Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Салицилтай тосон түрхэц
Худалдааны нэр
Англи
Салицилын хүчил
Үйлдвэрлэгч
Мөнхийн тун ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
2%-20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Салицилын хүчил  2%-20г тосон түрхэц эмийн хэрэглэх заавар

 

Худалдааны нэр: Салицилын хүчил

Олон улсын нэршил: Салицилын хүчил

Эмийн хэлбэр: Тосон  түрхлэг 

Фармакологийн бүлэг: Ариутгал, халдваргүйжүүлэх.

Найрлага, тун хэмжээ: 20г тосон  үйлчлэгч бодис: салицилын хүчил 0,4г; Туслах бодис: вазелин агуулагдана.

Фармакологийн үйлдэл: Микробын эсрэг үйлдэлтэйгээс гадна эдийг гуужуулах, нөхөн төлжүүлэх, арьс зөөлрүүлэх, цочроох үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт: Хажирс, арьсны загатнаа, яршил, намарс, арьсны идээт үрэвсэл зэргийг эмчлэхээс гадна гар хөл дээр үүссэн эвэршлийг зөөлрүүлж гуужуулахад хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 10%-ийн тосон түрхэцийг үрэвслийг эмчлэх, үү, эвэр, арилгах, зорилгоор хэрэглэнэ.

Гаж нөлөө: Эд эсийг цочроох, харшлын урвал илэрч болно.

Эмийн хэлбэр, савлалт: Салицилын хүчил 2%-20г тосон түрхлэгийг 50 ширхэгээр цаасан  хайрцагт савлаж, 10 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.

Хүчинтэй хугацаа: 2 жил. 

Хадгалах нөхцөл: Битүү саванд, гэрлээс хамгаалж хадгална.

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: "Мөнхийн тун" ХХК-ний "Тун фарм" эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэт толгой 3-1 Вэйб сайт: www.munkhiintun.mn