
Хэрэглэх заавар
АСКОРБИНЫ ХҮЧИЛ 50 МГ ШАХМАЛ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: Аскорбины хүчил
Эмийн олон улсын нэршил: Аскорбины хүчил
Эм судлалын бүлэг: Аминдэм
Эмийн хэлбэр: Дотуур ууж хэрэглэх шахмал эм
Найрлага: Аскорбины хүчил 50 мг, туслах бодис: глюкоз, натрийн карбоксиметилцардуул, цардуул, магнийн стеарат.
Тун хэмжээ: 50 мг х 10
Эм судлалын үйлдэл: Аскорбины хүчил хүчтэй ангижруулагч тул амьд бие махбодийн исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын нэвчимхий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн процессыг тохируулах, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклеины хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг байна.
Хэрэглэх заалт:
Аскорбины хүчлийн дутагдал, гемофили, цус бүлэгнэлт ихэссэн хүмүүс, гемофили, цус шүүрлийн диатиз, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлттэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт:
Аскорбины хүчлийг цусны бүлэгнэлт ихэссэн хүмүүс, тромбоз, тромбофлебитын үед өдөрт 0.2 г-аас их тунгаар хэрэглэхийг цээрлэнэ. Бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино.
Гаж нөлөө:
Аскорбины хүчлийг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл нойр булчирхайн Лангергансын арлын үйл ажиллагаа дарангуйлагдсанаас чихрийн шижин үүсэх эрсдэл нэмэгдэх ба бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт зэрэг гаж нөлөө илэрнэ.
Бусад эмтэй харилцан үйлчлэл: Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмтэй хамт хэрэглэхэд аскорбины хүчлийн шимэгдэлт багасна. Пенициллин, төмөртэй хамт хэрэглэхэд тэдгээрийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх ба гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмүүдийн үйлдлийг бууруулна.
Хэрэглэх арга, тун: Урьдчилан сэргийлэх зорилгоор хоногийн тун 0.05-0.1 г, жирэмсэн болон төрсний дараах үе, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 0.3 г-аар 10-15 хоногийн турш, хүүхдэд урьдчилан сэргийлэх зорилгоор 0.025 г-аар өдөрт 2-3 удаа, эмчилгээний зорилгоор насанд хүрэгсдэд хэрэглэх хоногийн уух тун 0.0.5-0.1 г-аар өдөрт 3-5 удаа хоолны дараа ууна.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: Ердийн нөхцөлд чийг гэрлээс хамгаалж хадгална.
Анхааруулга: Шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд аскорбины хүчлийн шимэгдэлт багасна.
Олгох нөхцөл:
Жоргүй олгоно.


















































































