
Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг эмнэлгийн зориулалтаар хэрэглэх заавар
ТРИДОКС
Бүртгэлийн дугаар:
Худалдааны нэршил: Тридокс
Олон улсын патентлагдаагүй нэршил: байхгүй
Эмийн хэлбэр: тосон түрхлэг
Найрлага:
1 г тосон түрхлэг дараах найрлагатай:
Бетаметазон дипропионат, бетаметазонтай дүйцнэ...............................................0,5мг
Клотримазол ...............................................................................................................10мг
Гентамицин сульфат, гентамицинтай дүйцнэ...........................................................1мг
Түрхлэгийн суурь бодис .............................................................................................q.s.
Дүрслэл: цагаан, зөөлөн, нэг төрлийн түрхлэг
Фармакологийн үйлдэл
Үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, нянгийн болон мөөгөнцөрийн (фунгицид үйлдэлтэй) эсрэг үйлдэлтэй хавсарсан бэлдмэл.
Гентамицин – аминогликозидын бүлгийн, бактерицид үйлчлэлтэй, өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Дараах грамсөрөг бичил биетнүүд маш өндөр мэдрэг: Proteus spp. (индолэерэг ба индолсөрөг), Escherichia coli, Klebsiella spp., Salmonella spp., Shigella spp., Campylobacter spp., Staphylococcus spp. (метициллин тэсвэртэй). Мэдрэг: Enterococcus faecalis, Serratia spp., Pseudomonas spp., Acinetobacter spp., Citrobacter spp. Тэсвэртэй: Neisseria meningitidis, Treponema pallidum, анаэроб бичил биетэнгүүд: Streptococcus spp. (Streptococcus pneumonia-аас бусад), Enterococcus faecalis; Providencia rettgeri.
Бетаметазон – глюкокортикостероид, хэсэг газрын үрэвслийн эсрэг, судас нарийсгах, харшлын эсрэг үйлдэлтэй.
Клотримазол – хэсэг газрын үйлчилгээтэй, имидазолын бүлгийн мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл. Мөөгөнцөрийн эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг болох эргостеролын нийлэгжилтийг алдагдуулах замаар мөөгөнцөрийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Өргөн хүрээний үйлдэлтэй. Дерматофит, хөгз мөөгөнцөр, Candida бүлийн мөөгөнцөр, Malassezia furfur, Corynebacterium minutissimum, Streptococcus spp., Staphylococcus spp., Trichomonas vaginalis.
Хэрэглэх заалт:
Энгийн болон харшлын дерматит (ялангуяа хоёрдогч халдвараар хүндэрсэн тохиолдолд), атопийн дерматит (тухайлбал тархмал нейродерматит), хязгаарлагдмал нейродерматит, экзем (намарс), дерматомикоз (дерматофит, кандидоз, олон өнгөт үлд), ялангуяа гуя цавины орчим, арьсны том нугалаасуудад байрлалтай, энгийн архаг явцтай үлд (хязгаарлагдмал нейродерматит).
Эсрэг заалт:
Хэт мэдрэгшил, арьсны сүръеэ, тэмбүүгийн үеийн арьсны илрэлүүд, салхин цэцэг, энгийн герпес, вакцины дараах арьсны урвалууд, ил шарх.
Тун тохируулах:
Арьсны гэмтсэн хэсэгт бага хэмжээний тосон түрхлэгийг өдөрт 2 удаа нимгэн түрхэж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний хэлбэр болон явцаас хамаарна. Хөлийн тавхайн дерматомикозын үед эмчилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 2-4 долоо хоног байна.
Гаж нөлөө
Загатнаа, хорсох, арьс хуурайших, фолликулит, гипертрихоз, стероидын гаралтай батгашил, нөсөөжилт буурах, харшлын урвалууд. Даралттай боолт хэрэглэсэн тохиолдолд арьс зөөлрөх (мацераци), халдварлах, арьсны хатингаршил, стри урагдал үүсэх, хөлсний булчирхайн үрэвсэл. Эмчилгээ удаан үргэлжлэх, том талбайд түрхэж хэрэглэсэн үед системийн гаж нөлөө илэрч болно: биеийн жин нэмэгдэх, яс сийрэгжих, артерийн даралт ихсэх, хаван, хоол боловсруулах замын салст бүрхэвчийн шархлаа, халдварын далд голомт сэдрэх, гипергликеми, цочромтгой болох, нойргүйдэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах.
Тусгай заалт:
Нүд рүү орохоос хамгаалах хэрэгтэй. Бэлдмэлд тэсвэртэй нянгийн болон мөөгөнцөрийн микрофлор үүссэн тохиолдолд бэлдмэлийг сольж, тохирох эмчилгээг сонгоно.
Болгоомжтой хэрэглэх:
Жирэмсэн эмэгтэйд (эхний гурван сар), хүүхдэд.
Тун хэтрүүлсэн тохиолдолд:
Шинж тэмдэг: гиперкортицизмын шинжүүд илэрнэ.
Эмчилгээ: уг бэлдмэлийг аажим бууруулж хасна. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Шаардлагатай бол электролитын алдагдлыг төвшитгөх эмчилгээ хийнэ.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх байдал:
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх талаар бичигдээгүй.
Эмийн хэлбэр:
Хөнгөн цагаан бортгонцорт 15г (1)-аар савлан хэрэглэх зааврын хамт картон хайрцагт хийсэн байна.
Хадгалах нөхцөл:
Тасалгааны температурт 15°-30°С (59°-86°F), гэрэл, чийгнээс хамгаалагдсан, хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа
3 жил
Эмийн сангаас олгох нөхцөл
Эмчийн жороор олгоно
Үйлдвэрлэгч:
“Оксфорд Лабораториз Пвт. Лтд.”,
В-306, Кристал Плаза, Нью линк Роуд,
Андхери (B), Мумбай 400053, Энэтхэг







































































