Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пресин-35
Худалдааны нэр
Англи
Триметазидин
Үйлдвэрлэгч
Reyoung Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
35мг
Эмийн хэлбэр
удаан чөлөөлөгддөг бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ПРЕСИН (PRESINE)-35

ЭМИЙН ЗААВАР: ӨВЧТӨНД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

 

ПРЕСИН (PRESINE)-35

удаан чөлөөлөгддөг шахмал

(Триметазидин дигидрохлорид 35мг)

Text Box: Энэхүү эмийн зааварт танд чухал мэдээлэл агуулагдсан тул бэлдмэлийг хэрэглэхийн өмнө бүхэлд нь анхааралтай уншаарай.
-	Энэхүү зааврыг хадгалаарай. Дахин унших шаардлага гарч болох юм.
-	Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол эмч эсвэл эм зүйчээс лавлаарай.
-	Энэхүү эмийг зөвхөн танд зориулан бичсэн болно. Бусад хүмүүст дамжуулан хэрэглэхийг хориглоно. Хэдийгээр өвчний шинж тэмдэг таныхтай адил байлаа ч тэдэнд сөргөөр нөлөөлж болох юм.
-	Хэрэв ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана уу. Үүнд энэхүү зааварт бичигдээгүй гаж нөлөө ч бас багтана.


 

Энэхүү эмийн хэрэглэх зааварт ямар мэдээлэл байгаа вэ?:

1.    ПРЕСИН (PRESINE)-35 гэж юу болох мөн түүнийг юунд хэрэглэдэг болох

2.    ПРЕСИН (PRESINE)-35 хэрэглэхийн өмнө юуг мэдэх шаардлагатай болох

3.    ПРЕСИН (PRESINE)-35-ыг хэрхэн хэрэглэх

4.    Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд

5.    Хориглох заалт

6.    ПРЕСИН (PRESINE)-35-ыг хэрхэн хадгалах

7.    Савлагааны агууламж ба бусад мэдээлэл

1.    ПРЕСИН (PRESINE)-35 гэж юу болох мөн түүнийг юунд хэрэглэдэг болох

Энэхүү эмийг насанд хүрэгсдэд хэрэглэх зориулалттай бөгөөд зүрхний бахыг (титэм судасны эмгэгийн шалтгаант цээжний өвдөлт) эмчлэх бусад эмтэй хавсарч хэрэглэнэ.

2.    ПРЕСИН (PRESINE)-35 хэрэглэхийн өмнө юуг мэдэх шаардлагатай болох

Дараах тохиолдолд ПРЕСИН (PRESINE)-35 хэрэглэхийг хориглоно:

-      Хэрэв та триметазидин эсвэл энэхүү эмийн найрлага дах аль нэг бодист (6-р хэсэгт жагсаасан) харшилтай тохиолдолд.

-      Хэрэв та Паркинсоны өвчтэй тохиолдолд: хөдөлгөөнд нөлөөлдөг (чичрэх, хөшүүн байрлал, хөдөлгөөн удаашрах ба хөлөө чирч явах, тэнцвэргүй алхаа) тархины эмгэгшил.

-      Хэрэв та бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн эмгэгшилтэй тохиолдолд.

Анхааруулга ба болгоомжлол

ПРЕСИН (PRESINE)-35 хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

-      Хэрэв та бөөрний үйл ажиллагааны эмгэгшилтэй бол эмч таны тунг зохицуулж болох юм.

Энэхүү эм нь ялангуяа өндөр настанд чичрэх, хөшүүн болох, хөдөлгөөн удаашрах ба хөлөө чирч явах, тэнцвэргүй алхах зэрэг шинж тэмдгийг үүсгэх эсвэл хүндрүүлж болзошгүй, тиймээс үүнийг хянаж, эмчилгээг дахин үнэлэх боломжтой эмчид мэдэгдэх шаардлагатай.

Хүүхэд ба өсвөр насныханд

ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг 18-аас доош настай хүүхдэд хэрэглэхийг зөвлөхгүй.

ПРЕСИН (PRESINE)-35 ба бусад эмүүд

Хэрэв та өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл хэрэглэхээр төлөвлөсөн тохиолдолд эмч ба эм зүйчид хэлээрэй. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл үүсгэсэн тохиолдол мэдээлэгдээгүй.

ПРЕСИН (PRESINE)-35 ба хоол хүнс, уух зүйлс

ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг хоол хүнс, уух зүйлсээс үл хамааран хэрэглэж болно.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Хэрэв та жирэмсэн бол ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Жирэмсэн байж болзошгүй эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа тохиолдолд энэхүү эмийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна уу.

Триметазидин нь хөхний сүүгээр ялгарна. Тиймээс, хэрэв хөхүүл үед триметазидин хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол хүүхдийг хөхөөр хооллохоо зогсоох хэрэгтэй.

Машин барих ба автомеханизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Энэхүү эм нь нойрмоглох ба толгой эргэх нөлөө үзүүлэх тул жолоо барих ба автомеханизмтай ажиллах чадварт нөлөөлөх магадлалтай.

3.    ПРЕСИН (PRESINE)-35-ыг хэрхэн хэрэглэх

Энэхүү эмийн бэлдмэлийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв эргэлзээ төрвөл эмч эсвэл эм зүйчээс лавлаарай.

ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг нэг шахмалаар өдөрт 2 удаа хоолтой хамт өглөө ба орой ууж хэрэглэхийг зөвлөдөг.

Хэрэв та бөөрний үйл ажиллагааны эмгэгшилтэй эсвэл  75-аас дээш настай тохиолдолд эмч тунг зохицуулах зөвлөгөө өгч болох юм.

Хэрэглэх арга

Шахмалыг ууж хэрэглэнэ.

Шахмалыг хангалттай хэмжээний шингэн буюу усаар даруулан ууж хэрэглэнэ үү.

Хэрэв ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг хэрэглэх ёстойгоосоо их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд:

Энэхүү эмийн бэлдмэлийн тун хэтэрсэнтэй холбоотой хордлогын тохиолдол мэдээлэгдээгүй.

Хэрэв ПРЕСИН (PRESINE)-35 хэрэглэхийг мартсан тохиолдолд:

Хэрэглэхийг мартсан шахмал/тунг нөхөхийн тулд давхар тунгаар хэрэглэхийг хориглоно.

Хэрэв ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийн хэрэглээг зогсоосон бол:

Эмч зөвлөөгүй бол эмийн хэрэглээг дур мэдэн зогсоож болохгүй.

Энэхүү эмийн талаар асуух зүйлс байвал эмч эсвэл эм зүйчид хандана уу.

4.    Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд

Энэхүү эм нь бусад бүх л эмийн адилаар бүх хүмүүст биш ч гэсэн гаж нөлөө үүсч болох юм.

Түгээмэл (10 хүн тутмын 1 тохиолдолд):

Толгой эргэх, толгой өвдөх, хэвлийгээр өвдөх, суулгах, хоолны шингэц алдагдах, бие сулрах, бөөлжих, тууралт, загатнаа, чонон хөрвөс, бие сульдах

Ховор (1000 хүн тутмын 1 тохиолдолд):

Зүрхний хэм жигд биш (үүнийг зүрх дэлсэх гэж нэрлэдэг), зүрхний ердийн бус агшилт үүсэх, зүрхний цохилт олшрох, толгой эргэх эсвэл ухаан алдалт зэргийг үүсгэдэг, босоо байдалд цусны даралт унах, биеийн байдал сульдах (бие ерөнхийдөө сулрах), толгой эргэх, тархи манасхийх, муужрах, улайх

Давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тооцоолох боломжгүй):

Экстрапирамид шинж тэмдэг (чичрэх мөн гар ба хөл салганах зэрэг хэвийн бус хөдөлгөөн, биеийн мушгирах хөдөлгөөн, хөлөө чирч алхах, гар ба хөл хөших), ихэвчлэн эмчилгээг зогсоосны дараа эргэх шинжтэй байна.

Өтгөн хатах, хүнд хэлбэрийн арьсны цэврүүт улайлтат тууралт, юм залгих эсвэл амьсгалахад хүндрэл үзүүлж болзошгүй нүүр, уруул, ам, хэл ба хоолой хавагнах.

Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана. Үүнд энэхүү зааварт дурдагдаагүй аль нэгэн гаж нөлөө хамаарна.

5.    Хориглох заалт

Дараах тохиолдолд ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг хэрэглэх/уухыг хориглоно:

-      Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөн (креатинины клиренс<15мл/мин)

-      Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөн.

6.    ПРЕСИН (PRESINE)-35-ыг хэрхэн хадгалах

-      Энэхүү эмийг хүүхэд харахааргүй ба хүрэхээргүй газарт хадгална.

-      Энэхүү эмийн хайрцаг ба блистр дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрөөр тодорхойлогдоно.

-      30°C-аас дээш хэмд хадгалахгүй.

-      Ямар ч эмийг бохирын ус эсвэл ахуйн хог хаягдлаар дамжуулан хаяхыг хориглоно. Хэрэглэхгүй болсон эмийг хэрхэн устгахыг эм зүйчээс лавлаарай. Эдгээр арга хэмжээ нь хүрээлэн буй орчинг хамгаалахад тустай юм.

-      3 жил хадгална.

7.    Савлагааны агууламж ба бусад мэдээлэл

ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийн найрлага:

Идэвхтэй бодис нь триметазидины гидрохлорид юм.

Удаан чөлөөлөгддөг шахмал бүрт 35мг триметазидины гидрохлорид агуулагдана.

Бусад туслах бодисууд:

Гипромеллоз, декстрин, лактоз, бичил талст целлюлоз, повидон К30, магнийн стеарат, силика, ходоодонд уусдаг бүрхүүл үүсгэгчид.

ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийн харагдах байдал ба савлалт:

Цайвар ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй, 2 талдаа гүдгэр хальсан бүрхүүлтэй шахмал (диаметр ойролцоогоор 8.0мм).

Нэг блистрт 10 удаан чөлөөлөгддөг шахмал, нэг хайрцагт 6 блистр савлагдана.

ПРЕСИН (PRESINE)-35 бэлдмэлийг зөвхөн жороор олгоно.

Үйлдвэрлэгч:

Reyoung Pharmaceutical Co.,Ltd

Монгол улс дах албан ёсны дистрибьютер

Tegsh-Anar LLC / 7013-3535