Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Оми бродерхүүд ментарм
Худалдааны нэр
Англи
Л-ментол + Эвкалиптийн тос+ дл-камфор
Үйлдвэрлэгч
The Omi Brotherhood LTD
Гарал үүслийн улс
Япон
Тун хэмжээ
1.35%+1.3%+9.6%-85г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хянасан: 2012 оны 6-р сар

Хэрэглэхийн өмнө энэхүү зааврыг анхааралтай уншина уу. Танд дахин уншиж танилцах шаардлага гарч болзошгүй тул зааврыг хадгална уу. Таны эмийн санд. Өвдөлт намдаах, загатнаа намдаах, үрэвслийн эсрэг бэлдмэл

Ангилал: 3 ОТС

                              Олон зориулалтат тосон түрхлэг

                   ОМИ БРОДЕРХҮҮД МЕНТАРМ

                                            Жоргүй олгоно.

Хадгалах нөхцөл:  Хуурай, сэрүүн газарт нарны тусгалаас хамгаалж хадгалана.

Хадгалах хугацаа: 5 жил

ЭМЧИЛГЭЭНИЙҮЙЛДЭЛ

OMI BROTHERHOOD MENTURM нь арьсны гадаргууг бүрхэх замаар арьсыг гадны цочролоос хамгаална. OMI BROTHERHOOD MENTURM нь цусан хангамжийг сайжруулах ба үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, загатнаа намдаах, бактерийн эсрэг болон ариутгах үйлдэлтэй.

Арьсны цочрол, түлэгдэлт, цус хуралт, сахлын хутганы болон бусад зүсэгдэлтийн шарх, шалбархай, шавжинд хазуулсан үед хэрэглэнэ. Арьс хагарах, хуурайших, үрэвсэх, гуужих, хөлдөх, няцрахад хэрэглэнэ.

Гар болон хөлний арьс хагарах, шархлахад түрхэнэ. Мэдрэлийн өвдөлт, гэмтлийн гаралтай өвдөлт, булчингийн өвдөлтийн үед хэрэглэнэ.

ШААРДЛАГАТАЙ ЗӨВЛӨМЖҮҮД

  1. Хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.
    1. Хэрэв та эмнэлэгт эмчийн хяналтанд байгаа бол;
    2. Хэрэв та аль нэгэн эмэнд харшлын урвал илэрч байсан бол;
    3. Хэрэв та чийглэг намарс ба арьсны эмгэгшилтэй бол;
  2. Хэрэв дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл хэрэглэхээ даруй зогсоож, эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

Байрлал

Шинж тэмдэг

Арьс

Тууралт, улайх, загатнах

 3.  Хэрэв 5-6 хоногийн дотор эмчилгээний үр дүн гарахгүй тохиолдолд хэрэглэхээ зогсоож, эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

НАЙРЛАГА БА ОРЦ

Үндсэн бодис

dL-Камфор           ………   9.60%

L-Ментол              ...........  1.35%

Эвкалиптийн тос  ...........  1.30%

Туслах бодис

Цагаан петролат 66.44%, шар петролат 16.63%, параффин 4.00%, титаны диоксид 0.10%, турпентиний тос 0.36%, метилсалицилат 0.22%.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Няцралт, гэмтэл, хөлдөлт, хайрагдалт, цус хуралт, сахлын хутганы болон бусад зүсэгдэлтийн шарх, шалбархай, шавжинд хазуулсан шарх, арьс хуурайших, хагарах, шархлах, үрэвсэх, гуужих, түлэгдэлт, хөлдөлтийн үед хэрэглэнэ.

Хөлний өвдөлт, гэмтэл, няцралтаас үүдэлтэй өвдөлт, мэдрэл ба булчингийн өвдөлтийг намжаана.

ХЭРЭГЛЭХ АРГА

OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг тохирох хэмжээгээр арьсанд түрхэж шингэтэл нь зөөлөн илнэ.

Шархлааны эмчилгээнд

Арьсны шархлаа, зүсэгдсэн хэсэг ба гар, хөлний шарханд түрхэж хэрэглэнэ. Хөнгөн зэргийн түлэгдэлтэнд, түлэгдсэн хэсгийг хүйтэн усанд яаралтай угаагаад OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг нимгэн түрхэнэ. Эмнэлгийн самбайгаар бүтээгээд шаардлагатай бол боолт хийнэ.

Сахлын хутгаар үүсгэгдсэн шарханд

OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг, зүсэгдэлт буюу сахлын хутганаас үүсгэгдсэн арьсны шархлаанд хэрэглэнэ. OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг сахлаа авсны дараа хэрэглэхэд арьс сэргэнэ.

Шавжинд хазуулах, загатнаа

OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг шумуул зэрэг шавьжинд хазуулсан шарханд түрхэнэ. Загатнааг сайтар намдаана.  Мөн хөхөрсөн, мэдрэлийн өвдөлт, булчингийн хэрх өвчнийг намдаана.

  Арьс хагарах, хөлдөх, арьсны үрэвсэл

Арьс хагарахад, арьсыг цэвэрлэсний дараа OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг түрхэнэ. Хөлдөлтийн үед, хөлдсөн арьсыг зөөлөн илж үрэн цусны эргэлтийг сайжруулсны дараа түрхэнэ.

ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН БОЛГООМЖЛОЛ

(1)  OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэнэ.

  1. Эцэг эхийн буюу асран хамгаалагчийн хяналтан дор хүүхдэд хэрэглэнэ.
  2. Бэлдмэл нүдэнд орохоос болгоомжлох хэрэгтэй. Хэрэв нүдэнд орвол нүдээ хүйтэн эсвэл бүлээн усаар угаана. Хэрэв ноцтой шинж тэмдэг илэрвэл нүдний нарийн мэргэжлийн эмчид хандан тусламж авах хэрэгтэй.
  3. OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг зөвхөн гадуур хэрэглэнэ.

ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН АНХААРУУЛГА

(1)  Өөрийн савлагаанд нь сайтар таглан, хуурай, сэрүүн газарт нарны гэрлээс хамгаалж хадгална.  Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

(3)  Буруу хэрэглэх ба чанар алдагдахаас сэргийлэх үүднээс өөр саванд хийж болохгүй.

(4)  Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа дуусаагүй үед ч гэсэн таглааг нээсэн тохиолдолд аль болох удаахгүйгээр хэрэглэвэл зохино.

САВЛАГАА

15гр-аар шахдаг саванд, 40гр ба 85гр-аар полиэтилен савлагаатай.

 

 

 

                     

               Үйлдвэрлэгч ба Түгээгч:

               ОМИБРОДЕРХҮҮД, ЛТД.

                                                                                                                                                            29 мото, Уваи-Чо, Оминачиман хот, Шига

                                                                                                                                                                                                 ЯПОН УЛС