
Хэрэглэх заавар
РИБОКСИН 2%- 5МЛ (тариа)
ИНОЗИН (INOSINI)
Эмийн худалдааны болон олон улсын нэр:
Инозин
Эмийн хэлбэр:
Тун шилтэй тарилгын уусмал
Эмийн найрлага, тун хэмжээ:
- Инозин 0,1; 0,2 г
- Тарилгын нэрмэл ус 2 мл хүртэл
Үйлдэл:
Рибоксин нь пурины уламжлал бөгөөд АТФ-ын урьдал бодис. Тэрээр Кребсийн цагирагийн ферментүүдийн биоидэвхийг ихэсгэх, нуклеотидуудын нийлэгжилтийг идэвхжүүлэх, зүрхний булчингийн бодисын солилцоонд сайнаар нөлөөлж зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
Хоногийн хэрэгцээ:
Рибоксиныг хоногт 0,6- 2,4г тунгаар хоолны өмнө ууна. Эхний өдрүүдэд хоногт 0,6- 0,8г (0,2г- аар өдөрт 3- 4 удаа)- аар хэрэглэж зохимж сайн байвал тунг 2- 3 өдөрт 1,2 г (0,4 г- аар өдөрт 3 удаа)- 2,4 г хүртэл ихэсгэнэ. Ээлж эмчилгээ 4 долоо хоногоос 1,5- 3 сар хүртэл үргэлжилнэ. Урокопропорфирийн үед хоногт 0,8 г (0,2 г –аар 4 удаа)- аар өдөр бүр 1- 3 сар хэрэглэнэ. Рибоксиныг урсгалаар буюу дуслаар судсанд тарина. Эмчилгээг 200 мг (2%- ийн 10 мл)- аар өдөрт 1 удаа, дараа нь зохимж сайн байвал 400мг (2%-ийн 20 мл) хүртэл ихэсгэж өдөрт 1-2 удаа тарина. Эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ. Зүрхний хэмнэл ба дамжуулалтын цочимог өөрчлөлтийн үед нэг удаа 200- 400мг (2%- ийн 10- 20 мл)- аар хэрэглэнэ. Дуслаар тарих бэлдмэлийг натрийн хлоридын изотоник уусмал буюу 5%- ийн глюкозын 250 мл хүртэл уусмалд шингэлнэ.
Хэрэглэх заалт:
Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээсээр өвчилж байсан хүмүүс, миокардиодистрофи, зүрхний гликозидээс шалтгаалсан аритми, элэгний цирроз, гепатит, урокопропорфири зэрэгт тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Эмчилгээг 200 мг (2%- ийн 10 мл)- аар өдөрт 1 удаа, дараа нь зохимж сайн байвал 400 мг (2%- ийн 20 мл) хүртэл ихэсгэж өдөрт 1- 2 удаа тарина. Эмчилгээ 10- 15 өдөр үргэлжилнэ. Зүрхний хэмнэл ба дамжуулалтын цочимог өөрчлөлтийн үед нэг удаа 200- 400мг (2%-ийн 10- 20 мл)- аар хэрэглэнэ. Дуслаар тарих бэлдмэлийг натрийн хлоридын изотоник уусмал буюу 5%- ийн глюкозын 250 мл хүртэл уусмалд шингэлнэ.
Гаж нөлөө:
Арьс улайх, загатнах, хааяа цусанд шээсний хүчлийн концентраци ихсэнэ. Их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл тулай өвчин сэдэрч болзошгүй.
Хориглох заалт:
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Эмийн жороор олгоно.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил хүртэл хадгална.
- Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
- Гэрлээс хамгаалж сэрүүн газарт хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт:
- 2%- ийн 5, 10 мл- ийн тун шил.
- 1 х 10 ширхэг бүхий картон хайрцагт савлана.


























