Хэрэглэх заавар
АСКОРБИНЫ ХҮЧИЛ 50мг шахмал эмийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Аскорбины хүчил 50мг
Олон улсын нэршил: Аскорбины хүчил
Эмийн хэлбэр: шахмал
Найрлага:
¹ |
Эмийн бодис
|
Хэмжих нэгж |
Нэг шахмалд байх хэмжээ |
1 |
Аскорбины хүчил |
г |
0,05 |
2 |
Глюкоз /устай/ |
г |
0,22 |
3 |
Эрдэнэ шишийн цардуул |
г |
0,015 |
4 |
Тальк |
г |
0,009 |
5 |
Магнийн стеарат |
г |
0,003 |
6 |
PVPцавуу |
г |
0,003 |
|
Дүн |
г |
0.3 |
Фармакологийн үйлдэл:
Аскорбины хүчил нь
- Исэлдэн ангижрах процесс, түүний дотор нүүрсусны солилцоог зохицуулна, дутагдвал чийг бам өвчин үүсдэг.
- Холбох эдийн коллаген ширхэгийн синтез ба стероид гормоны үүсэлтийг дэмжинэ,
- Судасны ханын нэвчимтгий чанарыг багасгана,
- Антиоксидант нөлөөтэй.
- Бие мах бодыг гадны халдварт тэсвэртэй болгоно.
Хэрэглэх заалт:Гипо-, авитаминоз-С, цусархаг эмзэгшил хийгээд цус алдамхай болох тохиолдлууд,
- Төрөл бүрийн хордлого ба халдварт өвчин.
Хэрэглэх арга:
- Чийг бамын үед:
-Насанд хүрэгчдэд: Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: Эхлээд хоногт 300 мг-аас 1
гр-ыг уух ба цаашид хоногт 50 мг-ын барих тунд шилжүүлнэ.
-Хүүхдэд: Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: Эхлээд хоногт 100-300 мг-ыг уух ба
цаашид хоногт 30 мг-ын барих тунд шилжүүлнэ.
- Том хэмжээний шархлаа /түлэгдэлт, мэс заслын шарх г.м./, архаг өвчний үед:
-Насанд хүрэгчдэд: Хоногт 300-500 мг-р 7-10 хоног ууж хэрэглэнэ. Ихээхэн
хэмжээний түлэгдэлтийн үед хоногийн тунг 1-2 гр-д хүргэж болно.
-Хүүхдэд: Хоногт 100-200 мг-аар ууж хэрэглэнэ.
- Хоол тэжээлийн дутагдлын улмаас витамин С дутагдаж болзошгүй үед ба түүний хэрэгцээ ихэссэн үед:
-Насанд хүрэгчдэд: Хоногт 70-150 мг-аар ууж хэрэглэнэ.
-Жирэмсэн ба хөхүүл үед: Хоногт 70-150 мг-аар ууж хэрэглэнэ.
-Хүүхдэд: Хоногт 40 мг-аар ууж хэрэглэнэ.
- Хоногийн хэрэгцээ: Насанд хүрэгчид ба 15-аас дээш настай хүүхдэд 60 мг, жирэмсэн эхэд 70 мг, хөхүүл эхэд /эхний 6 сард/ 90 мг, 11-14 настай хүүхдэд 50 мг, 4-10 настай хүүхдэд 45 мг, 1-3 настайд 40 мг, 6 сараас 1 настайд 35 мг, 6 сар хүртэл 30 мг тус тус байна.
Хориглох заалт:
Уг эмэнд харшилтай өвчтөн болон тромбоз ба тромбофлебитийн үед хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
Нойр булчирхайн инсулин ялгаруулагч эсийг гэмтээх, глюкозури үүсгэх, арьсанд харшлын тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд витамин С-н шимэгдэлт багасна.
- Пенициллин, төмрийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн шимэгдэлт сайжрана.
- Гепарин ба шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмүүдийн үйлдлийг бууруулдаг.
- Кальцийн хлорид, хинолины уламжлалын бэлдмэлүүд, салицилатууд, кортикостроидуудыг удаан хугацаагаар хэрэглэхэд бие махбодид витамин С- ийн нөөц буурна.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална.
Хадгалах хугацаа дууссан бэлмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
Нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд тасалгааны хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Эмийн хэлбэр савлалт:
Аскорбины хүчил 50мг шахмал эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 200 ширхэгээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.
Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг: “ Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр,Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8
e-mail; ariunmongol_92@yahoo.com



















































































