Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Девит 2000 ОУН зөөлөн капсул
Худалдааны нэр
Англи
Холекальциферол
Үйлдвэрлэгч
Deva Holding A.Ş
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
2000 ОУН
Эмийн хэлбэр
зөөлөн капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН ХАЙРЦАГ ДАХЬ ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

 

Девит-3 2000 ОУН зөөлөн капсул

Ууж хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис: 1 капсулд 2000 ОУН буюу 50мкг-тай тэнцэх холекальциферол агуулагдана.

Туслах бодис: Цэвэршүүлсэн наранцэцгийн тос, желатин, глицерин, сорбитол,  ионгүйжүүлсэн ус, улаан төмрийн исэл.

 

Эмийн хэрэглэх заавар нь чухал мэдээллийг агуулдаг тул та эмийг хэрэглэхээс өмнө анхааралтай уншина уу.

 

Энэхүү хэрэглэх зааварт агуулагдах мэдээлэл:

1.      ДЕВИТ-3 гэж ямар эм болох, түүнийг ямар өвчний үед хэрэглэх;

2.      ДЕВИТ-3 хэрэглэхээс өмнөх анхааруулга;

3.      ДЕВИТ-3 хэрхэн хэрэглэх;

4.      Илэрч болзошгүй гаж нөлөө;

5.      ДЕВИТ-3 хэрхэн хадгалах.

 

1. ДЕВИТ-3 гэж ямар эм болох, түүнийг ямар өвчний үед хэрэглэх

 

ДЕВИТ-3-ын найрлаганд холецальциферол (хонины ноосонд агуулагдах өөх тосноос гаргаж авсан) гэх идэвхтэй бодис агуулагдана (холекальциферолыг мөн Д3 витамин гэж нэрлэдэг).

ДЕВИТ-3 нь гүдгэр зууван хэлбэртэй, бүдэг улаан өнгөтэй, нэвт гэрэлтсэн зөөлөн бүрээс  ба хайрцагт савлагдсан байна.

ДЕВИТ-3 нь Д3 витамин агуулдаг бөгөөд энэ нь кальцийн шимэгдэлт болон бодисын солилцоог зохицуулж, кальцийг ясны эдэд шимэгдэхийг дэмждэг.

ДЕВИТ-3 нь Д аминдэмийн дутагдлыг эмчлэх, Д аминдэмийн дутагдлын эмчилгээг үргэлжлүүлэх (барих тун) болон дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

 

2. ДЕВИТ-3-ийг хэрэглэхээс өмнөх анхаарулга

ХОРИГЛОХ заалт:

  • Холекальциферол (Д3 витамин) болон бусад бүрэлдэхүүнд харшил өгч байсан (хэт мэдрэгшил) өгүүлэмжтэй;
  • Гиперкальциеми (цусанд кальцийн хэмжээ өндөр байх) эсвэл гиперкальциури (шээсэнд кальцийн хэмжээ өндөр байх) эсвэл гиперкальциеми болон гиперкальциури үүсгэдэг эмгэгтэй бол;
  • Д витамины илүүдэл цусанд дэлгэрэнгүй үзэх  
  • Бөөрний чулуу (нефролитиаз) эсвэл бөөрний шохойжилт (нефрокальциноз);
  • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал;
  • 12-оос доош настай.

Дээрх дурдсан нөхцөлүүдийн аль нэг нь танд хамааралтай бол ДЕВИТ-3-ийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчид мэдэгдээрэй.

 

ДЕВИТ-3 хэрэглэх үеийн анхааруулга

  • Зүрх судасны эмгэгтэй эсвэл артерийн судасны нарийсал
  • Саркоидозтой (уушиг, арьс, үе мөчний холбогч эдийн өвөрмөц эмгэг);
  • Д3 витамин хэрэглэж байгаа;
  • Хөнгөн болон дунд зэргийн бөөрний эмгэг.
     

Эмч танд цусан дахь кальцийн хэмжээг тогтмол хянаж, цусны шинжилгээ хийлгэхийг зөвлөнө.

Жирэмсэн үед Д амин дэмийг тогтмол хэрэглэхийг зөвлөхгүй ба зайлшгүй хэрэглэх тохиолдолд эмчийн хяналтад хэрэглэнэ.

Жирэмсэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор Д витамин агуулсан эм хэрэглэх хоногийн дээд тун 1000 ОУН байна.

Дээр дурьдсан өгүүлэмжтэй бол эмчдээ хэлж зөвлөгөө аваарай.

Хүүхдэд хэрэглэх

Девит-3-ийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

ДЕВИТ-3 эмийг хоол, ундтай хамт хэрэглэх

Эмийг бүхлээр нь залгиж, нэг аяга ус ууна. Хоол идэхийн өмнө эсвэл дараа аль ч үед ууж болно.

Жирэмсэн үеийн хэрэглээ

Хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөөрэй.

Хэрэв та жирэмсэн, жирэмсэн байх магадлалтай эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол тус эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөөрэй. Д витаминыг хэтрүүлэн хэрэглэх нь таны хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй тул эмчийн зөвлөгөөгүйгээр ДЕВИТ-3-ийг хэрэглэж болохгүй.

Жирэмсэн үед Д витамин агуулсан эмийг байнга хэрэглэхийг зөвлөхгүй ба зайлшгүй хэрэглэх бол эмчийн хяналт дор хэрэглэнэ.

Жирэмсэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор Д витамин агуулсан эм хэрэглэх хоногийн дээд тун 1000 ОУН байна.

Хэрэв та эмчилгээний явцад жирэмсэн гэдгээ мэдсэн бол даруй эмч, эм зүйчид  хандаарай.

Хөхүүл үеийн хэрэглээ

Хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөөрэй.

ДЕВИТ-3 эмийг хөхөөр хооллох үедээ хэрэглэж болно. Витамин D3 нь хөхний сүүгээр ялгардаг. Энэ тохиолдолд хөхөөр хооллож буй хүүхдийн нэмэлтээр авч буй Д аминдэмийн хэрэглээг анхаарч үзэх шаардлагатай.

Д витаминыг эмчилгээний тунгаар хэрэглэж буй хөхүүл эхийн нярайд цусан дахь кальцийн агууламж ихсэх (гиперкальциеми) эрсдэл ихэснэ.

Хэрэв та хөхүүл бол эм хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөөрэй.

Машин жолоодох болон механизмтай ажиллах

ДЕВИТ-3 машин жолоодох болон механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй.

ДЕВИТ-3-ийн туслах бодисын талаарх чухал мэдээлэл

ДЕВИТ-3-ийн найрлаганд сорбитал агуулагдана.Хэрэв та сахар үл тэвчих эмгэгтэй бол хэрэглэхээсээ өмнө эмчдээ хэлээрэй.

Бусад эмтэй хамт хэрэглэх

Хэрэв та дор дурдсан эмийн аль нэгийг нь хэрэглэж байгаа, саяхан уусан эсвэл нэр дурдаагүй өөр эм хэрэглэж байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй:

  • Таталтын эсрэг эм болох барбитурат, карбамазепин, фенобарбитал, фенитоин, примидон зэрэг Д витамины үйлчлэлийг сулруулах магадлалтай.
  • Холестирамин (холестерин бууруулах эм) нь Д витамины шимэгдэлтийг бууруулна.
  • Фенитоин болон барбитурат (таталтын эмчилгээнд хэрэглэх);
  • Тиазидын бүлгийн шээс хөөх эм (цусны даралт бууруулух эмчилгээнд хэрэглэдэг)-үүд нь шээсээр кальци ялгаралтыг бууруулж, гиперкальциеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
  • Глюкокортикостероид (үрэвслийн эсрэг эм)-ууд нь Д витамины шимэгдэлтийг бууруулна.
  • Зүрхний гликозид (зүрхний цохилтыг хянах эм)-уудтай ж.нь. дигоксин хамт хэрэглэхдээ электро кардиограмм (ЭКГ)-аар зүрхийг, цусан дахь кальцийн хэмжээг хянах хэрэгтэй.
  • Сүрьеэгийн эсрэг эм болох рифампицин, изониазид;
  • Актиномицин (хими эмчлгээнд хэрэглэнэ);
  • Имидазол, кетооназол, итраконазол(мөөгөнцрийн эсрэг эм);
  • Орлистат (жин бууруулах зорилгоор хэрэглэнэ) зэрэг нь Д витамины шимэгдэлтийг бууруулна.
  • Колестипол (цусан дахь холестерины хэмжээг бууруулах эм) зэрэг өөх тоснышимэгдэлтийг бууруулдаг эмүүд нь Д витамины шимэгдэлтийг бууруулна.
  • Фосфатууд нь Д витамины кальцийн цуснаас ялгаруулах үйлдлийг бууруулснаар эд эсэд кальцийн хуримтлал үүсэх аюултай тул хамт хэрэглэхгүй.

 

Хэрэв та өөр эм, түүний дотор жоргүйгээр авсан эм ууж байгаа эсвэл саяхан уусан бол эмчид хэлээрэй.

 

3. ДЕВИТ-3 эмийг ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ

Эм хэрэглэх заавар, хэрэглэх арга, давтамж

Зөөлөн капсул тус бүрд 2000 ОУН (50 микрограмм) витамин Д3 агуулагдана. ДЕВИТ-3-ийг эмчийн бичсэн тунгаар хэрэглэнэ. Хэрэв та эмийг хэрэглэхдээ эргэлзэж байвал эмч, эм зүйчтэй зөвлөлдөөрэй. Эмч танд эмийг хэрхэн яаж хэрэглэхийг зөвлөнө. Эмийг эмчийн заасан зөвлөмжийн дагуу хэрэглээрэй.

 

Насны бүлэг

Урьдчилан сэргийлэх/ барих эмчилгээний тун

Д витамины дутагдлын эмчилгээний тун

Эрсдэлт бүлэгт урьчилан сэргийлэхээр болон удаан хугацаанд хэрэглэх дээд тун

Өдөр бүр**

Долоо хоног бүр

Шинэ төрсөн нярай

400 ОУН/өдөр

(10мкг/өдөр)

1000 ОУН/өдөр

(25мкг/өдөр)

Үгүй

1000 ОУН/өдөр

(25мкг/өдөр)

1 сар - 1 нас

400 ОУН/өдөр

(10мкг/өдөр)

2000-3000 ОУН/өдөр (50-75мкг/өдөр)

Үгүй

1500 ОУН/өдөр

(37.5мкг/өдөр)

1 нас - 10 нас

400-800* ОУН/өдөр

(10-20 мкг/өдөр)

3000-5000 ОУН/өдөр

(75-12мкг/өдөр)

Үгүй

2000 ОУН/өдөр

(50мкг/өдөр)

11 нас - 18 нас

400-800* ОУН/өдөр

(10-20 мкг/өдөр)

3000-5000 ОУН/өдөр

(75-125 мкг/өдөр)

Үгүй

4000 ОУН/өдөр

(100мкг/өдөр)

18-аасдээш насныхан, насанд хүрэгсэд

600-1500 ОУН/өдөр

(15-37.5 мкг/өдөр

7000-10000 ОУН/өдөр

(175-250 мкг/өдөр)

50000 ОУН/долоо хоног

(1250 мкг/долоо хоног)***

4000 ОУН/өдөр

(100мкг/өдөр)

* Шаардлагатай тохиолдолд 1000 ОУН хүртэл нэмэгдүүлж болно.

** 6-8 долоо хоног хэрэглэж болно.

*** Хэрэв долоо хоногийн тунг өдөр тутамд хэрэглэх тунгаас илүүд үзвэл 50000 ОУН тунгаар долоо хоногт нэг удаа 6-8 долоо хоног хүртэл хугацаанд хэрэглэж болно. Нэг удаагийн дээд тун  50,000 ОУН байна.

Жирэмсэн үед Д витамин агуулсан эмийг байнга хэрэглэхийг зөвлөдөггүй ч зайлшгүй шаардлагатай бол эмчийн хяналт дор хэрэглэнэ.

Жирэмсэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор Д витамин агуулсан эм хэрэглэх хоногийн дээд тун 1000 ОУН байна.

Хэрэглэх арга ба хэлбэр

DEVIT-3капсул эмийг ууж хэрэглэнэ. Эмийг бүхлээр нь залгиж, нэг аяга ус ууна. Хоол идэхийн өмнө эсвэл дараа аль ч үед ууж болно. 

Өөр өөр насны бүлгүүд

Хүүхдэд

Эм хэрэглэх заавар, тунгийн дэглэм ба хэрэглэх давтамж хэсгээс харна уу.

DEVIT-3 2000 ОУН тунтай зөөлөн капсулыг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

DEVIT-3-ийн дусал хэлбэр нь хүүхдэд илүү тохиромжтой байж болно. Та энэ талаар эмч, эм зүйчээс асуугаарай. 

Өндөр настан

Насанд хүрэгсэдтэй адил тунгаар хэрэглэнэ.

Онцгой нөхцөлийн хэрэглээ

Элэгний дутагдал

Элэгний дутагдалтай өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагагүй.

Бөөрний дутагдал

Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд ДЕВИТ-3-ийг хэрэглэж болохгүй.

Хэрэв танд ДЕВИТ-3-ийн нөлөө хэт хүчтэй эсвэл сул санагдвал эмч, эм зүйчтэй ярилцаарай.

Хэрэв та ДЕВИТ-3 эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол

Хэрэв та санамсаргүйгээр заасан тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл хүүхдэд эмийг андуурч хэрэглэсэн бол эмчид хандаж эрсдэлийг үнэлүүлэх болон даруй эмнэлгийн тусламж аваарай.

Д витаминыг хэтрүүлэн хэрэглэхэд цус болон шээсэн дэх кальцийн хэмжээ ихсэж гиперкальциеми үүсдэг. Гиперкальциеми нь дотор муухайрах, бөөлжих, эхлээд суулгах, дараа нь өтгөн хатах, цангах, ходоод өвдөх, сэтгэцийн эмгэг, яс өвдөх, хоолны дуршил буурах, ядрах, толгой өвдөх, булчин болон үе мөч өвдөх, булчин сулрах, хэт цангах, хэт их шээх, бөөрний чулуу үүсэх, бөөрний шохойжилт, бөөрний дутагдал, зөөлөн эдэд кальци хуримтлагдах, ЭКГ-ын хэмжилт өөрчлөгдөх, зүрхний цохилт тогтворгүй болох, нойр булчирхай үрэвсэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрнэ.

Хэрэв та ДЕВИТ-3 эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчид хандаарай.

Хэрэв та ДЕВИТ-3 хэрэглэхээ мартсан бол

Капсулыг уухаа мартсан бол санасан даруйдаа ууна. Дараа нь эмчийн зөвлөсөн зааврын дагуу дараагийн тунг зөв цагтаа ууна. Хэрэв дараагийн тунг хэрэглэх цаг дөхсөн бол уугаагүй тунг алгасан дараагийн тунг ууна.

Уухаа мартсан тунг давхардуулан хамт ууж болохгүй.

Хэрэв та ДЕВИТ-3 хэрэглэхээзогсоох бол

Хэрэв танд энэ эмийг хэрэглэх талаар нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээс асуугаарай.

4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ

Бусад эмийн нэгэн адил ДЕВИТ-3-ийн бүрэлдэхүүн хэсэгтхаршилтай хүмүүст гаж нөлөө илэрч болно.

Хэрэв танд дараах гаж нөлөөний аль нэг нь илэрвэл ДЕВИТ-3-г хэрэглэхээ зогсоож, эмчид хандаарай, мөн өөрт ойр эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу шууд очоорой.

  • Нүүр, уруул, хэл, хоолой хавагнах;
  • Залгихад хүндрэлтэй байх;
  • Гүвдрүүтэх, амьсгал давчдах.
     

Эдгээр нь бүгд ноцтой гаж нөлөө юм. Хэрэв танд эдгээрийн аль нэг нь илэрсэн бол та DEVIT-3 эмэнд ноцтойгоор харшиж байгаа илрэл юм. Та яаралтай эмнэлгийн тусламж авах эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай байж болзошгүй.

Гаж нөлөөг дараах давтамжийн дагуу ангилна:

Маш түгээмэл: 10 хүн тутмын 1-ээс доошгүй хүнд тохиолдоно.

Түгээмэл: 100 хүн тутмын 1-10-т тохиолдоно.

Цөөвтөр: 1000 хүн тутмын 1-10-т тохиолдоно.

Ховор: affects 10000 хүн тутмын 1-10-т тохиолдоно.

Маш ховор: 10000 хүн тутмын 1-ээс багагүй хүнд  тохиолдоно.

Давтамж тодорохойгүй: Мэдээлийг тооцоолох боломжгүй.

 

ДЕВИТ-3-тай холбоотойгоор дараах гаж нөлөөнүүд илэрч болно.

Түгээмэл

  • Гиперкальцеми (цусанд хэт их кальци агуулагдах)
  • Гиперкальциури (шээсэнд хэт их кальци агуулах)

Ховор

  • Арьсаар туурах;
  • Загатнах;
  • Гүвдрүүтэх (чонон хөрвөс).

 

Хэрэв танд энэхүү хэрэглэх зааварт дурдсан болон огт дурдаагүй гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч буюу эм зүйчид мэдэгдээрэй.

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв танд энэхүү хэрэглэх зааварт дурдсан болон огт дурдаагүй гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч, эм зүйч болон сувилагчдаа мэдэгдээрэй. Таны мэдээлсэн эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл нь энэхүү эмийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болох юм.

 

  1. ДЕВИТ-3 эмийг хүүхэд хүрэхгүй газарт өөрийн хайрцагт нь хадгалаарай.
  2. Хуурай газарт, тасалгааны хэмд буюу 25◦С-аас доош хэмд хадгална.

Эмийг хүчинтэй хугацаа нь дуусахаас өмнө хэрэглээрэй.

  • Эмийн хайрцаг, шошго дээр заасан хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд эмийг хэрэглэж болохгүй.
  • Бүтэн байдал нь алдагдсан, хайрцаг, сав нь гэмтсэн эмийг бүү хэрэглээрэй. 
  • Эмийг ахуйн хог хаягдалтай хамт хаяж болохгүй. Хэрэглэхээ больсон эмийг хэрхэн хаях талаар эм зүйчээс асуугаарай. Энэхүү арга хэмжээ нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалахад тустай.

 

Олгох нөхцөл:

Жороор олгоно.

АТС код: A11CC05

 

Худалдааны эрхийг эзэмшигч:

ДЕВА ХОЛДИНГ ЭЙ.ЭС

ХалкалиМерез Мах БасинЭспресс No:1 34303 Кукукемеке - Истанбул хот, Турк улс. 

 

Үйлдвэрлэгч:

ДЕВА ХОЛДИНГ ЭЙ.ЭС

Керкезкоё аж үйлдвэрийн бүс, Караагач Мах. Ататүркийн гудамж, №:32-Текирдаг хот, Турк улс

 

Энэхүү хэрэглэх зааврыг зөвшөөрсөн огноо: 2022 оны 08 сарын 04