
Хэрэглэх заавар
Жороор олгоно.
Remist Tablet (Rebamipide)
Ремист шахмал (Ребамипид)
Найрлага
Шахмал бүр дэх агууламж
Ребамипид (КФ) ---------------------------------100мг
Ерөнхий байдал
Цагаан өнгийн дугуй хэлбэртэй, хальсан бүрхүүлтэй шахмал
Хэрэглэх заалт
- Ходоодны шарх
- Ходоодны салст бүрэвчийн эмгэгүүд ( улайлт, салстын гэмтэл, цус алдалт, улайлт, хаван) дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд: Ходоодны хурц үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл хүндэрч хурцдах
Тун ба хэрэглэх арга
Насанд хүрэгчид: Ребамипидийг 100мг –аар өдөрт 3 удаа ууна. Ходоодны шархны үед өглөө, орой, унтах үедээ ууна.
Болгоомжлол
1.Хориглох заалт
Тухайн эм болон түүний найрлага дах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
2.Гаж нөлөө
Ховор тохиолдол ; <0,1%, хааяа тохиолдол ; 0,1-5%, илрэлгүй эсвэл мэдээлэгдээгүй ; 5% ≤
1.Ноцтой гаж нөлөө
(1)Шок, анафилакси төс урвал (давтамж тодорхойгүй): Шок, анафилакси төст урвал тохиолдож болзошгүй.Сайтар хянаж ямар нэг хэвийн бус илэрэл ажиглагдвал хэрэглэхээ зогсоож тохирох арга хэмжээг авна.
(2)Цагаан эс багасах (ховор), ялтсан эс цөөрөх (давтамж тодорхойгүй): Цагаан эс цөөрөх , ялтсан эс цөөрөх гаж нөлөө илэрч болзошгүй. Тиймээс өвчтөнөө сайтар хянаж ямар нэг хэвийн бус илэрэл ажиглагдвал хэрэглэхээ зогсоож тохирох арга хэмжээг авна.
(3)Элэгний үйл ажиллагаа алдагдах(ховор) мөн шарлалт (давтамж тодорхойгүй): Энэхүү эмийг хэрэглэж байгаа өвчтөнд элэгний үйл ажиллагаа алдагдах, шарлалт үүсч болох бөгөөд шинжилгээнд АЛАТ, АСАТ, Гамма ГТП, АЛП-ын түвшин нэмэгдэлт мэдээлэгдэж байсан. Лабораторийн шинжилгээнд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсоож тохирох арга хэмжээг авна.
2)Бусад гаж нөлөө
(1) Хэт мэдрэгшил: Ховор тохиолдолд ; Хэт мэдрэгшсэнээс тууралт гарах, загатнах, экзем төст тууралтууд, чонон хөрвөс тохиолдож болзошгүй. Эдгээр үр дагавар илэрвэл эмчилгээг зогсооно.
(2)Мэдрэл сэтгэцийн талаас: Бадайрах, толгой эргэх, нойрмоглол үүсч болзошгүй.
(3)Ходоод гэдэсний талаас: Ам хатах, ховор тохиолдолд өтгөн хатах, гэдэс цардайх, суулгах, дотор муухайрах, бөөлжих, шар хөөрөх, хэвлийгээр өвдөх, гулгих, амтны мэдрэмж өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч болзошгүй.
(4)Элэгний талаас: Трансаминаз өсөх, АЛАТ, АСАТ, Гамма ГТП, АЛП нэлээд өсөх, эсвэл халуурах, зарим тохиолдолд халууралт, тууралт гарч болзошгүй. Энэ тохиолдолд эмчилгээг зогсоож зохих арга хэмжээг авна.
(5)Цусны талаас: Ховор тохиолдолд цагаан эсийн дүрст элементүүд цөөрөх, лимфоцит олшрох, гранулоцитофения илэрч болзошгүй.
(6)Бусад: Хөх хавдаж эмзэглэх, халуурах, эрэгтэй хүний хөх томрох, сүү орох, зүрх дэлсэх, сарын тэмдэг алдагдах, нүүр улайх, хэл бадайрах, ханиах, амьсгал дарангуйлалын хам шинж, үс халзрах ховор тохиолдолд сарын тэмдэг алдагдах, цусанд мочевин ихсэх, хавагнах, залгиур хоолойд гадны биет байгаа мэт мэдрэмж төрөх гаж нөлөө илэрч болзошгүй.
3.Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
1)Ребамипидийг жирэмсэн үед хэрэглэх аюулгүй байдлын нотлогдсон судалгаа байхгүй. Тиймээс жирэмсэн үед ашигтай тал нь урагт нөлөөлөх эрсдэлээсээ илт давуутай л биш бол хэрэглэхгүй.
2)Амьтан дээр хийсэн судалгаагаар энэ бэлдмэл нь хөхний сүүгээр ялгардаг болохыг мэдээлсэн. Тиймээс энэ эмийг хөхүүл эх хэрэглэхээх бол хүүхдээ хөхүүлэхээ түр зогсооно.
4.Хүүхдэд хэрэглэх
Хүүхдэд хэрэглэхэд аюулгүйг нотолсон судалгаа байхгүй. ( Клиник судалгаа хангалтгүй)
5.Өндөр настанд хэрэглэх
Энэ бэлдмэлийн үзүүлэх гаж нөлөө ба бусад нөлөөлөл нь өндөр настан ба залуу хүмүүст адил байдаг. Гэхдээ өндөр настай хүмүүсийн физиологийн үйл ажиллагаа буурсан байдаг учир болгоомжтой хэрэглэнэ.
6.Хадгалах үеийн болгоомжлол
1)Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
2)Бэлдмэлийг буруу хэрэглэх, чанар байдлаа алдахаас сэргийлж өөрийнх нь савыг сольж болохгүй.
Савалгаа
30 шахмал, 500 шахмал
Хадгалах
Гэрлээс хамгаалж сайтар таглаж тасалгааны хэмд (1-30°) хадгална.
Олгох нөхцөл
Жороор олгох бэлдмэл
Хадгалах хугацаа
Үйлдвэрлэгдсэнээс хойш 36 сар.
Үйлдвэрлэгч
Hawon Pharmaceutical Co.,Ltd. БНСУ






















































