэрлэгч
Contract Pharmacal corporation
Гарал үүслийн улс
АНУ
Тун хэмжээ
200 I.U+500мг+7.5мг+1мг+1.8мг+40мг+250мкг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Êàëüöåìèí Адванс (Calcemin Advance)

 

Нимгэн бүрхүүлтэй шахмал

 

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

Худалдааны нэр:

Кальцемин Адванс

 

Эмийн хэлбэр:

Бүрхүүлтэй шахмал

 

Дүрслэл:

Нэг талдаа хэрчлээс бүхий ягаан өнгийн зуйван хэлбэртэй шахмал.

 

Íàéðëàãà:

Үйлчлэгч бодис:

Кàëüöè (êàëüöèéí öèòðàò áà êàëüöèéí êàðáîíàò)                  500ìã

Âèòамин Ä3                                                                           200ÌÅ

Магни (Магнийн исэл)                                                        40мг

Цàéð (цайрын èñýë)                                                  7,5ìã

çýñ (зэсийн èñýë)                                                                 1ìã

Мàðãàíåö (марганцийн ñóëüôàò)                                     1,8мг

áîð (íàòðèéí áîðàò)                                                           250ìêã

Туслах бодис: бичил талст целлюлоза (Е460), стеарины хүчил (Е570),  натрийн кроскамеллоза, мальтодекстрин, шар буурцгийн полисахарид, натрийн лаурилсульфат

Бүрхүүл: гипромеллоза, магнийн силикат (Е553а), титанийн хоёрч исэл (Е171),  триацетин (Е1518), эрдсийн тос (Е905), FD&C улаан №40 лак (Е129), FD&C хөх 1 лак (Е133), FD&C шар №6 лак (Е110).

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Эрдсийн нэмэлт бүтээгдэхүүн. Кальцийг витамин Д болон бусад бодистой хавсарсан бэлдмэл.

АТХ код: А12АХ

 

Ôàðìàêîëîãèéí ¿éëäýë:

Витамин ба макро/микро элемент агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Бэлдмэлийн үйлдэл нь найрлага дахь бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн шинжээр нөхцөлдөнө.

 

Фармакокинетик:

Кальци нь витамин Д-хамааралт зөөвөрлөгч идэвхтэй механизмын  оролцоотой ихэвчлэн нарийн гэдэсний ойрын хэсэгт шимэгддэг. Шимэгдсэнийхээ дараа кальци нь эрхтэн системээр тархах ба юуны өмнө ясны эдэд ордог.

Ходоодонд кальцийн ион нь ходоодны рН-аас хамаарч чөлөөлөгддөг. Кальцийн карбонат хэлбэрээр орсон кальцийн шингээлт нь ойролцоогоор  20-30% байх бөгөөд энэ нь үндсэндээ 12 хуруу гэдсэнд витамин Д хамааралт ханасан идэвхтэй зөөвөрлөлтийн оролцоотой явагддаг. Хөлс, өтгөн, шээстэй гадагшилна.

Шээстэй гадагшлах кальцийн ялгарал нь бөөрний түүдгэнцрийн фильтраци болон сувганцрын эргэн шимэгдэлтийн үйл ажиллагаа юм.

Витамин Д нь нарийн гэдсэнд шимэгддэг.  Биохүрэхүй нь 50-70% байна. Тэрээр өвөрмөц альфа-глобулинтай холбогдож элгэнд зөөгддөг ба энд 25-гидроксихолекальциферол болтлоо метаболизмд ордог. Дараа нь бөөрөнд 1,25- дегидроксихолекальциферол болтлоо гидроксилжинэ. Уг метаболит нь кальцийн шимэгдэлтийг ихэсгэх витамины үүргийг хариуцдаг.

Метаболизмд ороогүй витамин Д нь  өөхний эд болон булчингийн эдэд хадгалагдана. Витамин Д нь өтгөн болон шээстэй ялгарна.

Эрдэс нь ихэвчлэн нарийн гэдэсний дээд хэсэгт шимэгдэх бөгөөд бөөрөөр гадагшилдаг. Үүнээс гадна өтгөнтэй бага зэрэг ялгардаг.

 

Õýðýãëýõ çààëò:

Кальци, витамин Д болон бичил элементүүдийн хэрэгцээг тохирсон хоолны дэглэмээр хангаж чадахгүй байгаа үед тэдгээрийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа удаан хугацааны дутагдал, тогтмол бус болон тэнцвэржүүлээгүй хооллолт,  хэрэгцээ ихсэх (ялангуяа амьдралын тодорхой үед)  үед хэрэглэнэ. Хэрэгцээ ихэссэн амьдралын тодорхой үе:

  • Өсвөр нас
  • Цэвэршилтийн дараах үе
  • Жирэмсэн болон хөхүүл үе (эмнэл зүйн заалтаар буюу эсвэл эмчийн зөвлөмжөөр)
  • Настангууд

Түүнчлэн ясны сийрэгжилтийн өвөрмөц эмчилгээн дээр нэмж болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

 

Õýðýãëýõ àðãà, òóí:

Íàñàíä õ¿ðýãñýä áà 12-îîñ äýýø өсвөр íàñíû õ¿¿õäýä 1 øàõìàëààð õîíîãò 2 óäàà õîîëëîõ ¿åä õýðýãëýíý.

Настангуудын хэрэглээ:

Тусгай зааварчилгаа байхгүй.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:

Хүнд явцтай бөөрний дутагдлын үед Кальцемин Адванс бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлтийн үед  цус болон шээсэн дэх кальци, фосфорын концентрацийг хянаж болгоомжтой хэрэглэнэ.

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:

Тусгай зааварчилгаа байхгүй.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа:

Кальци болон витамин Д-ын дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэх үед ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь дунджаар 4-6 долоо хоногоос багагүй байна.

Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэх үед эмчилгээний үргэлжлэх хугацаа нь  дунджаар 2 сар байх ба ясны сийрэгжилтийн эмчилгээнд 3 сар хэрэглэнэ.

Жилийн хугацаанд үргэлжлэх давтан ээлж эмчилгээний тоог эмч тогтооно.

 


Ãàæ íºëºº:

Хоол боловсруулах замын зүгээс: ховор тохиолдолд: өтгөн хатах, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгах, дотор муухайрах, бөөлжих.

Дархлалын системийн зүгээс: харшлын болон анафилаксын урвал, маш ховор тохиолдолд анафилаксын шок, багтрааны хам шинж,  хөнгөн болон дунд зэргийн явцтай арьсны (тууралт, чонон хөрвөс, хаван, загатнаа) болон амьсгалын зам, хоол боловсруулах зам, зүрх судасны системийн урвал (амьсгалын замын дистресс хам шинж орно)

Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед шээсэн дэх кальцийн хэмжээ ихсэх, цусан дахь кальцийн концентраци нэмэгдэж болзошгүй учир  эмч зайлшгүй хянана.

Дээр дурьдсан болон  уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмчид хандах шаардлагатай.

 

Öýýðëýëò:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, цусан дахь кальцийн хэмжээ ихсэх, кальци шээстэй их хэмжээтэй ялгарах (гиперкальциури), гипервитаминоз Д3, бөөр чулуужих, хүнд явцтай бөөрний дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

 

Òóí õýòýðñíèé óëìààñ èëðýõ íºëºº:

Бэлдмэлийг зөвлөмжийн дагуу хэрэглэх үед тун хэтэрч болох ямар нэгэн баталгаа байхгүй байна.

Ихэвчлэн дан болон олон витамины бүрдлийг өндөр тунгаар хавсарч хэрэглэсэнтэй холбоотой үүссэн тун хэтрэлтийн талаарх бүх мэдээлэл байдаггүй.

Кальцийг хоногт 2500мг, витамин Д-г хоногт 4000МЕ-с хэтрүүлж хэрэглэвэл  хортой нөлөө үзүүлж болно.

Цусан дахь кальцийн хэмжээ их, цусан дахь кальцийн хэмжээ ихэссэнтэй холбоотой байдал, бөөрний дутагдал, бөөр чулуужихад өртөмтгий байдал зэргийн үед витамин Д болон кальцийг илүү бага тунгаар хэрэглэх үед  тэдгээрийн хортой нөлөө илэрч болно.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд цусан дахь фосфатын хэмжээ ихсэх, бөөр чулуужих өвчин үүсэх,  бөөр кальцижих эрсдэл ихэсдэг.

Кальци болон витамин Д-ын цочмог буюу эсвэл удаан хугацааны тун хэтрэлт нь ялангуяа өртөмтгий өвчтөнд гипервитаминоз Д, цусан дахь кальци болон фосфатын хэмжээ ихсэх, шээстэй ялгарах кальцийн хэмжээг ихэсгэж болно. Үүний үр дагаварт бөөрний дутагдал, “сүүн-шүлтжих хам шинж” судас болон зөөлөн эд кальцижих, бөөр чулуужихад хүргэх кальциноз зэрэг орно.

Цочмог  тун хэтрэлтийн үед  толгой гэнэт өвдөх, ухаан балартах,  хоол боловсруулах замын хямрал (өтгөн хатах, суулгах, дотор муухайрах, бөөлжих) зэрэг шинж илэрнэ. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандах хэрэгтэй.

Хордлогын лабораторийн болон эмнэл зүйн шинж, цусан дахь кальцийн хэмжээ ихсэх нь өвчтөний мэдрэг байдал болон дагалдах нөхцөл байдлаас хамаарч янз бүр байна. Шинж тэмдэгт  хоолонд дургүй болох,  жингээ алдах,  ам цангах,  их шээх,  бусад эрдсийн шимэгдэлт өөрчлөгдөх зэрэг шинж орж болно.

Лабораторийн үзүүлэлт өөрчлөгдөж болно:  цусан дахь аспартатаминотрансфераз ба аланинаминотрансферазын хэмжээ ихсэх.

Архаг явцтай хордлогын үед  цусан дахь кальцийн хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор судас болон эрхтэн кальцижиж болно. Цусан дахь кальци хэт өндөр байх нь комд орох, үхэлд хүргэх шалтгаан болж болно.

Эмчилгээ: шингэн нөхөх, гогцоонд нөлөөлдөг шээс хөөх эм (жишээ нь фуросемид), глюкокортикостероид, кальцитонин, бифосфонат хэрэглэнэ. Хүнд тохиолдолд гемодиализ хийнэ.

 

Болгоомжлол:

Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй.

Витамин Д-ын өндөр тун бүхий  бусад эх үүсвэр буюу эсвэл кальци агуулсан эмийн бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй (сүү зэрэг)  хамт хэрэглэхдээ Кальцемин Адванс бэлдмэлийг эмнэлгийн нарийн хяналтанд хэрэглэнэ.

 Энэ тохиолдолд цус болон шээсэн дэх кальцийн агууламжийг тогтмол хянах хэрэгтэй.

Кальци ба витамин Д-ын нийлмэл найрлагатай бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний үед цус болон шээсэн дэх кальцийн агууламжийг хянах шаардлагатай бөгөөд цусан дахь креатинины агууламжийг хэмжих замаар ялангуяа настангууд, зүрхний гликозид, кальцийн сувгийг хориглогч, тиазидын бүлгийн шээс хөөх эм хавсарч хэрэглэж байгаа үед бөөрний үйл ажиллагааг хянана. Энэ нь мөн чулуу үүсэх өндөр магадлалтай өвчтөнд хамаарна. Цусан дахь кальцийн хэмжээ ихсэх, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинж илэрвэл бэлдмэлийн тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.

Бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн өөрчлөлттэй өвчтөнд витамин Д-г болгоомжтой хэрэглэх бөгөөд цусан дахь кальци, фосфатын хэмжээг хянана. Зөөлөн эд кальцижих эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.

Бөөрний хүнд явцтай дутагдалтай өвчтөнд витамин Д нь холекальциферол хэлбэрээр метаболизмд ордоггүй. Иймээс эдгээр өвчтөнд витамин Д-ын өөр хэлбэрийг хэрэглэхийг зөвлөнө.

Витамин Д идэвхтэй хэлбэрт шилжих метаболизм ихсэх эрсдэлтэй учир  бэлдмэлийг саркоидозтой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр өвчтөний цус болон шээсэн дэх кальцийн агууламжийг хянахыг зөвлөнө.

Бэлдмэлийг 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.

Нийлмэл найрлагатай витамины бэлдмэлийг ясны сийрэгжилтэй удаан хугацаанд хэвтрийн дэглэмд байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Яагаад гэвэл цусан дахь кальцийн хэмжээ ихсэх эрсдэлтэй.

Бөөрний өвчин, бөөр чулуужих өвчин,  бамбайн ойролцоох булчирхайн өвчин, ясанд үсэрхийлсэн хавдрын үед бэлдмэлийг хэрэглэхдээ зайлшгүй эмчтэй зөвлөнө.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Фенитоин, барбитурат, карбамазепин, рифампицин: витамин Д3-ын идэвхгүй метаболит үүсгэх метаболизмыг ихэсгэснээр үйлдлийг нь сулруулж болно.

Бифосфонат, фторид: хоол боловсруулах замд натрийн фторид ба бифосфонатын шимэгдэлтийг багасгаж болно. Иймээс кальцемин Адванс бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 1-2 цагийн өмнө буюу эсвэл дараа нь хэрэглэхийг зөвлөнө. Бифосфонат болон кальцийн бэлдмэлийг хоногийн янз бүрийн цагт хэрэглэх нь тохиромжтой.

Тетрациклин: тетрациклины хоол боловсруулах замаар шимэгдэхийг багасгаж болно. Иймээс кальцемин Адванс бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2-3 цагийн өмнө буюу эсвэл 4-6 цагийн дараа хэрэглэхийг зөвлөнө.

Зүрхний гликозид, кальцийн сувгийг хориглогч: зүрхний гликозидын хорон чанар (үхэлд хүргэх зүрхний хэмнэл алдагдал үүсэх) ихсэж болзошгүй. Зүрхний цахилгаан бичлэг болон цусан дахь кальцийн хэмжээг хянахыг зөвлөнө. Жирвэгнэх аритмийн үед верапамил зэрэг кальцийн сувгийг хориглогчийн үйлдэл суларч болно. Хамт хэрэглэхийг зөвлөхгүй.

Левотироксин: левотироксины шимэгдэлт өөрчлөгдөж болно. Уг бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2-4 цагийн өмнө буюу эсвэл 4-6 цагийн дараа хэрэглэнэ.

Хинолинууд, вирусын эсрэг эм: хинолины бүлгийн бактерийн эсрэг эм (жишээ нь ципрофлоксацин, левофлоксацин, норфлоксацин, офлоксацин, налидиксын хүчил) болон вирусын эсрэг эм (протеазыг хориглогч)-ийн шимэгдэлтийг өөрчилж болно. Уг бэлдмэлийг хэрэглэхээс дор хаяж 2-4 цагийн өмнө буюу эсвэл 4-6 цагийн дараа хэрэглэнэ.

Тиазидын бүлгийн шээс хөөх эм: тиазидын бүлгийн шээс хөөх эм нь  шээстэй ялгарах кальцийн ялгаралтыг багасгадаг. Тиазидын бүлгийн шээс хөөх эм ба кальцийн бэлдмэлийг хамт хэрэглэх үед  цусан дахь кальцийн хэмжээ ихсэх эрсдэл нэмэгддэг тул удаан хугацааны эмчилгээ хийж байгаа тохиолдолд цусан дахь кальцийн хэмжээг тогтмол шалгахыг зөвлөнө.

Глюкокортикоидууд, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл: кальцийн шимэгдэлтийг багасгаж витамин Д-ын үйлдлийг сулруулж болно. Кальцемин Адванс бэлдмэлийн тунг тохируулах шаардлага гарч болно.

Холестирамин зэрэг ион солилцооны давирхай, туулгах бэлдмэл, орлистат: уг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх үед  витамин Д-ын хоол боловсруулах замаар шимэгдэх явц багасгана. Иймээс витамин Д-ыг хэрэглэхээс  2 цагийн өмнө буюу эсвэл 4-6 цагийн дараа хэрэглэхийг зөвлөнө.

Төмөр, цайр, магни, стронции ранелат: Кальци нь төмөр, цайр, магни, стронции ранелатын шимэгдэлтийг багасгаж болно. Хавсарсан хэрэглээ шаардлагатай тохиолдолд кальцийн бэлдмэлийг хэрэглэхээс 2-оос багагүй цагийн өмнө буюу эсвэл 4-6 цагийн дараа хэрэглэхийг зөвлөнө.

Хүнсний бүтээгдэхүүн:  хүнсний тодорхой бүтээгдэхүүнтэй (жишээ нь хурган чихний хүчил, фосфат, фитиний хүчил агуулсан буюу эсвэл ислэг их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн) харилцан үйлчилж болно. Кальцийн шимэгдэлт багасах эрсдэлтэй холбоотойгоор  кальцийн бэлдмэл болон эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хоорондын зай нь 2 цагаас багагүй байна.

 

Æèðýìñýí áà õºõ¿¿ë ¿åèéí õýðýãëýý:

Хэрэв энэ нь эмнэл зүйн хувьд заалттай бол Кальцемин Адванс бэлдмэлийг зөвлөсөн тунгаар жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно. Жирэмсэн үед хэрэглэх кальцийн хоногийн тунг 1500мг, витамин Д3-ын хоногийн тунг 600МЕ-с хэтрүүлэхгүй. Учир нь кальци болон витамин Д-ын архаг явцтай тун хэтрэлт нь ураг болон нярайд  хортой нөлөө үзүүлж болно.

Жирэмсэн үед цусан дахь кальцийн хэмжээ ихсэх нь урагт гаж нөлөө үүсгэж болно. Үүнд: бамбайн ойролцоох булчирхайн даавар дарангуйлагдах, цусан дахь кальцийн хэмжээ багасах, таталт, эпилепсийн уналт, гол судасны нарийслын хам шинж, нүдний торлогийн эмгэг байж болох шинж, сэтгэцийн үйл ажиллагааны хөгжил саатах, өсөлт өөрчлөгдөх, түүнчлэн нярайн цусан дахь кальцийн хэмжээ ихсэх.

Хөхүүл эмэгтэйчүүд кальци болон холекальциферол нь хөхний сүүтэй ялгардаг болохыг анхаарах хэрэгтэй. Хүүхдэд витамин Д3 болон кальцийг нэмэлтээр хэрэглэхдээ үүнийг анхаарах шаардлагатай.

 

Æîëîî áàðèõ áîëîí машин ìåõàíèçìòàé àæèëëàõ ÷àäâàðò áýëäìýëèéí ¿ç¿¿ëýõ íºëºº:

Нөлөөлөхгүй.

 

Хадгалалт:

25°С-аас доош хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа:

3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дуууссанаас хойш хэрэглэж болохгүй.

 

Ýìèéí õýëáýð, ñàâëàëò:

30, 60, 120 шахмалыг флаконтой гаргана. Флаконыг эм хэрэглэх зааврын хамт öààñàí õàéðöãàíä ñàâëàí ãàðãàíà.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.


Үйлдвэрлэгчийн хаяг:

Байер Консьюмер Кэр АГ,

Петер Мериан-Штрассе 84, 4052 Базель,

Швейцария

Контракт Фармакал Корпорейшн,

135 Адамс Авеню, Хопог, Нью-Йорк 11788, США