Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Даряацинк
Худалдааны нэр
Англи
Цайрын сульфат
Үйлдвэрлэгч
PT. Darya-Varia Laboratoria TBK
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
27.5мг/мл-15мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх дусал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Бэлдмэлийн худалдааны нэр :   ДАРЯАЦИНК , DARYA ZINC  

  1. 60 мл сироп
  2. 15 мл дусал

Найрлага

1 мл  дусалд : 

Цинк сульфат моногидрат……………………..……..………………………..…   27.5 мг                          ( цайрын элемент 10мг)  

5 мл (1 цайны халбага) сиропд: 

Цинк сульфат моногидрат …………………………….………………………..…   .55 мг ( цайрын элемент 20 мг)  

Хэрэглээ: 

Цайр нь хүүхдийн эрүүл мэнд , өсөлт болон дархлааны системд чухал хэрэгцээт микро элемент юм. 

Суулгалтын үед биен дэх цайр үгүй болж цайрыг нөхөж хүүхдийн эрүүл мэнд, дархлалыг дэмжих шаардлага гардаг. 

Цайрыг 5 настай болон түүнээс бага насны хүүхдийн суулгалтыг намдаах эмчилгээнд шингэн сэлбэх давсны /ШСД/ уусмалтай хамт хэрэглэнэ. 

Цайрыг хүүхдийн суулгалтыг намдаах эмчилгээнд болон хүүхдийн биеийн шингэнийг сэлбэх,  шингэн дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. 

Хурц суулгалтын үед болон дараах цайрын эмчилгээ нь суулгалтын удаан, хүнд явцыг бууруулна. Мөн дараагийн 2-3 сард суулгах эрсдэлийг  багасгана. 

Хэрэглэх заалт: 

Цайрыг шингэн сэлбэх давсны уусмалтай /ШСД / хамт  хүүхдийн шингэн дутагдлаас урьдчилан сэргийлэх болон биеийн шингэнийг сэлбэх , суулгалтыг намдаах  эмчилгээнд хэрэглэнэ. 

Хэрэглэх тун : 

Сироп 

  • 2-6 сартай хүүхэд : ½ цайны халбагаар (цайрын элемент 10мг) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна
  • 6 сартай -5 настай хүүхэд: 1 цайны халбага сиропыг (цайрын элемент 20мг) өдөрт 1удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна.

Дусал 

  • 2-6 сартай хүүхэд : 1 мл дуслыг (цайрын элемент 10мг ) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч эмчилгээг үргэлжлүүлнэ.
  • 6 сартай- 5 настай хүүхэд : 2 мл бэлдмэлийг (цайрын элемент 20мг) өдөрт 1 удаа 10 хоногийн туршсуулгалт зогссон үед ч ууна.

Гаж нөлөө: 

  • Суулгалтын эмчилгээнд цайрын нэмэлт хэрэглэхэд гаж нөлөөниймэдээлэлгүй. Мэдээлэгдсэн гаж нөлөө нь бөөлжилт бөгөөд хэрэв хүнд хэлбэрийнх биш бол эмчилгээг зогсоох шаардлагагүй. Эмийг хэрэглэсний дараа ½ цагийн дотор бөөлжсөн бол 5мл сироп / 1 цайны халбага / эсвэл 2мл дусалыг нөхөж ууна.

Энэ уусан хоёр дахь тунг өвчтөн дахин бөөлжсөн тохиолдолд тухайн өдөр бэлдмэлийг дахин уулгүйгээр дараах өдөр нь зохих тунг ууна. 

  • Насанд хүрэгчид цайрыг ууж хэрэглэхэд өдөрт 150мг-с илүүг хэрэглэсэн үед цайрын хордлогод орно. / ойролцоогоор хэрэглэх тунг 10 дахин хэтрүүлж урт хугацаанд хэрэглэсэн үед/
  • Цайрыг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэх нь липопротений сийвэнгийн агууламжийг болон зэсийн шингэцийг бууруулна.

Хориглох заалт: 

Цайрт хэт мэдрэг өвчтөн хэрэглэхгүй. 

Эмийн харилцан үйлчлэл:

  • Тетрациклинийг цайртай хэрэглэх нь эмүүдийн үйлдлийг бууруулна.
  • Төмөр агуулсан бэлдмэл хэрэглэх нь цайрын шингэцийг алдагдуулна. Цайрыг төмрийн бэлдмэлийг хэрэглэхээс хэдэн цагийн өмнө эсвэл дараа хэрэглэхийг зөвлөнө.

Анхааруулга

  • Суулгалтын үед цайрын бэлдмэлийг шингэн сэлбэх давсны уусмалтай хамт хэрэглэх.
  • Хөхүүл эхчүүдийг хүүхдийн суулгалтын үед болон дараах үед хүүхдээ хөхөөр хооллохыг болон хөхөөр хооллох давтамжийг нэмэхийг зөвлөнө.

 Савлалтын хэлбэр : 

DARYA ZINC дусал 15мл савтай    

DARYA ZINC сироп 60мл савтай 

Хадгалах нөхцөл :

30C  доош хэмд хадгална.

Эмийн сангаас олгох нөхцөл :

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч :  PT Darya Varia Lab. Indonesia.