Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бароскон Давхар Үйлдэлт Суспенз
Худалдааны нэр
Англи
Натрийн алгинат + Бикарбонат натри + Кальцийн карбонат
Үйлдвэрлэгч
Yungjin pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
10мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хэрэглэгчдэд зориулсан эмийн хэрэглээний заавар

 

 

БАРОСКОН

Давхар үйлдэлт суспенз

 

Найрлага

Цаасан ууттай 10мл бэлдмэл бүрт:

Алгинатын натрийн давс---------------------------------- 500мг

Кальцийн карбонат------------------------------------------ 325мг

Натрийн бикарбонат---------------------------------------- 213мг

Метилт Парагидроксибензоат(Тогтворжуулагч)---------28мг

Пропилт Парагидроксибензоат (Тогтворжуулагч)-------4мг

 

Эмийн  хэлбэр, харагдах байдал:

Цайвар  шар буюу шаргал өнгөтэй, гааны амттай  цийдмэг.  Хөнгөн цагаан  уутанцарт савлагдсан.

 

Хэрэглэх заалт:

Ходоод улаан хоолойн сөргөө өвчний шинж тэмдгийг эмчлэх, тухайлбал хүчиллэг зүйлээр гулгих, цээж хорсох, хоолны шингэц  хямрах, мөн түүнчлэн ходоодны хүчил ихсэх шинж тэмдгийн үед хэрэглэнэ. (гиперацидоз).

 

Хэрэглэх арга ба тохиромжтой тун:

Насанд хүрэгчид ба  12-оос дээш насны хүүхэд: 1-2 уутыг хоолны дараа болон унтахын өмнө  ууж хэрэглэнэ.

 

Фармакокинетик:

Ууж хэрэглэсэн эм нь цусны их эргэлтэд шимэгдэн ордоггүй  бөгөөд  ходоодны хүчилтэй шууд үйлчлэлцэж, түүнийг  саармагжуулдаг.

 

Фармакодинамик:

Эмийн фармакологийн бүлэг: Ходоод, дээрх  гэдэсний шархлаа болон ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед хэрэглэх бусад эм.

Энэ бэлдмэл нь хоёр антацид (кальцийн карбонат ба натрийн бикарбонат) болон алгинатын нэгдэл юм.

 

Залгисны дараа эмийн бэлдмэл ходоодны хүчилтэй шуурхай үйлчлэлд орж,  бүрэн саармагжсан pH  бүхий алгиний хүчлийн гелийн давхаргыг үүсгэх ба энэ нь ходоодны амсар дээгүүр хөвөн, дээд тал нь 4 хүртэл цагийн турш ходоод улаан хоолойн сөргөөг үр дүнтэйгээр тогтоон барьдаг.

 

Өвчний цочмог  үед гелэн  давхарга нь ходоодон дахь  хоолны оронд улаан хоолойгоор өгсөж гарах тохиолдол байдаг ба энэ нь өвчин намдаах үр дүнтэй. Кальцийн карбонат нь ходоодны хүчлийг саармагжуулж хоолны шингэц муудах, цээж хорсох шинж тэмдгийг хурдан арилгаж өгнө. Бэлдмэлд  саармагжуулах үйлчилгээтэй натрийн бикарбонат нэмж өгснөөр энэ эмийн  үр нөлөө илүү сайжирсан.  

 

Хэрэглэх арга:

Ууж хэрэглэнэ.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Найрлагандаа антацидын үйлчлэл бүхий кальцийн карбонат агуулсан байдаг тул өөр бусад төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэхдээ  наад зах нь 2 цагийн зай барих нь зүйтэй. Ялангуяа  H2 гистамины эсрэг эмүүд, тетрациклин, дигоксин, фторхинолонууд, төмрийн давс, кетокеназол, нейролептикүүд, тироксин,  пенициламин, бетаблокаторууд (atenolol, metoprolol, propranolol), глюкокортикоидууд,  хлороквин ба дифосфонатуудыг антацид эмүүдтэй нэг дор ууж хэрэглэж болохгүй.

 

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хэрэглээ

Уг бүтээгдэхүүн нь жирэмсэн эх болон ураг, мөн нярай хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө үзүүлсэн тохиолдол  одоогоор  мэдээлэгдээгүй. Иймд энэ эмийн бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болно.

 

Хориглох заалт:

Хэт мэдрэмтгий өвчтөн, гидроксибензоатын нийлмэл эфирт (парабенд) хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.

 

Анхааруулга болон сэрэмжлүүлэг:

10мл ууттай бэлдмэл бүрт (нэг уутны хэмжээ) 127.9мг (5.56mmol) натри агуулагдсан байдаг. Иймд давсыг бүрэн хорих дэглэм барих шаардлагатай эмчлүүлэгч, тухайлбал  эмчилгээнд үр дүн  сайн авахгүй байгаа  зүрхний үйл ажиллагааны   архаг  дутагдалтай болон бөөрний  үйл ажиллагааны  алдагдалтай өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхдээ давсны агууламжийг нь тооцож үзэх шаардлагатай. 

 

10мл ууттай бэлдмэл бүрт (нэг уутны хэмжээ) 130мг (3.25mmol) кальц агуулагддаг. Тиймээс цусан дахь кальцийн хэмжээ нь ихэссэн (гиперкальциеми), шээсэнд кальцийн давс тодорхойлогдсон   болон кальцийн агууламж  бүхий  бөөрний чулуутай өвчтөнд уг бэлдмэлийг уулгахдаа анхаарах шаардлагатай.

 

12-оос доош насны хүүхэд эмчийн зааваргүйгээр уг бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжгүй.

 

Хэрвээ долоо хоногийн дараа шинж тэмдэг сайжрахгүй бол эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.

 

Бэлдмэлийн найрлагад ордог Метилт Парагидроксибензоат (Е218) болон Пропилт Парагидроксибензоат (Е216) бодисуудад  харшлын хариу үйлдэл  үзүүлж болзошгүй (гаж урвал нилээн хожим илэрч болзошгүй).

 

Гаж нөлөө:

 

Маш ховор тохиолдолд (<1/10,000) эмийн найрлаганд  орсон аль нэг бодист хэт мэдрэмтгий өвчтөнд арьсны тууралт,  бронхийн агчил, анафилаксийн эсвэл анафилакси төст урвал зэрэг  харшлын шинж тэмдгүүд илэрч болзошгүй.

 

Их хэмжээний кальцийн карбонат ууснаар, бодисын солилцооны тэнцвэрт байдал алдагдах (хэт шүлтлэгжих), цусны сийвэнд кальцийн хэмжээ ихсэх, "хүчлийн хариу цохилт" гэж нэрлэгдэх антацид эмийн хэрэглээг зогсоосны дараа париеталь эсээс ялгарах шүүрлийн хэмжээ хэт ихсэх шинж ба  сүү-шүлтийн хам шинж үүсэх эсвэл өтгөн хаталт үүсгэж болзошгүй. Эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд илэрдэг.

 

Тун хэтэрсэн тохиолдолд илрэх шинж тэмдэг ба эмчилгээ:

Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд, илрэх  шинж тэмдэгт тохируулан эмчилгээ хийнэ. Өвчтөний гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрч болзошгүй.

 

Хадгалах нөхцөл:

30 хэмээс доош нөхцөлд хадгална. Нарны шууд тусгал болон чийгнээс хамгаална.

 

Хадгалах хугацаа:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил.

 

Үйлдвэрлэгч:

Yungjin Pharm. Co.,Ltd.

66, Muha-ro, Namyang-eup, Hwaseong-si, Gyeonggi-do, Republic of Korea.

 

Эмийн бүртгэлийн эзэмшигч:

 

Монгол Эм Импекс Концерн ХХК