Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Падма 28
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Padma AG
Гарал үүслийн улс
Швейцари
Тун хэмжээ
403мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Монгол

 

Өвчтөнд зориулсан мэдээлэл

 

Эмийн заавар чухал мэдээлэл агуулах тул хэрэглэхийн өмнө сайтар танилцана уу.

Та энэхүү эмийг эмчээс эсвэл жоргүйгээр эмийн сангаас авсан бол эмч болон эм зүйчийн зөвлөсөн зааврын дагуу хэрэглэнэ үү. Эмийн заавартай дахин танилцах хэрэгцээ гaрч болох тул хадгална уу.

 

PADMA 28 N     Бүрээст эм

           Түвд эмийн бүтээгдэхүүн

 

 

Padma 28 N эмийг хэзээ хэрэглэх вэ?

 

Түвдийн уламжлалт анагаах ухааны эмчилгээний зарчмын дагуу Padma 28 N -ыг цусанд халуун ихдэн (биед шар арвидах буюу Tripa) үүний улмаас цусан хангамж дутагдан дараах зовиур илэрсэн үед хэрэглэнэ . Үүнд: арьс жирвэгэнэх, ирвэгэнэх, хөл гар хүндрэх, чангарах, гар хөл бадайрах, хөлний эрээн булчин татах гэх мэт.

Энэхүү эмийн хэрэглээ нь зөвхөн Түвдийн уламжлалт анагаах ухааны онолд суурилсан.  

 

 

Юуг анхаарах вэ?

 

Эмчийн хяналтанд байгаа өвчтөнүүд Padma 28 N - г уухдаа эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв ууж байх хугацаанд зовиур ихэсвэл эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх, тамхи татах, стрессдэх, хэт хөдөлгөөн дутагдалд орсноор зовиур ихсэх магадлалтай тул эдгээрээс зайлсхийх хэрэгтэй.  

 

Padma 28 N бүрээст эмийг хэрэглэхгүй болон болгоомжтой хэрэглэх заалт

 

Padma 28 N эмний найрлагад орсон үндсэн болон туслах бодист мэдрэг гэдгээ мэддэг тохиолдолд уг эмийг хэрэглэж болохгүй (орцыг нь “Padma 28 N бүрээст эмийн найрлага” гэсэн хэсгээс харна уу).

 

Padma 28 N бүрээст эмийг хүүхэд, өсвөр насныханд хэрэглэх талаар судалгаа байхгүй. Иймээс хэрэглэхийг зөвлөхгүй.

 

Дараах тохиолдолд эмч болон эм зүйчдээ мэдэгдэх хэрэгтэй:

• ямар нэг өөр өвчнөөр өвчилсөн бол

• ямар нэг харшилтай байгаа бол

• өөр эм, тан ууж байгаа бол (мөн өөрөө худалдан авч ууж байгаа)

 

 

 

 

Padma 28 N бүрээст эмийг жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болох уу?

 

Одоогийн байдлаар жирэмсэн болон хөхүүл эхчүүд Padma 28 N бүрээст эмийг хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд эрсдэл илэрсэн талаар мэдээлэл байхгүй. Гэвч болгоомжлох үүднээс эмч, эм зүйчдээ хандан зөвлөгөө авна уу.

 

 

Padma 28 N бүрээст эмийг хэрхэн хэрэглэх вэ?

 

Насанд хүрэгсэд: хэрэв эмч өөрөөр заагаагүй бол эхний үед өдөрт 2 ширхэгийг 3 удаа хоолны өмнө болон хооллох үедээ хангалттай усаар даруулан ууна. Зовиур багасаад ирэнгүүт тунгаа 1-2 удаа болгон багасгана. Залгих хүндрэлтэй бол гаднах бүрээсээс салган бүлээн усанд хийн ууж болно. Хэрэв ходоод гэдэсний зовиур илэрвэл хооллох үедээ ахиухан шингэнээр даруулан (бүлээн ус бол сайн) уух, зарим тохиолдолд уух тунг багасгаж болно.  

Хэрэв эмчийн заавраар хэрэглэж байгаа бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

Өөр эм хэрэглэж байгаа бол уг эмнээсээ 1,5-2 цагийн зайтай хэрэглэ.  

Хүүхэд: хүүхэд болон өсвөр насныханд аюулгүй эсэхийн судалгаа хийгдээгүй тул хэрэглэхгүй.

Эмийг эмийн заавар, эмчийнхээ зөвлөсөн дагуу хэрэглэнэ үү. Хэрэв эмийг үйлчилгээ сул эсвэл хэтэрхий хүчтэй үйлчилж байна гэж үзэж байгаа бол эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

 

Padma 28 N бүрээст эм ямар гаж нөлөө үзүүлж болох вэ?

 

Mаш ховор тохиолдолд ходоод гэдэс хямрах, арьс туурах болон загатнах. Зарим нэгэн хүнд зүрх дэлсэх, бага зэрэг тайван биш байдал ажиглагдаж болно.  

 Хэрэв дээр дурдсан шинж тэмдэгүүд болон түүнээс өөр шинж тэмдэг ажиглагдвал эмч, эм зүйчидээ мэдэгдэнэ үү.

 

Юуг анхаарах вэ?

 

Эмийн хадгалах хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй.

Үйлдвэрийн савалгаанд нь тасалгааны хэм (15-25 С) -д хадгална.  

Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

 

Хэрэв цааш лавлах зүйл гарвал эмч, эм зүйч, эм баригчаас лавлана уу.

 

 

Padma 28 N бүрээст эм ямар найрлагатай вэ?   

 

Нэг ширхэг бүрээст эмийн агууламж:

 

40 мг Aucklandiae radicis pulvis, 40 мг Lichenis islandici pulvis, 35 мг Azadirachtae indicae fructus pulvis, 30 мг Cardamomi fructus pulvis,  30 мг Myrobalani fructus pulvis, 25 мг Pimentae fructus pulvis, 20мг Marmeli fructus pulvis, 20 мг Calcii sulfas hemihydricus, 15 мг Aquilegiae vulgaris herbae pulvis, 15 мг Liquiritiae radicis pulvis, 15 мг Plantaginis lanceolatae folii pulvis, 15 мг Polygoni avicularis herbae pulvis, 15 мг Potentillae aureae herbae pulvis, 12 мг Caryophylli floris pulvis, 10 мг  Kaempferiae galangae rhizomatis pulvis, 10 мг Sidae cordifoliae herbae pulvis, 10 мг Valerianae radicis pulvis, 6 мг Lactucae sativae folii pulvis, 5 мг Calendulae floris cum calyce pulvis, 4 мг D-Camphora, 1 мг Tuberis aconiti pulvis.

 

Дагалдах бодис: Hypromellosum (E464), Silica colloidalis anhydrica, Mannitolum (E421)

 

Бүртгэлийн дугаар

 

FT20161122CO05835 (Монгол улсын эрүүл мэндийн яам)

67540 (Swissmedic)

 

Padma 28 N бүрээст эмийг олгох нөхцөл ба савлалт

 

Эмийн сангаас жоргүйгээр олгоно.

60,200,540-өөр савлагдсан бүрээст эм.

 

Зөвшөөрөл авсан байгууллага

 

Дэл Mагнай ХХК, PO Box 404, PO 20, 14192 Улаанбаатар, Монгол  

 

Үйлдвэрлэгч

 

PADMA AG, Haldenstrasse 30, CH-8620 Wetzikon, Швейцар

 

Энэхүү эмийн хэрэглэх зааврыг хамгийн сүүлд 2020 оны 7 сард Швейцарын эмийн эмчилгээний Swissmedic байгууллагаас хянаж баталгаажуулсан болно.