Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Прека
Худалдааны нэр
Англи
Предникарбат
Үйлдвэрлэгч
GENU Pharma lnc
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
2.5мг/г-15g
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Жороор олгох эм

ПРЕКА ТОСОН ТҮРХЛЭГ
(ПРЕДНИКАРБАТ 2.5 мг/г)

[Найрлага]
1 гр дахь агуулагдахуун:
Идэвхитэй бодис: Предникарбат 2.5мг
Нөөшлөгч: Бензилийн спирт
Туслах бодисууд: Изопропил миристат, Вазелин, Кетанол, Сорбитан стеарит, Стеарилийн спирт, Натрийн цитрат гидрат, Нимбэгний хүчлийн гидрат, Цэвэршүүлсэн ус, Полисорбат 60
 
[Харагдах байдал]
Цагаан өнгөтэй тос
 
[Заалт]
Кортикойдод үр дүнтэй дараах арьсны эмгэгт: экзем, дерматитын бүлэг (атопийн дерматит, хажирст дерматит, хавьтал харшлын дерматит, парапсориаз, хавтгай улаан үлд, загатнаат тууралт), хайрст үлд
 
[Тун ба Хэрэглэх арга]
Тосыг өөрчлөлттэй хэсэгт өдөрт 1-2 удаа нимгэн түрхэнэ. 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэхгүй (хүүхдэд 3 долоо хоногоос дээш).
 
[Анхааруулга]
1. Эсрэг заалт, дараах өвчтөнүүдэд хэрэглэхгүй
1) Бактер (сүрьеэ, тэмбүү гэх мэт), мөөгөнцөр (кандида, мөөг гэх мэт), вирус (хомхой, бүслүүр үлд, салхин цэцэг, цагаан цэцэг гэх мэт)-ийн халдвартай өвчтөнд
2) Энэхүү эм эсвэл найрлагад орсон ямар нэг бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд
3) Хэнгэрэг цооролт бүхий гадна чихний экземт тууралттай өвчтөнд (Цооролтын эдгэрэл удааширч болох тул)
4) Шархтай, хөлдөлттэй өвчтөнд (нөхөн төлжилт дарангуйлагдаж, эдгэрэл удааширч болох тул).
5) 1-с доош насны нярай
 
2. Дараах өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ
1) Жирэмсэн эмэгтэй
2) Нярай
3) Настай хүмүүс
 
3. Гаж нөлөө
1) Арьс
 
1. Халдварт өвчин: Бактер (түүхий, фолликулит), мөөгөнцөр (кандида, трихофитон) болон вирусын шалтгаант арьсны халдвар. (Энэ нь боолттой хэрэглэсэн тохиолдолд түгээмэл илэрдэг) Хэрэв дээрх шинж илэрвэл мөөгөнцөр болон бактерийн эсрэг тохирох эмийг хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ шинж тэмдэг түргэн хугацаанд сайжрахгүй бол эмчилгээг зогсоох хэрэгтэй.
 
2. Хэрэв фолликулит, Хатиг, Арьс цочирох, Чимчигнэх, Халуу дүүгэх мэдрэмж төрөх, Тархмал улайралт тууралт гарах, Ягаарах, Улайх, Загатнах, Арьс хуурайших, Идээт цэврүүнцэрт арьсны үрэвсэл, Хавьтал харшлын дерматит, Миллариа, Шарх хүндрэх, Холголтын шарх, Идээт цэврүүнцэр зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглээг зогсооно.
 
3. Удаан хугацаанд хэрэглэхэд: Стеройдын батга, Стеройдын арьс (Арьс хатингарших, судас өргөсөх, цусархаг тууралт), Стеройд тарилга, Стеройдын шалтгаант ам тойрсон дерматит (Нүүр бүхэлдээ болон ам тойроод улайлт, Гүвдрүү, Өнгөц судас өргөсөх, Тав, Хайрс), Ихтиоз төст дерматит, Хэт үсжилт, Нөсөөгүйжил, Язралт, Арьсны цэврүүт эмгэг, Атопийн дерматит, арьснаас цус гарах шинж илэрч болно. Хэрвээ 3 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэвэл арьсны хатингаршил(арьс нимгэрэх, хатингарших, өнгөө алдах, судас өргөсөх) илэрч болно. Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл тунг аажим бууруулж цаашлаад кортикостеройд агуулаагүй эм хэрэглэнэ.
 
4. Дотоод шүүрлийн тогтолцоо: Их хэмжээгээр том талбайд хэрэглэх юмуу удаан хугацаагаар болон боолт хийж хэрэглэх үед өнчин тархи бөөрний дээд булчирхайн холтослогийн үйл ажиллагааг дарангуйлж цусанд кортизол ихсэх шинжүүд илэрч болно.
 
5. Нүд: Зовхины арьсанд түрхэж хэрэглэхэд нүдний арын дотоод даралт ихсэлт болон глаукома илэрч болох тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Том талбайд түрхэх болон удаан хугацаагаар болон боолттой хэрэглэх үед нүдний арын субкапсулар катаракт болон глаукома үүсэж болно. Хэсгийн кортикостеройдтой холбоотой нүд бүрэлзэх болон төвийн сероз хориоретинопати зэрэг системийн гаж нөлөө тэмдэглэгдсээр байдаг.
 
4. Хэрэглээний ерөнхий анхааруулга
1) Хэдийгээр арьсны халдвартай хавсарсан экзем болон дерматитын үед хэрэглэхгүй боловч эхлээд тохирсон бактерийн эсрэг (системийн эмчилгээ), мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэх юмуу эсвэл зайлшгүй тохиолдолд хавсруулан хэрэглэнэ.
2) Зарим өвчтөнд хэсэг газрын кортикостеройдыг хэрэглэхэд системээр шимэгдэж эргэх байдлаар гипоталамус-өнчин тархи- бөөрний дээд булчирхайн (HPA) эргэх холбоог дарангуйлж болох ба Кушинг хам шинж, цусанд сахар ихсэх, чихрийн шижин, яс сийрэгжих болон хавагналт зэрэг үүсэж болох тул кортикостеройдыг том талбайд юмуу боолттой хэрэглэж байгаа үед цус болон шээсэнд кортизолын концентрацыг үзэх эсвэл HPA эргэх холбоог дарангуйлагдсан эсэхийг АКТГ идэвхжүүлэх сорил хийж шалгах зэрэг тогтмол хяналтын дор хэрэглэж болно.
3) Хэрвээ хэсгийн кортикостеройд системийн байдлаар шимэгдэж HPA эргэх холбоог дарангуйлсан тохиолдолд эмийг зогсоох, хэрэглэх давтамжийг багасгах, сул хүчтэй кортикостеройдтой тосоор солих зэрэг HPA эргэх холбоог сэргээх арга хэмжээ авна.
4) Хэрвээ эмнэлзүйн шинж тэмдэг сайжрахгүй эсвэл хүндэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоох хэрэгтэй.
5) Хэрвээ эмнэлзүйн шинж тэмдэг сайжирвал боломжтой үед эмчилгээг зогсоох хэрэгтэй.
6) Нүүр, суга болон бэлэг эрхтэний орчимд хэрэглэхгүй.
7) Системийн болон хэсгийн кортикостеройд хэрэглэсэн тохиолдолд хараа муудаж болно. Хэрэв системийн эсвэл хэсгийн кортикостеройд хэрэглэсний дараа өвчтөнд нүд бүрэлзэх эсвэл юм бүрэлзэж харагдах болон катаракт, глауком, төвийн сероз хориоретинопати (CSCR) болон бусад ховор харааны эмгэг илэрсэн. Өвчний шалтгааныг тогтоохын тулд нүдний эмчид хандах хэрэгтэй.
 
5. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэх
1) Лабораторийн амьтдад кортикостеройдыг системээр бага тунгаар хэрэглэх үед арьсанд илүү хүчтэй кортикоид түрхсэний улмаас тератоген үйлдэл илэрч байсан.
2) Жирэмсэн эмэгтэйд үзүүлж болох аюулгүй байдал нь тогтоогдоогүй тул жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй эмэгтэйд хэрэглэх бол том талбайд урт хугацаанд хэрэглэхээс зайлсхийж зөвхөн урагт үзүүлж болох боломжит эрсдэлээс ашиг тустай тал нь илүү их байгаа үед үед л зөвлөнө. Ялангуяа жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй.
3) Хэсэг газарт хэрэглэсэн кортикостеройдууд нь хөхний сүүгээр дамжих нь тодорхойгүй ч уух болон тарих аргаар хэрэглэсэн кортикостеройд хөхний сүүнд илэрдэг учир хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
 
6. Хүүхдэд хэрэглэх
1) Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдийн арьсны гадаргуугийн талбайг биеийн жинд харьцуулсан харьцаа их учир хүүхдэд кортикостеройд хамааралт HPA эргэх холбоо дарангуйлагдах, Кушинг хам шинж үүсэх, өсөлт зогсох болон жин нэмэгдэлт удаашрах, тархины даралт үүсгэх магадлал өндөр байдаг.
2) Живх болон бусад зүйл нь боолт хийхтэй адил үйлдэл үзүүлж кортикостеройдын шимэгдэлтийг ихэсгэж болох тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
 
7. Өндөр настанд хэрэглэх
1) Өндөр настанд гаж нөлөө амархан илэрдэг учраас их тунгаар, удаан хугацаанд болон том талбайд (ялангуяа боолттой хэрэглэх аргаар) хэрэглэж байгаа бол болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
 
8. Хэрэглээн дэх анхааруулга
1) Нүдэнд хэрэглэхийг хориглоно.
2) Нүүр будсаны болон сахал хуссаны дараа гэх мэт эмчилгээний зорилгоос өөрөөр
хэрэглэхийг хориглоно.
3) Эмчийн зааваргүйгээр боолт хийж хэрэглэж болохгүй. (Ялангуяа боолт хийж байгаа үед халуун чийглэг нөхцөл нь бактерийн халдвар үүсэхийг нэмэгдүүлдэг учир шинээр боолт хийхээсээ өмнө тухайн хэсгээ цэвэрлэх хэрэгтэй)
 
9. Хадгалалтын анхааруулга
1) Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал

[Хадгалах нөхцөл болон хүчинтэй хугацаа]
Тасалгааны хэмд (1~30°C) сайтар тагласан саванд хадгална.
Хүчинтэй хугацаа: үйлдвэрлэгдсэнээс хойш 36 сар.
 
[Савлагаа]
15 гр / бортгонцор / хайрцаг
 
ҮЙЛДВЭРЛЭСЭН:
Жену Фарм.
93, Био хөндий 2-рo, Жечон-си, Чунчонбүк-до, Бүгд найрамдах Солонгос улс