
Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
(Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан мэдээлэл)
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
Синафлан
Худалдааны нэршил: Синафлан
Патентын бус олон улсын нэршил: Флуофинолон ацетонид Fluocinolone aceonide
Эмийн хэлбэр: 0,25 мгг гадуур хэрэглэх тосон түрхэц
Найрлага: 15 г тосон түрхэцид
Үйлчлэгч бодис - флуоцинолон ацетонид 3,75 мг
Туслах бодис – пропиленгликол, зөөлөн цагаан парафин, усгүй ланолин, церезин
Ерөнхий шинж: жигд тогтоцтой, цагаан цайвар шаргал өнгийн тосон түрхлэг
Эмэн эмчилгээний бүлэг: гадуур хэрэглэх өндөр идэвхит глюкокортикостероид
АТС код: D07AC04
Эм судлалын үйлдэл
Фармакодинамик
Гадуур хэрэглэх глюкокортикостероид нь үрэвслийн медиаторын чөлөөлөгдөлтийг саатуулна. Бэлдмэлийг арьсанд түрхсэнээр хэсэг газарт үрэвслийн шингэн болон цтокинуудыг бууруулж, макрофаг эсийн миграцыг хориглон грануляцын нэвчилтийг багасгана. Ингэснээр үрэвслийн болн харшлын эсрэг үйлдэл үзүүлнэ.
Фармакокинетик
Синафланыг гадуур хэрэглэснээр хэсэг газарт бага хэмжээгээр шимэгдэн бие махбодод хэсэг газрын үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт
Арьсны байнгын загатнаа, гиперкератозид хэсэг газарт глюкокортикостероидын хариу үйлдэл болох үрэвсэл, харшлын эсрэг богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.
Усгүй, тос агуулсан синафлан тосон түрхэцийг хуурай архаг явцат арьсны эмгэгт хэрэглэнэ.
Тун, хэрэглэх арга
Бэлдмэлийг зөвхөн хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ.
Өдөрт 1-2 удаа багахан хэмжээгээр түрхэнэ.
2 хүртэлх насны хүүхдэд эмчийн хяналтанд өдөрт 1 удаа. 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Хүүхдэд онцлог хэрэглээ байхгүй. Эмчилгээг өвчний шинж тэмдэгээс
хамааран 5-10 хоног хэрэглэх ба 2 долоо хоногоос хэтрүүлэхгүй. Их хэмжээний (биеийн гадаргуугийн 20% эзэлсэн) талбайд хэрэглэхгүй. Эм агуулаагүй тостой хамт хэрэглэж болно: хэрэв синафланг өдөрт нэг удаа хэрэглэж буй бол 12 цагийн дараагаас эм агуулаагүй тос түрхэнэ.
Тосон түрхэцийг битүү боолттой үед хэрэглэхгүй зөвхөн псориаз мэт ил шарханд өдөр бүр тасралтгүй түрхэж хэрэглэнэ. Нүүрэнд 1-с дээш хоног хэрэглэхгүй. Тосон түрхэцийг хуурай хэлбэрийн дерматозд хэрэглэнэ.
Хүүхэд насан хүрэгчдийг бодвол их мэдрэг: иймд хэсэг газарт глюкокортикостероид түрхэхэд бие махбодод нэвтэрч болно. Ийм учраас Синафланыг хүүхдэд цөөхөн (5 хоногоос хэтрүүлэхгүй) хоног хэрэглэдэг. Хүүхдэд эмийн бэлдмэлийг арьсны багахан (биеийн гадаргуугийн 10% хүртэлх талбайд) хэсэгт түрхэнэ. Хүүхдийн нүүрэнд түрхэхгүй.
Гаж нөлөө
Арьс, арьсан доорх эд: чонон хөрвөс, харшил хавьтлын дерматит, арьсны үрэвсэл, хатингаршил, нөсөө зангилаат тууралт, хэсэг газар зөөлрөх, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, гиперкератоз, ам хажуугийн дерматит, хатги үүснэ. Арьсны хоёрдогч
халдвар, хатингаршил үүсгэх (халуу оргих, загатнах, цэврүүтэх). Удаан хугацаанд хэрэглэснээр арьс хатингарших, хэсэг газарт үсжих, биеийн судас хавагнах, пурпур, нөсөөжих, гипертрихоз, үс халцрах шинж ихэвчлэн эмэгтэйд тохиолдоно.
Хоол боловсруулах зам: цөөн тохиолдолд ходоодны үрэвсэл, стероид хамааралт ходоодны шарх үүсгэж болно.
Дотоод шүүрлийн систем: гиперкалиеми. Их хэмжээгээр хэрэглэхэд системийн өөрчлөлтүүд илрэнэ: бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааний алдагдал, Иценко-Кушингын хам шинж, стероид чихрийн шижин
Дархлалын систем: бие махбодын хариу үйлдэл буурна. Удаан хугацаанд хэрэглэснээр хоёрдогчоор дархлал дутагдах (архаг халдварт өвчин сэдрэх, халдварын процесс, оппортунист халдвар идэвхжих), нөхөн төлжилт удааширна.
Зүрх судасны систем: артерийн даралт ихсэх, хавагнах
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: эмийн бэлдмэл хэсэг газарт хэрэглэснээр халуу оргих, загатнах, гипергликеми, глюкозури, Иценко-Кушингын хам шинж илрэнэ.
Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон нэгдэлд хэт мэдрэг.
- Бусад ГКС-д мэдрэг, энгийн батга
- Нян, вирус, мөөгөнцрийн гаралтай өвчин
- Анус, үтрээний загатнаа,
- Арьсны идээт эмгэг, салхин цэцэг, энгийн герпес, актинотикоз, бластомикоз, спортрихоз, арьсны хавдар
- Арьсны халдвар, арьсны тэмбүү, арьсны сүрьеэ, хальсархаг дерматит, ягаан
- батга, тэжээлийн шарх, венийн судасны өргөсөл, ходоод гэдэсний замын улайралт шархлаа, гадны нөлөөт шарх, арьсны хавдар, невус, атером, меланом, гемангиом, ксантом, саркома, жирэмсэн, хөхүүл үе, 2 хүртэлх насны хүүхдэд
- Вакцин хийсний дараа хэрэглэхгүй. Мөн нүдний практикт хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн: Уг эмийн бэлдмэлийг жирэмсэн үед хориглоно.
Хөхүүл үе: флуоцинолон ацетонид нь хөхний сүүгээр ялгардаг гэх мэдээлэл байхгүй. Бусад глюкокортикостеридууд хөхний сүүгээр ялгардаг. Ихээхэн талбайд удаан хугацаагаар хэрэглэх бол хөхөөр хоололтыг зогсоох шаардлагатай. Түрхэц бүхий арсьны хэсгээр нярайд хүрэлцэхийг хориглоно.
Сэрэмжлүүлэг
Хэрэв дээрх шинжүд болон арьсны харшлын урвал (арьсны загатнаа, халуу оргих, улайх) илэрвэл хэрэглээг зогсооно. 2 долоо хоногоос хэтрүүлэн хэрэглэхгүй.
Хэрэв үргэлжлүүлбэл! Биеийн ихэнх талбайг хамарсан гаж нөлөө болох хавагнах, даралт ихсэх, цусанд сахарын хэмжээ нэмэгдэх, бие махбодын хариу үйлдэл буурна.
Бэлдмэлийг нүүрэнд хэрэглэхгүй. Нүдэнд хүргэж болохгүй. Эмчилгээний үед чөлөөтэй хувцас өмсөхийг зөвлөнө. Арьсны эмгэгийн эмчилгээнд халдварын сэдрэл үед нянгийн эсрэг бэлдмэл хамт хэрэглэнэ. ГКС-ын шинж чанар үйлдлээс шалтгаалан бэлдмэлийг битүү боож хэрэглэснээр биохүртэхүй нэмэгдэж болно. Бэлдмэлийг гадуур хэрэглэснээр: гипофизын АКТГ буурах, гипофиз-бөөрний дээд булчирхайн систем дарангуйлагдах, цусан дах кортизол буурснаар эмчээс шалтгаалан Иценко-Кушингын хам шинж зэрэг нь хэрэглээний дараа үүсч болно. Удаан хугацааны эмчилгээнд АКТГ бөөрний дээд булчирхайг сэдрээсний дараа шээс, цусан дах кортизолын хэмжээгээр бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хяналт хийнэ. Халдварын үед хэсгийн эмчилгээг нян, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хийнэ. Тосон түрхэцийг зовхи, нүдний ойролцоо, нээлттэй хаалттай глаукомтой өвчтөн цаашилбал катарктын үед хэрэглэвэл өвчний шинж тэмдэгийг нэмэгдүүлнэ.
Ихэнх кортикстероидуудыг арьсны эмгэгт хэрэглэдэг ч удаан хугацаанд их талбай хамарсан эмгэг болон хүүхдэд битүү боодолтой хэрэглэдэггүй. Хүүхдийн биеийн гадаргуу жингийн харьцаа насанд хүрэгчидийнхийг бодвол их байдаг нь глюкокортикостероидын гаж нөлөө үүсэх эрсдэл ихтэй тул гипоталам-гипофиз-бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдан Кушингын хам шинж үүсдэг. Кортикостероидын эмчилгээнд хүүхдийн өндөр бас хамаарна. АКТГ бөөрний дээд булчирхайг сэдрээсний дараа шээс, цусан дах кортизолын хэмжээгээр бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хяналт хийнэ. Халдварын үед хэсгийн эмчилгээг нян, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хийнэ. Хэрэв халдварын шинж арилахгүй бол халдварын эмчилгээн дээр тосон эмчилгээг зогсооно.
Өндөр настанд бэлдмэлийн хэрэглээнээс арьсан доорх эдийн хатингаршил үүсэхээс сэргийлнэ. Нүд, салст, шарханд түрхэхгүй.
Бэлдмэлийг нүдний эргэн тойронд болон глауком, катарактад хэрэглэхгүй. Хайрст үлдийн эмчилгээнд зарим глюкокортикостероидыг хайрст үлд дахих, эмийн дасал үүсэх, гадаад төрх өөрчлөгдөн идээт үлд, системийн хордлого, арьсны үйл ажиллагааны алдагдал үүсэхээс болгоомжилно.
Онцгой тохиолдолд бэлдмэлийг нүүр, цавь, суганы арьсанд түрхэх ба гаж нөлөө үүсэх эрсдэл ихтэй тул үргэлжлүүлэн хэрэглэхгүй.
Өндөр настаны арьсан доорх эдийн хатингаршилд болгоомжтой хэрэглэнэ.
Эмчилгээний үед салхин цэцэгийн эсрэг вакцин болон бусад дархлаажуулалт хийхгүй учир нь дархлалын хариу урвал болох эсрэг бие үүсдэг.
Ланолин агуулсан тул арьсны хэсэг газрын (хавьтлын дерматит) урвал илэрч болно.
Пропиленгликоль агуулдаг тул арьсны үрэвсэл үүсгэж болох учраас сүүний булчирхайд түрхэхгүй.
Тосон түрхэцийг бэлгийн болон анусын орчим хэрэглэхэд найрлага дах туслах бодисын нэг зөөлөн цагаан парафин нь бэлгэвчийг урах, хамгаалалтыг бууруулна.
Эмийн харилцан нөлөө
Глюкокортикостероидын бэлдмэл нь системийн үйлдлийг нэмэгдүүлэх бэлдмэл тул гаж нөлөө үүсгэх магадлалтай. Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд хэсгийн гаж нөлөө үүсгэх эрсдэлийн нэмэгдүүлнэ. Бэлдмэлийн нянгийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Даралт бууруулах, шээс хөөх, хэм алдалтын эсрэг бэлдмэл, кали агуулсан бэлдмэлүүдийн үйлдлийг бууруулна. Шээс хөөх (кали хэлтрүүлэгч) бэлдмэл нь гипокалиеми үүсгэнэ. Бэлдмэл нь дархлаа дарангуйлагчдын үйлдлийг хүчжүүлэх, ба дархлаа сэргээх үйлдэлтэй бэлдмэлийн үйлдлийг сулруулна.
Онцгой заавар
Арьсны жижиг газарт богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээний явцад чөлөөт хувцас өмсөхийг зөвлөнө.
Савлалт
15г тосон түрхэцийг хөнгөн цагаан тубд савласан
Хадгалалт
5-150С хэмд, хүүхдээс хол хадгална.
Хадгалах хугацаа
5 жил. Хадгалалтын хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн сангийн олгох нөхцөл
Жороор олгоно







































































