Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Улвайс 1000
Худалдааны нэр
Англи
Аскорбины хүчил
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
200мг/мл-5мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
УЛВАЙС® 1000
Аскорбины хүчил
Тарилга 200 мг/мл

Ulvice® 1000
Ascorbiс acid
Injection 200 mg/mL


Найрлага : 
Нэг мл бүрт агуулагдах хэмжээ : 
Аскорбины хүчил ..............................................................200мг 

Үйлдлийн механизм:
Витамин С (аскорбины хүчил) нь усанд уусдаг витаминуудын нэг нь бөгөөд эс болон коллаген эдийн хооронд дахь бодисын нийлэгжилтэнд чухал үүрэг бүхий ко-энзим юм. 

Хэрэглэх заалт:
Витамин С –ийн дутагдлын үед хэрэглэнэ. 

Цээрлэлт:
Витамин С –д хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй. 

Гаж нөлөө:
Ядрах, толгой өвдөх, нойргүйдэх, арьс улайх, нүүр болон хүзүү хэсгээр халуун оргих, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр базлах, судсаар хэт хурдан хийснээс шалтгаалан түр хугацаанд толгой эргэх, муужрах шинж өгч болзошгүй. 

Анхааруулга ба болгоомжлол :
• Их хэмжээгээр хэрэглэх нь шээсэнд оксалын хүчлийн хэмжээг ихэсгэн бөөрөнд кальцийн оксалат хуримтлагдаж болно. 
• Бөөрний дутагдалтай эсвэл бөөрөнд чулуутай өвчтөн болгоомжтой хэрэглэх.
• Глюкоз-6-фосфат дегидрогиназа ферментийн дутагдалтай өвчтөнд цус задрах эмгэг илэрч болзошгүй.
• Витамин С нь төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг тул төмрийн хэмжээ өндөр байгаа хүнд болгоомжтой хэрэглэнэ. Витамин С –г хэт их тунгаар хэрэглэх  нь гемохроматоз, талассемиа, полиэритэма, лейкемиа эсвэл сидеробластик анеми-тай өвчтөнд гаж нөлөө өндөр байдаг. 
• Жирэмсэн болон хөхүүл эхэд хийгдсэн аюулгүйн судалгаа байхгүй тул гарж болох эрсдэлийг тооцож хэрэглэнэ. 
• Витамин С –г хэт их тунгаар хэрэглэх нь хадуур эст цус багадалтанд хүргэж болно.


Эмийн харилцан үйлчлэл: 
• Аскорбины хүчлийг антикаогуланттай хамт хэрэглэх нь цус бүлэгнүүлэх үйлдлийг бууруулна. 
• Аскорбины хүчлийг аспиринтай хамт хэрэглэх нь аскорбины хүчлийн үйлдэлийг сааруулдаг ба аскорбины хүчлийг өдөрт 2000 мг –с дээш тунгаар хэрэглэвэл аспирины цусан дахь тун ихсэж хортой түвшинд хүрдэг. 
• Аскорбины хүчлийг барбитураттай хамт хэрэглэх нь барбитуратын үйлдлийг уртасгана.
• Жирэмслэлтээс хамгаалах эмтэй хамт аскорбины хүчлийг өндөр тунгаар буюу  1000 мг–аар хэрэглэх нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цус алдах нь харилцан үйлчлэлийн илрэл. Аскорбины хүчлийг 250 –500 мг –аар хэрэглэх нь энэ харилцан үйлчлэлийг багасгана. 
• Хинидины бүлгийн эмтэй хамт хэрэглэвэл хинидины үйлчилгээг уртасгадаг.
• Хинины бүлгийн эмтэй хавсарч хэрэглэвэл хинины бүлгийн эмийн үйлчилгээг уртасгадаг.
• Примидонтой хамт хэрэглэвэл примидоны үйлдлийг уртасгадаг.
• Аскорбины хүчлийг хэрэгэлэхэд чихрийн шижинтэй хүнд шээсэн дэх глюкозын хэмжээ алдаатай гарч болзошгүй.
• Аскорбины хүчлийн эдийн шимэгдэлтэнд хориг үүсгэдэг эмүүдэд аспирин, тамхины никотин, алкохол, зарим хоолны дуршил бууруулагч, төмөр, фенитоин, зарим уналт таталтын эсрэг эмүүд, эстрогены найрлага бүхий эмүүд болон жирэмслэлтээс хамгаалах эмүүд, тетрациклин зэрэг багтана. 

Хэрэглэх тун болон арга:
Насанд хүрэгсэд өдөрт 100 –200 мг –аар 1 –2 удаа цөөн хоног хэрэглэнэ. 
Шаардлагатай нөхцөлд 1000 –2000 мг –аар хэрэглэж болно. Булчинд, судсанд эсвэл арьсан доор хийж болно. Булчинд тарьж хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг бөгөөд судсаар хийж байгаа тохиолдолд удаанаар тарих хэрэгтэй. 

Хадгалах нөхцөл: 
2 –8°С хэмд нарны гэрлээс хамгаалж хадгална.

Савлалт: 
Хайрцагт, 10 ампул @ 5 мл Reg. No. DKL1319617143A1
Арьсан дор тарих, судсанд тарих болон булчинд тарих 
Зөвхөн эмчийн жорын дагуу олгоно.

Үйлдвэрлэгч:
PT Otto эмийн үйлдвэр
Bandung-Indonesia