Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кокарбоксилаз-Ферейн
Худалдааны нэр
Англи
Кокарбоксилаза
Үйлдвэрлэгч
АО Брынцалов-А
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
0.05г
Эмийн хэлбэр
тарилгын нунтаг+ уусгагч
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН 3AABAP

Эмийн бодисыг эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эмийн заавар

 

Эмийн бэлдмэлийн нэршил: Кокарбоксилаза-Ферейн®

Эмийн хэлбэр ба тун: Тарилгын уусмал бэлтгэхэд зориулагдсан хуурайшуулсан бэлдмэл 0.025 г ба 0.050 г

Олон улсын патентлагдаагүй нэршил: Кокарбоксилаза

Үйлдвэрлэгчийн нэр, улс: ПАО «Брынцалов-А», ОХУ

Бүртгэлийн дугаар: Р N002252/01-2003

Худалдааны нэршил: Кокарбоксилаза-Ферейн®

ОУ-ны нэршил: Кокарбоксилаза

Эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэхэд зориулагдсан хуурайшуулсан бэлдмэл

Найрлага:

1 ампулын агууламж:

Идэвхитэй үйлчлэгч бодис: Кокарбоксилаза гидрохлорид эсвэл 0,025 г эсвэл 0,050 г (100% бодисонд тооцоолсон дүн)

Туслах бодис: Нүүрсний хүчлийн натри (натри карбонат) 0,004 г эсвэл 0,008 г

Дүрсдэл: Цагаан, бараг цагаан өнгөтэй, өвөрмөц сул үнэртэй, хуурайшуулсан, хевсгер, ус татамхай нунтаг бэлдмэл

Эмийн эмчилгээний бүлэг: Бодисын солилцоо дэмжигч бэлдмэл

АТХ код: A11DA

Фармакологийн шинж чанар:

Фармакодинамик: Кокарбоксилаза нь тиамины (витамин В1), кофермент бөгөөд организмд

моно-, ди- трифосфорт эфир үүсгэн фосфоржино. Альфа аминхүчил, пировиноградын хүчил карбоксилжих, карбоксилгүйжих урвалыг явуулдаг ферментийн найрлаганд ордог. Кокарбоксилаза нь биемахбодын дотоодод, гаднаас орж ирсэн тиамины фосфоржилтын дүнд үүсдэг хэдий ч кокарбоксилазагийн шинж чанар нь тиамины шинж чанартай бүрэн дүйцдэггүй тул түүнийг В1 аминдэмийн дутагдал болон витамингүйдлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болдоггүй.

Кокарбоксилаза нь глюкоз шингээлт, мэдрэлийн эдийн тэжээл, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгох үйлдэлтэй. Цусан дахь сүүний болон пировиноградын хүчлийн агууламжийг бууруулна (эдгээр хүчлийн агууламж ихсэхэд хүчилшил, хүчлийн гаралтай комд оруулах аюултай).

Фармакокинетик: Парентераль замаар хэрэглэхэд амархан шимэгдэж биемахбодид

нөөцлөгдөхгүй. Шээсээр гадагшилна.

Хэрэглэх заалт:

Кокарбоксилазаг элэг, бөөрний дутагдал, чихрийн шижингийн комын урьдал, ком, чихрийн шижингийн кетоацидоз, зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдал, захын неврит зэргийн үед иж бүрдэл эмчилгээний нэг бүрэлдэхүүн болгон авдаг. Дээрх заалтаар хүүхдэд хэрэглэнэ. Дөнгөж төрсөн хүүхдэд хүчилтөрөгчийн дутагдал, ацидоз, нярайн бүтэлт, перинаталь үеийн хүчилтөрөгчийн дутагдлын улмаас үүссэн энцефалопати, цусны эргэлтийн алдагдал, уушигны хатгалгаа, үжлийн үед комплекс эмчилгээний нэг бүрэлдэхүүн байдлаар хэрэглэнэ.

Хориглох:

Эмийн бэлдмэлийн найрлага дахь нэгдлүүдэд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэх нь:

Судалгааны мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотой жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.

Хэрэглэх арга ба тун:

Кокарбоксилазаг булчинд болон судсаар хийнэ (урсгал болон дуслаар). Нэг ампулын агууламжийг (0,025 г эсвэл 0,050 г) хэрэглэхийн өмнө 2мл тарианы усаар найруулна. Судсаар, урсгаж тарих тохиолдолд шингэний эзэлхүүнийг 10-20 мл, дуслаар хийх бол 200-400 мл хүртэл 0,9 % натрийн хлоридын уусмал, эсвэл декстрозын (глюкозын) уусмал нэмнэ. Зүрхний хэм алдалтын үед 0,1-0,2 г хоног тунгаар 15-30 хоногийн турш эмчилгээнд хэрэглэнэ. Зүрхний архаг дутагдлын үед: хуруувчин цэцгийн ханд хэрэглэхээс 2 цагийн өмнө 0,050г тунгаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Чихрийн шижингийн үед (кетоацидоз, ком) хоногийн тун 0,1 г байна. Элэг, бөөрний хурц дутагдлын үед судсаар 0,1-0,15г-аар өдөрт 3 удаа урсгаж, эсвэл дуслаар (5 % декстрозын уусмалд (глюкоз) найруулж) хоногт 0,1-0,15г хэрэглэнэ. Захын мэдрэлийн урэвслийн үед хоногт, булчинд 0,05-0,1г тунгаар 1-1,5 сарын турш хэрэглэнэ.

Хүүхдэд булчинд болон судсаар (дуслаар болон урсгаж) хийнэ. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон эмнэл зүйн шинж тэмдэгээс хамаарч 0,025-аас 0,050 г хоногт хийнэ. Эмчилгээний курс 3-7-оос 15-30 хоног байна. Нярайд судсаар (аажим) 10 мг/кг тунгаар өдөрт нэг удаа тарина.

Гаж нөлөө:

Харшлын урвал (гүвдрүү, загатнаа), булчинд тарихад - гипереми, тарьсан газарт хавагнах.

Тун хэтрүүлэх: Тун хэтрүүлсэн тухай мэдээлэл байхгүй байна.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Кокарбоксилаза нь зүрхний гликозидын үйлдлийг дэмжих үйлдэлтэй бөгөөд түүний даах чадварыг дээшлүүлдэг.

Авто тээврийн хэрэгсэл, машин механизм жолоодох чадварт нөлөөлөх нь:

Авто тээврийн хэрэгсэл, машин механизм жолоодох чадварт уг бэлдмэл нөлөөлөх талаар судлагдаагүй байна.

Эмийн хэлбэр:

0,025 г ба 0,050 г-аар савласан тарилгын уусмал бэлтгэхэд зориулагдсан хуурайшуулсан бэлдмэл. 3 ба 5 мл багтаамжтай, НС-1, эсвэл НС-3 загварын шил эсвэл гидролизийн 1-р ангилалын шилээр хийгдсэн ампулд 0,025 г или 0,050 г-аар савласан байна. Поливинилхлоридын ялтсаар хийсэн блистерт 5 ампул бэлдмэлийг савласан байна. Поливинилхлоридын ялтас болон хөнгөн цагаан фольгагаар хийсэн блистерт 5 ампул бэлдмэл савласан байна. 1 эсвэл 2 блистерийг эмийн бэлдмэл хэрэглэх заавар болон ампул хагалагчийн хамт хатуу цаасан хайрцагт савласан байна. Иж бүрдэл (5 ампул бүхий нэг блистер, 2мл-ээр савлагдсан 5 тарианы ус бүхий нэг блистер) эмийн бэлдмэлийг хэрэглэх заавар болон ампул хагалагч болон скарификаторын хамт хайрцагт савласан байна. Иж бүрдэл (5 ампул бэлдмэл, 5 ампул тарианы усны хамт) ампул байрлуулах блистерт 2 эгнээ байрлуулан эм хэрэглэх заавар болон скарификаторын хамт картон хайрцагт савласан байна. Онгойлгох хэрчдэс бүхий эсвэл хагалах цагираг бүхий ампул хэрэглэсэн тохиолдолд ампул зүсэгч савладаггүй.

 

Хадгалах хугацаа.

3 жил.

Савлагаан дээрх хадгалах хугацаа дууссан тохиолдолд хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

Хадгалах нөхцөл: 20 °С-аас дээшгуй, гэрлээс хамгаалсан нехцелд хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Эмийн бэлдмэлийн үйлдвэрлэгчийн нэр ба хаяг, гомдол санал ирүүлэх хаяг:

ПАО «Брынцалов-А»

Хууль зүйн бүртгэлийн дагуу байршил, хаяг: ОХУ, 117105, Москва хот, гудамж. Нагатинская, байр. 1

утас.: 8(499)611-54-91

утас./факс: 8(499)611-13-55

http://www.ferain.ru

e-mail: info@ferain.ru

Санал гомдол явуулах хаяг: ПАО «Брынцалов-А» ОХУ, 117105, Москва хот, гудамж. Нагатинская, байр. 1

Утас.: 8(499)611-54-91

Утас./факс: 8(499)611-13-55

Үйлдвэрийн хаяг: ПАО «Брынцалов-А» ОХУ, 142530, Московская обл., г. Электрогорск, проезд Мечникова, д. 1 или СОАО «Ферейн» Республика Беларусь, 220014, г. Минск, пер. С. Ковалевской, 52А, корп. 1; 52А; 52, пом. 3

Тел./факс: 8 (375) 17 213-16-37

e-mail: ferein_by@mail.ru