Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Виталипид Н адулт
Худалдааны нэр
Англи
Поливитамин
Үйлдвэрлэгч
Fresenius Kabi SSPC
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
10мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Насанд хүрэгсдийн Виталипид TM N

Tосонд уусдаг витамин бүхий тариа (II)

 

Эмийн заавартай нарийн уншиж танилцаад эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.

 

Бүтээгдэхүүний нэршил:

Худалдааны нэр:   Насанд хүрэгсдийн Виталипид TM N

Ерөнхий нэр:         Тосонд уусдаг витамин бүхий тариа (II)

 

Найрлага:

10 мл буюу нэг ампулд агуулагдах витамины найрлага:

 

Амин дэм А          

0.99 мг   

Буурцагны цэвэршүүлсэн тос            

1 гр

Амин дэм Д2         

5 мкг     

Өндөгний цэвэршүүлсэн фосфолипид      

0.12 гр

Амин дэм Е           

9.1 мг    

Глицеролын ангидрид                   

0.22 гр

Амин дэм К1         

0.15 мг   

Натрийн гидрохлорид рH                 

8               

Тарилгын ус         

10 мл

 

 

 

Шинж чанар:

Виталипид N нь цагаан өнгөтэй, усан суурь бүхий тосон эмульс.

 

Хэрэглэх заалт:

Виталипид N нь насанд хүрэгсдийн тосонд уусдаг А, Д2, Е, болон К1 витаминыг агуулдаг бөгөөд эдгээрийг бүрэн нөхөх шаардлагатай өвчтөний нэг өдрийн хэрэгцээг судсаар тарьж хангах боломжтой.

 

Хэрэглэх тун ба аргачлал:

Насанд хүрэгсэд ба 11-ээс дээш насны хүүхдэд тун нь 10 мл буюу 1 ампул байна. Виталипид N-ийг дусааж эхлэхийн өмнө ариун нөхцөлд Интралипидэд нэмнэ. Тухайн уусмалыг зөөлөн сэгсэрч хольсны дараа дуслаар тарина

Насанд хүрэгсдийн Виталипид N-ийг Солувит N-ын уусмалтай хольж болно. Нэг флакон Солувит N-ын уусмалыг ариун нөхцөлд 10 мл Виталипид N-ээр буюу эсвэл Интралипидээр найруулан хольж дуслаар тэжээх дэглэмийн дагуу хэрэглэнэ.

 

Анхааруулга:

Хэрэглэхээс өмнө заавал шингэлэх шаардлагатай.

Виталипид N нь амин дэм К1 агуулдаг учир кумарины цус бүлэгнэлтийн эсрэг үйлдлийг саатуулах нөлөө үзүүлж болзошгүй.

 

Савлалт:

Нэг хайрцганд 10 ампулаар савлагдсан.

 

 

 

Хадгалах нөхцөл:

2-10°С-ийн хэмд харанхуй газар хадгална.

 

Хадгалах хугацаа:

2 жил