Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Панангин форте
Худалдааны нэр
Англи
Калийн аспартат + Магнийн аспартат
Үйлдвэрлэгч
Gedeon Richter Plc
Гарал үүслийн улс
Унгар
Тун хэмжээ
316мг+280мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн заавар

Бэлдмэлийн худалдааны нэр:

ПАНАНГИН ФОРТЕ (PANANGIN FORTE®)

 

Худалдааны бус олон улсын нэр: байхгүй

 

Эмийн хэлбэр: хальсан бүрхүүлтэй шахмал

 

Найрлага

Үйлчлэгч бодис:Нэг ширхэг хальсан бүрхүүлтэй шахмалд  калийн аспарагинат 316мг (калийн аспарагинат гемигидрат хэлбэрээр 332,6мг) болон магнийн аспарагинат 280мг (магнийн аспарагинат гемигидрат хэлбэрээр 350мг)-ийг  агуулна. 

Туслах бодис: усгүйжүүлсэн коллоид кремний диоксид, төмсний цардуул, повидон К-30, тальк, магнийн стеарат, тальк болон эрдэнэ шишийн цардуул.

Бүрхүүл: макрогол 6000, титаны диоксид(Е171), бутилжсэн үндсэн метакрилат (эудрагит Е) болон тальк.

 

Дүрслэл

Цагаан эсвэл  бараг цагаан өнгийн, зууван хэлбэртэй хальсан бүрхүүлтэй шахмал, 2 талын гадарга нь шаазан маягийнжигд бус гадаргуутай, бараг үнэргүй. Шахмалын нэг гадаргад <<А83>> гэсэн бичигтэй.

 

Эмийн эмчилгээний бүлэг

АТХ-ийн код: A12CX

 

Фармакологийн онцлог

 

Фармакодинамик                                                

Магни болон калийн ион нь эсийн доторх үндсэн катион бөгөөд  эдгээр нь олон тооны ферментийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эсийн дотоод бүтэц болон макромолекулын хоорондын холбоос үүсэлтэнд, түүнчлэн булчингийн агшилтын молекулын механизмд оролцдог. Эсийн доторх болон гаднах кали, кальци, натри болон магнийн ионы харьцаа нь зүрхний булчингийн агших чадварт нөлөөлдөг. 

Дотоод аспарагинат нь ионы  зөөгч байдлаар үйлчилдэг: эстэй адил төст чанар өндөр байдаг ба түүний давс бага зэрэг диссоциацлагддаг учир бүрдэл хэлбэрээр эсэд амархан нэвтэрдэг. Магнийн болон калийн аспарагинат нь зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулдаг.

Бие махбодид магни болон калийн дутагдлаас болж цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал, хэм алдалт болон зүрхний булчингийн бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэл ихэсдэг.

 

Фармакокинетик

Магни

70кг жинтэй хүнд бие махбодид агуулагдах магнийн хэмжээ ойролцоогоор 24гр(1000 ммоль); 60%аас дээш хувь нь ясанд, 40% нь араг ясны булчин болон бусад эдэд байна. Магнийн нийт нөөцийн 1% нь эсийн гаднах шингэн, ихэвчлэн ийлдсэнд агуулагдана. Эрүүл насанд хүрэгчдийн цусанд агуулагдах магнийн хэмжээ 0,7-10ммоль/л байдаг.

Хоногт эрэгтэй хүнд 350мг харин эмэгтэйчүүдэд 280мг магнийг хоол хүнстэй хэрэглэхийг зөвлөдөг. Харин жирэмсэн болон хөхүүл эхэд магнийн хэрэглээ ихэсдэг.

Магни нь хоол боловсруулах замаар идэвхтэй зөөвөрлөлтийн хэлбэрээр шимэгддэг. Бие махбодид магнийн тэнцвэрт байдлыг  бөөр зохицуулдаг. Иончлагдсан магнийн 3-5% нь бөөрөөр ялгарна.

Шээсний гарц ихсэх (жишээлбэл: өндөр идэвхтэй гогцоонд нөлөөлдөг шээс хөөх бэлдмэл) үед иончлогдсон магни гадагшаагаа ихээр ялгардаг. Хэрэв нарийн гэдсээр магнийн шимэгдэлт буурч гипомагниеми-д хүргэвэл бөөрөөр гадагшлах магни ялгаралт буурдаг (<0,5ммоль/л).

 

Кали

70кг жинтэйхүнд калийн ерөнхий нөөц нь дунджаар 140г (3570ммоль). Ерөнхий калийн нөөц нь эрэгтэйг бодвол эмэгтэйчүүдэд харьцангуй бага бөгөөд нас ахих тусам багасдаг. Бие махбодид агуулагдаж байгаа нийт калийн хэмжээний 2% нь эсийн гадна байршдаг бол 98% нь эсийн дотор агуулагддаг.

Хоногт авах калийн хэмжээ 3-4 гр(75-100ммоль) байдаг.

Кали нь ихэвчлэн бөөрөөр гадагшилдаг (өдөр болгон ойролцоогоор 90% нь бөөрөөр ялгарна) бол үлдсэн 10% нь хоол боловсруулах замаар гадагшилдаг. Ийм маягаар бөөр нь калийн тэнцвэрт байдал цусанд агуулагдах хэмжээг удаан хугацаагаар зохицуулдаг.  Эсийн гаднах болон доторх зайн хоорондын калийн урсгал нь мөн цусан дахь калийн агууламжийг богино хугацаанд зохицуулдаг.

 

Хэрэглэх заалт

Бие махбодод магни болон калийн нэмэлт эх үүсвэрийг хангах зорилгоор хэрэглэнэ.

Эмчлэгч эмчийн заалтаар:

-       Бэлдмэлийг зүрхний архаг эмгэгийн үед (зүрхний шигдээсийн дараах үеийн зүрхний дутагдал), зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалтын үед бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ.

-       Зүрхний гликозид хэрэглэх үеийн  нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

 

Хориглох заалт

-       Эмийн бэлдмэлийн найрлагад орсон үйлчлэгч болон туслах бодисын аль нэгэнд мэдрэг байх.

-       Бөөрний архаг болон цочмог дутагдал

-       Аддисоны өвчин, ховдол тосгуурын III зэргийн хориг

-       Зүрхний гаралтай шок (артерийн даралт 90мм муб-аас доош байх)

-       18-аас доош насны хүүхэд

 

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх

Панангин Форте бэлдмэл нь жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл байдаггүй.

 

Хэрэглэх арга, тун:

Тун

Насанд хүрэгчдэд

Зөвлөж буй хоногийн тун: 1шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Хоногийн дээд тун: 1 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

Дотуур ууж хэрэглэнэ.

Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь панангины үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.

 

Гаж нөлөө

Их тунгаар хэрэглэсэн үед суулгалт үүсч болно.

 

Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд

Калийн аспарагинат болон магнийн аспарагинат агуулсан бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Бөөр нь калийг их хэмжээгээр ялгаруулах чадвартай тул зөвхөн калийн ялгаралтын цочмог болон илэрхий өөрчлөлтийн үед бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэвэл цусан дахь калийн хэмжээ ихсэж болохыг анхаарах хэрэгтэй.  Магни нь эмчилгээний “цонх” өргөн ба бөөрний дутагдалгүй үед хүнд явцтай гаж нөлөө маш ховор илэрдэг.

Хэвлэлийн эх сурвалжаас үзэхэд магнийг дотуур ууж хэрэглэхэд хөнгөн хэлбэрийн суулгалт үүсдэг. Панангин Форте®бэлдмэлийг өндөр тунгаар уух явцад суулгалт үүсч болзошгүй. Учир нь түүний найрлаганд магни агуулдаг.

Гиперкалиемийн шинж: бие сулрах, гаж мэдрэхүй, брадикарди, саажилт болон хэм алдалт.

Гипермагниемийн шинж: дотор муухайрах, бөөлжилт, летаргический зүүд, артерийн даралт буурах, брадикарди, бие сулрах болон рефлекс багасах.

Эмчилгээ: бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бэлдмэлийн хэрэглээг зогсоож шинж тэмдэгийн эмчилгээг эхлэнэ (судсаар кальци хлорид тарих, шаардлагатай гэж үзвэл - гемодиализ).

 

Эмийн харилцан нөлөөлөл

Калийн аспарагинат болон магнийн аспарагинат агуулсан бэлдмэлийн харилцан нөлөөллийг судлаагүй. Эрдэм шинжилгээний эх сурвалжаас үзэхэд кали болон магни нь зарим бэлдмэлтэй харилцан нөлөөлөлд ордог тухай бичсэн байдаг.

Панангиныг калийг хадгалагч шээс хөөх бэлдмэл болон ангиотензин хувиргагч ферментын хориглогч, бета-адреноблокатор, циклоспорин, гепарин болон үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй хамт хэрэглэхэд гиперкалиеми үүсэх эрсдэл бий болгоно.

Дотуур ууж хэрэглэдэг тетрациклины бэлдмэл, төмрийн давс болон натрийн фторид зэрэг нь панангины хоол боловсруулах зам шимэгдэлтийг саатуулдаг.

Иймд дээрх бэлдмэл болон  уг бэлдмэлийн уух хоорондох зай нь 3 цагаас багагүй байхыг анхаарна уу.

 

Бэлдмэлийг хэрэглэж байх үеийн анхааруулга ба болгоомжлол

Цусны калийн хэмжээг ихсэх магадлалтай эмгэг бүхий өвчтөний цусны электролитын хэмжээг тогтмол хянах шаардлагатай. 

Хүүхдийн практикт хэрэглэх нь

Панангин Форте®бэлдмэлийг хүүхэд болон өсвөр насанд хэрэглэхийг хориглоно. Учир нь энэ насныханд бэлдмэлийн үр дүн болон аюулгүй байдал нь судлагдаагүй болно.

 

Тээврийн хэрэгсэл, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Панангин Форте® нь авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллах чадварт нөлөөлдөггүй.

 

Савлалт

15 бүрхүүлтэй шахмалыг ПВХ/ПВДХ материалаар хийгдсэн блистерт савлан хөнгөн цагаан цаасаар битүүмжилсэн байна.

2.4 болон 6 блистерийг эм хэрэглэх зааврын хамт картон хайрцаг савлагдсан байдаг.

 

Хадгалах нөхцөл

300С-аас дээшгүй хэмд  хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

 

Хүчинтэй хугацаа

2 жил

 

Олгох нөхцөл

Эмчийн жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч

<<Гедеон Рихтер>> НХН

1103 Будапешт, Демреи гудамж 19-21

БНУнгар Улс