Хэрэглэх заавар
Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар
ДОЛООГОНЫ ХАНДМАЛ 30мл
Худалдааны нэр: Долоогоны хандмал-30 мл
Олон улсын нэр: Tinctura Grataegi (Час улаан долоогоно)
Эмийн найрлага:
Нэг флаконд
Үйлчлэгч бодис: час улаан долоогоны үр жимс-3.0г
Туслах бодис: Этилийн спирт /95%/-22 мл, цэвэршүүлсэн ус- 8.0 мл
Эмийн хэлбэр: Хандмал
Харагдах байдал: Улаан шаргал өнгөтэй, өвөрмөц анхилуун үнэртэй шингэн
Эмийн эмчилгээний бүлэг: Зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх бэлдмэл
АТХ код: C01EB04
Эм судлалын онцлог
Эм судлалын үйлдэл:
- Зүрх, цусны эргэлтийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих уламжлалт ургамлын гаралтай эм юм.
- Бэлдмэлд агуулагдах урсол, олеоны хүчил нь зүрх, тархины судсан дахь цусны эргэлтийг эрчимжүүлнэ.
- Бэлдмэлд агуулагдах тритерпений гликозидууд цусан дахь холестерины хэмжээг бууруулна.
Хэрэглэх заалт:
- Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, сэтгэл түгшилтэй холбоотой зүрх дэлсэх үед
- Артерийн даралт бууруулах эмчилгээнд бусад эмүүдтэй хослуулан хэрэглэнэ.
- Судасны хана хатуурах өвчний үед бусад эмүүдтэй хамт хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Брадикарди буюу зүрхний цохилт удааширсан үед хэрэглэхгүй.
Тун, хэрэглэх арга:
Өдөрт 20-30 дуслаар 3-4 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ.
Анхааруулга:
- Хандмалд спирт агуулагдах тул түүнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
- Тогтоогдсон тунг хэтрүүлж хэрэглэхийг хориглоно.
- Машин жолоодох үед хэрэглэхгүй байхыг анхааруулна.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил хүртэл хадгална.
Хадгалах нөхцөл:
- Нарны шууд тусгалаас хамгаалан хадгална.
- 250С-аас ихгүй хэмд битүүмжлэлтэй саванд хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална!
Эмийн савлалт:
Лацтай бөглөөт, хүрэн өнгийн шилэн саванд долоогоны хандмалыг 30 мл-ийн хэмжээтэй савлаж, хэвлэмэл хаяг нааж шошголон 20 ширхэгээр полиэтилен материалаар бүрж савлан гаргана.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг:
“Ариун монгол” ХХК-ны “АРМОН” эмийн үйлдвэр, Монгол Улс,Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1, ХД-8
Холбоо барих утас: 11-346048, 11-316282
e-mail; factory@ariunmongol.com



























