Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин Е 400мг
Худалдааны нэр
Англи
Токоферол
Үйлдвэрлэгч
Minskintercaps UV
Гарал үүслийн улс
Беларусь
Тун хэмжээ
400мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийг эмнэлгийн зориулалтаар хэрэглэх заавар

 

ВИТАМИН Е


Худалдааны нэр: Витамин Е

Олон улсын буюу патентын бус нэр: Токоферол

Эмийн хэлбэр: 200мг ба 400мг капсул.

Найрлага: Нэг капсулд:

  • Үйлчлэгч бодис: альфа-токоферолацетат – 200мг ба 400мг.
  • Туслах бодис: наранцэцýгийн тос,
  • Капсулын бүрхүүлийн найрлага: желатин, глицерин, цэвэршүүлсэн ус, натрийн бензоат Е-211 тус тус агуулагдана.

Ерөнхий шинж:

  • Тод шар өнгөтэй, өндгөлжин хэлбэрийн заадсыг бэхэлсэн зөөлөн капсул,

Эмийн эмчилгээний бүлэг:

  • Витаминууд. Бусад витаминууд.
  • АТС Код А11НА03.

Эм судлалын онцлог

  • Фармакодинамик:
    • Витамин Е нь антиоксидант бодис бөгөөд эсийн пролифераци, эдийн бодисын солилцоонд оролцож, эритроцитийг задралаас хамгаалах, хялгасан судасны гэмтэл болон нэвчимтгий чанарын ихсэлтээс сэргийлдэг.
    • Бэлдмэл судас хатуурал, зүрхний болон араг ясны булчингийн тэжээлийн өөрчлөлтийг саатуулж, зүрхний булчингийн тэжээл ба агших чадварыг сайжруулан, хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгадаг. Чөлөөт язгуурын урвалыг хориглож, хүчилтөрөгчийн хэт исэл үүсэхээс сэргийлэн, эсийн болон эс доторх мембраны гэмтэлээс хамгаалдаг. Гема-, гем-агуулагч ферментүүд: гемоглобин, миоглобин, цитохром, каталаза ба пероксидазагийн нийлэгжилтийг дэмждэг.
    • Нуклейн хүчлийн болон простанландины солилцоо, эсийн амьсгалын орчин, арахидоны хүчлийн нийлэгжилтэнд оролцоно.
    • Эдийн амьсгалыг сайжруулан, уургийн нийлэгжилтийг дэмжиж(коллаген, ферментийн, араг ясны болон гилгэр булчингийн бүтцийн ба агшаагч уургууд, миокард), витамин А-г исэлдэхээс хамгаалан, холестериний нийлэгжилтийг саатуулдаг. Селен ба ханаагүй тосны хүчлийн(электрон зөөх микросомын системийн бүрдэл) исэлдэлтийг хориглоно.
    • Бие мах бодод витамин Е дутагдахад (гиповитаминоз Е) араг ясны ба зүрхний булчинд тэжээлийн өөрчлөлт үүсэж, хялгасан судасны нэвчимтгий чанар ихсэн хэврэгшиж, төмсөг ба үрийн сувганцарын хучуур эдэд өөрчлөлт үүсдэг. Үр хөврөлд цус харвалт үүсэж, түүнийг умайдаа үхэхэд хүргэдэг байна. Мөн мэдрэлийн эсэд тэжээлийн өөрчлөлт үүсэж, элэгний паренхимийн гэмтэл үүсдэг нь нотлогджээ.
    • Витамин Е-ийн дутагдлын үед цусны сийвэнд уураг, элэг ба үрэвчинд нуклейн хүчил багасдаг байна.
    • Хүний биед витамин Е дутагдах нь хоол тэжээлтэй (жишээ нь: хүнсэнд ургамлын тос агуулагдаагүй байх) буюу эсвэл элэг, нойр булчирхай зэрэг эрхтний үйл ажиллагаатай холбоотой байж болдог.
  • Фармакокинетик:
    • Хэрэглэсэн тунгийн 50% орчим нь ходоод-гэдэсний замаас шимэгдэх бөгөөд 4 цагийн дараа цусанд хамгийн дээд тºвшиндээ хүрдэг. Түүний шимэгдэхд цөсний хүчил, өөх тос, нойр булчирхайн үйл ажиллагаа хэвийн байх шаардлагатай байдаг. Шимэгдэх явцад эс доторх витамин Е-н зөөгч болох липопротеидтой холбогдон бүрдэл үүсгэнэ.
    • Дийлэнх нь тунгалагт нэвтрээд дараа нь цусны урсгалд орж ихэнх нь альфа1 ба бета-липопротеидтой, багаахан хэсэг нь сийвэнгийн альбуминтай холбогддог. Уургийн солилцоо алдагдсан үед энэ солилцоо алдагддаг байна.
    • Бүх эрхтэн, эдэд хадгалагдах боловч дийлэнхдээ өөхөн эдэд хуримтлагддаг.
    • Элгэнд хиноны бүтцэд(түүний зарим хэсэг нь витамины идэвхтэй) ортлоо хувирдаг.
    • Цөс(90%-с дээш) ба шээстэй(6% орчим) өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр ялгардаг.
    • Эхэсийн хоригоор бага хэмжээгээр нэвтэрдэг: Ургийн цусанд эхийн цусан дахь концентрацын 20-30%-тай тэнцэхээр нэвтэрдэг.
    • Хөхний сүүгээр ялгардаг.

Хэрэглэх заалт:

  • Витамин Е-ийн дутагдалын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Мальабсорбцийн хам шинжтэй холбоотойгоор капсултай витамин Е-г витамин Е-н дутмагшилын эмчилгээнд хэрэглэхэд тохиромжгүй. Энэ тохиолдолд бэлдмэлийг тарьж хэрэглэх шаардлагатай.

Хэрэглэх арга ба тун:

  • Бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд хэрэглэнэ.

Зөвлөх тун:

  • 200мг тунтай капсултай витамин Е-г хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
  • 400мг тунтай капсултай витамин Е-г хоногт 1 удаа хэрэглэнэ.
  • Витамин Е-н хоногийн дээд тун нь 800мг байдаг.
  • Капсулыг хоол идэх үедээ буюу хоолны дараа хангалттай хэмжээний (ойролцоогоор 200мл ус) ямар нэгэн шингэнээр даруулан бүхлээр нь залгиж ууна.
  • Эмчилгээний үргэлжлэх хугацаа үндсэн өвчний явцаас хамаарна. Тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хувь хүний онцлогт тохируулан тогтооно.
  • Витамин Е агуулсан бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй, учир нь витамин Е-ийн тун хэтрэлт үүсэж болох юм.
  • Хүүхдэд зориулсан идэвхтэй бодисын агууламж багатай бэлдмэл байдаг.

Өндөр настанд:

  • Тунг зохицуулах шаардлагагүй.

Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд:

  • Бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхдээ ихээхэн анхааралтай хандах хэрэгтэй.

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд:

  • Элэгний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхдээ ихээхэн анхааралтай хандах хэрэгтэй.

Тусгай анхааруулга:

  • Тунгийн дэглэмийг хатуу баримтлах хэрэгтэй.
  • Селен болон хүхэр-агуулсан аминхүчлүүдийн агууламж өндөртэй хүнс нь витамин Е-н хэрэгцээг багасгадаг.
  • Төрөлхийн буллёзот эпидермолизтэй үс халцарсан хэсэгт цагаан үс ургаж эхэлж болох юм.
  • Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх буюу шаардагдсаны улмаас давтан ээлж эмчилгээ хийх үед цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүд, мөн түүнчлэн цусны холестериний тºвшинг тогтмол хянаж байх хэрэгтэй.
  • Хүнд хэлбэрийн кардиосклероз, зүрхний шигдээсийн дараа үед болон мөн түүнчлэн гипопротромбинемийн үед (витамин К-н дутмагшилын суурин дээр витамин Е-н тунг 400мг-с ихээр хэрэглэх үед) болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
  • Бие мах бодод витамин Е-н анхдагч зөвхөн дангаараа үүсэх дутмагшил ховор. Насанд хүрэгсдэд хэвийн үед цусан дахь хэмжээ нь ойролцоогоор 9.5 мг/л байдаг нь 22 мкмоль/л-тэй тэнцэнэ.
  • Шимэгдэлт дутмагшилтай байх, бодисын солилцооны өөрчлөлт буюу исэлдэлтийн стрессийн улмаас витамины задрал ихсэх зэрэг нь түүний дутмагшилд хүргэж болох юм. Гэхдээ дутмагшил нь үндсэндээ хүнсний зүйлтэй витамин хангалтгүй орохоос шалтгаалдаг бөгөөд хэрэгцээт зүйлсийг тэнцвэртэй агуулсан хооллолттой үед витамин Е-н дутмагшил үүсдэггүй байна.
  • Витамин Е-р хамгийн баялаг эх үүсвэрүүд нь: соёолсон үр ба ихэнх ургамлын тосууд болно. Бусад эх үүсвэрүүдэд хүнсний ногооны навч, амьтны эрхтнүүд, сүү ба цөцгийн тос орно.
  • Бие мах бодод орж буй витамин Е-г тооцох нь хэцүү, учир нь хүнсний зүйлд витамин Е-н агууламж цаг улирлаас хамааран өөрчлөгдөж байдаг ба мөн бэлтгэх үйл ажиллагаа болон хадгалалтын улмаас бас өөрчлөгддөг.
  • Үндэсний зөвлөмжөөр эрүүл хүний витамин Е-н хоногийн хэрэгцээ нь 15мг эквивалент токоферолтой тэнцүү байдаг (1мг альфа-токоферолын ацетат = 0,67мг токоферолтой эквивалент). Жирэмсэн болон хөхүүл үед хоногт нэмэлтээр 2-4мг токоферолтой эквивалент бэлдмэл хэрэгцээтэй байдаг.
  • Түүнээс гадна, ханаагүй тосны хүчлийн хэрэглээ дутагдалтай үед токоферолын хэрэгцээ ихэсдэг.
  • Мөн зарим эмийн бодисуудыг удаан хугацаагаар хэрэглэх үед (жишээ нь: хими-эмчилгээний эмүүд) болон зарим өвчний үед (жишээ нь: А-бета-липопротеинеми) түүний хэрэгцээ нэмэлтээр ихэсдэг байна.
  • Хүний бие мах бодод витамин Е-н хоёрдогч дутмагшил дараах шалтгаануудаар үүсэж болно. Үүнд: ходоод тайрсны дараа, целиакийн, энтероколитийн, архаг панкреатитийн, муковисцидозын, холестазын, нарийн гэдэс богинохон байх хам шинжийн, А-бета – липопротеинемийн үед болон удаан хугацаагаар судсаар тэжээгдсэний дараах үе зэрэг болно.
  • Витамин Е-н дутмагшил нь чөлөөт язгууруудаар үүсгэгдсэн илэрхий өөрчлөлтүүдээр, тухайлбал эс ба эдийн талаас, ялангуяа дутуу нярайд амьсгал дутмагшилын-хам шинж, ретроленталь фиброплази ба цус задралтат цус багадалтын хэлбэрүүдээр илэрдэг. Витамин Е-н илэрхий дутмагшилын үед мэдрэл-булчингийн өөрчлөлт, түүний дотор нугас-тархины дегенерацийн өөрчлөлт ажиглагддаг.
  • Витамин Е-н дутмагшилын эмчилгээнд гэдэсний шимэгдэлт нь өөрчлөгдсөн байдагтай холбоотойгоор витамин Е-н ууж хэрэглэх хэлбэр ашиггүй байдаг. Гэдэсний шимэгдэлтийн өөрчлөлт нь тухайлбал холестазийн, А-бета-липопротеинемийн ба дутуу нярай үед ажиглагддаг байна. Эдгээр тохиолдлуудад витаминыг тарьж хэрэглэх шаардлагатай байдаг болно.

Жирэмсэн ба хөхүүл үед:

  • Эх болон ургийн цусан дахь витамин Е-н концентрацын хоорондох нарийн хамаарал тодорхой биш. Жирэмсэн эхчүүдэд төрөхийн өмнө витамин Е-г богино хугацаагаар хэрэглэхэд зөвхөн эхийн цусанд витамин E илэрхий ихэсдэг. Витамин Е эхэсээр ургийн цусаар хүүхдэд муу нэвтэрдэг хэмээн тооцогддог. Эхэсээр нэвтрэх зохицуулгын механизм нь бүрэн судлагдаагүй хэвээр байгаа бөгөөд эхэсийн хоригоор α-токоферолыг зөөхөд α-TTP зохицуулах үүрэгтэй хэмээн таамаглагддаг.
  • Амьтанд хийгдсэн судалгаагаар витамин Е ямар нэгэн тератоген нөлөө үзүүлээгүй.
  • Токоферол хөхний сүүгээр ялгардаг.
  • Витамин Е-г хоногийн хэрэгцээт тунгаар хэрэглэх боломжтой. Витамин Е (токоферолтой эквивалент) хоногийн зөвлөх тун нь насанд хүрэгсдэд 15мг; жирэмсэн эхчүүдэд 17мг (жирэмсний 2-р хагаст), хөхүүл эхчүүдэд 19мг байдаг.
  • Жирэмсэн эхчүүдэд 200мг (400мг) тунтай капсултай витамин Е-н хэрэглээний хяналтат судалгаа хийгдээгүй. Хэдийгээр одоогийн байдлаар ямар нэгэн ноцтой сөрөг нөлөөтэй эсэх нь тодорхойгүй ч жирэмсэн үед уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хөхүүл үед уг бэлдмэлийг зөвхөн илрэх ашиг тус нь хүүхдэд үзүүлэх эрсдэлээсээ давуутай үед л хэрэглэж болох юм.

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл:

  • Эпилепситэй өвчтөнд таталтын эсрэг эмийн үйлдлийг нэмэгдүүлэх бөгөөд тэр үед цусанд липидийн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүдийн агууламж ихэссэн байдаг.
  • Фенобарбитал, фенитоин ба карбамазепин зэрэг таталтын эсрэг бэлдмэлүүд сийвэн дэх витамин Е-н концентрацыг багасгаж болзошгүй.
  • Стероид болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд болон антиоксидантуудын үйлдлийг ихэсгэнэ.
  • Зүрхний гликозид болон витамин А ба Е-ийн үйлдлийг хүчжүүлж, харин хорон чанарыг нь багасгадаг. Гэхдээ витамин Е-г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед Витамин А-н дутмагшил үүсэж болзошгүй.
  • Витамин Е-г хоногт 400мг-с дээш тунгаар цус бүлэгнэлтийн эсрэг эмтэй (кумарины ба индандионы уламжлалууд), антиагрегантууд (клопидогрел ба дипиридамол), стероид бус үрэвслийн эсрэг эмүүдтэй (аспирин, ибупрофен ба бусад) хамт хэрэглэж байх үед гипопротромбинеми үүсэх болон цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
  • Колестирамин, колестипол, эрдсийн тос, изониазид, орлистат, сукральфат ба олестрын тос орлуулагчид нь альфа-токоферилацетатын шимэгдэлтийг саатуулдаг.
  • Төмрийн бэлдмэл нь өндөр тунгаараа бие мах бодын исэлдэлтийг ихэсгэдэг бөгөөд Витамин Е-ийн хэрэгцээг ихэсгэнэ.
  • Альфа-токоферилацетатыг циклоспоринтой хамт хэрэглэвэл циклоспорины шимэгдэлт ихэсдэг байна.
  • Амьтанд хийсэн судалгаагаар витамин Е-г хэт өндөр тунгаар хэрэглэхэд витамин А болон К-н шингэцийг хязгаарладаг болох нь тогтоогдсон.
  • Ууж хэрэглэдэг төмрийн бэлдмэлүүдийг витамин Е-тэй хамт хэрэглэвэл витамин Е-н гэдсэн дэх шингэцийг багасгаж болзошгүй. Энэ тохиолдолд эдгээр хоёр бэлдмэлийг өөр хооронд нь ойролцоогоор 4 цагийн зайтай хэрэглэх нь зохимжтой.
  • Мальабсорбцийн нөхцөлд витамин Е ба витамин К-н хам дутмагшилын үед болон мөн түүнчлэн витамин К-н антагонист (жишээ нь: ууж хэрэглэдэг антикоагулянтууд) хэрэглэж байгаа тохиолдолд бие мах бодод витамин К-н ноцтой дутмагшил үүсэж болзошгүй тул цус бүлэгнэлтийг сайтар хянаж байх хэрэгтэй.
  • Антикоагулянт эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн буюу витамин К-н дутмагшилтай өвчтөнд эмнэлгийн нарийн хяналтгүйгээр витамин Е-г хэрэглэж болохгүй, учир нь цус алдах эрсдэл нэмэгдсэн байдаг.

Гаж нөлөө:

  • Харшлын урвал үүсэж болзошгүй. Альфа-токоферолын ацетатыг (800мг токоферолтой эквивалент) 1200мг-с их тунгаар хэрэглэх үед креатинури, ходоод-гэдэсний хямрал суулгалт хэлбэрээр, аюулхайгаар өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх б цусны сийвэнд креатинкиназын идэвхжилт нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Хэрвээ гаж нөлөө илэрвэл хэрэглэхийг зогсоох буюу тунг багасгана.
  • Альфа-токоферолыг хоногт 600мг-с дээш тунгаар альфа-токоферолын ацетат (400мг токоферолтой эквивалент) хэлбэрээр удаан хугацаагаар хэрэглэвэл цусны сийвэнд бамбай булчирхайн гормоны тºвшин багасахад хүргэж болзошгүй.

Тун хэтрэлт:

  • Шинж тэмдэг: хоногт 400-800мг тунгаар хэрэглэх үед хараа бүүдийх, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, хэт ядрах, суулгалт, ходоод өвдөх, астени ба 800мг-с дээш тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед витамин К-н дутмагшилтай өвчтөнд цус алдах эрсдэл нэмэгдэх, бамбай булчирхайн гормоны солилцоо өөрчлөгдөх, бэлгийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, тромбофлебит, тромбоэмболи, үхжилт колит, сепсис, элэг томрох, гипербилирубинеми, бөөрний дутагдал, нүдний торлогт цус харвах, тархинд цус харвах, асцит болон цус задрах эрсдэл тус тус нэмэгдэнэ.
  • Эмчилгээ: Бэлдмэлийг хэрэглэхээ зогсоон, элгэнд витамин Е-н хувиралтыг түргэсгэгч глюкокортикоидыг хэрэглэн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Хориглох заалт:

  • Бэлдмэлийн аль нэгэн наéрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөн,
  • Зүрхний цочмог шигдээс,
  • Кардиосклероз,
  • Хүүхэд (энэхүү савлалтын хэлбэр бүхий капсул нь хүүхдэд залгихад төвөгтэй байдагтай холбоотойгоор) насанд тус тус хэрэглэхгүй.

Автомашин жолоодох болон тоног төхөөрөмжтэй харьцах үед:

Нөлөөлөхгүй

Савлалт:

Зөөлөн желатинан капсул, 10 капсулаар тасалгаат хайрцагт, багцдаа 3 буюу 6 тасалгаат хайрцагтай бэлдмэл нь дагалдах зааврын хамт савлагдана.

Хадгалах хугацаа:

  • 2 жил,
  • Үйлдвэрлэсэн огноо хайрцаг дээр бичигдсэн бөгөөд хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл:

  • 150С-250С-н хэмд, чийгшилт ба гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Олгох нөхцөл:

Эмчийн жоргүйгээр олгогдоно.

Үйлдвэрлэгчийн нэр ба хаяг:

УПП “Минскинтеркапс”, Республика Беларусь,

220075, г.Минск, а/я 112, ул.Инженерная, д.26